Сэлбэ, Толгойт, Улиастайн голын ай сав зэрэг нийслэлийн 14 байршилд халиа тошин үүсээд байна. Үүнээс өнөөдрийн байдлаар халиа тошин үүссэн гурван байршилд шуурхай бригад ажиллаж, байнгын ундаргатай булаг, хөрсний ус ихээр гарсан 11 байршилд байнгын үзлэг шалгалт хийж, мөсний түвшин тогтоох хэмжээ авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайхан Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Дэнжийн 1000-ын III суваг …
Мэдээ мэдээлэл
January, 2025
-
3 January
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нийт нутгийн 40 гаруй хувьд их эрсдэлтэй байна
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зуд, бэлчээртэй холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг нэгтгэн боловсруулж гаргадаг зудын эрсдэлийг 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар үнэлэхэд нийт нутгийн 40 гаруй хувьд их, 20 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 10 гаруй хувьд бага эрсдэлтэй, 20 орчим хувьд эрсдэлгүй гарсан байна. Аймгийн дүнгээр авч үзвэл Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн ихэнх, Хөвсгөл, Баянхонгор, Архангай, …
-
3 January
“Гүйж суръя” заалны бэлтгэлд өнөөдрийн байдлаар 350 иргэн хамрагджээ
“Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Гүйж суръя” сургалтыг 2024 оны арванхоёрдугаар сарын 19-ноос 2025 оны хоёрдугаар сарын 27-ны хооронд зохион байгуулж байна. Спортын төв ордны А зааланд долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион явуулж байгаа энэ сургалтыг Монголын хөнгөн атлетикийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Доржпалам, “Mongolian Elite Runners Club-ийн Гүйцэтгэх захирал Ж.Баатарболд, дасгалжуулагч Т.Шийтэрчулуун нар удирдан явуулж буй. …
-
3 January
Гэр бүлд чиглэсэн цогц үйлчилгээ үзүүлэх EFAMILY платформ хөгжүүлж байна
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам гэр бүлийн хөгжлийн цахим үйлчилгээний E-Family платформыг 2025 оны эхнээс хөгжүүлж, ажиллуулахаар бэлтгэж байна. Тус платформоор дамжуулан иргэд, гэр бүл өөрсдийн хэрэгцээнд тохирсон тухайлбал, залуу гэр бүл, дунд насны гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй зэрэг гэр бүлд чиглэсэн гэр бүлийн боловсрол, санхүүгийн зөвлөгөө, гэр бүлд үзүүлэх нийгмийн ажлын үйлчилгээ, нийгэм сэтгэл зүйн …
-
3 January
50 хэмийн хүйтэнд 21 км-ын зайд уралдсан Монголын тамирчид АЛТ, МӨНГӨН медаль хүртлээ
БНХАУ-ын хамгийн хүйтэн цэгт зохион байгуулагдсан “Гэнхэ-2024” өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээнд Монгол, БНХАУ, ОХУ-ын нийт 1500 гүйгч уралдахад Монголын тамирчид алт, мөнгөн медаль хүртлээ. Тухайлбал 21 км-ын зайн эмэгтэйчүүдийн ангилалд Монгол Улсын тамирчин Г.Уугантуяа алтан медаль хүртсэн бол 21 км-ын зайн эрэгтэйчүүдийн ангилалд Л.Амардэлгэр мөнгөн медаль хүртжээ. 50 хэмийн тэсгим хүйтэнд гүйгчид 21 км-ын цас, мөстэй бас өгсүүр, уруу …
-
3 January
Төрийн албаны хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн хэвээр байна
Анхны 126 гишүүнтэй УИХ 2024-2028 оны стратеги төлөвлөгөөгөө баталсан. Энэ стратеги нь хүн төвтэй, цаг үед нийцсэн, хүний эрхийг хангасан хууль эрх зүйн орчинг бүрдүүлэхэд чиглэж байгаа. Тиймээс УИХ-ын Хүний эрхийн дэд хороо 2025 оны эхний ажлаа Төрийн албаны зөвлөлөөс эхлүүллээ. Одоогийн байдлаар төрийн албан дахь 950 гаруй зөрчлийг илрүүлсэн гэх боловч хариуцлагын тогтолцоо сул, ёс зүй, хандлагын асуудал хөндөгдсөн …
-
3 January
Нийслэл хот 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа
МУ-ын Засгийн газрын өнгөрсөн 12 дугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар 2025 оныг “Нийслэлийн бүтээн байгуулалтыг дэмжих жил” болгон зарласан. Энэ хүрээнд өчигдөр хотын дарга Х.Нямбаатар захирамж гаргаж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх зорилгоор 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгон зарлалаа. “Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хэрэгжүүлэх …
-
3 January
УДШ:Т.Аюурсайхан нарын 11 хүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзаж шийдвэрлэлээ
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар Т.Аюурсайхан, Т.Түвшинбаатар, И.Даваадорж, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, Б.Ганхуяг, Х.Батхишиг, Б.Эрдэнэбаяр, О.Дагвадорж, П.Бадамханд, О.Данзанлувсантүдэв нарт холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Т.Аюурсайхан, түүний өмгөөлөгч П.Баасанжав, Б.Гэрэл-Очир, Ц.Нямдорж, Н.Цэцэгмаа, шүүгдэгч Х.Батхишиг, түүний өмгөөлөгч Б.Даваажанцан, Д.Оюунбаатар, шүүгдэгч И.Даваадорж, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Б.Ганпүрэв нарын хамтран, шүүгдэгч О.Дагвадорж, шүүгдэгч Б.Отгонжаргал, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, шүүгдэгч П.Бадамхандын өмгөөлөгч С.Дэлгэрмаа, …
-
2 January
ЗГ: Туулын хурдны замын барилга угсралтын ажил ирэх гуравдугаар сард эхэлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 2-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2025 оны эхний 100 хоногт багтаан хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний тухай Ерөнхий сайдын албан даалгавар гаргалаа 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийг эрчимжүүлж, нийгэм, эдийн засгийн …
-
2 January
720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо
Сүхбаатар дүүргийн 12 хороонд байрлах 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга ашиглалтад ороход бэлэн боллоо. Тус хороо нь улсын сургуульгүй бөгөөд дээрх сургууль баригдсанаар 1500 орчим хүүхэд харьяаллын дагуу тухтай орчинд суралцах боломжтой болж байна. Тус сургууль нь дөрвөн блок бүхий 3 давхар бөгөөд барилгад анги танхим, эрхлэгчийн өрөө, нягтлан, нийгмийн ажилтны өрөө, хурлын танхим, багш нарын өрөө, дуу хөгжмийн өрөө, …
-
2 January
“Хүннүгийн язгууртны цогцолбор”-ыг тохижууллаа
Улаанбаатар хот орчмын түүх, соёлын дурсгалыг түшиглэн хөгжүүлж, аялал жуулчлалын эргэлтэд оруулах төсөл, арга хэмжээний хүрээнд Сүхбаатар дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 127187.0 ам.метр талбайд Хүннүгийн булш бүхий тохижилтын ажлыг хийж дууслаа. Бэлхийн амны Хүннүгийн булш нийт 10 булштай, анх 1960 онд малтсан бөгөөд хамгийн анх судалгааны эргэлтэд орсон гэдгээрээ онцлогтой юм. Тус тохижилт бүтээн байгуулалтын ажлыг Нийслэлийн …
-
2 January
Б.Содбаатар: Улаанбаатар метро төслийн хүрээнд нийт 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дууссан
Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах хүрээнд их багтаамжийн нийтийн тээвэрт олон төрөлт тээврийн хэрэгсэл нэвтрүүлэхээр зорьж буй төслийн нэг нь метро юм. Улаанбаатар метро төслийг хэрэгжүүлэх хүрээнд 17.7 км уртад 500 метрийн зайтайгаар 42 цэгт газрын гадаргаас доош 30 метрийн гүнд босоо өрөмдлөг хийж дуусгасан байна. Энэ талаар “Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж”-ийн ахлах инженер …
-
2 January
Цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн …
-
2 January
Ч.Хувьзаяа: Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замыг бүрэн камержуулж, камерын удирдлагын нэгдсэн болон дэд төвийг 9 дүүрэгт байгуулж байна
НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллага буюу 9 дүүргийн Засаг даргын дэргэд теле камерын хяналтын дэд төвийг байгуулж, Улаанбаатар хотын 176 уулзвар, гарц, замд 2600 гаруй камерыг 2024 онд шинээр суурилуулаад байна. Мөн Нийслэлийн теле камерын нэгдсэн удирдлагын төвийг 2025 оны нэгдүгээр сард нээх юм. Ингэснээр нийслэлийн гол гудамж, зам, уулзваруудаас гадна гэр хорооллын гудамж, замууд, орон сууцны хороолол, нийтийн эзэмшлийн болон …
-
2 January
ЗГ: Төрийн өмчит компаниудын сүүлийн 10 жилийн санхүүгийн үзүүлэлт болон өнөөдрийн нөхцөл байдлыг авч хэлэлцэнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.01.02/ 11.00 цагаас болно. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: -Нийслэл Улаанбаатар хотын туулын хурдны замын төслийн явцын талаар, -2025 оныг Нийслэлийн дэд бүтцийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан хамтарсан засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төслүүдийн ажлыг эрчимжүүлэх, нийгэм эдийн засгийн ач холбогдлын талаар, -Төрийн өмчит компани, үйлдвэрийн газруудын сүүлийн 10 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл