Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 27 October

    Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалтад үг хэлэв

     Нью-Йорк хотноо 10 дугаар сарын 26-ны өдөр НҮБ-ын 75 жилийн ойд зориулсан өндөр түвшний уулзалт болов. Уулзалтад нийт 180 гаруй улсын төр, засгийн өндөр түвшний төлөөлөгчид оролцож, дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн хөгжлийг хангах, хүний эрхийг хамгаалахад НҮБ-ын гүйцэтгэсэн үүрэг, КОВИД-19 цар тахалтай тэмцэх, Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал, зөрчилдөөн мөргөлдөөн, үл итгэлцэл, уур …

  • 27 October

    Н.Ургамалсувд:Ирэх онд уул уурхайн салбар огцом өссөнөөр эдийн засгийн өсөлтийг тэтгэхээр байна

    Монголбанкны Мөнгөний бодлогын газрын Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай ярилцлаа.  Есдүгээр сарын сүүлийн байдлаар инфляц 1.7 хувьтай байна. Монголбанкны зорилтот түвшин 8 хувь байгаа. Цар тахлаас хойш инфляц 2 хувийн орчимд л байна. Үүний голлох шалтгаан юу вэ?  Инфляц энэ онд тасралтгүй буурч байгаагийн гол шалтгаан нь дотоод эрэлт буурч байгаатай холбоотой. Өөрөөр хэлбэл, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор олон …

  • 27 October

    “Зүрх мартахгүй” төсөлд 48 хүүхэд хамрагдаж 100 хувь эрүүл болжээ

    Зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдийг эх орондоо эмчлэх зорилгоор хэрэгжиж буй “Зүрх мартахгүй” төсөлд “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын хамт олон нэгдлээ. Энэ нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК үүсэн байгуулагдсаны 10 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ажил юм.   “Эрдэнэс-Тавантолгой” ХК -ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газрын захирал Х.Нурлат, “Улаанбаатар Сонгдо” эмнэлгийн Ерөнхий захирал Б.Болдсайхан тэргүүтэй албаны хүмүүс төсөлд …

  • 27 October

    Ц.Мөнхбаяр:Мөнгөний бодлогын хороо урагшаа харсан шийдвэр гаргахыг зорьдог

    Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Ц.Мөнхбаяртай ярилцлаа.  Монголбанк 2018 онд Мөнгөний бодлогын зөвлөлийг хороо болгож, бүтцийг нь өөрчлөн, шинэчлэн байгуулсан нь ямар ялгарах онцлогтой вэ? Мөнгөний бодлогын хараат бус байдлыг хангахад Мөнгөний бодлогын хороо ямар давуу талыг бий болгодог вэ? Төв банкны хараат бус байдлыг хэмжихдээ зорилгодоо хүрэх бодлогын хэрэгслийг сонгох, хэрэгжүүлэх эрх нь хэр хангагдсан байдаг бэ гэдгээр тодорхойлдог. …

  • 27 October

    “Миний мэдэх Солонгос орон” гар урлал, уран зургийн үзэсгэлэн зохион байгуулна

    Энэ онд тохиож буй Монгол Улс, БНСУ дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг хоёр тал тэмдэглэж байна.  Тодруулбал, түүхэн ойн хүрээнд хоёр улс 30 үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ талаар хоёр тал энэ оны эхэнд харилцан тохиролцож, хоёр орны хамтын ажиллагааг өгүүлсэн гэрэл зургийн үзэсгэлэнг энэ сарын эхээр гаргаж, “Монгол Улс, БНСУ-ын түншлэлийн харилцаа-30 жил” сэдэвт эрдэм шинжилгээний бага …

  • 27 October

    Сара Портелл: Монгол бол манай гэр бүлийн хоёр дахь эх орон

    Сара Портелл Монголд 10 дахь жилдээ амьдарч буй Канад эмэгтэй. Үүний найман жилийг тэрбээр Баян-Өлгий аймагт өнгөрүүлсэн юм. Монголд амьдарсан энэ хугацаанд Сара хоёр охинтой болж, амьдралынхаа хамгийн дурсамжтай, аз жаргалтай мөчүүдийг өнгөрүүлжээ. Монгол Улстай хэрхэн холбогдсон түүний амьдралын сонирхолтой түүхийг хүргэж байна.    ТӨВӨДӨД УЧИРСАН ХОЁР   “Хэрэв би нөхөртэйгөө Төвөдөд танилцаагүй бол өдийд Монголд биш Канад дахь төрөлх хотын сургуульдаа багшилж байх байсан” …

  • 27 October

    “Амгалан” амаржих газрын эмч нар Харвардын “Training to Clinicians” эмнэлзүйн судлаач бэлтгэх сургалтыг амжилттай төгслөө

    АНУ-ын Харвардын анагаах ухааны сургуулийн “Training to Clinicians” эмнэлзүйн судлаач бэлтгэх танхимын болон онлайн хосолсон 8 сарын сургалтанд нийслэлийн “Амгалан” амаржих газрын эмч нар амжилттай суралцаж төгслөө. БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр АШУҮИС болон Харвардын анагаах ухааны сургуулиас хамтран зохион байгуулсан “Training to Clinicians” эмнэлзүйн судлаач бэлтгэх хөтөлбөр нь багш, эмч, судлаачдад эмнэлзүйн судалгаа, эмчлүүлэгчийн аюулгүй байдал, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, инновацийн тухай цогц …

  • 27 October

    Л.Нинжжамцыг үүрэгт ажлаа хүлээлгэж өглөө

    МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц өчигдөр албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн байна. Түүний хүсэлтийг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцэн, түүний хүсэлтийг хүлээн авч албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.  Тэрбээр өчигдөр өөрийн цахим хуудаснаа “Миний бие хамт олныхоо тогтвортой хамтын ажиллагаа, үүсээд байгаа нөхцөл байдалд үүдэн өөрийн хүсэлтээр ажлаа өгөх шийдвэр гаргаж байна. Та бүхэнтэй хамтарч дөрвөн жил олон сайхан ажлуудыг …

  • 27 October

    Шуурхай: Ирэх сард 1980 иргэнээ татаж авна

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх арваннэгдүгээр сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 1980  иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа.  Үүнд: 11 сарын 3-нд Сөүл-Улаанбаатар11  сарын 6-нд Алматы-Улаанбаатар11 сарын 11-нд Токио-Улаанбаатар 11 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 13-нд Сөүл-Улаанбаатар 11  сарын 18-нд Сөүл-Улаанбаатар11 сарын 19-нд Франкфурт-Улаанбаатар 11 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар 11 сарын 25-нд Токио-Улаанбаатар11 сарын 27 Сөүл-Улаанбаатар  чиглэлд тус тус нислэг үйлдэнэ гэж …

  • 27 October

    Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудтай уулзаж, үүрэг чиглэл өгөв

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар НОБГ-ын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан нийслэлийн хэмжээнд гамшгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөв. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол болон коронавирусийн цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын …

  • 27 October

    БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, Яйзү хотын дарга Хиромичи Наканотой цахим уулзалт хийлээ

    Засгийн газрын тохируулагч агентлаг-Биеийн тамир, спортын улсын хороо “Токио-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизүока мужийн Шимада, Изүнокүно, Яйзү хотуудад Монголын олимпын баг тамирчдын бэлтгэлийг хангах тухай хамтын ажиллагааны баримт бичгийн хүрээнд 2015 оноос хойш бокс, чөлөөт бөх, жүдо бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг Япон улсад жил тутам тогтмол бэлтгэл сургуулилт хийлгэж байна. Энэхүү хамтын ажиллагааны үр дүнд Монголын баг …

  • 27 October

    Арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв

    Цаг уурын байгууллагаас ирэх арван нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргасан байна.   Энэ сард Монгол орны нутгийн баруун хэсэг буюу Завханы ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсэг, Архангай, Өвөрхангайн баруун хэсгээр мөн Сэлэнгийн нутаг, Төвийн хойд, Булганы баруун хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна. Харин хур тунадасны хувьд Алтайн уулархаг нутгаар буюу Баян-Өлгийн ихэнх, Ховд, …

  • 27 October

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө бага зэрэг дулаарна. 2020 оны 10 дугаар сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, говь, талын нутгаар зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, …

  • 26 October

    Өндөржүүлсэн бэлэн байдлыг он дуустал үргэлжлүүлэхээр боллоо

    Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар энэ сарын 31-нд дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг арванхоёрдугаар сарын 31 хүртэл буюу он дуустал сунгах шийдвэр гаргажээ.  Үүнээс гадна хуралдаанаар улс хоорондын ачаа тээврийн зохицуулалтын талаар хэлэлцэж байгаа юм. 

  • 26 October

    А. Сэргэлэнбаатар: Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон цагдаагийн алба хаагчийн нэг болсондоо сэтгэл дүүрэн байна

    Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс Тавантолгой уурхай хүртэл 414,6 километр үргэлжлэх шинэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам нь өөрсдийн нөөц бололцоонд тулгуурлан босгож буй түүхэн бүтээн байгуулалт юм. Энэхүү үйл ажиллагаанд цагдаагийн байгууллагаас Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай албаны шуурхай удирдлагын хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Х.Амартүвшин, цагдаагийн ахмад Г.Сэргэлэнбаатар нар анхлан оролцож, үүрэг гүйцэтгэсэн талаар …