Мэдээ мэдээлэл

May, 2021

  • 11 May

    PCR шинжилгээний зургаан цэг ажиллаж байна

    Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, яаралтай хагалгаанд орох иргэд болон орон нутагт хүндэтгэн үзэх шалтгаанаар /эрүүл мэнд, буяны ажил болон орон нутагтаа буцаж байгаа иргэд, ачаа тээвэр, хүнс, шатахуун, өвс тэжээл, эм, эмнэлгийн хэрэгсэл, уул уурхай, газар тариалан, зам, барилга бүтээн байгуулалт/ зорчих иргэд дараах цэгүүдэд цаг авалгүй шинжилгээнд хамрагдана. Мөн дээрх шалтгаанаар хөдөө орон нутагт зорчих иргэд …

  • 11 May

    Л.Оюун-Эрдэнэ: 100+ төсөл, арга хэмжээг хувийн хэвшилтэй хамтран хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тэрээр эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, хийж байгаа ажлаа товч танилцуулж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрхэн хамтрах талаар санал солилцов. Засгийн газар цар тахлын дараах эдийн засгаа сэргээн хөгжүүлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд 100+төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүний тулд хувийн хэвшлийг боломжит бүх хэлбэрээр дэмжихээ Ерөнхий …

  • 11 May

    Танилц: E-Mongolia-д орсон төрийн 516 үйлчилгээ

    Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар Засгийн газрын 100 хоногт багтаан төрийн 50 орчим байгууллагын 516 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia системд нэгтгэлээ. Иргэд www.e-mongolia.mn сайтаар нэвтэрч, доорх 516 үйлчилгээг цахимаар авч болох юм. Хэрвээ иргэд E-Mongolia гар утсандаа суулгах, нэвтрэх, бүртгүүлэх, үйлчилгээ авахад асуудал тулгарч байвал Төв шууданд байрлах E-Mongolia иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж өгөх төвд хандах боломжтой. УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР Төрсний бүртгэлийн …

  • 11 May

    Тусгай зөвшөөрлийг E-Mongolia-с авах, сунгуулах, сэргээх боломжтой

    Иргэд тусгай зөвшөөрөл авах, сунгуулах, сэргээх гэж төрийн байгууллагын үүд сахихгүйгээр E-Mongolia-с авах боломжтой боллоо. Тус системд 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрөл орсон юм. Иргэд www.e-mongolia.mn сайтаар нэвтэрч, доорх 100 гаруй төрлийн тусгай зөвшөөрлийг цахимаар авч болох юм. Хэрвээ иргэд E-Mongolia гар утсандаа суулгах, нэвтрэх, бүртгүүлэх, үйлчилгээ авахад асуудал тулгарч байвал Төв шууданд байрлах E-Mongolia иргэдэд заавар, зөвлөгөө, тусламж өгөх төвд хандах боломжтой. …

  • 11 May

    Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

        Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.11) хуралдаан 11 цаг 06 минутад 57 хувийн ирцтэйгээр эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, түүний салбар зөвлөл, Улаанбаатар хотын худалдааны танхимаас цар тахлын хүнд хэцүү үед 2021 оны нэгдүгээр сараас ажил олгогч болон ажилтнаас авах тэтгэврийн …

  • 11 May

    МАН, АН-ын бүлгийн гишүүдийн хамтарсан Ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа орлоо

    Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын болон Ардчилсан Намын бүлгүүдийн санал, улс төрийн зөвшилцөлд үндэслэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, Ажлын хэсэг байгууллаа. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Дэд ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал нар ажиллах бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь, Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Ц.Туваан нар бүрэлдэхүүнд нь орсон байна. Тус ажлын хэсэг …

  • 11 May

    Тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулгаж, ногоон байгууламж барина

    Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 ам метр буюу 0.9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна. Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер …

  • 11 May

    ХХААХҮЯ:88,669 малчинд ноосны урамшуулал олголоо

    “Хонь, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан малчин, мал бүхий этгээдэд мөнгөн урамшуулал олгох журам”-ын дагуу 2020 оны ноосны урамшууллыг олголоо. Үндэсний 83 үйлдвэр, цехэд 2020 онд хонь, тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 90,064 малчин, мал бүхий этгээдэд 31.2 тэрбум төгрөгийн мөнгөн урамшууллын баримт бүртгэгдсэн. Үүнээс журмын шаардлага хангасан 78 үйлдвэрт 18,566.3 тонн хонины ноос, 676.2 тонн тэмээний ноос бэлтгэн нийлүүлсэн 88,669 …

  • 11 May

    Н.Ууганбаяр:Төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгаж, үйл ажиллагаагаа бүрэн цахимжуулна

    Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяртай ярилцлаа. 5 БҮЛЭГ БҮХИЙ 63 АНГИЛЛЫН ВИЗИЙГ ГАДААДЫН ИРГЭДЭД ОЛГОНО Гадаадын иргэний эрхзүйн байдлын тухай хуульд томоохон нэмэлт, өөрчлөлт орж батлагдсан байна. Гадаадын иргэн, харьяатын асуудал гэхээр иргэдийн хувьд төдийлөн өргөн мэдээлэл байхгүй санагддаг. Эхлээд хуулийн талаар товч мэдээлэл өгөхгүй юу? Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 630 гаруй хууль хүчин төгөлдөр …

  • 11 May

    ОУПХ-ны Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдаанд УИХ-ын гишүүн М.Оюунчимэг оролцов

    ОУПХ (Олон улсын парламентын холбоо)-ны ээлжит 142 дугаар Ассамблейн салбар хуралдаанууд энэ тавдугаар сард болж байна. Швейцарын Женев хотноо байрладаг ОУПХ-ны төв байрнаас өчигдөр /2021.05.10/ Эмэгтэй парламентчдын форумын 31 дүгээр хуралдааныг Улаанбаатарын цагаар 20.00-23.00 цагт нэгдсэн дижитал платформ дээр цахим хэлбэрээр зохион байгууллаа. Тус хуралд Монголын парламентын төлөөлөгчөөр Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг оролцов.      Дэлхийн 60 …

  • 11 May

    Б.Ууганбаяр:477 хүнд (covid-19) халдвар илэрч, 9 иргэн нас барлаа

    Шинээр илэрсэн 477 тохиолдлын 448 нь Улаанбаатар хотод, хөдөө орон нутагт 25 бүртгэгдлээ. Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.05.11/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 477 хүнд коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан халдварын тохиолдол 45936 болсон байна. Сүүлийн 24 цагт 1570 хүн эдгэрсэн. Ингэснээр нийт …

  • 11 May

    Д.Гантулга: Тушаал аваад очсон газар бүртээ үр бүтээлтэй ажиллах юмсан л гэж боддог

    “Онцгой мэдээ” сонины энэ удаагийн дугаарын “Онцлох зочин”-оор Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн захирагч, хурандаа Д.Гантулгыг урьсан юм. Ингээд түүнтэй хэрхэн хөөрөлдсөнөө хүргэе. -Хүүхэд насны дурсамж хамгийн гэгээхэн бөгөөд мартагдашгүй зүйлсээр дүүрэн байдаг гэдэг. Тэгэхээр хоёулаа таны хүүхэд наснаас яриагаа эхэлье? -Хүүхэд нас гэдэг мэдээж хамгийн гэгээн цайлган үе шүү дээ. Миний хувьд Өмнөговь аймгийн …

  • 11 May

    Гадаадын иргэний баримт бичгийг шуудангаар хүргэдэг боллоо

    Гадаадын иргэн, харьяатын газар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор Кэй Жи Би Тэгбэ хүргэлтийн компанитай хамтран ажиллах гэрээ байгуулж, гадаадын иргэний баримт бичгийг баталгаат шуудангаар хүргэхээр боллоо. Тодруулбал, гадаадын иргэн, түүнийг уригч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хүсэлтийн дагуу гадаадын иргэний паспорт, оршин суух үнэмлэх, гэрчилгээ, тодорхойлолт болон бусад баримт бичгийг Улаанбаатар хот дотор хүргэх …

  • 11 May

    “Шарилжгүй Улаанбаатар аян-6” аяныг зохион байгуулна

     “Харшлын эсрэг хамтдаа” уриатай “Шарилжгүй Улаанбаатар аян-6” аяныг зохион байгуулах ажлын удирдамжийг батлан, хоёр үе шаттайгаар зохион байгуулахаар боллоо. Тодруулбал, I үе шат зургадугаар сарын 10-25-ны, II үе шат наймдугаар сарын 5-20-ний өдрүүдэд үргэлжлүүлнэ. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 38.838 улиас байдгаас 46.9 хувь буюу 18.232 нь эм улиас. 2021 оны хаврын хэлбэржүүлэлтийн ажлын хүрээнд 235 байршилд 23.124 навчит мод, 4683 метр урт ургамлан хашлагыг хэлбэржүүлжээ. …

  • 11 May

    Вакцины I тун хийлгээд халдвар авсан бол II тунг 21 хоногийн дараа хийлгэнэ

    Эрүүл мэндийн сайдын тавдугаар сарын 7-ны тушаалаар коронавируст халдварын эсрэг вакцины дархлаажуулалтад нэмэлт зохицуулалт хийж, вакцинд хамрагдаагүй иргэдийг хамруулахаар тусгажээ.  Уг тушаалд Коронавируст халдварын эсрэг вакцинд хамрагдаагүй, уг халдвараар өвчилсөн иргэдийг I, II тунгийн вакцинаар дархлаажуулалт хийнэ.Коронавируст халдварын эсрэг вакцины I тун хийлгээд уг халдвараар өвчилсөн хүнд батлагдсан өдрөөс хойш 21 хоногийн дараагаас II тунгийн вакцинаар дархлаажуулна.Коронавируст халдварын эсрэг вакцины …