Мэдээ мэдээлэл

February, 2021

  • 22 February

    Эхний ээлжийн 150 мянган тун Английн Оксфордын “Астразенека” вакциныг татаж авлаа

    Өнөөдөр Улаанбаатарын цагаар 06:29 минутад “Буянт-Ухаа” Олон улсын нисэх буудалд МИАТ компанийн Мумбай-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн ачааны онгоц газардлаа. Онгоцоор БНЭУ-ын Сэрүүм компанид үйлдвэрлэсэн Английн Оксфордын “АстраЗенека” вакцины 150 мянган тунг авчирсан юм. Вакциныг нисэх буудлын карго терминальд холбогдох журмын дагуу буулгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт хийн байрлууллаа. БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд М.Сингх вакцины дээжийг Монгол Улсын Шадар сайд, Улсын …

  • 22 February

    Ц.Ганзориг:Вакциныг сайн дурын үндсэн дээр хийлгэнэ

    Манай улс коронавирусийн эсрэг вакцин хийлгээгүй иргэдийн зорчих эрхийг хязгаарлах шийдвэр гаргах уу. Сайн дурын үндсэн дээр вакцин хийлгээгүй иргэдийн эрхийг хаах, боох асуудал байхгүй гэж үзэж болох уу?” гэсэн сэтгүүлчийн асуултад Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дараах хариултыг өгөв. Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг“Вакцин хийлгээгүй иргэдийн зорчих болон бусад эрхийг нь хязгаарлах тухай Засгийн газар, УОК-ын зүгээс ямар ч …

  • 22 February

    Монгол эмч нар гавлын кливус орчмын хавдрыг дотооддоо эмчилж эхэллээ

    Улсын гуравдугаар төв эмнэлгийн Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Энхболд, Чих хамар хоолойн мэс заслын тасгийн эрхлэгч С.Бямбасүрэн нараар удирдуулсан Мэдрэлийн мэс заслын тасгийн эмч Д.Бямбацэнд, Ш.Орхонтуул, Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эмч А.Цэнд-Аюуш, мэс заслын сувилагч Н.Сайнзаяа, Ж.Отгончимэг, мэдээгүйжүүлэгч сувилагч М.Отгонцэцэг нарын хамтарсан баг Монгол Улсад анх удаа  “АМНЫ ХӨНДИЙН ХҮРЦЭЭР ГАВЛЫН КЛИВУС ОРЧМЫН ХОРДОМА ХАВДАР АВАХ МЭС ЗАСАЛ ЭМЧИЛГЭЭ”-г …

  • 22 February

    Коронавируст цар тахлын тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилна

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж “Коронавируст халдвар /Ковид-19/-ын тархалтын түвшин тогтоож, төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохицуулах түр журам”-ыг баталлаа. Тархалтын түвшинг дөрвөн өнгөөр ангилж, тус бүрт нь төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг нарийвчлан зохицуулжээ.   –       Ногоон түвшин /Сүүлийн 28 хоногт шинээр халдвар бүртгэгдээгүй. Төрийн байгууллага, иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлахгүй, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх …

  • 22 February

    Д.Сумъяабазар:Нөхцөл байдал хүнд байгаа энэ үед аж ахуйн нэгжүүдээ аль болох дэмжиж, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаарай

    Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн /02.22/ цахимаар боллоо. Хурлын эхэнд Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын өмнөх хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг танилцуулав. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг боловсруулж, хууль санаачлагчид өргөн барих бэлтгэлийг хангаж 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн …

  • 22 February

    ХӨСҮТ:55 хүнд коронавирусийн халдвар илэрлээ

    ЭМЯ-наас коронавируст (COVID-19) халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд өчигдөр 36,903 хүнд коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээ хийхэд 55 хүнд халдвар илэрсэн. -24 нь “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нээс илэрсэн. Уг 24 тохиолдлын 9 нь анхны шинжилгээгээр батлагдсан тохиолдол бол 15 нь дээрх есөн тохиолдлын ойрын хавьтал юм. Ингэснээр “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр нийт …

  • 22 February

    Австрали улсын Ерөнхий сайд Скотт Моррисон “сovid-19”-ийн эсрэг вакцин хийлгэлээ

    Австрали улсын  Ерөнхий сайд Скотт Моррисон цар тахлыг даван туулах, эрсдэлээс сэргийлэх хамгийн гол зүйл нь вакцин болохыг ард иргэддээ үлгэрлэн харуулахын тулд өөрөө ням гарагт Pfizer вакцин хийлгэснийг BBC мэдээллээ.   Ерөнхий сайд Скотт Моррисоны вакцин хийлгэж буй үйл явцыг орон даяар телевизээр нэвтрүүлжээ.  Ерөнхий сайд Скотт Моррисонтой хамт  болон эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд, асрамжийн газарт амьдардаг зарим иргэд вакцин хийлгэжээ.

  • 22 February

    С.Амарсайхан:Вакцинжуулалтыг хоёрдугаар улиралд багтаан бүрэн хийж дуусгана

    Энэтхэгийн Засгийн газраас Монгол Улсад буцалтгүй тусламжаар олгож буй 150 мянган тун   AstraZeneca  вакцин ирлээ. Оксфордын AstraZeneca вакцины эхний татан авалтыг МИАТ-ийн агаарын хөлгөөр тээвэрлэжээ. Уг онгоц 06.40 цагийн орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардав. Вакциныг хүлээн авах үеэр Шадар сайд С.Амарсайхан “БНЭУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар илгээж байгаа вакциныг хүлээж авсандаа баяртай байна. Вакцины эхний ээлжийг өнөөдөр …

  • 21 February

    Чөлөөт бөхийн тамирчид олимпын эрхийн хоёр тэмцээнд оролцоно

    “Токио-2020” зуны олимпын наадамд чөлөөт бөхийн төрөлд одоогийн байдлаар Ази тивийн төлөөлөл нийт 31 эрх аваад байна. Улсаар нь ангилбал, Япон долоо, Казахстан зургаа, БНХАУ тав, Энэтхэг дөрөв, Монгол, Иран, БНАСАУ хоёр, Узбекистан, Кыргызстан, Сири тус бүр нэг эрх авчээ. Ирэх дөрөвдүгээр сарын 9-11-нд Казахстаны Алматы хотод болох Азийн тивийн олимпын эрх олгох тэмцээний олимпын жин тус бүрийн эхний хоёр буюу алт, мөнгөн медальт тамирчдад олимпын эрх олгоно. Энэхүү тэмцээнийг …

  • 21 February

    Их долоо “Токио-2020” олимпын наадмыг дэмжихээ илэрхийлэв

    “Токио-2020” олимпын наадмыг аюулгүй, баталгаатай замаар энэ зун зохион байгуулж, даян дэлхийд Ковид-19 цар тахлыг даван туулсан хүн төрөлхтний эв нэгдлийн билэг тэмдгийг илтгэн харуулахын төлөө Япон улсын хүчин зүтгэлийг Их долоо (G7)-гийн удирдагчид дэмжиж буйгаа илэрхийлснийг ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах талархан хүлээж авлаа. ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “ОУОХ-ны хамт олон бид итгэл найдвар, урам зориг хайрласан энэхүү мэдэгдэлд нэн талархалтай хандаж байна.“Токио-2020” Зохион байгуулах хороо, Японы …

  • 20 February

    Бүх шатны боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттай нээнэ

    Улсын Онцгой комисс өнөөдөр /2021.02.20/ хуралдлаа. Хурлаар Улаанбаатар хотод зохион байгуулж буй “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний явцын нэгдсэн дүнг сонсож, КОВИД-19 тархалтын түвшинг тогтоож, 2021оны 02 дугаар сарын 23-ний өдрөөс гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шатлалаар бууруулж, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүлэхээр шийдвэрлэлээ. Ингэснээр нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжийн дийлэнх буюу 95-аас дээш хувь нь үйл ажиллагаагаа …

  • 20 February

    Ц.Ганзориг: Энэ сарын 23-наас иргэдээс халдвар хамгааллын 3 дүрэм л шаардана

    Коронавирусийн нөхцөл байдлын сүүлийн 24 цагийн мэдээллийн хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлч хоёрдугаар сарын 23-ны өдрөөс мөрдөх дүрэм журам гарсан эсэхийг асуулаа. Уг асуултад УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хойш эдийн засгаа чөлөөлөөд иргэд энгийн амьдралын хэв маягтаа орно. Иргэдээс маш энгийн гурван дүрмийг шаардана. Зай барина,Маскаа зүүнэ,Гараа ариутгана. ААН, төрд илүү их хариуцлага байна гэсэн үг. Үйлдвэр, …

  • 20 February

    Хөл хорио сулрахаар орон нутаг руу явах, ирэх иргэдийн анхаарах зүйлс

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо. Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна. Улаанбаатар хотоос зорчих иргэд PCR шинжилгээнд заавал хамрагданаОрон нутгаас ирэх иргэд асуумж хуудас бөглөнөЗорчих тасалбараа eticket.transdep.mn цахим хаягаар захиалахЗорчих тасалбараа цахимаар бичүүлэх боломжгүй иргэд Улаанбаатар хотод байрлалтай 3 авто буудал, төрийн …

  • 20 February

    “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлалаа

    НАМЭХ-ноос “Зууны хөгжилд эмэгтэйчүүд” эссе бичлэгийн уралдаан зарлажээ. Уг уралдааныг МАН-ын 100-н жилийн ойн арга хэмжээ болон Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан зохион байгуулж байгаа аж. Нэгэн зууны түүхэнд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулсан түүхэн бүсгүйчүүдийг таниулан сурталчлах, хүйсийн тэгш байдлыг ач холбогдлыг ойлгуулах, эмэгтэйчүүдээ алдаршуулах зорилготой уг уралдаанд түүх, нийгмийн ухааны чиглэлээр суралцдаг оюутнууд оролцох юм. …

  • 20 February

    Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг энэ сарын 23-наас эхлүүлнэ

    Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг 02 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болж байгаатай холбогдуулан хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээг мөн өдрөөс эхлүүлэхээр боллоо. Иймд иргэд дараах зааврын дагуу үйлчлүүлэхийг зөвлөж байна. Үүнд: -Улаанбаатар хотоос зорчих иргэд PCR шинжилгээнд заавал хамрагдана -Орон нутгаас ирэх иргэд асуумж хуудас бөглөнө -Зорчих тасалбараа eticket.transdep.mn цахим хаягаар захиалах -Зорчих тасалбараа цахимаар бичүүлэх боломжгүй иргэд Улаанбаатар …