Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанчимэг болон арилжааны банкуудын удирдлагууд хамтран “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөнд тусгагдсан “Ажлын байрыг дэмжих 2 их наядын төлөвлөгөө”, “Хөдөө аж ахуйг дэмжих 500 тэрбумын төлөвлөгөө”- ний талаар тус тус танилцуулга мэдээлэл өгөв. “Ажлын байрыг дэмжих зээл”-ийг маргааш/2021.03.10/-наас эхлэн …
Мэдээ мэдээлэл
March, 2021
-
9 March
26 мянга гаруй иргэнийг дархлаажуулаад байна
Өнөөдрөөс Хил хамгаалах, Улаанбаатар цахилгаан түгээх, эрүүл мэндийн салбар, тохижилт үйлчилгээ, цэвэрлэх байгууламж, Дотоод хэргийн их сургууль зэрэг байгууллагын ажилтан, алба хаагчдыг дархлаажуулж эхэллээ. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс буюу дархлаажуулалт эхэлснээс хойш нийт 26 мянга гаруй иргэнийг хамруулаад байна. Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Дотоод хэргийн их сургуульд очин дархлаажуулалтын явцыг шалгалаа. 1800 …
-
9 March
Х.Булгантуяа:ХӨНГӨЛӨЛТТЭЙ зээлд ОЛОН жижиг, дунд бизнес эрхлэгчид хамрагдаасай
УИХ-ын гишүүн Х.Булгантуяа өөрийн сонгогдсон тойрог буюу Баянзүрх дүүргийн иргэд болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санаа бодлыг сонсож, уулзалт зохион байгууллаа. Уулзалт Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд болов. Учир нь Засгийн газраас эрүүл мэнд, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөөг баталж, ГУРВАН жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болсон билээ. Энэхүү цогц төлөвлөгөөний хамгийн чухал хэсэг нь ЖДҮ-ийн салбарыг дэмжихэд чиглэж байгаа юм. …
-
9 March
“Ажлын байрыг дэмжих” зээлийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд болон “Хөдөө аж …
-
9 March
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дархлаажуулалтын явцтай танилцлаа
Монгол Улсад “КОВИД-19”-ийн эсрэг дархлаажуулалт 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой комисс 14 хоног тандалт, судалгаа хийсний дараа дархлаажуулалтыг эрчимжүүлж өдөрт 15-20 мянган хүнийг хамруулахаар шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар АШУҮИС-ийн Монгол-Японы эмнэлэг, Хил хамгаалах ерөнхий газарт ажиллаж дархлаажуулалтын явцтай танилцлаа. Хуваарийн дагуу өнөөдрөөс Улаанбаатар цахилгаан …
-
9 March
Вакцинжуулалтын 35 цэг ажиллаж байна
Засгийн газар, ЭМЯ-наас халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтан, цагдаа, онцгой, мэргэжлийн хяналтын байгууллагын ажилтнууд, мөн худалдаа, үйлдвэрлэл, боловсролын салбарын хүмүүсийг эхний ээлжинд вакцинд хамруулахаар шийдвэрлэсэн. Харин өнөөдөр хуваарь ёсоор Монголын үндэсний олимпын хороо, Сэргээн засах сургалт, үйлдвэрлэл, Монгол шуудан, Монголын хараагүйчүүдийн холбоо, МИАТ, Гаалийн ерөнхий газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, ТҮК, орон сууц, цэвэрлэх байгууламж, Ус сувгийн удирдах …
-
9 March
Э.Саруул “Токио-2020” олимпын наадмын шүүгчээр сонгогдлоо
Дэлхийн байт харвааны холбоо /World Archery Federation/-ноос “Токио-2020” олимпын наадмыг шүүх шилдэг 14 шүүгчийн нэрсийг албан ёсоор зарлалаа. Үүнд Монголын шүүгч Энхбат овогтой Саруул багтаж, энэ спортын түүхэн дэх анхдагч боллоо. “Токио-2020” байт харвааны тэмцээн долдугаар сарын 23-31-ны Токио хотын Юүменошима Паркт зохиогдох бөгөөд одоогоор Монголын тамирчин Б.Отгонболд олимпод өрсөлдөх эрхээ хүртээд буй билээ. Байт харваа нь Сент-Луис-1900 наадмаас эхлэн …
-
9 March
Налайх дүүргийн хэмжээнд дөрвөн цэгээр иргэдийг вакцинжуулах ажлыг зохион байгуулна
Нийслэлийн хэмжээнд иргэдийг вакцинжуулах ажил эхэлсэн. Налайх дүүрэгт одоогоор амбулаторийн байранд хоёр цэгээр зорилтот бүлгийн иргэдийг вакцинжуулах ажил хийгдэж байна. Маргаашнаас вакцинжуулалтын цэгийн тоог нэмж дөрвөн цэгээр иргэдэд үйлчлэхээр төлөвлөж байна. Үүнтэй холбогдуулан вакцинжуулалтын байнгын цэгийг шинээр байгуулах объектын байршилтай Налайх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Ч.Раднаабазар холбогдон албаны төлөөлөлтэй хамтран үзэж танилцлаа. Вакцинжуулалтын байнгын цэгийг Гэр бүл, хүүхэд, …
-
9 March
Ж.Серикжан: Дотоод хэргийн их сургуулийн оюутнууд хамгийн өндөр тэтгэлэг авах боломжтой
Дотоод хэргийн их сургууль нь 2017 оноос эхлэн БНСУ-ын Чангшин их сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж “Хос диплом хөтөлбөр”-ийн хүрээнд 8 хөтөлбөрийг 5 дахь жилдээ амжилттай хэрэгжүүлж байна. Одоогийн байдлаар Дотоод хэргийн их сургуулиас 75 оюутан БНСУ-ын Чангшин их сургуульд суралцаж байна. 2021 оны элсэлтийн шалгуурт тэнцсэн эхний 31 суралцагчийн 23 нь 02 дугаар сард, бусад 8 суралцагч нь …
-
9 March
“Таван толгой түлш” компанийн 1500 ажилтан дархлаажуулалтад хамрагдаж байна
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу нийт иргэдийг вакцинд хамруулах ажил өнөөдөр эхэлсэн. Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд “Таван толгой түлш” компанийн 1500 ажилтанг коронавирусийн дархлаажуулалтын вакцинд хамруулж эхлээд байна. Иргэдийг дархлаажуулалтад хамруулахын өмнө биеийн халууныг үзэн хэвийн бол эмчийн үзлэгт оруулсны дараа вакцинд хамруулах юм. Мөн вакцинд хамрагдсан иргэний биед хариу урвал илэрсэн тохиолдолд яаралтай тусламж үзүүлэх зориулалтын …
-
9 March
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018.03.23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд …
-
9 March
Эмэгтэйчүүдийн өдрөөр эмэгтэй гишүүд хуулийн төсөл өргөн барилаа
Улсын Их Хурлын эмэгтэй гишүүд Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адъяасүрэн, П.Анужин, Б.Баярсайхан, Х.Булгантуяа, Б.Жаргалмаа, Г.Мөнхцэцэг, Ц.Мөнхцэцэг, Д.Өнөрболор, Б.Саранчимэг, Ч.Ундрам нар Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай …
-
9 March
Баянгол дүүрэг Түр хамгаалах байртай боллоо
Баянгол дүүрэг олон улсын стандартад нийцсэн “Хүүхэд хамгаалах байр”-ыг байгуулж өчигдөр нээлтээ хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд УИХ гишүүн Х.Ганхуяг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, БГД-ийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа, НИТХ-н төлөөлөгч Г.Гөнгөмөрөн, Нийслэлийн ГБХЗ-ын хэлтсийн дарга Ө.Ган-Өлзий болон бусад албаныхан оролцов. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цаашдаа Түр хамгаалах байр байгуулахаас илүүтэй түр хамгаалах байранд ирдэг хүчирхийллийн хохирогчдын тоог бууруулах, хүчирхийлэлгүй нийгмийг бүтээхэд илүү анхаарч ажиллах …
-
9 March
“Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай “Соёлыг түгээгч” –ээр тодорлоо
Монголын эмэгтэйчүүдийн холбоо ажил хөдөлмөр, үйлс бүтээлээрээ манлайлж буй шилдэг залуусын төлөөлөл болох ХСҮТ-ийн цээжний хөндийн мэс засалч Б.Одбаяр болон “Sweetymotion” хамтлагийн дуучин Ц.Сарнай нарыг нийгэмд болон залуусд зөв үлгэр дуурайл үзүүлэх онцгой нөлөөтэй гэж үзэн “Соёлыг түгээгч”-ээр батламжиллаа. Соёлыг түгээгчид хүн амын талаас илүү хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрүүл мэнд болоод сайн сайхны төлөө, ялангуяа зөв үлгэр дуурайлал бүхий гэр …
-
9 March
Зөвшөөрөлгүй барилгуудыг нураах хүртэл арга хэмжээ авна
Нийслэлийн суурьшлын бүсэд зөвшөөрөлгүй болон нийтийн эзэмшлийн талбайг түрж барьсан барилгуудыг цэгцлэх ажлын хэсэг байгууллаа. Уг ажлын хэсгийн ахлагчаар Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн ажиллаж байна. Ажлын хэсэг хуралдаж, холбогдох агентлагууд 116 барилгад нэг бүрчлэн санал, дүгнэлт гаргахаар тогтлоо. Үүнд үндэслэж, тухайн барилгын ажлыг цааш үргэлжлүүлэх эсэх болон хариуцлага тооцож, нураах хүртэл арга хэмжээ авах эцсийн дүгнэлтийг гаргах юм. 2020 оны наймдугаар сард НЗДТГ-аас Улаанбаатар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл