“Өглөөний зочин” ярилцлагын энэ удаагийн дугаарт “Тиффани Мед” эмнэлгийн уламжлалт анагаах ухааны эмч Б.Будсүрэн уригдан оролцлоо. /Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ өдрүүдэд Б.Будсүрэн эмчтэй онлайнаар холбогдож чихрийн шижин өвчний талаар ярилцсан юм./ –Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бидний урилгыг хүлээн авсанд баярлалаа. –Өглөө.мн сайтын уншигчдад энэ өдрийн мэндийг хүргэе. –Чихрийн шижин өвчин юунаас болж үүсдэг …
Мэдээ мэдээлэл
May, 2021
-
3 May
Хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналын эзнээр “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Г.Балжинням тодорлоо
Глоб Интернэшнл төвөөс 2009 оноос жил бүр шалгаруулж буй хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналын 13 дахь эзнээр Монголын медиа корпорацийн “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Ганзориг овогтой Балжинням тодорлоо. Энэхүү шагналыг үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, эрсдэлд орсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд олгодог юм. Г.Балжинням нь “эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан асуудлыг” сурвалжилсан сурвалжилгаараа энэхүү шагналын эзэн болж буй. Тэрбээр …
-
3 May
Хөвсгөл аймгийн Ханх суманд 6,3 магнитудын газар хөдлөлт боллоо
Хөвсгөл аймгийн Ханх сумаас баруун урд зүгт 32 км-ын зайд 16:46:39 цагт 6,3 магнитуудын газар хөдлөлт боллоо. Газар хөдлөлтийн чичирхийлэл Орхон, Сэлэнгэ, Дархан, Булган, Архангай аймаг болон Улаанбаатар хотод мэдрэгдсэн бөгөөд хохирол тогтоогдоогүй байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. взять займ онлайн срочно zaymi-bistro.ru займ на киви кошелек без отказов мгновенно онлайн payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com …
-
3 May
Улсын Их Хурлын гишүүд “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүллээ
Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн, Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд өнөөдөр /2021.05.03/ “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж байгаа ч, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа …
-
3 May
Б.Ууганбаяр “Бригадын генерал” цол хүртлээ
Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Халтмаагийн Баттулга 2021 оны гуравдугаар сарын 18-ны өдөр Цэргийн дээд цол хүртээх тухай зарлиг гаргасан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу цэргийн дээд цол гардуулах ёслолын үйл ажиллагаа өнөөдөр Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн Их танхимд болж, цолыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний …
-
3 May
Б.Жавхлан: Төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослолоор эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, цар тахлаас өмнөх түвшинд хүргэхийг зорьж байна
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” болон төсвийн шинэчлэл, цаг үеийн бусад асуудлаар дэлгэрэнгүй хариулт авлаа. -Сангийн сайдаас хамгийн түрүүнд “Ковид-19” цар тахлаас хамгаалах вакцинжуулалтын санхүүжилт, түүний хэрэгжилт хэрхэн явж байгаа талаар асуумаар байна. Санхүүжилт баталгаатай юу? Төлөвлөгөө, явцын талаар мэдээлэл өгөхгүй …
-
3 May
УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй боллоо
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улс төрчийн тоонд байнга эрэмбэлэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг …
-
3 May
Дэлхийн сэтгүүлчид “Цар тахлын дараах эрин үе” сэдвээр чууллаа
Дэлхийн сэтгүүлчдийн конференс-2021 цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор цахимаар зохион байгуулагдаж 50 гаруй орны 60 сэтгүүлчид цар тахлын дараах сэтгүүл зүйн өнгө төрх, болон дэлхийн дулаарлын асуудлыг хэлэлцлээ. Тус олон улсын хурал БНСУ-ын сэтгүүлчдийн холбооны санаачлагаар (JAK) зохион байгуулагдаж 3 өдөр үргэлжиллээ. Дэлхийн сэтгүүлчдийн конференс нь 2013 оноос эхлэн сэтгүүл зүй болон дэлхий дахинд тулгамдаад буй стратегийн ач холбогдолтой чухал …
-
3 May
Д.Сумъяабазар:ШИНЭ УЛААНБААТАР хотыг хамтын хүчээр бүтээж чадна гэдэгт итгэлтэй байна
Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэл, мэдээллийн байгууллагын нийт ажилтнуудад мэндчилгээ дэвшүүллээ. Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ,Эрхэм хүндэт хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, хэвлэлийн төлөөлөгчид өө,Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэхийн ялдамд дэлхий нийтийг хамарсан коронавирусийн цар тахлын энэ хүнд, хэцүү цаг үед эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, нийгмийн болоод нийтийн …
-
3 May
Г.Занданшатар: Хэвлэлийн эрх чөлөө бол Монголын сайн сайхны баталгаа юм
ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДӨРТ ЗОРИУЛАН ГАРГАСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГЫН ИЛГЭЭЛТ Эрхэм хүндэт сэтгүүлчид ээ, Монголын сэтгүүл зүйн өнөр бүлийн хүндэт гишүүд ээ, Та бүхэндээ Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан Монгол Улсын төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлж байгааг хүлээн авна уу. Тавдугаар сарын 3 бол …
-
3 May
Нийслэлийн иргэдийн 34 хувь вакциндаа бүрэн хамрагдлаа
Энэ сарын 02-нд нийслэлийн хэмжээнд I тунд 30.607,II тунд 22.530, Нийт 53.137 иргэнийг дархлаажуулалтад хамрууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 63.6 хувь буюу 726.553 нь I тунд,34.4 хувь буюу 393.093 нь II тундаа хамрагджээ. Хоёр дахь тун вакциндаа хамрагдсан иргэд 14 хоногийн дараа орон нутагт зорчих боломжтой болох мэдээлэл гарсан. Энэ талаарх шийдвэр энэ сарын 5-ны өдөр …
-
3 May
“Сэтгүүлч Батдорж” сангийн 8 дахь уралдааны шилдгүүд тодорлоо
“Сэтгүүлч Батдорж” сангаас жил бүр сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж байгаа их, дээд сургуулийн хоёр, гуравдугаар дамжааны оюутнуудын дунд эссэ бичлэгийн уралдаан зарладаг. Тус сангийн 8 дахь удаагийн шалгаруулалтыг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр онлайнаар зохион байгууллаа. Уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж тусгай байрт шалгарсан таван оюутанд мөнгөн шагнал, батламж гардуулав. МУИС-ийн 2-р курсын оюутан У.Элбэгзаяа, тус сургуулийн 3-р курсын …
-
3 May
Үс засуулбал идээ, ундаа элбэг олдоно
ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ЦАГААГЧИН ГАХАЙ ӨДӨР Аргын тооллын: 2021.5.3, Даваа гарагБилгийн тооллын: 22Наран ургах шингэх: 05.31-20.07Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоноБарилдлага: ИдэрШүтэн барилдлага: Төрөхүй Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам …
-
1 May
Б.Сүндэръяа: Үндэсний баялгийн сан алдсан боломжийг таван жилд нөхнө
“Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяатай ярилцлаа. БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ МОНГОЛЧУУД ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг зохицуулж Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлж, эх үүсвэрийг бүрдүүлдэг Хүний хөгжил сангийн хууль 2016 онд хүчингүй болсон. Үүний оронд Ирээдүйн өв сангийн хууль мөрдөгдөж эхэлснээр байгуулагдаад бараг нэг аравныг үдсэн “Эрдэнэс Монгол” компани хаана хүрэх вэ гэдэг дээр …
-
1 May
“Хуульчийн Про Боно өдөр-2021” цахим өдөрлөг болж байна
НЗДТГ, Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа буюу “Хуульчийн Про Боно өдөр”-ийг жил бүрийн тавдугаар сарын 1-ний өдөр уламжлал болгон зохион байгуулдаг. Энэ жилийн өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хороо, Улсын Ерөнхий прокурорын газар, Хүний Эрхийн Үндэсний комисс, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл