АНУ-ын Элчин сайдын яам, Монгол дахь Америкт Төгсөгчдийн Холбоо (MASA), EducationUSA Mongolia хөтөлбөр, Лингорс, Xreading цахим номын сангийн Монгол дахь төлөөлөгч байгууллага хамтран улсын болон хувийн бүх Ерөнхий боловсролын сургуулийн Англи хэлний багш нарт зориулан “ENRICHMENT-2021” хөтөлбөрийг зарлаж байна. 2020 онд зохион байгуулагдсан “Enrichment-I” хөтөлбөрт 500 Англи хэлний багш шалгаран оролцож ТОП-20 багш шалгарч байсан бол 2021 онд “Enrichment-II” хөтөлбөрт …
Мэдээ мэдээлэл
May, 2021
-
13 May
Монголын ард түмний сэтгэлийн хандивыг Элчин сайдад хүлээлгэн өглөө
Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг өнөөдөр /2021.05.13/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синхг-тэй уулзаж, Монголын ард түмнээс цугларсан хандивыг хүлээлгэн өглөө. УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн дарга Б.Саранчимэг цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн Энэтхэгийн ард түмэнд туслах хандивын аяныг санаачлан #TogetherForIndia уриалга гаргаж, иргэн Г.Ганбат болон …
-
13 May
Нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажлын цагийн хуваарьт өөрчлөлт орлоо
Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж гарлаа. Захирамжаар авто замын ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх, тарах цагийн хуваарьт өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 17-ноос наймдугаар сарын 31-н хүртэл нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил 08:00 цагт эхэлж, 17:00 цагт тарна. Энэ цагийн хуваарийг нийслэл, …
-
13 May
Ш.Гүрбазар: МҮОНРТ-д шинэчлэл, хөгжлийн салхи сэвэлзэж эхэлсэнд баяртай байна
МҮОНРТ-ийн Бодлогын зөвлөхөөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар ажиллахаар болжээ. Шинэ ажлынх нь талаар түүнтэй ярилцсанаа хүргэж байна. –Саяхан МҮОНРТ-ийн шинээр томилогдсон захирал А.Бүрэнбаатар болон Үндэсний зөвлөлөөс ахмад уран бүтээлчидтэйгээ уулзаж. Уг уулзалт зүгээр нэг хүндэтгэл үзүүлэх бус харин ахмад үеийнхэн болоод залуу үеийнхний хамтран ажиллах харилцаа холбоог сэргээсэн гэдгээрээ онцлогтой талаар ярьж байна. Энэ тухайд хоёулаа …
-
13 May
“Баянхошуу бизнес инкубатор, сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн инкубатор хөтөлбөрийн бүртгэл эхэллээ
Баянхошуу бизнес инукубатор төвийн дэргэдэх Бизнес инкубатор хөтөлбөр нь Бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргаж бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж буй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуйн нэгж, компани, иргэнийг ажлын таатай орчин, менежментийн иж бүрэн дэмжлэг туслалцаа үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай болгон бойжуулна. Инкубаторт элсэхээр хүсэлт гаргагчдад тавигдах шаардлага: 1.Эдийн …
-
13 May
PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна
Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өчигдөр буюу тавдугаар сарын 12-нд иргэдээс нийт 387 дуудлага ирлээ. Нийт дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа 16 секунд, иргэнтэй ярьсан дундаж хугацаа 1.25 минут байна. Мөн “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудасны чатботод нийт 28 иргэн хандсанаас есөн иргэн автомат хариулагчаас мэдээлэл авч, 19 иргэнтэй оператор ажилтан холбогдож, асуултад хариуллаа. Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 38 цэгт, явуулын …
-
13 May
Эмч, эмнэлгийн ажилтнуудад дархлаа дэмжих багц гардууллаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар ажил үүргээ гүйцэтгэж байгаад коронавирусийн халдвар авч эдгэсэн болон эмчлэгдэж байгаа эмнэлгийн байгууллагын ажилтан, алба хаагчдад дархлаа дэмжих багц хүргүүллээ. Нийслэлийн Засаг даргын зөвлөх Б.Мягмар эрүүл мэндийн салбарт эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа алба хаагчдыг эрүүл мэнддээ анхаарч ажиллахыг хүсээд, ХӨСҮТ, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөлд дархлаа дэмжих багцыг гардуулсан …
-
13 May
БНТУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
Бүгд Найрамдах Турк Улс /БНТУ/-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Зафер Атеш өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга БНТУ-аас Монгол Улсад суух Элчин сайдаар туршлагатай дипломатч томилогдон ирснийг онцолж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг түүх, соёл, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн …
-
13 May
Нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулна
Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2021.05.13 /нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин, Ж.Батжаргал, Д.Батлут, Х.Болорчулуун, Г.Ганболд, Н.Наранбаатар, Ц.Сандаг-Очир, Д.Өнөрболор нар санаачилж, энэ сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн. Төсөл санаачлагчдыг төлөөлж Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг нэгдсэн хуралдаанд танилцуулав. Олон …
-
13 May
Монголын баг тамирчид “Токио-2020”олимпын наадамд оролцох 30 эрхтэй болоод байна
Япон улсын Токио хотноо 2021.07.23-08.08-ны өдрүүдэд зуны XXXII олимпын наадам, 2021.08.24-09.05-ны өдрүүдэд зуны XVI паралимпын наадам зохион байгуулагдана. Монгол улсын үндэсний шигшээ багийн тамирчид 2020.05.12-ны өдрийн байдлаар 30 эрхийн болзол хангаад байна. Хамгийн сүүлд эрх авсан тамирчдыг онцолбол: 2020 оны 05 дугаар сарын 7-ны өдөр Болгарын Софи хотноо зохион байгуулагдсан бөхийн төрлүүдийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнээс МУГТ Э.Бэхбаяр болзол …
-
13 May
ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 31-р хуралдаанд УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцлоо
Швейцарын Женев хотноо байрладаг Олон Улсын Парламентын Холбоо (ОУПХ)-ноос өчигдөр (2021.05.12) Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт ОУПХ-ны 142 дугаар Ассамблейн салбар хуралдааны хүрээнд зохион байгуулсан Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр цахим хуралдаанд Монголын Улсын парламентын төлөөлөгчөөр УИХ-ын гишүүн Б.Саранчимэг оролцов. Тэрбээр 2018-2020 оны хооронд ОУПХ-ны Ардчилал, Хүний эрхийн байнгын хорооны Удирдах товчооны гишүүнээр ажилласан юм. Энэ удаагийн Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаан “Үе хоорондын тэгш байдал” сэдвийн …
-
13 May
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гурван хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 1. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Хуулийн төсөлд: -Дүрс бичлэгийн техник хэрэгсэл буюу камержуулалтын нэгдсэн системийг үе шаттайгаар нэвтрүүлэх, түүнчлэн зөрчил болон эрүүгийн хэрэг хянан шалгах …
-
13 May
Л.Оюун-Эрдэнэ: Монгол улс мал аж ахуйн салбараас нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортод гаргах цаг болсон
Ерөнхий сайд ажлын хэсгийн хамтаар Дархан-Уул аймгийн Хонгор сумын 1 дүгээр баг дахь “Дархан арьс ширний цогцолбор”-ын ажилтай 5 дугаар сарын 12-ны өдөр танилцав. Цогцолбор барих төслийг 2018 онд 18 га газарт эхлүүлж, жилд 10 сая арьс шир, 10,000 тн ноос, 1,000 тн ноолуур боловсруулах 13 үйлдвэрийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Тус цогцолбор ашиглатад орсноор 7,500 орчим байнгын ажлын байр …
-
13 May
Зөвшөөрөлгүй хашаа, хайс, шон, хаалт барьсан 423 зөрчлийг арилгалаа
Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, ногоон байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбайг нэмэгдүүлэх зорилгоор стандартын бус хашаа, хайс барьсан газруудын зөрчлийг арилган, чөлөөлж байна. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт 27 байршлын 214,Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт 23 байршлын 102,Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт …
-
13 May
Элсэлтийн ерөнхий шалгалтыг 50 байранд зохион байгуулна
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, Боловсролын үнэлгээний төвийн дарга Л.Ганбат нар өнөөдөр элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, бэлтгэл, зохион байгуулалтын асуудлаар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн долоо хоногт БШУ-ны сайд шийдвэр гаргаж 1-3 дугаар ангийн сурагчдын амралтыг эхлүүлсэн бол энэ 7 хоногт хичээллээд 4-12 дугаар ангийн сурагчид амрах гэж байна. ЕБС-ийн сурагчид хавар: Анги дэвших шалгалт /3,4,6,7,8,10,11 …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл