Мэдээ мэдээлэл

March, 2021

  • 2 March

    Маргаашнаас шинжилгээний цэгүүдийн тоог нэмнэ

    Хот хооронд зорчих хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нээс нээж, шинжилгээ өгсөн иргэдийг чөлөөтэй нэвтрүүлж байгаа. Гэвч үүнтэй холбоотойгоор хөдөө, орон нутаг руу зорчих иргэдийн тоо нэмэгдэж, шинжилгээ авах цэгүүдэд ачаалал үүсгэснээс ердийн горим алдагдаж эхэлсэн. Иймээс НОК-оос дүүргүүдэд тогтмол ажилладаг шинжилгээний цэгүүдийн сорьц авах шугамыг гурав дахин нэмэгдүүлж байна. Ингэснээр өнөөдрийн 16:00 цагийн байдлаар 17261 иргэнийг шинжилгээнд хамруулжээ. Тэгвэл маргааш буюу …

  • 2 March

    Хаврын тариалалтын бэлтгэл ажил явагдаж байна

    2021 онд 389.3 мянган га-д үр тариа, 17.9 мянган га-д төмс, 9.6 мянган га-д хүнсний ногоо, 66.5 мянган га-д малын тэжээл, 40.0 мянган га-д тосны ургамал, 7.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 530.3 мянган га-д тариалалт хийж  ургац хураалтын дүнгээр 495.6 мянган тонн үр тариа, үүнээс 471.5 мянган тонн улаанбуудай, 222.4 мянган тонн төмс, 116.1 мянган тонн хүнсний ногоо, 170.1 …

  • 2 March

    Л.Жавхлан: Өдрийн цагаар богино хугацаанд нойр авах нь сэтгэл зүйг тогтвортой болгож, тархийг амраадаг

    СЭМҮТ-ийн энэ удаагийн зөвлөгөө мэдээллийн цагаар “Нойр яагаад чухал вэ? Нойрны хямрал гэж юу вэ”сэдвээр тус эмнэлгийн сэтгэл заслын  багийн эмч, сэтгэл засалч  Л.Жавхлан зөвлөгөө, мэдээлэл өглөө. Нийгэмд тулгамдаад байгаа олон асуудлын нэг нь сэтгэл зүйн асуудал тэр дундаа нойргүйдэл буюу  “нойрны өөрчлөлт” нь түлхүү тохиолддог болоод байна.  Нойргүйдэл үүсээд байгаа шалтгаан нь олон байдаг боловч энэ удаад хөл хорионы улмаас …

  • 2 March

    Н.Ургамалсувд:Зээл тасалдах шалтгаан нь бодлогын хүүнээс бус зах зээлийн тодорхой бус эрсдэлээс болж байна

    Монголбанкны Мөнгөний бодлого, төсөөллийн хэлтсийн захирал Н.Ургамалсувдтай цаг үеийн асуудлаар ярилцав. Төв банк бодлогын хүүгээ 3% болговол Монголбанкинд ТБҮЦ хэлбэрээр байршиж буй эх үүсвэр эдийн засаг руу гарч, эдийн засаг богино хугацаанд сэргэх боломжтой гэж зарим хүмүүс байр сууриа илэрхийлж байна. Үнэхээр тийм зүйл болох уу? Бодлогын хүү буурсан ч зах зээлийн тодорхой бус байдал, болгоомжлол арилахгүй бол Төв банкны …

  • 2 March

    ХХААХҮЯ: Малчин өрхүүдэд 5000 орчим тонн тусламжийн тэжээл хүргэгдээд байна

    ХХААХҮЯ-нд хэрэгжиж буй Дэлхийн банкны “Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх” төслийн Болзошгүй онцгой нөхцөл байдал, гамшгийн үед хариу арга хэмжээ авах бүрэлдэхүүн хэсгээс 5.0 сая ам.доллар зарцуулахаар шийдвэрлэж, мал өвөлжилт хүндэрсэн Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумд, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай аймгуудын бүх сумдын болон отроор явж байгаа малчин өрхөд хүчит тэжээл олгох ажил үргэлжилж байна. Зудын эрсдэлтэй аймгуудын малчин …

  • 2 March

    Г.Гангамөрөн:Тусламж, туслалцаа хэрэгтэй хүүхдүүдэд хамтарсан багууд хүрч ажиллахгүй байна

    Нийслэлийн ИТХ-ын Хүний хөгжлийн хороо өнөөдөр хуралдаж нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрнуудын мэдээлэл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг сонсож, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцлоо. Хуралдааны эхэнд нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-Өлзий нэг цэгийн үйлчилгээний төв, түр хамгаалах байрны 2019-2020 оны үйл ажиллагааны тайланг …

  • 2 March

    “Чингис хаан” музейн барилгыг энэ онд ашиглалтад өгөхөөр төлөвлөж байна

    Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар болон албаны бусад хүмүүсийг хүлээн авч уулзав. Соёлын сайд Ч.Номин Ковид-19 цар тахлын амаргүй нөхцөл байдалд ч соёлын бүтээн байгуулалтын барилгын ажил зохих дэглэмээ баримтлан өрнөж буйг хэлээд, хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийн төлөө цаашид нягт хамтран ажиллахаа илэрхийллээ. Талууд цаашид соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал …

  • 2 March

    Д.Амарбаясгалан:Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно

    Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Намын 100 жилийн ой тохиож байна. Уг түүхэн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАНТАЙ ярилцлаа. –Монгол Ардын Нам 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ууган улс төрийн хүчний хувьд улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалж, бүтэн зууны хөгжил, цэцэглэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, гол ачааг үүрч ирснийг Монгол Ардын Намын 100 …

  • 2 March

    ​А.Ариунзаяа: Ажилгүй залуучуудыг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ний өдөр хуралдаж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж гаргасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахаар тусгасан. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. …

  • 2 March

    БНСУ-аас 148 иргэн эх орондоо ирнэ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 12 удаагийн  нислэг үйлдэнэ.    Энэ дагуу  Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:00 цагт “Буянт Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр 148 иргэн ирэх бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаантай-80, бага насны хүүхэдтэй гэр бүл-52, эрүүл мэндийн шалтгаантай-13, жирэмсэн-3 иргэн байгаа юм. Иргэдийг “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас …

  • 2 March

    О.Дашпагма: Дархлаажуулалтад 9531 хүнийг хамруулаад байна

    Коронавируст халдвар (covid-19)-ын нөхцөл байдлын 11:00 цагийн нэгдсэн мэдээллээр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн бодлого зохицуулалтын газрын Халдварт өвчний хэлтсийн ахлах шинжээч Д.Нарангэрэл болон ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма нар дараах зүйлийг хэллээ. ХӨСҮТ-ийн дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма: Одоогоор дархлаажуулалтад 9531 хүнийг хамруулаад байна. Вакцины дараах урвал хүндрэлийг хянаж байгаа. Вакцины зааварт нийт тариулсан хүмүүсийн 50-60 хувьд …

  • 2 March

    Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди Сovid-19-ийн эсрэг вакцин хийлгэлээ

    Энэтхэг улсад Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтын хоёрдугаар үе шат эхэлж, тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди дотооддоо үйлдвэрлэсэн “Covaxin” вакциныг хийлгэжээ. Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди “Бүх Энэтхэгийн анагаах ухааны судалгааны хүрээлэнд “Covid-19”-ийн вакцины эхний тунг хийлгэлээ. Энэтхэг эмч нар болон эрдэмтэд цар тахлын эсрэг дэлхий нийтээр хийж буй тэмцлийг бэхжүүлэхийн тулд маш хурдацтай ажиллаж байгааг харах гайхалтай байлаа. Энэтхэгийг …

  • 2 March

    Фото:Кино театр, караоке, фитнес, амралтын газрууд үйл ажиллагаа явуулж эхэллээ

    Засгийн газрын шийдвэрээр хоёрдугаар сарын 23-наас нийслэлийн хатуу хөл хориог сулруулж, 95 мянга гаруй аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Энэ дагуу томоохон худалдааны төв, захууд болон кино театр, караоке, амралтын газар, цайны газар, ресторан, фитнес, гоо сайхны газрууд үүдээ нээгээд байна. Засгийн газрын 2021 оны 45 дугаар тогтоол, Улсын онцгой комиссын даргын 2021 оны 18 дугаар тушаалаар батлагдсан “Ковид-19” …

  • 2 March

    Б.Бямбадорж: Улаанбаатарын голомтолсон халдвартай бүсээс орон нутгийн эрүүл бүс рүү халдвар зөөх эрсдэл өндөр байна

    Нийслэлийн есөн дүүрэгт ажиллаж буй шинжилгээ авах цэгүүдийн талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржоос тодрууллаа. -Өнөөдрийн байдлаар нийслэлд коронавирусийн шинжилгээ авах хэчнээн цэг ажиллаж байна вэ? -Нийслэлийн есөн дүүрэгт коронавируст /КОВИД-19/ халдварыг илрүүлэх шинжилгээний сорьц цуглуулах байнгын 17 цэг ажиллаж байна. Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэг хүн ам олонтой учраас гурав, гурван шинжилгээний цэг, бусад дүүрэг тус бүрд шинжилгээ авах хоёр …

  • 2 March

    “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК зөвшөөрөлгүйгээр их хэмжээний тунгаагдсан усыг туул голын сав газар руу зайлуулсан нь тогтоогджээ

    “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК үнсэн сангийн тунгаагуурын усыг Туул голд асгасан асуудлаар Мэргэжлийн хяналтын байгууллага хоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд газар дээр нь ажиллаж, улмаар Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Шалгалтаар “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК нь тунгаагдсан усны санд дүүрсэн усыг Туул голын сав газар луу аваарийн шугам хоолой татаж их хэмжээний тунгаагдсан усыг зөвшөөрөлгүйгээр татан зайлуулсан нь тогтоогдсон. Энэ нь …