Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 25 October

    Улсын Харцага Т.Баасанхүү Лигийн аварга боллоо

     “Хил хязгааргүй спорт” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний бөхийн холбоо, “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевизийн хамтран хэрэгжүүлж буй үндэсний бөхийн лигийн барилдаан өчигдөр явагдаж өндөрлөлөө. Барилдаанд 32 бөх зодоглосноос Улсын харцага Т.Баасанхүү түрүүлж, Улсын начин Н.Мустафа үзүүрлэж, Улсын начин Б.Бат-Эрдэнэ, аймгийн арслан Э.Сумьяабат нар дөрөвт үлдсэн юм. Түрүү бөх 3 сая, үзүүр бөх 1.5 сая, шигшээ дөрөвт үлдсэн бөхчүүд тус …

  • 25 October

    Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч

    Франкфуртын номын олон улсын яармагийн хамгийн содон зохиолч ХБНГУ-д болж байгаа Франкфуртын 73 дахь номын олон улсын үзэсгэлэн яармагт дэлхийн 80 гаруй орны 2000 орчим хэвлэлийн салбарын албан ёсны төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсаас УИХ-ын гишүүн асан Д.Тэрбишдагва “УЛААН БИЧИН ЖИЛД – Монгол гэрээс Бранденбургийн хаалга хүрсэн нүүдэлчин” буюу “IM JAHR DES ROTEN AFFEN – Ein Nomade zwischen der Jurte und Brandenburger Tor” номоороо оролцож, …

  • 25 October

    Улаанбаатарт өдөртөө 10 хэм дулаан

    Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2021 оны 10 сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 3-8 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 …

  • 23 October

    Т.Галсан: Монголын утга зохиол Нобелийн шагнал хүртэнэ

    Монгол Улсын Ардын Уран Зохиолч, Соёлын Гавьяат Зүтгэлтэн, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсанг “Өглөөний зочин”-оор урилаа. Ардын Уран Зохиолчийн өөрийн ертөнц болоод Монголын утга зохиолын сонин хачин, сод бүтээлүүдийн талаар хөөрөлдөн ярилцах сонсголонтой байв. -Ууган зохиолч Д.Нацагдорж, билигүн номч Б.Ринчений ууган шагналтан, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Тангадын Галсан гэдэг хүнийг та өөрөө нэг тодорхойлж өгөөч? -Монгол Улс …

  • 23 October

    Найз охиноо үр хөндүүлэхийг шаардсан жүжигчний карьер нуран уналаа

    Өмнөд Солонгосын жүжигчин Ким Сеон Хотой холбоотой дуулиан үргэлжилж байна. Романтик инээдмийн “Hometown Cha-Cha-Cha”, “Start-Up” киноны дүрээрээ олны танил болж, амжилттай өсөж байсан түүний карьер А гэгч эмэгтэйн задалсан мэдээллийн дараа ганхаж эхэлсэн. Жүжигчний экс найз бүсгүй болох А гэгч эмэгтэй сошиалд жүжигчин К гэгчтэй үерхэж байгаад бие давхар болсон ч тэр үр хөндүүлэхийг шаардаж, хоёр жилийн дараа гэрлэнэ гэж худал амалж, …

  • 23 October

    24 ЦАГТ: 1733 хүн өвчилж, 17 хүн нас барлаа

    ЭМЯ-наас коронавируст халдвар (Сovid-19)-ын нөхцөл байдлын мэдээг өглөө /2021.10.23/. Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1733 хүн коронавирусний халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ. Үүнээс дотоодын халдвар 1731 бол хоёр тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн байна.  Дотоодын халдвар: Улаанбаатарт – 1086Орон нутагт – 645 тохиолдол PCR-аар батлагджээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын хүндрэлийн улмаас 17 хүн нас барсан талаар ЭМЯ-наас мэдээллээ. Нийт нас баралт 1570 болоод байна. Өнөөдрийн байдлаар коронавирусний халдвараар улсын …

  • 22 October

    Шадар сайд С.Амарсайхан хийн хоолойн төслийн асуудлаар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркеловтой уулзлаа

    ОХУ-ын Засгийн газрын орлогч А.Л.Оверчукын Монгол Улсад хийж буй Ажлын айлчлалын хүрээнд “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга Виталий Анатольевич Маркелов тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад ажиллаж байна. ОХУ-аас БНХАУ руу Монгол Улсын нутгаар дамжуулан хийн хоолой тавих төслийн хамтарсан ажлын хэсгийн Монголын талын ахлагч, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркелов тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаж, …

  • 22 October

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук бараалхав

    ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук манай улсад хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өнөөдөр бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны түүхэн 100 жилийн ойн босгон дээр манай улсад айлчлал хийж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч даргад талархал илэрхийлэв. ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук хоёр орны ард түмэн өнгөрсөн хугацаанд ямагт …

  • 22 October

    Иргэний үнэмлэх анх удаа авах болон 25, 45 насны шинэчилсэн бүртгэлийн үйлчилгээг НҮНТ-өөс авах боломжтой боллоо

    Нийслэлийн Лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар нь нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ болон “Ковид-19”-ийн цар тахалтай холбоотой мэдээ, мэдээллийг 24 цагийн турш иргэдэд тасралтгүй өгч, шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв /НҮНТ/-ийн дарга Б.Ууганбатаас зарим зүйлийг тодрууллаа. -1800-1200 тусгай дугаарын ачаалал хэр байна, энэ долоо хоногт хэдэн дуудлага хүлээж авсан бэ? -2021 оны аравдугаар сарын 14-20-ны хооронд …

  • 22 October

    “Роснефть” компанийн захирал И.И.Сечин Монгол Улсад шатахууныг гэрээний дагуу бүрэн нийлүүлэхээ мэдэгдэв

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал О.В.Белозеров болон “Роснефть” компанийн захирал И.И.Сечинтэй энэ сарын 21-нд утсаар ярив. “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийг шинэчлэн хөгжүүлэхэд харилцан дэмжлэг үзүүлэх асуудлаар “Оросын төмөр замууд” нийгэмлэгийн Ерөнхий захиралтай ярилцаж, талууд санал нэгдлээ. “Улаанбаатар төмөр зам”-ын даргыг Монголын талын санал болгосноор ойрын хугацаанд томилохоор тохиролцов. “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн шинэчлэл төдийгүй …

  • 22 October

    Энэ сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрнэ

    Энэ сарын 23-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 24-нд Говь-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 25-нд говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ялимгүй хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, 23-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр, 24-нд нутгийн зарим газар, 26-нд тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө …

  • 22 October

    Д.Тэрбишдагвын ном Франкфуртын олон улсын үзэсгэлэн яармагт танилцуулагдлаа

    ХБНГУ-н Франкфурт хотод жил бүр зохион байгуулагддаг олон улсын номын 73 дахь үзэсгэлэн яармаг 2021 оны 10-р сарын 20-нд нээгдлээ. Өнгөрсөн онд  цар тахлын улмаас дижитал хэлбэрээр болсон бол  энэ жил яармаг танхимаар дахин үзэх боломж бүрдэв. Үзэсгэлэн яармагийн энэ жилийн уриа нь RE: CONNECT.  500 жилийн түүхтэй Франкфуртын  үзэсгэлэн яармаг нь дэлхийн хамгийн том номын тэргүүлэгч яармаг юм. Мөн …

  • 22 October

    Блокчэйн Технологи бол Ирээдүй юм

    Сүүлийн үед cryptocurrency буюу виртуал хөрөнгө, койнийн арилжаанд Монголчууд маань ихээр оролцож санхүүгийн нэг ч гэсэн бүтээгдэхүүний талаар ойлголттой болж байгаа нь сайшаалтай. Анх 2015 онд Ютика коллежийн хөрөнгө оруулалтын профессороосоо цаасан мөнгө үгүй болох тухай сонсоод их гайхаж энэ талаар ихээхэн судалсаар ирсэн билээ. Namjin Nyamsuren (ОУ-ын Эдийн Засгийн Харилцааны мэргэжилтэн, Монгол улсын хөгжлийн ТОРУС загвар номын зохиогч, Гранд Эмпайр …

  • 22 October

    Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчуктэй албан уулзалт хийлээ

    Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчук тэргүүтэй төлөөлөгчид 2021 оны 10 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг өнөөдөр Төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Шадар сайд С.Амарсайхан Монгол Улс, ОХУ-ын ард …

  • 22 October

    Монгол, Азербайжан Улсын Засгийн газрын Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэлэлцээрт гарын үсэг зурлаа

    2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Азербайжан Улсын Эдийн засгийн сайд Микаил Жаббаровтай цахимаар уулзаж, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Азербайжан Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурав. Хоёр орны уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааг нийтлэг ашиг сонирхлын бүхий л салбарт өргөжүүлэх, тэр …