Мэдээ мэдээлэл

February, 2021

  • 12 February

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ. “Их мөнх тэнгэрийн ивээлээр эх болсон газар нутагтаа мянга мянганаар эзэн суусан тусгаар Монгол Улсын маань ард иргэд ээ! Урин цагийн салхийг нааш нь эргүүлдэг, угтах өдрийн нарыг өргөж уужруулдаг, ихэс дээдсээс минь өвлүүлж өгсөн, ёс төрт их баяр Цагаан сар, Арван долдугаар жарны Цагаагчин үхэр жилийн Сар шинийн мэндийг Та …

  • 11 February

    Иргэдийн шинжилгээ өгөх цэгийн байршил

    Өнөөдөр 06.00 цагаас Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ. Энэхүү хугацаанд “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г зохион байгуулж, өрх бүрээс нэг хүн шинжилгээ өгөх юм. Зарим өрхүүдийн гэрээр очиж шинжилгээ авах бол зарим нь дараах заасан цэгүүдэд очиж шинжилгээгээ өгнө. Ингээд шинжилгээ өгөх цэгийн байршлыг танилцуулж байна. 

  • 11 February

    С.Амарсайхан: УОК-оос гаргасан бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг хангаж, хариуцлагатай ажилла

    2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 06.00 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 06.00 цаг хүртэл нийслэлд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, нэгдсэн арга хэмжээг хэрэгжүүлж буй. Шадар сайд , УОК-ын дарга С.Амарсайхан зарим хороодод ажиллах үеэрээ хэв журам сахиулахаар ажиллаж буй төрийн албан хаагчид, түлш борлуулагч, иргэдийн төлөөлөлтэй уулзаж, хөл хориотой холбоотой тулгарч буй асуудлуудыг холбогдох албаныханд яаралтай шийдвэрлэх …

  • 11 February

    Хувийн автомашинаар зорчихыг зөвшөөрсөн байгууллагын албан хаагчдын бичиг баримтыг үндэслэн саадгүй зорчуулах үүрэг өгөв

    Өнөөдөр /2021.02.11/ өглөөний 06.00 цагаас эхлэн 12 хоногийн хугацаанд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж буй. Энэ хугацаанд иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлаж, цар тахлын тархалтын голомтыг хумих, халдвар тээгчийн ойрын болон дам хавьтлыг олж тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, эхний ээлжинд голомтот бүсийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд …

  • 11 February

    АНУ-ын ЭСЯ-ныхан монголоор Сар шинийн мэндчилгээ дэвшүүлэв

    Монгол дахь Америкийн Нэгдсэн Улсын Элчин сайд Майкл Клечески эхнэрийн хамт Сар шинийн мэндчилгээг Монголоор дэвшүүлжээ. ЭСЯ-ныхаа хамт олны өмнөөс Элчин сайд Майкл Клечески болон Хатагтай Элойза Клечески нар хамтран зүтгэгчид болон Монголын ард түмэнд Үхэр жилийн мэндчилгээг цахимаар хүргэжээ.

  • 11 February

    “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд 30.474 хүнийг хамруулаад байна

    Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагаа өнөөдөр эхэллээ. Энэ сарын 11-нээс 23-ны өдрүүдэд үргэлжлэх “Нэг хаалга-Нэг шинжилгээ” үйл ажиллагааны хүрээнд нийслэлийн найман дүүрэгт шинжилгээний 84 цэг, явуулын 146 багийг зохион байгуулж нийт 1414 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байна. Коронавируст “Ковид-19” халдварыг илрүүлэх, тандах шинжилгээнд халдварын …

  • 11 February

    Шинжилгээ авах цэгүүдийн байршил, хаяг

    Нийслэлийн хэмжээнд Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт  шилжсэнтэй холбогдуулан “Нэг хаалга-Нэг шинжилгээ” тандалт илрүүлгийн шинжилгээг зохион байгуулж байна.  Шинжилгээнд нэг өрхөөс 18-аас дээш насны нэг иргэн хамрагдана. Тухайн иргэн нь гадуур их явдаг, сүүлийн 72 цагийн дотор PCR шинжилгээ хийлгээгүй байх, олон хүнтэй харьцдаг ажил эрхэлдэг байх, ханиах, найтаах, толгой өвдөх шинж тэмдэг илэрсэн зэрэг шалтгаантай иргэд шинжилгээнд …

  • 11 February

    ОБЕГ:Томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна

     Онцгой байдлын албаны хэмжээнд коронавируст халдвартай тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд томилгоот бүрэлдэхүүнээс гадна 3000 орчим алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа юм. Алба хаагчид авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоод, аймаг, нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штаб, “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээ болон халдвар хамгааллын дэглэмийг сахиулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий …

  • 11 February

    Улсын аварга болон хошой аварга малчин өрх, фермер, саальчин, тариаланч хамт олон, тариаланч шалгарлаа

    Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн тогтоолоор Улсын аварга малчин өрх, Улсын хошой аварга малчин өрх, Улсын аварга саальчин, Улсын аварга фермер, Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчийг тодрууллаа. 21 аймгийн 150 малчин өрхийг Улсын аварга малчин өрхөөр, 13 аймгийн 13 малчин өрхийг улсын хошой аварга малчин өрхөөр, 6 аймгийн 6 саальчинг улсын …

  • 11 February

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана

    Хөл хорио тогтоосон хугацаанд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар УОК-оос хэвлэл мэдээллийнхэнд өчигдөр /2021.02.10/ дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэд зорчигчдын хөдөлгөөнийг 90 хүртэл хувь хязгаарлана. Цар тахлын тархалтыг зогсоож голомтыг хумих, ойрын болон дам хавьтлыг тусгаарлан эмчлэх зорилгоор “Нэг хаалга-Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулахаар тооцоолжээ. Дөрөвдүгээр …

  • 10 February

    Ц.Нямдорж:Өрх бүрээс шинжилгээ авах ажлыг сайн зохион байгуулах шаардлагатай

    Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мажигсүрэнгийн Баттүвшинг Эрүүл мэндийн дэд сайдаар томилов. М.Баттүвшин 1967 онд Дархан хотод төрсөн.–       1992 онд Анагаах ухааны их сургууль төгссөн. Хүүхдийн эмч мэргэжилтэй. Анагаах ухааны магистр.  –       1992-1997 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасгийн эмч–       1997-2009 онд Орхон аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтлийн тасгийн эмч, тасгийн  эрхлэгч,  ерөнхий эмч–       2009-2016 …

  • 10 February

    БЗДОК: 1800 гаруй төрийн албан хаагч, хөл хорионы дэглэмийг сахиулан ажиллана

    Баянзүрх дүүргийн онцгой комисс өнөөдөр хуралдаж, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд “НЭГ ХААЛГА-НЭГ ИРГЭН” арга хэмжээг зохион байгуулах төлөвлөгөөг хэлэлцэж баталлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн иргэдээс “НЭГ ХААЛГА-НЭГ ИРГЭН” тандалт, илрүүлгийн шинжилгээ авах ажлын хүрээнд,  2021.02.11-2021.02.13-ны өдрүүдэд БЗД-ийн 22 хорооны 26990 өрхийн иргэдийг шинжилгээнд хамруулахаар боллоо. Шинжилгээ авах ажлыг иргэдэд чирэгдэлгүйгээр зохион байгуулж, богино хугацаанд сонгогдсон байршлуудын өрх бүрээс …

  • 10 February

    Н.Алтаншагай: Сонгинохайрхан дүүргийн 43 хороог эрүүл болон эрсдэлтэй бүсээр ангилан шинжилгээнд хамруулна

    Нийслэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт энэ сарын 11-ний өдрөөс 23-ыг дуустал шилжин хөл хорио тогтоож байгаа. Энэ хугацаанд нийслэлийн зургаан дүүргээс хэсэгчилсэн байдлаар “Нэг-хаалга нэг шинжилгээ ”-г авах юм. Энэхүү нэгдсэн арга хэмжээг хамгийн олон хүн ам оршин суудаг Сонгинохайрхан дүүрэгт авах бэлтгэл ажил бэлэн болжээ. Дүүргийн Онцгой комисс иргэдэд хүндрэл, эрсдэл учруулахгүйгээр илрүүлэг шинжилгээнд хэрхэн хамруулах зохион …

  • 10 February

    Ж.Батбаясгалан: Цагаан сарын баяраа гэртээ тэмдэглэхийг уриалж байна

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит III хуралдааны төгсгөлд Хурлын дарга Ж.Батбаясгалан нийслэлийн төр захиргааны байгууллагын ажилтан, алба хаагчид болон олон нийтэд хандаж Цагаан сарын баярыг гэртээ тэмдэглэхийг уриаллаа. НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан:Өнөөдөр үүсээд байгаа асуудлыг шийдвэрлэхэд хамгийн гол нь салбар дундын ажлын уялдаа, нийслэлчүүдийн оролцоог хангах, өөрсдийгөө хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх, эдийн засаг ажлын байраа хамгаалахад нь дэмжлэг үзүүлэх явдал юм. Энэ бол өнөөдрийн Нийслэлийн ИТХ, түүний …

  • 10 February

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа

    Улсын Их Хурлаас баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын шүүхийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ХҮСЭЛТЭЭ ӨРГӨН БАРИХДАА: “Өнөөдөр би Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар анх удаа Үндсэн хуулийн цэц дээр …