Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 2 November

    Туркийн газар хөдлөлтөд өртөж, нас барсан иргэдийн тоо 76-д хүрчээ

    Туркийн Измир мужид болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас нас барсан иргэдийн тоо 76-д хүрсэн талаар Туркийн Онцгой байдлын газраас мэдээлсэн байна.  “Нийт 76 иргэн амиа алдлаа. 962 хүн гэмтэж бэртсэнээс 743 нь эмнэлгээс гарч, одоогоор 219 хүн эмчилгээ хийлгэж байна” гэжээ. 6,7 магнитудын хүчтэй газар хөдлөлт Самос арлаас баруун хойд зүгт 19 км-т далайд болсон бөгөөд Афин, Истамбул хотуудад мэдрэгдсэн …

  • 2 November

    Д.Сумъяабазар: Орон нутгийн иргэд “халтуур” хийж, түгжрэлд нөлөөлж байна

    Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна. Зөвлөгөөний үеэр Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр Улаанбаатар хотын түгжрэл, түүнийг хэрхэн бууруулах арга замын талаарх мэдээлэл хийлээ. Тэрээр гудамж замын сүлжээг хөгжүүлэх,торлолын систем холбоос замуудыг нээх,замын хөдөлгөөний зохицуулалт, төлөвлөлтийн нэгдсэн систем,авто зогсоолын нэгдсэн систем,нийтийн тээврийг богино эргэлттэй болгох,уулзвар гарцын инженерчлэл хийх,албан байгууллагуудын цагийн уялдаа холбоог бий болгох зэрэг ойрын хугацаанд …

  • 2 November

    Дуучин Х.Ядамын “Break the silence” дуу өнөөдөр сонсогчдын хүртээл болно

    “The Voice of Mongolia-2” шоу өнгөрсөн зун үзэгчдэд хүрч, үзэгчдийн нийт саналын дүнгээр шүүгч, дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам үндэсний ялагчаар тодорсон билээ. Тэрбээр шоуны дараа бие даасан уран бүтээл дээр ажиллаад, тун завгүй яваа сурагтай. Дуучин Х. Ядамын анхны уран бүтээл болох “Break the silence” дуу өнөөдөр /2020.11.02 / 18:00 цагаас цацагдаж эхлэх аж. Тэрбээр финалын шатанд шилдэг …

  • 2 November

    522 нэр төрлийн эмийг 30-70 хувь хөнгөлөлттэй үнээр олгож эхэллээ

    Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлттэй эмийн шинэчилсэн жагсаалтаар 136 ерөнхий нэршлийн, 522 нэр төрлийн худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр болсон билээ.  “Монгол Улсын Их Хурлаар 2020 оны наймдугаар сарын 28-ны өдөр батлагдсан Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас олгох эмийн үнийн хөнгөлөлтийн жорыг бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллаж буй эмч бичих,Бүх эмийн …

  • 2 November

    Улаанбаатарт өдөртөө 3 хэм хүйтэн

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна. 2020 оны 11 дүгээр сарын 02-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй. Зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир …

October, 2020

  • 30 October

    Энэтхэгийн “ITEC” тэтгэлэгт хөтөлбөрийн 56 жилийн ойг тэмдэглэв

    БНЭУ-ын Элчин сайдын яамнаас Энэтхэгийн чадавхийг бэхжүүлэх хөтөлбөрийн техник эдийн засгийн хамтын ажиллагаа “ITEC” байгуулагдсаны 56 жилийн ойг өчигдөр Улаанбаатар хотноо тэмдэглэлээ. “ITEC” хөтөлбөрийг 1964 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлснээс хойш Энэтхэг улс 160 гаруй түнш орны 200000 орчим төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийг чадавхижуулан сургах өвөрмөц туршлагыг нэвтрүүлж ирсэн байна. “ITEC” нь жил бүр 15000 орчим тэтгэлгийг Энэтхэгийн 100 гаруй тэргүүлэх …

  • 30 October

    Монгол Улс, Бүгд Найрамдах Куба Улс хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна

    Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Кубын парламентын бүлгийн дарга Б.Бат-Эрдэнэ өнөөдөр (2020.10.30) Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Раул Дэлгадо Консэпсионыг хүлээн авч уулзав. Манай улс Латин Америкийн орнуудаас хамгийн түрүүнд буюу 1960 оны 12 дугаар сарын 07-ны өдөр БНКубаУ-тай дипломат харилцаа тогтоосон бөгөөд энэ онд 60 жилийн түүхэн ой …

  • 30 October

    З.Төмөртөмөө:Шахмал түлшний борлуулалтын цэгийн тоог нэмэгдүүлэх шаардлагатай байна

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын өгсөн үүрэг чиглэлийн дагуу өнөөдөр нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч З.Төмөртөмөө Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр болон Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах борлуулалтын цэгүүдэд ажиллалаа. Зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг энэ ондоо багтаан бүрэн ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа гэдгээ үйлдвэрийн удирдлагууд хэлж байв. Зүүн …

  • 30 October

    Цагаан нуур, Боршоо боомтыг 21 хоног хаах шийдвэр гаргалаа

    Засгийн газар ээлжит бусаар хуралдан Ковид-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор Монгол Улс, ОХУ-ын хилийн Цагааннуур, Боршоо боомтыг 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 21 хоногийн хугацаагаар хаахаар шийдвэрлэлээ. Энэ нь хил залгаа бүс нутгуудад өвчлөл нэмэгдэж, цар тахлын хоёрдахь давалгааны улмаас олон орон хөл хориогоо чангатган, хилээ хаах, онц байдал тогтоох хүртэл арга хэмжээ авч байгаатай холбоотой …

  • 30 October

    Цагдаагийн ахлагч Г.Ширэндэв 26 иргэний амь насыг аварчээ

    Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын төвөөс 42 kм зайд байдаг Үүрийн голд гурван  тээврийн хэрэгсэлтэй нутгийн 26  иргэн усанд урсаж, эрсдэх аюулд орсон тухай мэдээллийг тус сумын хэсгийн цагдаа цагдаагийн ахлагч Г.Ширэндэв хүлээн авч нутгийн иргэдийн хамт цаг алдалгүй түргэн шуурхай очсон байна. Усны голд хөдлөх боломжгүй болсон тээврийн хэрэгслүүдийг уснаас татаж гарган, иргэдийн амь нас эрүүл мэнд эд хөрөнгийг усны аюулаас авран хамгаалжээ.  Цаг …

  • 30 October

    Ховор амьтдын эд эрхтнүүдийг хууль бусаар хадгалсан, худалдан борлуулсан этгээдийг илрүүлэн шалгаж байна

    Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын хавсралтад заасан ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүлэв.  Энэ оны 10 дугаар сарын 23-ны өдрийн орой 18-20 цагийн хооронд тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид …

  • 30 October

    Э.Дэлгэрцэцэг: Прокурор хүний мэргэжлийн онцлогийг дутуу харуулчих бий дээ гэж их эмээж байсан

    Прокурорын байгууллагын түүхт 90 жилийн ойд зориулан МҮОНРТ-тэй хамтран хийсэн “Давхар цагаан шугам” олон ангит уран сайхны кинонд Цэлмэг прокурорын дүрийг бүтээсэн МҮОНРТ-ийн Кино, орчуулгын нэвтрүүлгийн албаны дуу оруулагч Э.Дэлгэрцэцэгтэй ярилцлаа. Прокурор хүний ажил амьдралын онцлогийг харуулсан “Давхар цагаан шугам” олон ангит кино үзэгчдийн хүртээл боллоо. Үзэгчидтэй адил киногоо догдлон үзсэн байх. Киноны гол дүрийн саналыг хэрхэн хүлээж авсан бэ? …

  • 30 October

    П.Батчулуун:Улсын хэмжээнд 18 амьгүй донороос 41 хүнд эрхтэн шилжүүлэн суулгаад байна

    ЭМЯ, ЭМХТ, Дэлхийн эрхтэн шилжүүлэн суулгалтын нийгэмлэг, Эрхтэн шилжүүлэн суулгалтын Монголын холбоо, БНСУ-ын Рафаэл сан, Рафаэл Интернэйшнл ТББ, Вайталлинк, БНСУ-ын болон Монголын Ротари клуб хамтран олон улсын эрдэм шинжилгээний  хурлыг “Амьгүй донороос эд, эрхтэн шилжүүлэн суулгах  үйл ажиллагааг өргөжүүлэх нь” сэдвийн хүрээнд  2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр  зохион байгууллаа. Эрдэм шинжилгээний хурал нь Донорын тухай хуулийг сурталчлах, тархины …

  • 30 October

    Д.Сарангэрэл: Өнөөдрийг хүртэл ОУ-ын чанар стандартад нийцсэн хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэргүй сууж байна

    Байгаль орчин аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеаг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр хийж, хэрэгжүүлж байгаа ажлуудын талаар мэдээлэл солилцлоо. Европын холбооноос Монгол улсад суугаа элчин сайд Траян Христеа: “Юуны өмнө бидний хамтын ажиллагаа Байгаль орчны салбарт үргэлжлэхээр болсонд бид маш …

  • 30 October

    Гадаад харилцааны яам “Монгол бичгийн сарын аян”-ыг эхлүүлэв

    Гадаад харилцааны яам монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх үүднээс “Монгол бичгийн сарын аян” энэ 11 дүгээр сард зохион байгуулахаар болов. Сарын аяны арга хэмжээг нээж Н.Энхтайван сайд үг хэлсэн ба “Монгол хэл, үндэсний бичиг нь монгол үндэстний оюуны соёлын үнэт өв, Та бидний соёл иргэншлийн язгуур үндэс, улс орны нэгдмэл байдал, үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын нэгэн баталгаа юм. Босоо монгол …