Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна. 2021 оны 02 дугаар сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Ерөө, Хэрлэн, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын …
Мэдээ мэдээлэл
February, 2021
-
16 February
ДЭМБ энэ сард Moderna, ирэх сард БНХАУ-ын Shinopharm вакциныг баталгаажуулах эсэхээ шийдвэрлэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-г зарлаж, энэ хүрээнд “Нэг хаалга-Нэг өрх” шинжилгээ хийж эхэлсэн. 411 мянган өрхөөс авах шинжилгээний явц одоогоор 50 гаруй хувьтай. Засгийн газар шинжилгээ дуусмагц буюу энэ сарын 23-ны өдрөөс иргэдээ үе шаттай вакцинжуулж эхлэхээр төлөвлөж байна. Өнөөдөр Ерөнхий сайд ХӨСҮТ-д ажиллан вакцин хадгалах байр, тоног …
-
16 February
З.Мэндсайхан: Хариуцлага алдсан алба хаагчдыг ажлаас нь чөлөөлнө
Хөдөө аж ахуйг дэмжих сангийн удирдах ажилтнууд ажлын байрандаа архидаж, зодолдож танхайрсан талаарх мэдээллийн дагуу салбарын сайд З.Мэндсайханаас уг асуудалд ямар хариуцлага тооцох талаар тодрууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед төрийн алба хаагч бүр Засгийн газраас гаргасан цар тахлаас сэргийлэх шийдвэрийг хэрэгжүүлж хичээн ажиллаж байна. Гэтэл Хөдөө аж ахуйг дэмжих сангийн зарим …
-
16 February
Х.Баттулга: (COVID-19) цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нийт бие бүрэлдэхүүн онцгой анхаараарай
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс /БНӨСУ/ болон Исламын Бүгд Найрамдах Афганистан Улсад үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчидтай өнөөдөр цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энхийг сахиулагчдад Цагаагчин үхэр жилийн мэндийг дэвшүүлэв. Мөн “Цэргийн алба хаагч Та бүхэн цар тахлын туйлын хэцүү, эрсдэлтэй нөхцөлд үүргээ амжилттай …
-
16 February
Д.Сумъяабазар: Нийслэл хот цаашид ч иргэдээ сонсож ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв Дүнжингарав дахь салбарын CallCenter-т ажиллаж, хатуу хөл хорио тогтоосон хугацаанд иргэдээс ирж буй санал хүсэлт, гомдлыг хэрхэн барагдуулж байгааг шалгалаа. Хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” фэйсбүүк хуудсанд …
-
16 February
Хүнсний үйлдвэрлэл, хангамж, инженерийн байгууллагуудын үйл ажиллагаа тасралтгүй явах ёстойг сануулав
Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт ажиллах үеэрээ НОК-ын Шуурхай штабын гишүүдэд өчигдөр өгсөн зарим үүрэг, чиглэлийнхээ биелэлтийг сонсов. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар: -Нийслэлийн алслагдсан дүүрэг, хороодоор нийтийн тээврийн хүртээмж муу байгаа талаар иргэд гомдол мэдүүлж байна. Энэ асуудлыг шийдвэрлэх үүргийг өчигдөр өгсөн. Ажлын хэрэгжилт ямар байна вэ? Нийслэлийн Зам, тээврийн асуудал …
-
16 February
“Ковид-19”-ийн тархалтын түвшинг тогтоох, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх түр журам хэрэгжинэ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан тушаал гарган Коронавирусын халдвараас сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах болон тархалтын түвшинг тогтоох, хэрэгжүүлэх арга хэмжээг зохицуулах түр журам боловсруулах Ажлын хэсгийг байгуулсан юм. Ажлын хэсэг ДЭМБ-аас өгсөн зөвлөмжийн хүрээнд олон улсын жишигт нийцүүлэн үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэгтэй холбоотой нийтлэг асуудлыг зохицуулах журам боловсруулсан байна. Түр журам батлагдсанаар халдварын түвшин, зэрэглэлийг тогтоох, үүнтэй уялдуулж бусад арга …
-
16 February
Сонгинохайрхан дүүргийн “Баянхошуу” бүсийн иргэд өнөөдөр шинжилгээнд хамрагдана
Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 94000 өрхийг хамруулах “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ өнөөдөр дуусаж байна. Нэгдсэн арга хэмжээний хүрээнд өчигдрийн байдлаар 70000 иргэн шинжилгээнд хамрагдлаа. Өнөөдөр коронавирусийн илрүүлэг шинжилгээний байнгын 18, явуулын 50 цэг “Баянхошуу” бүсийн 16 хорооны 24000 өрхийг шинжилгээнд хамруулахаар ажиллаж байна. ӨНӨӨДӨР КОРОНАВИРУСИЙН ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭНД ХАМРАГДАХ ХОРООД БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ЦЭГҮҮДИЙН СУУРИН БАЙРШИЛ 4-р хороо – 226-р цэцэрлэг 5-р …
-
16 February
Л.Оюун-эрдэнэ: Өнөөдрөөс “КОВИД-19”-ийн вакцин татаж авах ажил эхэллээ
Манай улс “Ковид-19”-ийн вакцин хүлээж авах, хадгалах бэлтгэлээ бүрэн хангалаа. Өнөөдрөөс вакцин татаж авах ажил эхэлж байна. Шаардлагатай хөрөнгийг Засгийн газар гаргана. Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална” гэж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв. Тэрээр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллан вакцин хүлээж авах, хадгалах бэлэн байдлыг шалгалаа. Эхний ээлжинд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа эрүүл мэнд, …
-
16 February
Л.Оюун-Эрдэнэ: Ерөнхий сайдын хувьд хамгийн эхний тунг тариулж иргэдээ уриална
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.02.16/ ХӨСҮТ-д ажиллаж “Ковид-19”-ийн вакцин хүлээн авах, хадгалах бэлэн байдалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалтын өмнө хийгдэж байгаа үндэсний хэмжээний ажил бол “Нэг өрх, нэг иргэн шинжилгээ” юм. Шинжилгээнд идэвхтэй хамрагдаж буй ард иргэддээ баярлалаа. Өнөөдрөөс вакциныг татаж авах ажил эхэлнэ. Мэргэжлийн хүмүүс хадгалалтын горим болон тээвэрлэлтийн талаар сургалтад хамрагдсан. Вакциныг …
-
15 February
Б.Бямбадорж:“Өргөө” амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөллөө
Хоёрдугаар сарын 12-14-нд “Өргөө” амаржих газарт төлөвлөгөөт хагалгаагаар төрөх заалттай байсан эмэгтэйг өөрөөр нь төрүүлснээс болж нярай эндсэн харамсалтай хэрэг гарсан. Тэгвэл Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж тушаал гаргаж, тус амаржих газрын дарга Г.Баясгаланг ажлаас нь чөлөөлжээ. НЭМГ-ын дарга Б.Бямбадорж “Өргөө амаржих газарт удаа дараа эх хүүхдийн амь нас, эрүүл мэндтэй холбоотой ноцтой алдаа гарч байна. Тиймээс эдгээр алдаа …
-
15 February
Д.Сумъяабазар:412 мянга гаруй өрхөөс шинжилгээ авна гэсэн болохоос Улаанбаатар хотын 1,500,000 иргэнээс шинжилгээ авах үүрэг даалгаврыг өгөөгүй
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний төлөвлөлтийг Нийслэлийн онцгой комисоос орон зайн нэгдсэн мэдээллийн системд оруулан ажиллаж байгаа юм. Мөн хатуу хөл хорионы хугацаанд иргэдэд шаардлагатай мэдээ мэдээллийг хүргэх, санал гомдлыг нь сонсох, шуурхай шийдвэрлэх үүднээс нийслэлийн Засаг даргын Тамгын газрын www.ulaanbaatar.mn албан ёсны вэб, “Нийслэлийн мэдээ” …
-
15 February
Шинэ Засгийн шинэ төрх, шинэ бодлого
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөөг” танилцуулах үед “Энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чихэр мэт амттай биш, давс мэт шорвог ч зайлшгүй хийх шаардлагатай хүндхэн шийдвэр гаргаж ажиллахаас аргагүй. Энэ төлөвлөгөө бүх хүнд таалагдахгүй, таалагдах ч боломжгүй. Засгийн газрын бодлогын амин сүнс нь халамж биш ажлын байр бий болгоход чиглэнэ. Хамгийн сайн халамж бол баталгаатай, …
-
15 February
Налайх дүүрэг хоёрдугаар сарын 17-ноос шинжилгээ авч эхэлнэ
Улсын Онцгой комиссын шийдвэрээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аяны хүрээнд нэн тэргүүнд тохиолдол батлагдсан буюу эрсдэлтэй хороодыг эхэлж хамруулахаар болсон. Энэ хүрээнд 02 сарын 11-ний өдөр 3, 7 дугаар хороонд шинжилгээний ажлыг амжилттай зохион байгуулсан. Тус хороодын 1984 иргэний болон 2145 төрийн албан хаагчдын шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. 02 сарын 17-ноос эхлэн дараах хуваарийн дагуу хороодод шинжилгээг зохион байгуулах юм. …
-
15 February
Д.Сумъяабазар: Шинжилгээ өгч буй иргэдийг удаан хүлээлгэхгүй, дараалал үүсгэхгүй байхад анхаарч ажиллаарай
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороон дээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авч буй явуулын цэг дээр ажиллаж, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлын хэрэгжилтийг шалгалаа. Нийслэлийн хэмжээнд өргөтгөсөн байдлаар зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” авах ажил Сонгинохайрхан дүүргээс эхэлж буй бөгөөд өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм. Өнөөдөр тус дүүргийн 16 хорооны 20057 иргэнээс …