Мэдээ мэдээлэл

January, 2025

  • 14 January

    Орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой боллоо

    Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалаар “Суралцагчдыг урьдчилсан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгт хамруулах, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах тухай” журмыг баталлаа. Энэхүү шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлснээр орон нутгаас нийслэлд ирж суралцаж буй оюутнууд харьяалал харгалзахгүйгээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах боломжтой болж байна. Жил бүр оюутны эрүүл мэндийг дэмжих сарын аян зохион байгуулдаг. Аяны хүрээнд оюутан залуусыг …

  • 13 January

    Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлэг зохион байгуулна

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, Б.Баярбаатар, М.Ганхүлэг, Б.Уянга нар Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн, Ерөнхий хяналтын сонсголын хүрээнд гурван дэд хэлэлцүүлгийг долоо хоног бүрийн лхагва гарагт зохион байгуулна гэлээ. Тодруулбал, энэ долоо хоногийн лхагва гарагт буюу 01 дүгээр сарын 15-ны өдөр “Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэдэвт …

  • 13 January

    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсад төрийн айлчлал хийнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоаны урилгаар 2025 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ. Энэ удаагийн айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд болох бөгөөд Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Турк Улсад 20 жилийн дараа хэрэгжүүлж буй айлчлал юм. Төрийн айлчлалын …

  • 13 January

    Уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах төслийн хүрээнд 13 байршлын уулзварыг өргөтгөнө

    Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын хүрээнд хийж буй зураг төслийн ажлын явц, 2025 онд барих ЕБ-ын сургууль, цэцэрлэг болон нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн нөхцөл байдлын, цаашид авч хэрэгжүүлэх ажлын талаар хэлэлцлээ. Өнөөдрийн байдлаар “Хот төлөвлөлт, судалгааны институт” нь трамвай, авто замын ангилал, зэрэглэл дээшлүүлэх, уулзваруудын нэвтрэх чадварыг сайжруулах зэрэг арван төслийн зураг төсвийг …

  • 13 January

    О.Хуншагай: 2024 онд тээврийн хэрэгслийн албан татвараа төлөөгүй иргэд хуучин үнээрээ төлнө

    Улаанбаатар хотод авто тээврийн хэрэгслийн албан татвар болон авто зам ашигласны төлбөрийг нийслэлийн ИТХ-ын 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор энэ оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдүүлсэн. Уг тогтоол хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор авто тээврийн хэрэгслийн албан татварын хувь хэмжээний талаар нийслэлийн Татварын газрын Төсвийн орлого, удирдлагын хэлтсийн татварын улсын байцаагч О.Хуншагайгаас тодрууллаа. -НИТХ-аас баталсан 2024 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн …

  • 13 January

    Шингэрүүлсэн хийн түлш ашигласнаар агаарын бохирдол 95-98 хувиар буурах боломжтой гэв

    Ерөнхий сайдаар ахлуулсан “Нийслэл Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, Дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх” Шуурхай штабын анхдугаар хуралдаан  болж, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, 2025-2028 онд Улаанбаатар хотод хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрийн талаар хэлэлцсэн юм. Тус хуралдаанд МУ-ын Засгийн газрын зарим гишүүд, нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхан оролцов. Хуралдааны …

  • 10 January

    Түрээсийн орон сууцны хөгжлийн бэрхшээлтэй хүний квотыг 10 хувь болгохоор ажиллаж байна

    Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах үндэсний зөвлөлөөс Боловсролын яам, Сангийн яам, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг хэлэлцэх сонсголыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хангах үндэсний зөвлөлийн гишүүд, ГБХНХЯ, ХБХХЕГ-ын төлөөлөл, нийт 30 гаруй хүн оролцсон юм. Түүнчлэн Боловсрол, Сангийн яамны Төрийн …

  • 9 January

    Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийг УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барилаа. Монгол Улсын Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд батлагдсан Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасны дагуу уул уурхайн олборлолт, ашигт малтмалын боловсруулах салбарын төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн …

  • 9 January

    Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төсөл, Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний талаар хэлэлцлээ. Хурлаас гарсан шийдвэрийн талаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгсөн юм. Хотын дарга Х.Нямбаатар “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот анх 1954 онд ерөнхий төлөвлөгөөгөө батлуулж байсан бөгөөд үүнээс хойш зургаа дахь …

  • 9 January

    Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

    Засгийн газрын хуралдаанд нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийн талаар танилцууллаа. Уг хуулийн төсөл нь нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлоос нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар иргэний эрүүл мэндийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хангахад нийцүүлж тусгай дэглэм бүхий бүс тогтоох болон холбогдох бусад …

  • 9 January

    Гэр хорооллын 50 мянган өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 мянган айлын стандартын шаардлага хангахгүй байгаа зуухыг шинэчилнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Засгийн газрын зарим гишүүд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан  “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар шахмал түлшний чанарыг сайжруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээ, түлшний шилжилтийн талаар танилцуулсан юм. Эхний ээлжид гэр хорооллын 198 мянган өрхөөс 50 мянга гаруй өрхийг хийн түлшинд шилжүүлж, 32 …

  • 7 January

    Утаа, түгжрэл зэрэг нийслэлийн асуудлыг шийдэхийн төлөө Ерөнхий сайдын Шуурхай штаб ковидын үе шиг ажиллана

    Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарласан. Энэ хүрээнд Ерөнхий сайдын дэргэд шуурхай штаб байгуулж утаа, түгжрэл, халдварт томуу зэрэг нийслэлчүүдийг хамгийн ихээр бухимдуулж байгаа асуудал бүрд шийдэл гаргахаар ажиллаж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Шуурхай штабын гишүүд өнөөдөр “Тавантолгой түлш” ХХК-ийн зүүн бүсийн үйлдвэрт ажиллалаа. Нийслэл Улаанбаатар хотоос түлшний чанарыг сайжруулах …

  • 6 January

    “Баячууд”-ын халаасыг сэгсрэх БАЯЛГИЙН САНГИЙН ТЭМЦЭЛ УЛС ТӨРИЙГ ХААШАА ЭРГҮҮЛЭХ ВЭ

    Оны өмнөхөн иргэдийн “И-монголиа” платформ дээр 135 мянган төгрөг бүхий хуримтлал үүссэн байв. Энэ нь Чингис хаан үндэсний баялгийн сан бий болсонтой холбоотой. Товчхондоо, байгалийн арвин баялагтай улсын иргэд энэ баялгаасаа хүртэхгүй байна гэж олон жил шүүмжилж, ярьж ирсэн асуудал эхний алхмаа хийсэн нь энэ байв. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталж, төрийн өмчит компаниудын ашгийг …

  • 6 January

    Боловсролын зээлийн сангаас олгогдсон 5.9 тэрбум төгрөгийн зээл мөрдөн шалгах ажиллагааны явцад төлөгджээ

    Боловсролын зээлийн сангаас олгогдсон зээл, тэтгэлгийг шалгах ажлын хүрээнд гадаад улсын их, дээд сургуулийн бакалавр, магистр, докторын хөтөлбөрт хамрагдсан 2288 суралцагчид зээл тэтгэлэг олгосон материалтай танилцаж, үүнээс 941 суралцагчийн 47.1 тэрбум төгрөгийн зээлийг чөлөөлсөн үндэслэлтэй холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 2115 суралцагчийн хувийн хэрэг, материалд үзлэг хийж, суралцагч болон түүнийг төлөөлөх 1652 хүнээс гэрчийн мэдүүлэг авч, 900 …

  • 3 January

    Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс 500 сая хүртэлх төгрөгийн дэмжлэг үзүүлнэ

    Ахмад настны тухай хуулийн шинэчилсэн найруулга 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэллээ. Хуультай холбогдуулан Засгийн газрын хуралдаанаар /2024.12.25/ Төрөлжсөн асрамжийн үйлчилгээг шинээр үзүүлэх, барилга байгууламж барих аж ахуйн нэгж, байгууллагад төрөөс нэг удаагийн дэмжлэг үзүүлэх журмыг баталлаа. Насжилт нэмэгдэхийн хэрээр асрамжийн газарт асруулах шаардлагатай ахмад настны тоо нэмэгдэж, төлбөртэй болон төлбөргүй хувийн хэвшлийн асрамжийн газар байгуулах хэрэгцээ шаардлага бий …