МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд өгсөн мэдээллийнхээ үеэр шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд орж ажиллахгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр “Улс орны нөхцөл байдал хүндхэн байгаа энэ үед цагийг их үрэлгүй шиг төр засгаа эмхлэн байгуулах нь манай намын гол зорилго болж байна. Ерөнхий сайд албан ёсоор томилогдсоны дараа Засгийн газрын бүрэлдэхүүнээ ярина. Гэхдээ бүтцийг хөндөхгүй гэдгээ Л.Оюун-Эрдэнэ сайд мэдэгдлээ. Засгийн газрын бүрэлдэхүүнийг …
Мэдээ мэдээлэл
January, 2021
-
27 January
УХТЭ хөхний хоргүй хавдрыг соруулж авах аргыг нэвтрүүлснээс хойш 22 иргэнд мэс засал амжилттай хийгээд байна
Улсын хоёрдугаар төв эмнэлэг нь өнгөрсөн хугацаанд эмчилгээндээ шинэ технологи, эмчилгээний арга барилыг нэвтрүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр “Korea Pharma” ХХК-иас УХТЭ-т Хөхний хавдрыг соруулж авах БНСУ-д үйлдвэрлэгдсэн Bexcore system аппаратыг хүлээлгэж өгөх үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагаанд УХТЭ-ийн Ерөнхий захирал С.Энхболд, Оношилгооны төвийн дарга Б.Эрдэнэбулган, “Korea Pharma” ХХК-ий ерөнхий менежер Б.Ариунтуяа болон бусад хүмүүс оролцлоо. …
-
27 January
Тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд
Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх хоёрдугаар сард БНСУ руу хоёр, Япон, Индонез руу тус бүр нэг удаа буюу нийт дөрвөн удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр болсон. Сөүлээс ирэх нислэгийн хувьд 11 дүгээр сард нислэг нь цуцлагдсан болон эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг хамруулна. Истанбул, Сөүл /2021.02.26/ чиглэлээр тухайн улсаас нутаг буцах хүсэлтэй иргэд болон цөөн тооны транзит зорчигч хамруулна. Харин …
-
27 January
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналыг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.01.27) хуралдаан 12 цаг 51 минутад эхэлж, Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэв. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын …
-
27 January
Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох саналаа албан бичгээр хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичгээр хүргүүллээ. УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр байгуулагдсан Засгийн газрыг огцруулсан тул Монгол Ардын намаас Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн, 2021 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 …
-
27 January
НОК:Хамгаалалтад авсан байршлууд
2021 оны нэгдүгээр сарын 27-ний өдрийн 12:00 цагийн байдлаар Нийслэлийн хэмжээнд доорх 15 байршилд хамгаалалт гарч, хэсэгчилсэн хязгаарлалт тогтоогоод байна. БГД: 12-р хороо 19-р байр БГД: 5-р хороо 47а байр БГД: 14-р хороо 16-р байр БГД: 21-р хороо Горьк нийтийн байр БЗД: 19-р хороо Саруул тэнгэр 103 байр БЗД: 2-р хороо 8-1-р байр БЗД: 17-р хороо 61-р байр БЗД: 26-р хороо Баянмонгол хороолол 410 байр БЗД: …
-
27 January
Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт газардана
Улаанбаатар-Ховд чиглэлийн автобусаар зорчигчдоос Дарви суман дахь хяналтын постод тандалтын зорилгоор түргэвчилсэн тестээр шинжилгээ авахад хоёр хүний шинжилгээ эерэг гарсан. Энэ нь PCR шинжилгээгээр баталгаажиж, дахин хоёр хүнд эмнэл зүйн шинж тэмдэг илэрсэн тул тус автобусын зорчигчдыг тусгай үүргийн онгоцоор Улаанбаатар руу тээвэрлэн авчирч байна. Ховд-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 12:30 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах юм. “Хүннү …
-
27 January
“Ковид-19” халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.01.27/ боллоо. Хуралдаанаар “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал, хийж байгаа ажилтай танилцав. Халдвар нийслэлээс орон нутагт тархах эрсдэл “Өндрөөс дээш” гэсэн үнэлгээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд түргэвчилсэн оношлуураар 526 мянга, PCR аппаратаар 981 мянга, нийт нэг сая 500 гаруй мянган хүнд шинжилгээ хийсэн. Нийслэлийн 31 тусгаарлах байранд Монгол Улсын 1,693, гадаадын дөрөв, орон …
-
27 January
Ховд: Коронавирусний халдвартай 2 иргэн, автобусны жолооч, хамт ирсэн зорчигчид нийт 41 иргэнийг Улаанбаатар хотруу тээвэрлэхээр шийдвэрлэлээ
Ковид-19 цар тахлын дотоодын халдварын улмаас Ховд аймгийн цөөнгүй иргэд Улаанбаатар хотод түр саатаад байсан. Тэдгээр иргэдийн хүсэлтийн дагуу аймгийн Онцгой комиссоос шийдвэр гаргаж өчигдөр /2021.01.26/-ны өдөр эхний ээлжийн иргэдээ хүлээн авсан. Нийтийн тээврийн 5 автобусаар ирсэн иргэдээс Дарви сумын хяналтын пост дээр түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч нэвтрүүлсэн. Нэг гэрт амьдарч байсан 3 иргэний /эгч дүүс/ шинжилгээ түргэвчилсэн оношлуураар эерэг гарч сорьцыг БОЭТ-ийн лабораторит авчран PCR-ийн шинжилгээ хийхэд мөн эерэг гарсан …
-
27 January
Г.Ариунбуян:Хоёрдугаар сард татан авалтын үйл ажиллагааг эрчимжүүлж долоо хоногт нэг удаа нислэг үйлдэнэ
Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны өчигдрийн (2021.01.26) хуралдаан 09 цаг 22 минутад 62.5 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ц.Сандаг-Очир, Д.Ганбат, Ш.Адьшаа нар гадаад улсаас иргэдээ татан авчрах үйл явц, учирч буй бэрхшээлийн талаар асууж тодруулсан юм. Засгийн газар, Улсын онцгой комиссоос …
-
27 January
Улаанбаатарт өдөртөө 23 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зүүн хойд хэсгээр ялимгүй цас орж, зарим газраар салхи шуургатай байна. 2021 оны 01 дүгээр сарын 27-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 15-17 метр хүрч …
-
26 January
Иргэд, аж ахуйн нэгжүүд халдвар, хамгааллын дэглэмээ сайтар баримтлан, хамтын хүчээр цар тахлыг даван туулахыг уриалав
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Хархорин худалдааны төвд ажиллан, худалдаа эрхлэгчид, түрээслэгчидтэй уулзан санал бодлыг нь сонсов. Мөн тэрээр тус худалдааны төвийн удирдлагуудтай түрээсийн төлбөр хөнгөлөх асуудлыг зөвшилцсөн. Энэ хүрээнд Хархорин худалдааны төв түрээслэгчдийнхээ түрээсийн төлбөрийг 2021. 05. 31-ний өдрийг хүртэл 20 хувиар хөнгөлөхөөр боллоо. Ингэснээр тус төвд лангуу, тасаг түрээсэлж худалдаа эрхэлдэг иргэд, ААН-үүд …
-
26 January
УИХ-ын гишүүн С.Ганбаатарын үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх арга хэлбэрээ өөрчлөхийг зөвлөв
Оюу Толгойн асуудлаар Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаад байгаа УИХ-ын гишүүн С.Ганбаатар нартай 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Б.Энхболд, Тамгын газрын дарга Ч.Алтангэрэл нар биечлэн уулзлаа. Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2021 оны 01 дүгээр сарын 25-наас эхэлсэн уг тэмцлийг ажиглаж, УОК-ын Шуурхай штаб, ЦЕГ, ЭМЯ зэрэг холбогдох газраас мэдээлэл авч байсан юм. …
-
26 January
Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны Х апартмент байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Х апартмент 1-ийн 4 дүгээр блок байранд хөл хорио тогтоож хамгаалалтад авлаа. Баянзүрх дүүргийн Онцгой комиссын зүгээс тухайн байрны оршин суугчдаас шинжилгээ авахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тухайн байрны оршин суугчид шинжилгээнд хамрагдаж, тусгай чиг үүргийн алба хаагчдын өгсөн заавар, шаардлагыг биелүүлж хамтран ажиллана уу. Баянзүрх дүүргийн онцгой комисс
-
26 January
Т.Ням-Очир:Хоёрдугаар сарын 1-нээс орон даяар теле хичээл орно
Боловсрол, шинжлэх ухааны яамнаас өнөөдөр /2021.01.26/ мэдээлэл хийлээ. БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир “2020-2021 оны хичээлийн жилийн 2 дугаар улирлын хичээл, сургалтын үйл ажиллагааг хичээлийн жилийн бүтцийн дагуу 2021 оны 2 дугаар сарын 1-ээс эхлүүлэхээр бэлтгэлээ хангаж байна. Цар тахал, өвөлжилтийн нөхцөл байдал, цаг агаарын урьдчилсан мэдээ зэрэгт тулгуурлаж энэ удаад зайн сургалт буюу цахим, теле хичээлийн хэлбэрээр …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл