Мэдээ мэдээлэл

January, 2021

  • 12 January

    Чингэлтэй дүүргийн ЭМТ-д PCR шинжилгээний лаборатори байгууллаа

    Коронавируст “Ковид-19” цар тахлын үед эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах үүднээс ЭМЯ-аас дүүргүүдэд PCR шинжилгээ хийх молекул биологийн лаборатори байгуулах ажлыг зохион байгуулж, бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ хүрээнд өчигдөр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвийн салбар амбулаторид ажиллалаа. Энэ үеэрээ тус төвийн шинээр байгуулж буй молекул биологийн лабораторийн үйл ажиллагаа болон эмнэлгийн …

  • 12 January

    ЭМЯ: Хүн амынхаа 60 хувийг вакцинжуулалтад хамруулахаас 20 хувь нь КОВАКС-аас авахаар төлөвлөсөн

    Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам 2020 оны 7 дугаар сараас эхлэн КОВИД-19 халдвараас сэргийлэх вакцинд хүн амыг хамруулах талаар бүх чиглэлээр идэвхтэй ажиллаж эхэлсэн. Үүний нэг нь КОВАКС олон талт хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс уг механизмд хамрагдан хөгжлийн албан ёсны туслалцааны хүрээнд КОВИД-19 халдвараас сэргийлэх аюулгүй, үр дүнтэй вакцин авах хүсэл сонирхолтой байгаагаа 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдөр албан ёсоор илэрхийлсэн.Түүнээс …

  • 12 January

    Б.Баасандорж: Шүүхийн хууль батлагдсанаар иргэдийн шударга шүүхээр шүүлгэх эрх улам бүр баталгаажина

    Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржтой ярилцлаа. –УИХ-аар хэлэлцэж буй Шүүхийн тухай хуулийн төсөл олны анхаарлыг ихээхэн татаж байна. Хууль санаачлагч буюу Хууль зүй, дотоод хэргийн яамны хувьд энэ хуулийн төслийг боловсруулах болсон хэрэгцээ шаардлага нь юу байсан талаар ярилцлагаа эхэлье? -УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр хэлэлцэн баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбогдуулан …

  • 12 January

    Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгууллаа

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдааны төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг батлах тухай асуудлыг хэлэлцлээ. Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулах тогтоолын төслийг гишүүдийн 53.3 хувийн …

  • 12 January

    Газар хөдлөлт бол шинжлэх ухааны түвшинд урьдчилан хэлэх, мэдээлэх боломжгүй үзэгдэл

    Монгол Улсын Шадар сайдын ахалдаг Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл цахимаар хуралдлаа. Хурлаар Хөвсгөл аймгийн Ханх суманд болсон газар хөдлөлтийн нөхцөл байдал, цаг үеийн мэдээллийг сонслоо. Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 28 километрийн зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын …

  • 12 January

    Хөвсгөл нуураас мөсний болон маш хүчтэй нүргэлэх чимээ гарсан

    Өглөөний газар хөдлөлтийн талаар Ханх сумын Б.Эрдэнэбаатар даргатай утсаар холбогдож мэдээдэл авлаа. Үүрийн 05 цаг 33 минутанд хүчтэй мэдрэгдсэн. Энэ хөдлөлтийг яг газар дээрээ 6.8 балл гэж мэргэжлийн байгууллага тодорхойлсон. Хөвсгөл нуураас мөсний болон маш хүчтэй нүргэлэх чимээ гарсан. Газар хөдлөлтийн мэдрэгдэх байдал 10.30 минут хүртэл хэд хэдэн удаа дахин мэдрэгдсэн байна. Ноцтой хохирол гараагүй ч сургуулийн хананд цууралт өгч, …

  • 12 January

    С.Дэмбэрэл: Хүчтэй газар хөдлөлтийг урьдчилж мэдэх боломжгүй

    Хөвсгөл аймгийн Ханх сумын баруун урд зүгт 30 километрийн зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт 6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6 магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл …

  • 12 January

    Б.Ууганбаяр:Газар хөдлөлт болж байх үед гүйж гарч болохгүй

    Хөвсгөл аймгийн Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд нэгдүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна. Газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг,  нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн юм. Энэ талаар ОБЕГ-ын дэд дарга, Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр мэдээлэл …

  • 12 January

    ХӨСҮТ: Улсын хэмжээнд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“ Сүүлийн 24 цагт улсын хэмжээнд 15849 хүнд шинжилгээ хийхэд 14 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлууд нь бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Тодруулбал, – Баянзүрх дүүргийн 17 хороонд батлагдсан хоёр иргэний гэр бүлийн 9, -Баянгол дүүргийн 6-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүлийн 3 хүн, – Баянзүрх дүүргийн нэгдсэн …

  • 12 January

    АН:Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2021.01.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.  Үүнд: Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлЭрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлХоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлКоронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай …

  • 12 January

    МУГТ М.Уранцэцэг Доха Мастерсаас хүрэл медаль хүртлээ

    Катарын Дохад эхэлсэн жүдо бөхийн Мастерс тэмцээний эхний өдөр манай хоёр тамирчин хүрэл медалийн төлөө шалгаран үлдлээ.  Жин тус бүрийн чансааны эхний 32-т эрэмбэтэй дэлхийн шилдгүүд чуулсан тус тэмцээний эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд барилдсан дэлхийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг, “С” хэсэгт орж эхний тойрогт хийлж, дараагийн тойрогт  ОХУ-ын Ирина Долговатай таарсан ч өрсөлдөгч нь эхний тойрогт шагайндаа авсан бэртлийн улмаас барилдах боломжгүй болжээ. Улмаар …

  • 12 January

    Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд хүчтэй мэдрэгджээ

    Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгдлээ. Тодруулбал, Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна. …

  • 12 January

    Улаанбаатарт өдөртөө 15 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2021 оны 01 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун …

  • 11 January

    Жүдо:Үндэсний шигшээ багийн тамирчид бэлтгэлдээ гарлаа

    Цар тахлын үед Үндэсний шигшээ багийн тамирчдын бэлтгэлийг цалгардуулалгүй халдвар хамгааллын дэглэмийг чанд баримтлан бэлтгэл сургуулилтыг нь тасралтгүй үргэлжлүүлэх хүсэлтийг УОК-д тавьж шийдвэрлүүлсний дагуу өнөөдөр Олон улсын Найрамдал төвд бэлтгэлээ базаахаар жүдо, чөлөөт бөх, боксын баг тамирчид спортын төв ордноос хөдөллөө. Үндэсний шигшээ багийн тамирчдаа БТСУХ-ны дарга Ц.Шаравжамц, МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар амжилт хүсэн үдэн мордууллаа. Тэнд үндэсний шигшээ баг …

  • 11 January

    Х.Баттулга:Үндэсний соёлоо түгээн дэлгэрүүлэх нь ерөнхийлөгчийн үндсэн ажил учраас өөрөө үлгэрлэе гэж шийдсэн

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга МҮОНРТВ-д цаг үеийн асуудлаар ярилцлага өглөө. “ҮНДЭСНИЙ СОЁЛОО ТҮГЭЭН ДЭЛГЭРҮҮЛЭХ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ҮНДСЭН АЖИЛ УЧРААС ӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭЕ ГЭЖ ШИЙДСЭН” –Өнөөдөр манай студид надтай ярилцахаар Монгол Улсын Ерөнхийлөгч хүрэлцэн ирээд байна. Та сүүлийн үед телевизээр монгол бичгийн хичээл заагаад хүмүүсийн сонирхлыг бас татаж, мөн хэл ам ч дагуулж байх шиг байна. Та энэ талаар ямар бодолтой …