Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 25 November

    Вакцинаар халдварыг дарах өдөр ойртож байна

    Дэлхийн хэмжээнд Ковид-19 халдварын эсрэг вакцины туршилт шинэ ахицад хүрч байна. ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом 23-нд болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, вакцины хэрэглээ болон бусад туршилтаар үр дүнтэй болсон олон нийтийн эрүүл мэндийн арга барилаар энэхүү халдварыг дарах өдөр ойртож, бидэнд итгэл найдвар төрүүлж байна гэжээ.Тэрээр хэлэхдээ, дэлхийн хэмжээнд вакцины судалгааны амжилт нь маш чухал юм, судалж бүтээх …

  • 25 November

    Баянхонгор аймагт хувийн автомашин болон явган хүний хөдөлгөөнийг хязгаарлалаа

    Баянхонгор аймагт түргэвчилсэн оношлуурын шинжилгээгээр нэг иргэний хариу сул эерэг буюу саармаг гарсан талаар бид мэдээлж байсан. Үүнтэй холбогдуулан Баянхонгор аймгийн онцгой комисс дараах шийдвэрийг гаргажээ. Үүнд 11 сарын 25-наас буюу өнөөдрөөс эхлэн  Эрчим хүч, ус хангамж, эрүүл мэнд, банкны төлбөр тооцооны, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, шуудан, тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллага, улсын онц чухал болон стратегийн ач холбогдол бүхий объект …

  • 25 November

    ШӨХТГ:“Good price” дэлгүүрт 20 сая төгрөгийн торгууль оногдууллаа

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Тэгвэл 11 дүгээр сарын 24-ний өдрийн өглөөний 7.30 минутаас эхлэн Улаанбаатар хотын 6 дүүрэгт 7 ажлын хэсэг Онцгой байдлын 2 албан хаагчийн хамт 14 зах, 39 сүлжээ дэлгүүр, жижиг …

  • 25 November

    Улаанбаатарт өдөртөө 8 хэм хүйтэн

    Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, халтиргаа гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи ихэнх нутгаар хойноос …

  • 24 November

    Коронавирусний халдварт өвчний хамгийн аюултай шинж тэмдгийг хэлжээ

    МОСКВА. /TASS/. Амьсгалын замын халдварт өвчний бусад шинж тэмдэг илрэх үед амьсгал давхцах нь коронавирусний халдварт өвчний үед илэрдэг хамгийн аюултай шинж тэмдэг юм хэмээн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах газрын тархвар судлалын төвийн шинжлэх ухаан, судалгааны хүрээлэнгийн захирал Наталья Пшеничная мэдэгджээ. “Амьсгалын замын халдварт өвчний үед илэрдэг шинж тэмдгүүдээс гадна амьсгал давхцах нь хамгийн аюултай шинж тэмдэг юм. Ийм тохиолдол эмчид даруй …

  • 24 November

    Дараах дүүрэг, хороодод коронавирусийн халдвар бүртгэгдээд байна

    Дотоодод бүртгэгдсэн халдвар 235 болсон талаар ЭМЯ-наас мэдээлсэн. Тодруулбал, Улаанбаатарт 54Дархан-Уул 20Дорноговь 17Орхон 17Говьсүмбэр 3Сэлэнгэ аймагт 124 байна. Улаанбаатарт бүртгэгдсэн тохиодлуудыг дүүрэг, хороодоор нь танилцуулвал, БЗД-ийн 4, 10, СБД-ийн 18, 16, 13, БГД-ийн 18, 1, 4, 6, СХД-ийн 7, 19, ХУД-ийн 21, 16, 10, Багануур дүүргийн 4, Чингэлтэй дүүргийн 19 дугаар хороонд оршин суух иргэдээс халдвар илэрсэн байна

  • 24 November

    Нийслэлийн ирэх оны төсвийн төслийг өргөн барилаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр НИТХ-ын дарга Ж.Батбаясгаланд нийслэлийн 2021 оны төсвийн төслийг өргөн барилаа. Мөн Нийслэлийн 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, Нийслэлийн 2021 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөл батлуулах тухай, Нийслэлийн өмчөөс 2021 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай, Улаанбаатар хотыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн хугацааны үндсэн чиглэлийг …

  • 24 November

    Н.Энхтайван:Засгийн газар вакцин гармагц ард иргэдээ вакцинжуулах зорилт тавиад ажиллаж байна

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван news.mn мэдээний сайтад Covid-19 цар тахлын эсрэг вакцины талаар өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь нийтэлж байна.  -Covid-19-ийн эсрэг вакцин дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Цар тахлын эсрэг вакцин гаргаж авах явц олон улсын хэмжээнд ямар байна вэ? -Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас …

  • 24 November

    “Ковид-19” халдварын тохиолдол бүртгэгдсэн газруудад өргөтгөсөн шинжилгээ хийнэ

    Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд 2020 оны 11 дүгээр сарын 24-ний байдлаар, коронавируст “Ковид-19” халдварын 54 батлагдсан тохиолдол илрээд байна. Үүнтэй холбогдуулан нийслэлийн зарим дүүрэг, хороодод халдварын тохиолдол бүртгэгдсэн голомтын бүсэд хамаарах иргэдийг “Ковид-19” цар тахлын халдвараас сэргийлэх, халдварын тархалтыг хумих зорилготой өргөтгөсөн шинжилгээг Нийслэлийн Онцгой комиссоос зохион байгуулж эхэллээ. Тус өргөтгөсөн шинжилгээнд зөвхөн тухайн дүүрэг, хороодод харьяалагдах байнгын болон түр оршин суугч …

  • 24 November

    “30 өдөр 30 секс” эротик олон ангит кинонд тоглосон модель Н.Алимаагийн гэрэл зургууд

    Voo original, A-Artist pictures-ийн бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит эротик драм энэ сарын 20-ноос эхлэн Баасан гариг бүр Voo аппликейшнаар гарч эхэллээ. Энэхүү киноны зохиолч, найруулагчаар Т.Алтантуяа ажилласан бөгөөд тус киноны гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нарын уран бүтээлчид тогложээ. Тэгвэл уг киноны туслах дүр болох Саруулын дүрийг бикини модель Н.Алимаа бүтээсэн байна. Бикини модель …

  • 24 November

    Нийслэлийн хэмжээнд эргүүлийн 1363 чиглэлд 5000 гаруй албан хаагч ажиллаж байна

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Нийслэлийн онцгой комиссын шуурхай штабын 26 мянга гаруй албан хаагчид коронавирусийн халдварын үед цар тахалтай тэмцэх хариу арга  хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг ханган ажиллаж байна. Нийслэлийн онцгой штабаас өчигдөр  /2020.11.23/ зохион байгуулж хэрэгжүүлсэн ажлын талаарх мэдээллийг НОК-ын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн, дэд хурандаа Э.Эрдэнэбаатар танилцууллаа. Тэрбээр “Нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэнтэй …

  • 24 November

    ШӨХТГ: “Саруул маркет”-д махны лангуу түрээслэгч нарт хоёр сая төгрөгийн торгууль оногдуулав

    ШӨХТГ-ын Улсын байцаагч нар Нийслэлийн зургаан дүүрэгт өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хяналт тавин ажиллаж байна. Ингээд өнөөдрийн буюу 11 сарын 24-ний өдрийн 12 цагийн байдлын мэдээг хүргэе. Хүчит шонхор зах өглөөний 9 цагийн байдлаар тус захад жижиглэнгээр борлуулж байгаа үнийн тухайд хонины цул мах 8300 төгрөг, хонины ястай мах 7000-8000 төгрөг, үхрийн цул мах 10000-12000 төгрөг, үхрийн ястай …

  • 24 November

    Гал түймрийг бүрэн унтраалаа

    Өнөөдөр /2020.11.24/ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвийн хашаанд баригдаж байгаа  барилгын В1 давхарт гал гарсан дуудлага 10:48 цагт нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн ээлжийн бүрэлдэхүүн очиход зоорийн давхарын үзелийн өрөөнд дулааны шугамын дулаалга шатаж байсныг шуурхай ажиллаж бүрэн унтраалаа. Барилгын 3 давхарт байсан 2 иргэн иргэнийг …

  • 24 November

    ЗТХЯ: Өнөөдөр төмөр замын ажилчид амьдардаг БГД-ийн 1, 4, 6, 24-р байрны иргэдээс шинжилгээ авна

    “Ковид-19” халдварт вирус “Улаанбаатар төмөр зам” ХНН-т үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал болов. “УБТЗ” ХНН-ийн хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга Ч.Цогтбаярын танилцуулснаар өчигдөр төмөр замын хэмжээнд 362 хүнийг шинжилгээнд хамруулжээ. Өнөөдөр төмөр замын ажилчид олноор …

  • 24 November

    М.Мөнхшүр:Нас барсны гэрчилгээ, буяны компанийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэж, зарж байсан этгээдүүдийг илрүүллээ

    Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр дамжин гарч буй гэмт хэрэг зөрчлийг Эрүүгийн цагдаагийн алба шалган ажиллаж байна. Уг ажлын хүрээнд фэйсбүүк хуудсанд “Хөдөө орон нутгаас хотод ирээд гацагсад холбоо барина уу” гэх зарыг байршуулан иргэдийг залилан мэхэлж байсан 35 настай Б, 33 настай У нарыг Булган аймгийн цагдаагийн газартай хамтран илрүүлж, таслан …