Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 27 October

    ЮНЕСКО-ийн дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах Дэлхийн өдөр тохиож байна

    Анх 2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Архивын ерөнхий газар 7 дахь жилдээ буюу 2013 оноос хойш уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивд 35мм-ийн хальсны уран сайхны кино, гэрэл зураг, дуу авианы …

  • 27 October

    Бурхан Халдун хайрханыг тахив

    Үндэсний бахархалт хайрхан Бурхан Халдун уулыг тахих тахилга 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр боллоо. Ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын нэр бүхий гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийд зэрэг байгууллагын төлөөлөл, Хэнтий аймгийн удирдлага, иргэд оролцов. “Монгол туургатны эх түүхийн голомт нутаг Бурхан Халдун хайрхан нь их эзэн Чингис …

  • 27 October

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд манлайллын арга барил сэдвээр туршлага судаллаа

    “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудын манлайллын арга барилаас суралцлаа. Тодруулбал, компанийн “Жендэрийн орон тооны бус салбар хороо”-ны  санаачилгаар “Оюу Толгой” компанийн ажилтнууддаа болон бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага болгон хуваалцдаг “Хамтдаа” семнарийг 2020 оны 10-р сарын 27-нд зохион байгуулсан юм.  Уг семинараар өөрийн манлайллын хэв маягийг тодорхойлж, өөр хэв маягийн хүмүүстэй хэрхэн харилцах, баг хэрхэн өөрчлөгддөг, багийн хөгжлийн үе …

  • 27 October

    Асашёорюү Д.Дагвадорж өөрийн хүсэлтээр ЕТГ-ын ажлаа өглөө

    Мэргэжлийн сумо бөхийн  их аварга Асашёорюү Д.Дагвадорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Япон улс хариуцсан бие төлөөлөгчөөс өөрийн хүсэлтээр чөлөөлөгджээ. Тэрбээр энэ тухайгаа сошиал хуудсаараа дамжуулан мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нийт бие бүрэлдэхүүнд ажлын амжилт хүсэн ерөөсөн байна.

  • 27 October

    Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна. Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх …

  • 27 October

    АТГ:Шалгагдаж байгаа УИХ-ын гишүүн байхгүй

    Хэвлэл мэдээллээр УИХ-ын нэр бүхий 8 гишүүнийг АТГ шалгаж байгаа тул бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх болсон гэх мэдээлэл гарсан. Уг мэдээллийн талаар АТГ-аас тайлбар өгчээ. Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн Олон нийттэй харилцах ажилтан Т.Мөнхтунгалаг “Энэ бол худал ташаа мэдээлэл. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт гэмт хэргийн шинжтэй 80 гомдол, мэдээллийг шалгаж, 13 гомдолд хэрэг …

  • 27 October

    Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас зөрүүтэй эмийг худалдан борлуулж байжээ

    Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2020 оны 02 дугаар сарын 17-ний өдрийн 01/75 дугаартай “Зах зээлд худалдаалагдаж буй хуурамч, улсын бүртгэлд бүртгэгдээгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй, чанар, стандартын шаардлага хангаагүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгслийг худалдаалахаас урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-т үйл ажиллагаа явуулж буй эм хангамжийн байгууллагуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар Монгол улсын эмийн бүртгэлийн загвараас …

  • 27 October

    Шилэн Цогоо:Намайг хасна уу. Би хэзээ ч биш

     МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Л.Нинжжамц үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд буй. Тиймээс Ерөнхий захирлын үүргийн дэд захирал Г.Гэрэл түр орлон гүйцэтгэхээр болсон.  Улмаар дараагийн Ерөнхий захиралд Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл, Н.Дэмбэрэл, Х.Мандахбаяр нарын нэрс яригдаж байгаа гэх мэдээлэл сошиалд цацагдаад байна.  Харин Шилэн Цогоо уг асуудалд “Намайг хасна уу. Би хэзээ ч биш” гэсэн хариулт өгчээ. 

  • 27 October

    Ой таван сартай хүү төрсөн эцгийнхээ гарт амь алджээ

    Өчигдөр буюу энэ сарын 25-ны өдөр дөнгөж ой таван сартай бяцхан хүү хойд эцэгтээ шийтгэх нэрийдлээр саваа модоор зодуулан амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ аймшигт хэргийг хойд биш төрсөн эцэг нь үйлдсэн талаар албаныхан мэдээллээ.  Мөн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүний амь насыг хохироосон гэмт хэргийн хоёр дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна.  Хэргүүдийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн …

  • 27 October

    Нийслэлийн 381 жилийн ойн хүндэтгэлийн тоглолт болно

    Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 381 жилийн түүхт ойн өдөр энэ сарын 29-нд тохиож байгаа билээ. Нийслэлийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд энэ сарын 28-нд буюу маргааш “Манай хороо-Миний гудамж” шалгаруулна. Энэ сарын 29-нд Ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдад зориулсан “Өнөөдөр нийслэлийн өдөр” сэдэвт хичээл заана. Нийслэлийн анхны шав тавьсан “Мэлхийт” хөшөө, “Монголын нууц товчоо”-нд хүндэтгэл үзүүлж, Нийслэлийн сүлдэт хуур цэнгүүлэх …

  • 27 October

    Орон сууцны 6 хувийн хүүтэй зээлд 221 иргэн хамрагджээ

    Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн журамд өөрчлөлт орж, 2020 оны аравдугаар сарын 1 –ний өдрөөс өмнө авсан зээлийн жилийн хүүг 8 хувь, 2020 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн авах зээлийн жилийн хүүг 6 хувь байхаар тогтоосон.  Уг шинэчлэгдсэн журам хэрэгжиж эхэлсэн өдрөөс хойш аравдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 15.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 221 иргэнд олгоод байна. Тус …

  • 27 October

    “Нийслэлийн Тэргүүний өрх”-үүд шалгарлаа

    Нийслэлийн 381 жилийн ойн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Ахмадын хороо хамтарч нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож, бусдад үлгэр дууриалал үзүүлсэн шилдэг өрхүүдийг өнөөдөр шалгарууллаа. 2020  оны “Нийслэлийн Тэргүүний өрх”-өөр шалгарсан есөн өрхийн шагналыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Уртнасан, …

  • 27 October

    Баян-Өлгий аймгийн “Цагааннуур” боомтод ЗӨСҮТ-ийн лабораторийн баг коронавирусийн шинжилгээ хийж байна

    ЗӨСҮТ-ийн авто лаборатори бүхий явуулын баг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутагт орших хилийн авто замын “Цагааннуур” боомтоор дамжин орж ирж буй ачаа тээврийн жолооч нараас коронавируст халдвар (COVID-19) илрүүлэх шинжилгээг газар дээр нь хийж, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулан ажиллаж байна. Тус явуулын авто лабораторийн баг нь 2020 оны 10-р сарын 24-өөс 11-р сарын 07-ыг хүртлэх хугацаанд Цагаануур авто …

  • 27 October

    Эмнэлгүүд томуу, томуу төст өвчний үеийн бэлэн байдлыг хангажээ

    Томуу, томуу төст өвчний идэвхжлийн үеийг угтаж Эрүүл мэндийн яам, нийслэлийн эрүүл мэндийн газар, харьяа байгууллагууд хамтран өнгөрсөн 7-р сард хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөөг гаргасан. Энэхүү төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын биелэлт болон эмнэлгүүдийн бэлэн байдал хэрхэн хангагдсантай холбогдох албаны хүмүүс танилцлаа. СХД нэгдсэн эмнэлэг нь нийслэлийн хамгийн их хүн амд үйлчилдэг эмнэлгийн нэг. Томуугийн ид дэгдэлтийн үед энэ эмнэлэг маш …

  • 27 October

    “Шилүүс” богино хэмжээний кино “Таллин” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа

    Залуу найруулагч, продюсер П.Лхагвадуламын эдгэрэл хайсан залуу бүсгүй болон өвөг дээдсийн сонголтоор идэр насаа зольсон залуу хоёрын нэгэн өдрийн түүхийг харуулсан “Шилүүс” богино хэмжээний кино “Таллин” Олон Улсын Кино наадмын уралдаант хэсэгт шалгарлаа. ЗОчир Филмз, Гуру Медиа студи болон Их Британийн Poisson Rouge Pictures-ийн дэмжлэгтэйгээр бүтээсэн уг бүтээлийн гол дүрд “Fill” студийн найруулагч М.Аззаяа, “Х-ТҮЦ” продакшны жүжигчин Г.Дөлгөөн нар тоглосон …