Мэдээ мэдээлэл

October, 2021

  • 25 October

    Соёлын сайд Ч.Номин БНАСАУ-ын элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа

    Монгол Улсын Соёлын сайд, Монгол Улс-БНАСАУ-ын Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын Монголын хэсгийн дарга Ч.Номин өнөөдөр БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо, Элчин зөвлөх Хан Чол Мин, Эдийн засаг, худалдааны зөвлөх Хан Жөн Гю нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар, Элчин сайд О Сын Хо Монгол, БНАСАУ-ын Эдийн засаг техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын зөвлөлдөх Комиссын хуралдаан зохион …

  • 25 October

    Гал сөнөөгч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд хашаа, байшин барьж өгчээ

    Нийслэлийн Онцгой байдлын газрын Ахлагчийн зөвлөл Гал түймэртэй тэмцэх байгууллага үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг угтаж “Мөрөөдөл биелдэг” сайн үйлсийн аян өрнүүлж, гал сөнөөгч, ахлах ахлагч Ж.Пүрэвдэмбэрэлийн гэр бүлд шинэ хашаа, байшин барьж өглөө.  Тодруулбал, уг төсөлд TV9 телевиз, Араг продакшн зэрэг байгууллагууд хамтран, бусад аж ахуйн нэгж, иргэд мөнгөн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэжээ. Орон сууц барих ажилд НОБГ-ын дарга …

  • 25 October

    Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад эрсдэлийн судалгаа тооцоолол чухал

    Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар газар хөдлөлтийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрсдэлийн үнэлгээг тооцоолж цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 3.5 магнитуд болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 277 удаа, түүний дотор 6 магнитудтай газар хөдлөлт 2 удаа болжээ. Энэ үзүүлэлтийг сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол …

  • 25 October

    Азийн хүүхдийн наадмын бүртгэл явагдаж байна

    2022 оны долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын томоохон боомт хот Владивосток хотноо Азийн хүүхдийн VII наадам болно. ОУОХ, ЮНЕСКО-гийн ивээл дор зохиогддог тус наадмын бүртгэл үргэлжилж байна. Наадам бадминтон, бокс, кураш, хапсагай бөх, жүдо, хөнгөн атлетик, мас бөх, ширээний теннис, усанд сэлэлт, буудлага, чөлөөт, сонгомол бөх, самбо, байт харваа, таеквондо, бүжгийн спорт, уран сайхны гимнастик, 3х3 сагсан …

  • 25 October

    Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов

    Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газраас явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов. Тодруулбал, Төв шуудангийн урд барилга барьж буй “Улаанбаатар пропертиз” компанид нийтийн эдэлбэр газарт барьсан түр хашаагаа нэг хоногийн дотор татах шаардлагыг хүргүүлсэн юм. Энэ үеэр Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн дарга …

  • 25 October

    Г.Нэргүй:Өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 45 дуудлага бүртгэгдсэн

    Нийслэлийн Онцгой байдлын газраас ахуйн гал түймрийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гал түймрийн тоо хохирол, эрсдэлийг бууруулах зорилгоор “Мартаж болохгүй” аяныг өнөөдрөөс зарлалаа. Тус аяны талаар болон цаг үеийн нөхцөл байдлын тухай Нийслэлийн Онцгой байдал газар (НОБГ)-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар (НАБТГ)-ын дарга Б.Пүрэвсүрэн, “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал нар …

  • 25 October

    Goku gym:Үндсэн таталтын зөв техник

    Үндсэн таталтын зөв техник ба хүмүүсийн ихэвчлэн гаргадаг алдаанууд “Halloween” УРАМШУУЛАЛД НЭГДЭЭРЭЙ GOKU хүү маань 10-р сарын 31 буюу halloween-р мэндэлсэн билээ. Уг баярыг тохиолдуулан гишүүд болон манайд явах хүсэлтэй бүх хүмүүстээ хямдрал урамшууллаа зарлаж байна. Та бүхэн минь хямдралтай хугацаандаа амжиж бүртгүүлээрэй

  • 25 October

    Цэцэрлэг, сургуулийн хүнсний аюулгүй байдалд анхаарахыг үүрэг болгов

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн долоо хоногт хийж, хэрэгжүүлсэн ажил болоод үүрэг даалгаврын биелэлтийг НЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав. Нийслэлийн хэмжээнд өвөлжилт хүндэрч болзошгүй 36 төсөвт байгууллага байснаас судалгааны дагуу  хоёр эмнэлэг, зургаан  цэцэрлэг, долоон сургууль, нэг халаалтын зуухны …

  • 25 October

    Вакцины гуравдугаар тунд 1918 ОЮУТАН хамрагджээ

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр /2021.10.25/ боллоо. Энэ үеэр Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж өнгөрсөн 42 дахь долоо хоногийн мэдээллийг хүргэлээ. Гэртээ эмчлүүлэгчдийн тоо 34-38 дахь долоо хоногт эрчимтэй өсөж байсан бол 39-42 дахь долоо хоногуудад аажмаар буурч эхэлснийг тодотгож байлаа. Дархлаажуулалтад оролцож буй иргэдийн идэвх төдийлөн нэмэгдэхгүй байна. Тиймээс явуулын багийг байнга ажиллуулж байгаа юм. Нэмэлт тунгийн …

  • 25 October

    Эрүүгийн 275 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт буюу 2021 оны 10 дугаар сарын 18-наас 22-ны өдрүүдэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 212 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 403 даалгавар бичгээр өгсөн байна. Гэмт хэрэг, зөрчил гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар байгууллага, албан тушаалтанд 17 мэдэгдэл, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, …

  • 25 October

    ЭМЯ:Халдварын 1095 тохиолдол илэрч, зургаан хүн нас барлаа

    Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд Ковид-19 халдварын 1095 шинэ тохиолдол бүртгэгджээ. Харамсалтай нь, мөн хугацаанд архаг хууч өвчтэй, ковид хавсарсан зургаан хүн нас барсан байна. Насны бүлгээр нь авч үзвэл 41-60 настай – 1 61-80 настай – 2 81-ээс дээш настай – 3 Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал Улаанбаатарт – 808 Орон нутагт – 287 Өнөөдрийн байдлаар эмнэлэгт 19093, гэрийн …

  • 25 October

    Бээжингийн өвлийн олимпын хотхоны буудлын өрөөнүүдийг тохижуулж дуусжээ

    Бээжингийн өвлийн олимп болон өвлийн пара олимп Бээжин хот, Янь Чин дүүрэг, Жанчхүү хот зэрэг гурван бүсэд зохион байгуулах юм. Энэ гурван бүсийн олимп пара олимпын хотхоны тамирчид, дасгалжуулагчид, албан тушаалтнуудын хоноглож байрлах буудлын өрөөнүүдийг тохижуулж дуусжээ. Бээжингийн өвлийн олимп ,пара олимпын буудал нь зүүн баруун хоёр хэсэгт хуваагдаж 20 давхар байшин байдаг. Харин уралдаан тэмцээний зүүн, баруун хоёр бүс …

  • 25 October

    УУХҮЯ: АИ-92 шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлсэн

    Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас АИ-92 шатахууны аравдугаар сарын 24-ний байдлаарх нийлүүлэлтийн мэдээллийг танилцууллаа. ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс 10 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.​ Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа …

  • 25 October

    Ш.Пэрэнлэй, Ш.Бат-Эрдэнэ нар пауэрлифтингийн дэлхийн аварга болов

    Литва Улсын Вильнюс хотод пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-нд 33 орны 790 тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд Монголоос 17 тамирчин хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр Монгол Улсын хоёр ахмад тамирчин алтан медаль хүртэж, Литва улсын тэнгэрт төрийн дууллаа хоёронтоо эгшиглүүлжээ. Тус тэмцээний ахмадын 59 кг-ын жингийн 70-аас дээш насны ангилалд Ш.Пэрэнлэй цээжиндээ 60 кг-ыг амжилттай шахсанаар дэлхийн аварга боллоо. Мөн 74 …

  • 25 October

    НӨАТ-ын сугалааны тохирлоор гурван сая төгрөгийн дөрвөн азтан тодорлоо

    Өчигдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол журмын дагуу явагдлаа. Энэ удаагийн тохиролд 2021 оны 09 дүгээр сарын 01-нээс 30-ны өдрийн хооронд худалдан авалт хийж, цахим татварын системд бүртгүүлсэн 34,317,014 баримт хамрагдсанаас: 3 сая төгрөгийн 4 1,5 сая төгрөгийн 38 500 мянган төгрөгийн 330 100 мянган төгрөгийн 3048 30 мянган төгрөгийн 30984 баримт тохиролд …