Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр Шанхай хотноо албан ёсны уулзалт хийлээ. Хоёр улсын Засгийн газрын тэргүүн нар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, олон чухал тохиролцоонд хүрлээ. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа …
Мэдээ мэдээлэл
November, 2024
-
5 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов
БНХАУ-д ажлын айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Шанхайн хот төлөвлөлтийн үзэсгэлэнгийн танхимд зочлов. Энэхүү үзэсгэлэнд Хятад улс эдийн засгийн нээлттэй бодлого хэрэгжүүлж эхэлснээс хойш загас агнуурын жижиг тосгоноос дэлхийн том хот болж хөгжсөн Шанхай хотын бүхий л бүтээн байгуулалт, хөгжлийн явцыг дэлгэн харуулсан байна. Шанхай хот нь БНХАУ-ын Төрийн зөвлөлийн шууд харьяа дөрвөн метрополис хотын нэг, …
-
5 November
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Эрик Теог хүлээн авч уулзлаа
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Бүгд Найрамдах Сингапур Улсаас Монгол Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эрик Теог өнөөдөр (2024.11.05) төрийн ордонд хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэх 14 мега төслийн хүрээнд Сингапурын технологи, ноу-хау, санхүүжилт, хөрөнгө оруулалтыг татах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцов. ЗГХЭГ-ын дарга Н.Учрал Сингапур Улстай улс төрийн яриа хэлэлцээг …
-
5 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Шанхайн экспо”-гийн нээлтэд үг хэллээ
БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын олон улсын импортын VII экспо”-гийн нээлт өнөөдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож үг хэлэв. “Шинэ эрин үед ирээдүйгээ хамтдаа хуваалцъя” уриан дор болж буй энэ удаагийн экспогийн нээлтийн ёслолд Пакистан, Серби, Словак, Узбекистан, Малайз, Казахстан зэрэг орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын хамт тэрбээр хүндэт зочноор …
-
4 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчилж байна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор Шанхай хотноо хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхий сайдыг Шанхай хотын дарга Гун Жөн, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид …
-
4 November
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д айлчлахаар мордлоо
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж, Хятадын олон улсын импортын VII ЭКСПО-д оролцохоор 2024 оны арваннэгдүгээр сарын 4-нд Улаанбаатар хотоос мордлоо. Энэ онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож буй бөгөөд Ерөнхий сайдын энэ удаагийн айлчлал нь Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, бүхий л …
-
2 November
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа
Их эзэн Чингис хааны мэндэлсний 862 жилийн ой, “Монгол бахархалын өдөр” Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Монголын түүх судлалыг дэмжих тухай” зарлиг гаргалаа. Ерөнхийлөгч монголын түүх судлалыг улам эрчимжүүлэх, монгол үндэстний уг гарал, төрт ёсны уламжлал, нүүдлийн соёл иргэншлийн өв соёл, монгол үндэстний дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг судлан шинжилж, сурталчлан таниулах, үндэсний нэгдмэл үнэт зүйлс, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх …
October, 2024
-
31 October
Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр НИТХ-ын үе үеийн удирдлагууд, ахмадуудад 385 жилийн ойн медаль гардууллаа
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин нар өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын дарга болон Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан үе үеийн удирдлагууд, Нийслэлийн ИТХ-ын ажлын албанд ажиллаж байсан ахмадуудад Нийслэлийн 385 жилийн ойн медаль гардуулж, хүндэтгэл үзүүлэв.
-
31 October
Зайсангийн хуучин гүүрийг арваннэгдүгээр сарын 8-наас хааж, бохирын шугамыг шилжүүлнэ
Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, Зайсангийн хуучин гүүрийг 1968 онд буюу одоогоос 56 жилийн өмнө ашиглалтад оруулж байжээ. Үүнээс хойш засвар, шинэчлэлт огт хийгээгүй, ашиглалтын хугацаа дуусаж, хэзээ ч нурж магадгүй гэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Тиймээс уг хуучин гүүрийг 2025 онд буулгаж, шинээр барих гэж буй билээ. Үүнээс өмнө арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 1-ний өдөр хүртэл Зайсангийн …
-
30 October
Засгийн газар хиймэл оюунд суурилсан мэдээллийн хөтчийг сурган, хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг иргэдэд хүртээмжтэй мэдээлж, сурталчлах зорилгоор хиймэл оюун ухаанд суурилсан чатбот нэвтрүүлж буй талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. “Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих дашбоард”-ын мэдээллийг Улсын Их Хурал, түүнээс удирдлага нь томилогддог байгууллага болон төрийн захиргааны байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан танилцах …
-
30 October
“Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн гүйцэтгэх захирал болон удирдлагын багийг нээлттэй сонгон шалгаруулна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанд “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн менежментийн багийн сонгон шалгаруулалтын талаар Сангийн сайд Б.Жавхлан Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Компанийн үйл ажиллагаа өргөжин тэлэхийн хэрээр олон улсын сайн туршлага, олон улсын мэргэжлийн түвшний хүний нөөцийн хэрэгцээ нэмэгдэж байна. МХБ-ийн хувьд дэд бүтцийн системийг шинэчлэх, зах зээлийг тэлэх, хөрвөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын шилдэг туршлагад үндэслэн компанийн үйл …
-
30 October
Тусгай замын автобусны UBRT болон уулзвар, гарцын нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх “20/90” төслийг 2025 онд хэрэгжүүлнэ
20 минутын хот Үндэсний хорооны хоёрдугаар хуралдаан өчигдөр болж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр, Монгол Улсын сайд, Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн нар оролцлоо. 2025 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн тусгай замын автобус буюу UBRT төслийн нэгдүгээр үе шат болон УБ хотын түгжрэл үүсгэдэг гол найман уулзвар гарцуудын хөдөлгөөний урсгалыг сайжруулаx зорилго бүxий “20/90” төслийн …
-
29 October
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Токаев төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ найрсаг, халуун дотно уур амьсгалд болж, талууд өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт амжилтаа дүгнэн хэлэлцэж, хамтын ажиллагааг цаашид шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар ярилцлаа. Ялангуяа зам тээвэр, логистик, хөдөө аж ахуй, …
-
29 October
Зөөврийн тоног төхөөрөмжөөр улсын Бүртгэлийн үйлчилгээг ажлын байранд үзүүллээ
Улсын бүртгэлийн байгууллагаас “Хамтын ажиллагааг дэмжих” зорилтот жилийн хүрээнд Нийслэлийн төв цэгээс алслагдсан төрийн байгууллагын албан хаагчдад улсын бүртгэлийн үйлчилгээг хүргэх, хүртээмжийг дээшлүүлэх зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулан ажиллаж байгаа билээ. Тус ажлын хүрээнд Улсын бүртгэлийн ерөнхий газар болон Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс хамтран Гадаадын иргэн, харьяатын газар, Архивын ерөнхий газрын албан хаагчдад ажлын …
-
29 October
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч нар уламжлалт найрсаг харилцааг “Стратегийн түншлэл”-ийн түвшинд хүргэснээ зарлалаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд төрийн айлчлал хийж байна. Хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд мэдээлэл өглөө. Мэдээллийг бүрэн эхээр нь хүргэж байна. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ: Эрхэм хүндэт Касым-Жомарт Кемелевич Токаев, Энд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хэвлэлийн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл