Олон улсын вакцин хангамжийн КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар 50.400 тун АстраЗенека AZD1222 вакциныг өчигдөр хүлээн авлаа. Энэ нь 2021 оны эхний хагас жилийн хугацаанд Монгол Улсад олгохоор хуваарилагдсан 239.160 тун вакцины нэг хэсэг бөгөөд дээрх дүнг задлавал, КОВИД-19 халдварын эсрэг АстраЗенека AZD1222 вакцинаас 5 дугаар сарыг дуусталх хугацаанд 112.800 тун, Пфайзер/БиоНТех BNT162 вакцинаас 6 дугаар сарыг дуусталх …
Мэдээ мэдээлэл
April, 2021
-
22 April
Монгол Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах чадалтай
Улсын онцгой комиссын даргын 03 дугаар тушаалаар АШУҮИС-ийн харьяа Монгол Японы эмнэлгийн дотуур байрыг тусгаарлан эмчлэх түр байр болгон ашиглах шийдвэрийг гаргасан. Энэ шийдвэрийн дагуу тус байрыг тусгаарлан эмчлэх түр байраар тохижуулж байгаа бөгөөд байрны нөхцөл байдалтай өнөөдөр Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян танилцлаа. Монгол Японы эмнэлгийн дотуур байр нь 500 хөнгөн өвчтөнг хүлээж авах чадалтай бөгөөд …
-
22 April
Г.Сайханбаяр:Цэргийн анги, төрийн байгууллага архинаас ангид байх ёстой
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабаас өнгөрсөн Баасан гарагт Төрлийн цэргийн командлалууд, Барилга-Инженерийн цэргийн удирдах газар болон Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын захирагчийн орлогч, сэтгэл зүйч, соёл хүмүүжлийн офицеруудын нэгдсэн зөвлөгөөнийг цахимаар зохион байгууллаа. Батлан хамгаалахын сайдын зөвлөгөөний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь, тавигдсан илтгэлүүдийг товчлон хүргэж байна. Эрхэм генерал, офицерууд Та бүгдийн амрыг эрж, энэ өдрийн мэндийг дэвшүүлье. …
-
22 April
Э.Эрдэнэбаатар: Хатуу хөл хорио тогтоосноос хойш 11528 иргэн орон нутаг руу зорчсон
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотоос гарах, мөн орох хөдөлгөөнд хязгаарлалт хийсэн. Иргэд хөдөө, орон нутгийг зорихдоо анхаарах зүйлсийн талаар Нийслэлийн Онцгой байдлын газрын дэд дарга, НОК-ын Шуурхай штабын орлогч дарга Э.Эрдэнэбаатараас тодрууллаа. -Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодын ачаалал хэр байна вэ? -Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор гарч байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд 24 цагаар хяналт тавин ажиллаж байна. Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлт, Хан-Уул дүүргийн Өлзийт, Тавантолгой, …
-
22 April
Гэрт амьдардаг 500 өрхөд дулаалга, халаалтын багцын дэмжлэг үзүүлнэ
Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн 500 өрхөд монгол гэрийн дулаалга, халаалтын CHIP багц авахад дэмжлэг үзүүлж, 10 гэр цэцэрлэгт уг багцыг суурилуулна. БНСУ дахь НҮБ-ын Хүүхдийн сан болон тус улсын “BGF Retial” ХХК нь хамтран “Хүүхдийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг Монгол Улсад дэлгэрүүлэх нь” төсөлд дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд өнөөдөр НҮБ-ын Хүүхдийн сан, …
-
22 April
Ерөнхийлөгч Х.Баттулга маргааш Улсын Дээд шүүхэд очиж, нийт шүүгчидтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Х. Баттулга маргааш буюу 2021 оны дөрөвдүгээр сарын 23-ний өдрийн 11:00 цагт Улсын Дээд шүүхэд өөрийн биеэр очиж, Монгол ардын намыг тараах тухай үндэслэлийг нийт шүүгчдэд танилцуулж, нотлох баримт, холбогдох бусад материалуудыг хүлээлгэн өгөхөөр боллоо. 2021 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8 дахь хэсэгт улс төрийн намын бүртгэлийг хөтлөх …
-
22 April
Х.Баттулга:Удаа дараа Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал зарласан ч ирц бүрдээгүйгээс хуралдаж чадахгүй байдалд хүрсэн
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол ардын намыг тараах тухай захирамж гаргасантайгаа холбогдуулан өнөөдөр ард түмэндээ хандан илгээлт гаргалаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТЭД: Монголчууд аа, ард иргэд ээ, Миний бие Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Монгол Улсын зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн хувьд “төрийн эрх баригч …
-
22 April
90 мянган малчин ноосны урамшуулалд хамрагдана
“Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байрыг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2011 оны 30-р тогтоол, “Хонины ноос, тэмээний ноос бэлтгэж үндэсний үйлдвэрт тушаасан хоршооны гишүүн малчин, мал бүхий этгээдэд урамшуулал олгох тухай журам”-ын тухай Засгийн Газрын 2019 оны 343-р тогтоолыг мөрдлөг болгон 2020 оны хонь, тэмээний ноос бэлтгэлийн ажлыг зохион байгууллаа. 2020 онд хонины ноос бэлтгэх хэмжээг …
-
22 April
Улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нөөц тогтвортой байна
Засгийн газраас бүх нийтийн болон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлж, хөл хорионы дэглэм тогтоосонтой холбогдуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын ахалсан Хүнсний хангамжийн удирдлагын шуурхай штабыг байгуулж, улсын хэмжээнд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамжийг тогтворжуулах, нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд холбогдох төрийн болон нутгийн захиргааны байгууллагуудтай хамтран идэвхтэй ажиллаж байна. Нийслэл, аймгуудаас 2021 оны 4-р сарын 20-нд авсан …
-
22 April
Г.Батбаатар: Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуур нь халдварыг эрт илрүүлэх давуу талтай
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.22/ мэдээллийн үеэр АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар оролцож, шүлснээс коронавирус илрүүлэх монгол эрдэмтдийн бүтээсэн оношлуурын талаар мэдээлэл өглөө. АШУҮИС-ийн дэд захирал Г.Батбаатар : Монгол судлаачдын хийсэн бүтээл болох PCR оношлуур, хамгийн найдвартай түргэн хугацаанд вирусийг мэдрэх чадвартай. Дөнгөж халдвар авч байхад нь илрүүлнэ. Герман, Япон улсад туршигдсан. ХӨСҮТ болон Өрхийн эрүүл мэндийн төвд эмчлүүлж …
-
22 April
Б.Ууганбаяр:1328хүнд (covid-19) халдвар илэрч, таван иргэн нас барлаа
Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын өнөөдрийн /2021.04.22/ 11:00 цагийн мэдээллийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр өглөө. ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр:Улсын хэмжээнд 24 цагт 1328 хүнээс коронавируст халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 26692 болсон байна. Сүүлийн 24 цагт 426 хүн эдгэрч, нийт эдгэрсэн хүний тоо 13,772 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлын 1245 нь Улаанбаатар хотод, зөөвөрлөгдсөн гурван , хөдөө …
-
22 April
Сангийн яам:Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байна
Засгийн газрын ээлжит хуралдаанд Сангийн сайд Б.Жавхлан “Эрүүл мэндээ хамгаалж Эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийн явцын мэдээллийг танилцууллаа. Дөрөвдүгээр сарын 20-ны гүйцэтгэлээр буюу зургаа дахь 7 хоногийн байдлаар Эдийн засгаа сэргээх төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд 32,082 ажлын байрыг хадгалаад байна. Ажлын байрыг дэмжих зорилтын хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд жилийн 3 хувийн хүүтэй зээлийг банкуудын чөлөөт эх үүсвэрээр олгож байгаа бөгөөд нийт 8,092 зээлдэгчийн 563.5 …
-
22 April
Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг ирэх даваа гарагаас хэрэглээнд нэвтрүүлнэ
Шүлснээс коронавирус илрүүлэх шинжилгээний оношлуурыг Халдвар өвчин судлалын үндэсний төв, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Эрүүл мэндийн үндэсний төв, АШУҮИС, Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлэг болон УНТЭ, УХТЭ-ийн лабораторид хуваарилж, ирэх даваа гарагаас хэрэглээнд нэвтрүүлэхээр боллоо. Тус оношлуур нь халдвар авсан эхний өдөр нь вирусийг илрүүлэх боломжтой ба оношлуурыг ашиглахад 90 минут зарцуулдаг. Мөн “Covid-19” илрүүлэх PCR шинжилгээний өртөг нь …
-
21 April
Үндэсний шигшээ багийн тамирчид вакцинжуулалтын хоёр дахь тунг хийлгэлээ
Монголын Үндэсний Олимпын Хороо, Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хороотой хамтран Улсын онцгой комисс болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт “Токио-2020” олимп, паралимпийн наадамд оролцох Монголын баг тамирчдыг вакцинд хамруулах хүсэлт гаргасны дагуу өнгөрөгч гуравдугаар сарын 10-нд эхний тунг хийсэн билээ. Тэгвэл өнөөдөр /2021.04.21/ вакцинжуулалтын хоёр дахь тунг Үндэсний шигшээ багийн ихэнх тамирчдад хийлээ. Үндэсний шигшээ багийн …
-
21 April
0-18 насны 5058 хүүхэд “ковид-19” халдвараар өвчилжээ
Монгол улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдвар (covid-19)-ын нийт батлагдсан тохиолдол 25364 бүртгэгдэж, халдварын улмаас нийт 56 хүн нас барлаа. Иймээс цар тахлын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байгаатай зэрэгцэн хүүхдүүд өвчлөх нь нэмэгдсээр байна. Хүүхдүүд гэр бүлийнхнээсээ халдвар авах нь түгээмэл байсан бол сүүлийн өдрүүдэд нэг нэгэндээ халдвар дамжуулсан тохиолдол нэмэгджээ. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдэдээ анхаарал хандуулахыг уриалж …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл