Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.28) хуралдаан 14 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар хуралдаж, Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …
Мэдээ мэдээлэл
June, 2021
-
28 June
Ерөнхийлөгч захирамж гаргаж, зөвлөхүүдээ томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд …
-
28 June
Ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орох тул үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр энэ долоо хоногт буюу зургадугаар сарын 28-ны өдрөөс долдугаар сары 5-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар үргэлжилсэн бороо орж, сэрүүсэх төлөвтэй байна. Тодруулбал, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29,30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, долдугаар сарын …
-
28 June
Завьт эргүүлийн бүрэлдэхүүн голд живж байсан 8 иргэнийг авран хамгаалав
Нийслэлийн Засаг даргын шийдвэрээр иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Туул, Хэрлэн, Тэрэлж голд зургаадугаар сарын 10-ны өдрөөс хөдөлгөөнт завьт эргүүл үүрэг гүйцэтгэж эхэлсэн. Энэ хугацаанд алба хаагчид завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж байхдаа голд живж байсан 8 иргэний амь насыг аварч, голоос 8 автомашиныг татаж гаргалаа. Мөн Аврах ангийн бүрэлдэхүүн усны ослын 2 дуудлагаар шуурхай ажиллан, 2 иргэний амь насыг авран хамгаалсан байна. Түүнчлэн завьт эргүүлээр Аврах анги, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн …
-
28 June
Явуулын амбулаторийн үйлчилгээг 38 автобусаар үзүүлж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн 12 үүрэг, даалгаврын биелэлт 87.5 хувьтай хэрэгжиж байгааг танилцуулсан юм. Тухайлбал, коронавируст халдварын тархалтыг бууруулах үүднээс иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудын халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг сайтар хийлгэх, дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр …
-
28 June
Монгол Улсын 2020 оны ТОП 100 ААН тодорлоо
Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ хамтран Монгол Улсын ТОП100 ААН-ийг эрэмбэлж, өргөмжлөх үйл ажиллагааг 20 дахь жилдээ хоёр дахь удаагаа цахим хэлбэрээр зохион байгууллаа. Цахим арга хэмжээний үеэр МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монгол Улсын 2020 оны ТОП 100 аж ахуйн нэгжийн төлсөн татварын нийт хэмжээ нь 4.2 их наяд төгрөгт хүрч, татварын нийт орлогын 49 хувийг бүрдүүлсэн. Эдийн засаг бизнест үүссэн …
-
28 June
Архангай аймаг хатуу хөл хориог долдугаар сарын 10 хүртэл сунгалаа
Улсын Онцгой комиссын 2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн 21 дүгээр хурлын тэмдэглэл, Архангай Аймгийн Онцгой комиссын 2021 оны 16 дугаар хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн тус аймаг улаан түвшинд шилжиж хөл хорио тогтоожээ. 1. Коронавируст халдварын тархалт нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэг “Улаан түвшин”-д 2021 оны 06 дугаар сарын …
-
28 June
С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшиллоо
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаанаар С.Баярцогт, Б.Бямбасайхан, Б.Ариунсан, Д.Ганболд, Б.Бадрал нарт холбогдох хэргийг хоёр шүүгчийн тусгай саналыг үндэслэн 2021 оны зургаадугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэхээр товлон зарлаад байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэргийн шүүгчдийн нэгдсэн хуралдаан нь Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээс гадна Эрүүгийн хэргийн танхимын …
-
28 June
Б.Бямбасүрэн: Шүхрийн спортыг хөгжүүлж, эмэгтэй шүхэрчин бэлтгэхэд өөрийн хувь нэмрээ оруулахыг хүсдэг
Олон аавын хөвгүүдтэй мөр зэрэгцэн ажилладаг ганц эмэгтэй шүхэрчин аврагч байдаг нь ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадад үүрэг гүйцэтгэдэг шүхэрчин-нисэх төхөөрөмжийн нисэгч, ахлах ахлагч Б.Бямбасүрэн. Тэрээр Агаарын ажиллагааны салбарт тав дах жилдээ үүрэг гүйцэтгэж байна. -Аврагчид маань ээлжит буултын дадлага сургуулиа хийлээ. Таны хувьд 100 дахь буултаа хийсэн тэр мөчид төрсөн сэтгэгдлээсээ хуваалцаач? – Миний хувьд анх 2016 оны наймдугаар сард …
-
28 June
Ирэх сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна
Цаг уурын байгууллагаас ирэх долдугаар сарын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргасан байна. Энэ сард газар тариалангийн бүс нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох бол нутгийн өмнөд хэсгээр агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна. Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Ховд, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, …
-
28 June
12-15 насны хүүхдүүдийг Pfizer вакцинаар дархлаажуулж эхэллээ
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс 12-15 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Pfizer вакцинаар дархлаажуулалтад хамруулна. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр сайн дурын үндсэн дээр дархлаажуулалтад хамруулах юм. Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж зөвшөөрлийн хуудас бөглөх юм байна. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, …
-
28 June
МАН Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томиллоо
МАН-ын Бага хурал хоёр өдөр цахимаар болж, өндөрлөлөө. Хуралдааны эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон …
-
28 June
“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө НҮБ-ын Хүүхдийн санд хандивлалаа
“Ододтой бүжиглэе” шоуны ялагч Б.Баттөр шагналын 50 сая төгрөгөө өчигдөр НҮБ-ын Хүүхдийн санд хандивлажээ. Шагналын 50 сая төгрөг дээр НҮБ-ын Хүүхдийн сангаас 50 сая төгрөг нэмж, “Өнөр бүл” асрамжийн газарт бүрэн тохижуулсан Жюүжицү бие хамгаалах спортын төв байгуулах юм байна. Шоуны ялагч Б.Баттөр энэ талаар, “Асрамжийн төвийн хүүхдүүдийг спортын бэлтгэл хийх газартай болгож, бүрэн тохижуулж, хүүхдүүд өдөр бүр бэлтгэл хийх …
-
26 June
С.Энхболд:Эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэхээр боломжтой бүх арга хэмжээг авна
Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж, цалин, урамшууллын талаар хөндөгдөж буй асуудлыг ярилцах, авч буй арга хэмжээгээ танилцуулах зорилгоор Эрүүл мэндийн сайд С.Энхболдын зүгээс үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүн Х.Ариунаа болон дэд дарга Ч.Нарантуяа нар тавьж буй шаардлагаа танилцуулав. Эрүүл мэндийн салбарын 20 орчим мянган эмч, сувилагч, асрагч нар цалингаа 2 дахин …
-
26 June
Гавьяат жүжигчин, дуучин Н.Чулуунхүү таалал төгсжээ
Монголын нийтийн дууны урлагт өөрийн нэрийг мөнхөлсөн ард түмний хайртай дуучин, МУГЖ Н.Чулуунхүү таалал төгсжээ. Тэрбээр “Хүмүүс минь амьдрах сайхан”, “Намайг хүлээ”, “Зуу наслаарай ээжээ”, “Соёолон хүлгийн тоос”, “Цайныхаа дээжийг таньдаа барья”, “ Халагдах цэргийн вальс”, “ Хүлээгээрэй”, “Баярлана даа” , “Миний Монгол эх орон” , “Гайхуулж л явлаа” , “Заллага” зэрэг олон сайхан дуугаараа Монголын ард түмний дунд алдаршсан …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл