Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг өнөөдөр /2021.04.20/ Зэвсэгт хүчний өнөөгийн үйл ажиллагаа болон цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг “ Миний бие өнөөдөр сүүлийн үед өрнөж байгаа улс төрийн нөхцөл байдал нь Зэвсэгт хүчнийг улс төржүүлж байгаатай холбогдуулан тайлбар өгөхийг хүссэн юм. Үүний өмнө Зэвсэгт хүчин хэмээх их айлын …
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
20 April
Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ
Улс төрийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдсан ял эдэлж байгаа Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар ирэх сард батлан даалтаар суллагдахаар болжээ. Тодруулбал, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нар эрүүдэн шүүсэн хэрэгт Б.Хурц нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг үндэслэн Улсын ерөнхий прокурорын газраас шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт ял оноосон шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох тухай Прокурорын дүгнэлт үйлдэж …
-
20 April
Шадар сайд С.Амарсайхан тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгав
Коронавирусын халдвараар өвчилсөн иргэдийг эмчлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх зорилгоор АШУҮИС-ийн “Монгол-Японы эмнэлэг”, Төрийн Тусгай Албан Хаагчдын Нэгдсэн Эмнэлэг болон бусад эмнэлгийн орыг чөлөөлж хүндэвтэр, хүнд өвчтөнийг эмчлэх шийдвэрийг Улсын Онцгой комиссын хуралдаанаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан халдвараар өвчилсөн иргэдийг тусгаарлан эмчлэх эмнэлгүүдийн бэлтгэл ажлыг шалгаж ажиллалаа. АШУҮИС-ын оюутны 3 дугаар байрыг эмнэлгийн зориулалтаар ашиглаж, 450 иргэнийг хүлээн авахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Шадар сайдын зүгээс …
-
20 April
Вакцинжуулалтын явуулын цэг ажиллана
Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга С.Амарсайхан ахмад настай, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг зөөвөрлөх, вакцинжуулалтын цэгийн ачааллыг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх зохион байгуулалтыг хийх чиглэлийг холбогдох албаныханд өгсөн юм. Энэ хүрээнд нийслэлийн болон Төрийн өмчийн байгууллагад ашигладаг том оврын 40 ширхэг автобусыг вакцинжуулалтын явуулын цэг байдлаар тохижуулж бэлэн байдлыг хангажээ. Эдгээр автобусуудын дэргэд вакцин хийлгэсэн иргэдийг ажиглах автобус дагалдах бөгөөд эрүүл мэндийн …
-
20 April
Монголын анхны “Fullfillment Center”-ийн үйл ажиллагааг “PickPack” нэвтрүүллээ
Цахим худалдааны ертөнцийг түүчээлж буй “Amazon”, “Alibaba” зэрэг томоохон компани зөвхөн бараа борлуулахаас гадна өөрсдийн “Fulfillment center” буюу захиалга гүйцэтгэх төвийг ашиглан хэрэглэгчийн захиалсан бараа, үйлчилгээг түргэн шуурхай, найдвартай хүргэдэг. Тэгвэл “PickPack” нь логистик болон ханган нийлүүлэлтийн цогц шийдлийг бий болгож, Монгол дахь анхны “Fullfillment Center”-ийн үйл ажиллагааг нэвтрүүлээд байна. Өөрөөр хэлбэл хэрэглэгчийн захиалгын мэдээллийг хүлээн авч, ялган ангилж, хүссэн …
-
20 April
Ж.Байгалмаа: 6705 хүн гэрээр тусгаарлагдан эмчлүүлж, хяналтад байна
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. –Вакцины 2-р тунгаа хийлгэсэн иргэд эсрэг биетийн шинжилгээг хийлгэх нь хэрэгтэй юу? -Одоогоор вакцины хоёр дахь тунг эмнэлгийн ажилчид хийлгэж эхэлж байна. Эсрэг биетийн шинжилгээ нь өндөр өртөгтэй шинжилгээ байдаг. Тиймээс вакцины хоёр тунд хамрагдсан иргэд заавал уг шинжилгээг өгөх шаардлагагүй гэж зөвлөмөөр байна. …
-
20 April
Өнөөдөр 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины 2 дахь тунд хамруулна
Дархлаажуулалтад хамрагдсан төрийн алба хаагчид өнөөдөр вакцины хоёр дахь тунд хамрагдана. Тодруулбал, АстраЗенека 150 мянган тун вакциныг манай улс хүлээн авснаар нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын алба хаагчид вакцины эхний тунг тариулсан билээ. Тэгвэл өнөөдөр/2021.04.20/ Улаанбаатар хотод дархлаажуулалтын 35 цэгт 64 багийн 491 эмч, ажилтан ажиллаж, хариу арга хэмжээнд ажиллаж байгаа 16,180 албан хаагчийг AstraZeneca вакцины …
-
20 April
Б.Ууганбаяр:1311 хүнд (covid-19) халдвар илэрч, хоёр иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.20/ 11:00 цагийн мэдээллээр ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 10431 хүнд коронавируст халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 1311 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 24195 болж байна. Сүүлийн 24 цагт 459 хүн эдгэрсэн ингээд нийт эдгэрсэн хүний тоо 12,860 боллоо. Харамсалтай нь …
-
20 April
З.Мэндсайхан:Зөвхөн ковидоор өвчилсөн хүмүүс гэлтгүй хүнд өвчтэй иргэддээ давхар анхаарал хандуулж, эмнэлгийн шаардлагатай тусламжийг цаг алдалгүй үзүүлэх хэрэгтэй
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзориг, Гаалийн ерөнхий газрын дарга Б.Асралт зэрэг Улсын онцгой комиссын даргын тушаалын дагуу байгуулагдсан Ажлын хэсэг Сүхбаатар дүүргийн 20-р хороонд ажиллалаа. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ хугацаанд тус хороонд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн хэрэгжилт, …
-
20 April
Хүчтэй салхи шуурганаас сэрэмжлүүлж байна
Өнөөдөр Баян-Өлгий, Ховдын хойд хэсэг, Увсын өмнөд хэсгээр салхи секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна. 2021 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи …
-
20 April
Хүүхдийн тоглоомын талбайг хаана
Коронавируст халдварын тархалтыг бууруулахаар хатуу хөл хорио тогтоож, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хязгаарлан арга хэмжээ авч буй ч иргэдийн зүгээс хариуцлага муутай байгаа талаар эрүүл мэндийн байгууллагын зүгээс сануулж байгаа. Хатуу хөл хорионы хэрэгжилтийг сайжруулах шаардлага байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдэгдсэн. Тэгвэл Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр өглөө /2021.04.20/ УОК-ын дэргэдэх Шуурхай штаб дээр ажиллахдаа явган хүний хөдөлгөөнийг үе шаттайгаар хязгаарлана …
-
20 April
Монгол Улсад анх удаа цээжний хонхойх гажиг засах мэс заслыг амжилттай хийлээ
Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын ерөнхий зөвлөх, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Н.Баасанжав, Ерөнхий мэс заслын тасгийн их эмч М.Ганбаатар, Д.Эрдэнэболд нар болон Цээжний хөндийн мэс заслын багийн хамт олон насанд хүрэгчдийн цээжний хонхойх гажгийг цээжний дурангийн мэс заслаар “ХОС титанан СУУЛГАЦ” тавих эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг эх орондоо нэвтрүүллээ. Цээжний хонхойх гажиг засах хос титанан суулгац тавих дурангийн мэс …
-
20 April
Э.Оюунчимэгт холбогдох хэргийг энэ сарын 23-нд хянан хэлэлцэнэ
Улсын дээд шүүхийн байранд Коронавируст халдварын сэжигтэй тохиолдол илэрсний улмаас үйл ажиллагааг түр хязгаарласан. Тус шүүхийн байранд ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөсөн хугацаанд шүүгч, ажилтнууд гэртээ тусгаарлагдан биеийн эрүүл мэндийг тандсан, шинжилгээнд хамрагдсан зэрэг байдлыг харгалзан зарим хэргийн шүүх хуралдааныг товлосон ёсоор хийхээр болов. Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Жи тайм”-ын гэх Э.Оюунчимэгт холбогдох 591 …
-
20 April
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэм дулаан байна
2021 оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 16-18 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга …
-
19 April
Д.Амарбаясгалан: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчиж, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр МАН-ыг тараах тухай захирамж гаргаж байгаагаа мэдэгдэж, Улсын Дээд шүүхэд саналаа хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл энэхүү мэдэгдлийн дараа МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж мэдэгдэл гаргалаа. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийг зөрчиж, улс орон, ард түмний язгуур эрх ашиг, ардчилал, төрт ёсонд харшлах ноцтой үйлдэл гаргалаа. Ерөнхийлөгчийн өнөөдрийн захирамж нь Үндсэн хууль, Үндэсний …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл