Мэдээ мэдээлэл

June, 2021

  • 25 June

    Ж.Энхбаяр: ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох санал тавибал хүлээж авна

    УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болох магадлалтай” гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж буй. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчид Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Ингээд Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ саналыг өнөөдөр Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төр засаг …

  • 25 June

    МАН-ын даргаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сонгогдлоо

    МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.  МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн  823 мянга 347 мянган иргэнд  талархал илэрхийлээд Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч У.Хүрэлсүх  …

  • 25 June

    Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидтэй “Хариуцлагын гэрээ” байгуулна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Монголын Ресторан, зоогийн газрын холбоо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын төлөөллүүдтэй уулзаж, санал солилцлоо. Тус уулзалтаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй 3500 гаруй ресторан, зоогийн газар, кофе шопын үйл ажиллагааг дэмжиж нээх талаар хэлэлцсэн юм. Хотын дарга Д.Сумъяабазар үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын …

  • 25 June

    У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх …

  • 25 June

    АТГ:Хураан авсан хахуулийн мөнгө болох 639,244,450 төгрөгийг улсын орлого болголоо

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгчид эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хураан авсан онц их хэмжээний хахуулийн мөнгийг Сангийн яамны төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болголоо. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн даргаар ажиллаж байхдаа иргэд, аж ахуйн нэгжээс хясан боогдуулах замаар их хэмжээний хахууль авсан Н.Баярсайхан нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүх 2021 оны 4 дүгээр сарын …

  • 24 June

    Залуучуудад санхүүгийн буцалтгүй тусламж үзүүлэх зорилготой старт-ап хөтөлбөрийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлнэ

    Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газар “Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”-ийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Энэ хөтөлбөрийг 15-34 насны ажилгүй, ажил идэвхтэй хайж байгаа залуучуудад зориулж байгаа юм. Тухайлбал, хөдөлмөр эрхлэлтийн нийтлэг үйлчилгээ үзүүлэх, ажилд дадлагажуулан зуучлах цогц үйлчилгээг туршин нэвтрүүлж, шинэлэг санаа, санаачлагыг дэмжихэд тус хөтөлбөрийн зорилго оршиж байна. Энэ ажлын хүрээнд Нийслэлийн шинжлэх ухаан, үйлдвэрлэл, …

  • 24 June

    К Эрик Бруссард: Монголчууд Амазон дээр борлуулалт хийх боломжтой боллоо

    Дэлхийн онлайн худалдааны хамгийн том платформ Амазон дээр Монголын бизнес эрхлэгчид бараа бүтээгдэхүүнийхээ борлуулалтыг хийх боломжтой болсон талаар Амазон компанийн Олон улсын худалдаа, үйлчилгээ эрхэлсэн дэд ерөнхийлөгч Эрик Бруссард мэдэгдлээ. Тэрбээр “Монголын бизнес эрхлэгчид Амазон дээр одоо борлуулалт хийх боломжтой боллоо гэж мэдэгдэхэд үнэхээр таатай байна. Бид Монголын эрч хүчтэй бизнес эрхлэгчид, тэр дундаа жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй хамтран ажиллаж, …

  • 24 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Хүндэт академич боллоо

    ОХУ-ын Дүрслэх урлагийн академийн Тэргүүлэгчдийн 2021 оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрийн хурлаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад тус академийн Хүндэт академич цолыг олгох шийдвэрийг гаргасан байна. Энэ шийдвэрийн дагуу ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов өнөөдөр Дүрслэх урлагийн академийн Хүндэт академичийн өргөмжлөл, алтан тэмдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад гардууллаа. Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин …

  • 24 June

    Улсын Их Хурлын гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулав

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны зургадугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.     Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа …

  • 24 June

    Баянгол дүүргийн ИТХ-аас “Сэтгэлээрээ эмчилье” сайн үйлсийн аяныг эхлүүллээ

    Дэлхий нийтэд тархаад байгаа Коронавируст халдвар /Ковид-19/Монгол улсад анх бүртгэгдсэнээс хойш 2021 оны зургаадугаар сарын 24-ны байдлаар батлагдсан тохиолдлын тоо 102669 хүрлээ. Цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн энэ үед Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албаны нийт албан хаагчид нийгмийн хариуцлагын хүрээнд “Сэтгэлээрээ эмчилье” аяныг санаачлан эхлүүллээ. Баянгол дүүрэг бусад дүүргүүдтэй харьцуулахад хамгийн олон өвчтөн хүлээн авах ор дэлгэн ажиллуулж …

  • 24 June

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн …

  • 24 June

    Т.Уламбаатар: Товчоогоор нэвтрэх, байгууллагаар үйлчлүүлэхдээ иргэний үнэмлэхний QR кодыг уншуулахад хангалттай

    “E-Mongolia”  төслийн хүрээнд коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан иргэдийн мэдээллийг таних  “COVID-19 QR Verify” аппликейшныг нэвтрүүлээд байна.  Тус аппликейшны талаар УОК-ын шуурхай штабын “Мэдээлэл технологийн баг”-ийн гишүүн Т.Уламбаатартай ярилцлаа. – “COVID-19 QR Verify” аппликейшны ач холбогдол юу вэ. Зөвхөн вакцины гэрчилгээ авах уу, өөр нэмэлт үйлчилгээ байгаа юу?? -Аппликейшнаас дархлаажуулалтанд хамрагдсан иргэдийн мэдээллийг харах боломжтой. Ингэснээр хот хооронд …

  • 24 June

    АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төсөл өргөн барив

     Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ …

  • 24 June

    Ирэх даваа гарагаас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулна

    Засгийн газрын хуралдаанаар ирэх даваа гарагаас буюу 28-наас эхлэн 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр дархлаажуулахаар шийдвэрлэлээ. Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Энэ сарын 15-наас хойш улсын хэмжээнд 16-17 настай 13,733 хүүхэд, 1,146 жирэмсэн эмэгтэй, 919 хөхүүл эмэгтэй дархлаажуулалтад хамрагдаад байна. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ Файзер /Пфайзер БиоНТех компанийн Комирнэти вакцин/ вакцинд …

  • 24 June

    Итали улс анх удаа газраар тээвэрлэсэн МОНГОЛ ноолуурыг хүлээн авлаа

    Энэ сарын 2-нд Улаанбаатараас Итали улс руу олон улсын чанар, стандартын шаардлага хангасан 20 тонн ноолуурыг анх удаа газраар тээвэрлэсэн чухал үйл явдал тохиосон. Тэгвэл олон улс хоорондын ачаа тээвэр төлөвлөсөн хугацаандаа Итали улсад амжилттай хүрч, тус улсын “Коломбо”, “Фалконери” компани захиалсан ноолуураа хүлээн авчээ. “Ханбогд кашмер” компани урьд нь Итали руу өмнөд хөршөөр дамжуулан 90-100 хоногийн хугацаанд ноолуураа экспортолж …