Мэдээ мэдээлэл

November, 2020

  • 16 November

    Танилц: Түргэвчилсэн болон PCR шинжилгээ авах цэгийн байршилуууд

    Доорхи 18 байршилд үнэ төлбөргүй шинжилгээ авна. Сонгинохайрхан дүүрэг – 12 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв Чингэлтэй дүүрэг – 15 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төв Баянгол дүүрэг – 46 дугаар сургууль Баянгол дүүрэг – 20 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг – 3 дугаар сургууль /Монгол/ Баянзүрх дүүрэг – 14 дүгээр сургууль Хан-Уул дүүрэг – 18 дугаар сургууль Сүхбаатар дүүрэг …

  • 16 November

    Улаанбаатарт гацсан орон нутгийн иргэдийг 11-р сарын 18-наас эхлэн хотоос гаргана

    УОК, Засгийн газрын хуралдаанаар хатуу хөл хориог дахин 14 хоног буюу 12-р сарын 01ны өдөр хүртэл сунгах шийдвэр гаргасан. Нийслэлд ирж гацан, хотоос гарч чадахгүй байгаа иргэдийн хувьд хотоос гарах асуудал болоод байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Нөхцөл байдал хүндрэхгүй бол ирэх лхагва гариг буюу 11-р сарын 18-наас эхлэн тусгай, нарийн дэглэмийн хүрээнд иргэдийг хотоос нэг удаа гаргах ажлыг зохион …

  • 16 November

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед банкны төлбөр тооцоотой холбоотой гарч буй түгээмэл асуулт, хариултууд

    1.Төлбөр тооцоо хэвийн тасалдахгүй хийгдэх үү? Монголбанк нь банк хоорондын бага дүнтэй төлбөр тооцоо буюу 3 сая төгрөгөөс доош дүнтэй гүйлгээг 24/7 буюу тасралтгүй үргэлжлэх зарчмаар, харин их дүнтэй төлбөр тооцоо буюу 3 саяаас дээш дүнтэй гүйлгээг ажлын өдрүүдэд 09:00-16:30 цагийн хооронд дамжуулдаг.  Иймд цар тахлын үед ч төлбөр тооцооны системүүд хэвийн горимоор ажиллах тул  бэлэн мөнгөөр дамжин халдварлах эрсдэлээс …

  • 16 November

    УБ-Ховд руу ирсэн ачааны автобусанд арав гаруй хүн нууцаар явжээ

    Улаанбаатараас Ховд руу явсан ачааны хоёр автобусанд 10 гаруй хүн нууцаар тээвэрлэгдэж Бичигтийн постоор оржээ. Дээрх иргэдийг мэргэжлийн байгууллагууд шалгаж “Цагаан уул” амралтын газарт тусгаарласан байна.  Мөн Ховд аймагт Цахим орчинд Bat Hangai нэртэй фэйсбүүк хаягнаас “Ховд аймгийн зарын нэгдсэн групп”-т 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 21 цагийн орчимд “…Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн нутаг дэвсгэрт байрлах “Цагаан-Уул” …

  • 16 November

    “КОВИД-19” халдварын ойрын болон дам хавьтлын шинжилгээг нэр бүхий 18 цэгт авна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2020.11.14-ний өдрөөс эхлэн нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний төвийг 11 цэгт байгуулан, халдварын эрсдэл бүхий ойрын болон дам хавьтлуудыг харьяа дүүрэгт нь шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.  Мөн өнөөдрөөс эхлэн дахин 7 цэг нэмэлтээр ажиллуулахаар боллоо. Энэ дагуу Нийслэлийн Онцгой комиссын шуурхай штабаас Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-Дүнжингарав салбарт зохицуулалт хийж, 75751200 дугаарын утсаар зөвлөгөө …

  • 16 November

    Нийтийн тээврийн 740 автобусыг ариутгаж, халдваргүйжүүлэв

    Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобуснуудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байна. Энэ сарын 14-ний өдөр нийт 410 автобус, өчигдөр /2020.11.15/ 320 автобусанд ариутган халдваргүйжүүлжээ.    Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээний Офицеруудын ордон, ТЭЦ-3, Вокзал, Зайсан, Шар хад, Мишээл экспо, Дүнжингарав, Ард кино театр, Нисэхийн эцэс, Халдвартын эцэс гэсэн 10 зогсоолд тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудтай хамтран уг …

  • 16 November

    Эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгоно

    Засгийн газрын ээлжит бус 11 дүгээр сарын 14-ний өдөр болж эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байгаа 14,309 хүнд урамшуулал олгохоор боллоо. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан-Уул аймагт цар тахлын онцгой, өндөр эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа эрүүл мэнд, онцгой байдал, мэргэжлийн хяналт, тагнуул, цагдаа, хил хамгаалах зэрэг байгууллагын ажилтан, албан хаагчдад нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшуулал олгохоор боллоо. Мөн тусгаарлах байранд …

  • 16 November

    У.Хүрэлсүх:Өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах хамгийн сайн вакцин бол Сахилга бат хариуцлага шүү

    Монгол Улсын Засгийн газрын өргөтгөсөн хуралдааныг зарлан хуралдуулж, УОК-ын шийдвэрийг дүгнэн хэлэлцэж, Гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгаж, Засгийн газрын тогтоол, хуралдааны тэмдэглэлийг тус тус гаргасан. Хурлын дараа ерөнхий сайд Засгийн гишүүд, төрийн захиргааны байгууллагын дарга, аймаг нийслэлийн засаг дарга нарт дараах албан даалгаврыг өглөө. –       Дотоодод гарсан багц коронавируст халдварын тандалт судалгааг эрчимжүүлэх, голомтын хүрээг …

  • 16 November

    Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 14 хоногоор сунгалаа

    Монгол Улсын Засгийн газар ээлжит бусаар өргөтгөсөн хуралдаан боллоо. Хурлын эхэнд УОК-ын хуралдаанаас гаргасан шийдвэрийг авч хэлэлцэн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 11.3.3-ыг үндэслэн  коронавируст халдварын цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг …

  • 16 November

    Улаанбаатарт өдөртөө 5 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: 17, 18-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна. 2020 оны 11 дүгээр сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун …

  • 14 November

    Ж.Амгалан: Маршрутаа нуувал хатуу хариуцлага тооцно

    УОК-оос цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээллээ. Энэ үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах дарга, Цагдаагийн хурандаа Ж.Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр хэлэхдээ, халдвар авсан иргэнтэй ойрын, дам хавьталд орсноо санаатай, болон санамсаргүй худал мэдээлвэл хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Иймд аль болох үнэн зөвөөр мэдээлэх нь чухал. Дээр нь хавьтагчдыг олоход маш их цаг зав, хөрөнгө мөнгө …

  • 14 November

    Маргааш УОК хуралдаж, хөл хориог сунгах эсэхийг шийднэ

    Коронавирусийн халдвар Монгол Улсад дотоодод тархсантай холбоотойгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр арваннэгдүгээр сарын 12-ны 06.00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06.00 цаг хүртэл бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргасан билээ. Энэ хүрээнд иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоож, хатуу хөл хорионы дэглэмийг баримталж байна. Дотоодын тархалт эрчтэй нэмэгдэх хандлагатай учраас хатуу хөл хорионы дэглэмжийг дахин сунгаж магадгүй гэдгийг УОК-ын дарга Я.Содбаатар мэдээлсэн.  …

  • 13 November

    Согтууруулах ундаагаар үйлчлүүлсэн, зарсан 2 газрын үйл ажиллагааг зогсоолоо

    Мэргэжлийн хяналтын улсын байцаагчид цагдаагийн албан хаагчидтай хамтран хөдөлгөөнт эргүүлийн хяналт шалгалт хийж байна. Энэ хүрээнд: • Үйл ажиллагааг түр зогсоосон бүх шатны боловсролын байгууллага, дэн буудал, амралт, жуулчны бааз, хоол үйлдвэрлэл, урлаг, соёл, спорт, шашин, сүм хийдийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагад хяналт шалгалт хийх • Согтууруулах ундаа түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, бөөний төв, …

  • 13 November

    БНХАУ Байденд баяр хүргэв

     Хятад улс АНУ-ын ард түмний сонголтыг хүндэтгэж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байденд ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргэж байна. Гэсэн хэдий ч санал хураалтын үр дүнг хуулийн дагуу гаргана гэж ойлгож байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Ван Вэньбин өнөөдөр (2020.11.13) мэдэгджээ. “Бид АНУ-дахь ерөнхийлөгчийн сонгуулийг улс оронд нь төдийгүй олон улсын хамтын нийгэмлэгт хэрхэн хүлээн …

  • 13 November

    КОВИД-19 Лавлах утсанд холбогдох “Шуурхай 119”аппликейшн

    Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байгаа билээ.  Тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна. Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Өөрийн гар утаснаасаа …