Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 17 November

    Өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхийг Ерөнхий сайдад үүрэг болголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахлын үед иргэн, өрх, аж ахуйн нэгжийг эрсдэлээс хамгаалах асуудлаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өнөөдөр албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга цар тахал дотоодод алдагдан тархсан энэ үед хатуу хөл хорио, цар тахлын дэглэмд улс орны хийгээд ард иргэдийн амьдрал хэвийн үргэлжлэх, удаан тэсэх боломжгүйг сануулж, Ерөнхий сайдын хувиар үүнд анхаарч, нэн тодорхой, …

  • 17 November

    ЭМЯ:Дархан-Уул аймгийн ЭМГ-тай цахим хурал хийлээ

    Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица нар өнөөдөр Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын удирдлагуудтай цахим хурал хийлээ. Тус хуралд эрүүл мэндийн яамны газар хэлтсийн дарга нар байлцсан юм.Хурлын эхэнд Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн газрын дарга Б.Батцэнгэл тус аймагт илэрсэн сэжигтэй тохиолдлын ойрын хавьтлуудыг хэрхэн илрүүлж хариу арга хэмжээ авч байгаа талаар танилцуулга хийсэн. Дараа нь  холбогдох албаны …

  • 17 November

    Улаанбаатар хотын авто хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүс анхаарна уу

    Тодруулга: Улаанбаатар хотод зорчих хөдөлгөөнд оролцох эрхтэй хүмүүст автомашинд нь зөвшөөрөл олгох ажлыг цуцласан. Өмнө нь олгогдсон зөвшөөрөл нь хүчингүй. Зөвшөөрөгдсөн 13 албан байгууллагын ажилчид ажлын үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд хувийн автомашинтайгаа зорчиноо. Эмнэлэг зэрэг зайлшгүй шаардлагаар явж байгаа хүмүүс эмнэлгийн бичиг сачигаа үзүүлээд хөдөлгөөнд оролцоноо. Зуслангууд руу ЦЕГ-аас гаргасан хяналтын бүс дотроо явж болно. Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл …

  • 17 November

    Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоолоо

    Улаанбаатар хот, Сэлэнгэ аймагт “Ковид-19” цар тахлын тусдаа хоёр голомт үүссэнийг тогтоосон тухай Улсын онцгой комиссын гишүүд мэдээлэв. Төмөр зам болон ачаа тээврийн зам дагуу халдвар тархсан гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэн хариу арга хэмжээ авч байна. Өнгөрсөн долоо хоногт дээрх чиглэлд явсан, бусадтай харьцсан иргэдийг сайн дураараа шинжилгээ өгөхийг Улсын онцгой комисс уриаллаа. 2020 оны 11 дүгээр сарын 17-ны 14.00 цагийн …

  • 17 November

    Буриадад шинээр 269 халдвар бүртгэв

    ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад батлагдсан “COVID-19”-ийн халдварын тохиолдол 15.378 болоод байна. Энэ нь өмнөх өдрүүдээс шинээр 269 хүнээр нэмэгджээ. Нийслэл Улаан-Үд хотод нийт бүртгэгдсэн хүн 8956 байгаагаас өнөөдрийн байдлаар 72 хүнээр бүртгэгдсэн тохиолдол нэмэгдээд байна.  Эмчлэгдэн гарсан нийт хүний тоо 9909 болж, үүнээс 48 хүн өчигдрийн байдлаар гарч ажиглалтад ороод байна. Халдвараар нийт 297 хүн нас бараад байгаагаас өчигдөр …

  • 17 November

    Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ

    Бүх банк ирэх арванхоёрдугаар сарын 1 хүртэл ажиллахгүй болсноо мэдэгдлээ. Монгол Улсын Засгийн газраас орон даяар гамшгаас хамгаалах бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хатуу хөл хорионы дэглэмийн хугацааг 14 хоногоор сунгасан билээ. Энэ дагуу арилжааны бүх банк түр хугацаанд үйлчилгээ явуулахгүй болсноо өнөөдрөөс мэдэгдээд байна.

  • 17 November

    Г.Загдаад 6,2 жилийн хорих ял, Г.Амарсайханд нэг жилийн хорих ял оноолоо

    “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, түүний эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох хэргийн шүүх хуралдаанаар Баянзүрх, Сүхбаатар,Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тэднийг гэм буруутай тооцсон билээ. Тэгвэл шүүх хуралдаан  /2020.11.17/  болж шийдвэрээ танилцууллаа.Шүүхээс Г.Загдаад 6 жил 2 сарын хорих ял, түүний эхнэр Г.Амарсайханд 1 жилийн хорих ялыг тус тус оноожээ. Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдаад холбогдуулан, Эрүүгийн хуулийн …

  • 17 November

    Өчигдөр ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгджээ

    Өчигдөр  буюу 11сарын 15 байдлаар ОХУ-д COVID-19-ийн 22,778 шинэ тохиолдол бүртгэгдсэн. Бүртгэгдсэн тохиолдлын 24,8%-д шинж тэмдэг илрээгүй байна.Тухайн улсын хэмжээнд батлагдсан тохиолдол 1,948,603-д хүрээд байгаа бол, үүний  1,453,849 эдгэрсэн, 33,489 хүн энэхүү өвчний улмаас нас барсан гэх албаны мэдээлэл байна.

  • 17 November

    А.Амбасэлмаа:Нэг хүний гурав дахь давтан шинжилгээнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 16-ны өдөр ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ, Дархан-Уул, Дорнод аймгийн салбар лабораторид нийт 1762 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс гурван хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илэрсэн. Харин 1759 хүний шинжилгээнд коронавирусийн халдвар илрээгүй. -Аравдугаар 28-нд Токиогоос ирсэн 202 хүн, -Франкфуртээс ирсэн …

  • 17 November

    Хүүхдийн 100000 төгрөг өнөөдрөөс харилцах данс руу нь шилжинэ

    Засгийн газраас 0-18 насны хүүхдүүдэд 100 мянган төгрөгийг өнгөрөгч  дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлэн, 2021 оны эхний хагас жил хүртэл олгох шийдвэр гаргасан билээ.  Энэ дагуу арваннэгдүгээр сард олгогдох хүүхдийн 100 мянган төгрөг өнөөдрөөс иргэдийн данс руу шилжиж эхлэхийг өчигдөр Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Иргэдийн орлогыг хамгаалах зорилгоор хүүхдийн мөнгөний энэхүү нэмэгдлийг 2021 оны эхний хагас жилийг дуустал …

  • 17 November

    Сайхан мэдээ: АНУ-д коронавирусийн эсрэг 94,5 хувийн үйлчилгээтэй вакцин гарлаа

    АНУ-ын биотехнологийн лаборатори болох “Модерна”-гийн шинэ вакцин коронавирусийн эсрэг 94,5 хувийн эсрэг үйлчилгээ үзүүлсэн байна. Энэхүү вакцинийг арванхоёрдугаар сарын дунд үеэс эхлэн хүмүүст хийхээр төлөвлөсөн ч нарийн судалгаа, шинжилгээний ажил дуусаагүй байгаа аж. Биотехнологийн үйлдвэрийн доктор Тал Закс хэлэхдээ “Энэ бол миний амьдралын, миний замналын хамгийн гайхалтай мөч. Цар тахлын эсрэг ийм өндөр нөлөө үзүүлж буй вакцинийг хөгжүүлсэн нь үнэхээр гайхалтай гэсэн байна. Шинэ вакцины …

  • 17 November

    Өнгөрсөн шөнө 93 хүнийг эрүүлжүүлэгджээ

    Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр (2020.11.16) бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн мэдээг хүргэлээ. Өчигдөр нийт 739 гомдол мэдээлэл цагдаагийн 102 дугаарт иржээ. Үүнээс эрүүлжүүлсэн 93, зөрчил гаргасан 312, гэмт хэрэг 25, гэр бүлийн хүчирхийлэл 52 бүртгэгдсэн байна. 

  • 17 November

    Цахилгааны төлбөрийн үлдэгдэлтэй өрхийн тогийг таслахгүй

    Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ үед Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь хэрэглэгчдэдээ цахилгаан эрчим хүчийг тасралтгүй, найдвартай хүргэх ажлыг 24 цагийн турш гүйцэтгэн ажиллаж байна. Энэ хугацаанд тус компаниас Эрчим хүчний сайдаас өгсөн чиглэлийн дагуу хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний төлбөрийн үлдэгдлээс шалтгаалан түдгэлзүүлэхгүй байх, бүх төрлийн төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлж, ирсэн дуудлагыг шуурхай барагдуулах арга хэмжээг авч …

  • 17 November

    УОК-ын дарга аймгийн засаг дарга нартай цахимаар хуралдлаа

    УОК-ын дарга Я.Содбаатар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-эрдэнэ нар аймгийн засаг дарга нартай цахим шуурхай хийлээ. Цаг үеийн мэдээлэл сонсож, зарим үүрэг даалгаврыг өглөө. Баян-Өлгий аймагт гамшгийн үеийн бэлэн байдлыг хангах хүрээнд КОВИД19-ийн халдварт цар тахлын түргэвчилсэн оношлуур, эм, эмнэлгийн хамгаалах хувцас хэрэглэлийн нөөц бүрдүүлэх шаардлага буйг хэлж, УОК-оос дэмжлэг хүслээ. Өмнөговь, Дорнод, Дорноговь зэрэг хилийн боомтууд бүхий аймаг орон нутгийн удирдлагуудад …

  • 17 November

    Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах 18 цэгийн байршил

    Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө мэдээлэл өгөх болон шинжилгээний цаг олгох ажлыг хийж байна. Тиймээс халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьталд тооцогдсон иргэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас өгсөн шинжилгээний цаг, товлосон байршлын дагуу үйлчлүүлж, коронавируст халдварын шинжилгээг өгөх боломжтой. Сүхбаатар дүүрэг – Дамбадаржаа дахь Эрүүл мэндийн төвийн сувилалБаянгол …