Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020-2024 оны бүрэлдэхүүн бүрэн эрхээ амжилттай хэрэгжүүлж, өчигдөр /2024.09.24/ хаалтын хүндэтгэлийн хуралдаанаа зохион байгууллаа. Хуралдаанд Хурлын төлөөлөгчид, энэхүү бүрэлдэхүүнд ажиллаж байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон төлөөлөгчид, Засгийн газрын төлөөлөл, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч бүхий хүндэт зочид оролцов. Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн ИТХ-ын дөрвөн жилийн үйл ажиллагааг дүгнэж хэлэхдээ энэ удаагийн хотын хурал, 76 …
Мэдээ мэдээлэл
September, 2024
-
25 September
Улаанбаатар хотын 38 байршилд авто замыг шинэчиллээ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлд хэрэгжиж байгаа авто замын засвар, шинэчлэлтийн ажлын явцын талаар Замын хөгжлийн газрын дарга Б.Одбаяр танилцуулав. Тэрбээр “Улаанбаатар хотын хэмжээнд нийт 87 байршилд авто замыг засаж, шинэчилнэ. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 5, нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 17, нийслэлийн үнэт цаасны хөрөнгөөр 65 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өнөөдрийн байдлаар 38 байршилд …
-
25 September
Нийтийн тээврийн шилдэг 15 жолоочийг “Түрээслээд өмчлөх орон сууцны хөтөлбөр”-т хамрууллаа
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж, байгууллагуудын их багтаамжийн автобусны жолооч нарын харилцаа хандлага, мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор “Уран жолоодлого” тэмцээнийг жил бүр зохион байгуулдаг. Энэ жилийн тэмцээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 11 ААНБ-ын 16 багийн 85 жолооч оролцов. Тэмцээнд оролцсон жолооч нарын ур чадварыг үнэлэхээс гадна ажлын өдрийн бичлэгийг хянаж, бэлэн мөнгө авсан эсэх, зогсоолгүй газар зогссон …
-
25 September
“И-Монгол академи” УТҮГ, Монголын ахмадын холбоотой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны харьяа “И-Монгол академи” УТҮГ-аас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлж, тоон хуваагдлыг бууруулан цахим шилжилтийн бэлэн байдлыг хангах зорилгоор “Цахим ур чадварын үндэсний аян”-ыг зохион байгуулж байгаа билээ. Тус аяны хүрээнд ахмад настай иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “И-Монгол академи” УТҮГ, Монголыг ахмадын холбоотой хамтран ажиллах санамж бичгийг 9 дүгээр сарын 24-ний өдөр …
-
25 September
ЗГ: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.09.25/ болж байна. Хуралдаанаар: -“Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл -“Удирдамж, бүрэлдэхүүн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /Монгол Улсын Хөгжлийн банкны үйл ажиллагаанд иж бүрэн хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг/ -Монгол Улсын хөгжлийн …
-
25 September
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон 26 өрхийн асуудлыг энэ онд багтаан шийдвэрлэнэ
Улаанбаатар хот 2013-2023 он хүртэл гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулах төслийг хэрэгжүүлсэн. Үүний улмаас 640 өрх хохирсон байдаг. Дээрх хохирсон иргэдийн асуудлыг шийдвэрлэхийг хотын дарга Х.Нямбаатар үүрэг болгосон. Энэ хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сард 24 өрхийн асуудлыг шийдвэрлэж, орон сууцны түлхүүрийг хүлээлгэж өгсөн юм. Тэгвэл НЗД-ын орлогч Л.Хосбаяр 26 өрхийн асуудлыг шийдвэрлэхээр хүлээн авч уулзаж, энэ онд багтааж хохирлыг барагдуулах, орон …
-
24 September
Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмэгдүүлэхийг шаардлаа
Алдарт эхийн одонтой ээж, цалинтай ээжүүдэд олгодог мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж өнөөдөр /2024.09.24 /ээж, аавуудын төлөөлөл мэдээлэл хийлээ. Иргэн Г.Хажидмаа: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг нэмүүлье гэсэн маш олон ээжүүд хүсэлт явуулдаг. Зайлшгүй шаардлагатай одонтой ээжүүд болон цалинтай ээжүүдийн 50 мянга, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьжиргааг нэн яаралтай дэмжмээр байна. УИХ-ын сонгуулийн өмнө засаг барьж байсан Засгийн газар, холбогдох яамнаас одонтой …
-
24 September
Л.Оюун-Эрдэнэ: Зэвсэгт хүчин, батлан хамгаалахын салбарт хүний эрхийг дээдлэхэд анхаарч ажиллаарай
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Батлан хамгаалахын сэргэлт” салбарын удирдах бүрэлдэхүүний зөвлөгөөнд оролцож, үг хэллээ. Тэрбээр “Сөрөн тэсвэрлэх чадавх-Батлан хамгаалах тогтолцоо”-г бэхжүүлэх зорилт Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссаныг онцлоод салбарын алба хаагчдын нийгмийн асуудлыг дэмжих тал дээр Засгийн газар тодорхой бодлого гарган ажиллаж байгааг тэмдэглэв. Тухайлбал, зэвсэгт хүчний алба хаагчдын онцгой нөхцөлийн нэмэгдлийг 25 хувь болгон нэмэгдүүлжээ. …
-
24 September
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг нээлээ
Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажлын тендерийг өнөөдөр 10:10 минутад нээлээ. Тодруулбал, Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төслийн эхний ээлжийн 13 га талбайн барилга угсралтын ажил гүйцэтгэх тендерийг наймдугаар сарын 26-ны өдөр зарлаж, хуулийн хугацаанд ажлын 20 буюу түүнээс дээш хоногт гадаадын этгээд оролцох боломжтой байдлаар …
-
24 September
Д.Амарбаясгалан: УИХ 126 гишүүнтэй болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар ажиллаж, ардчилсан засаглал хангагдаж байна
Улсын Их Хурлын дарга өчигдөр Завхан аймгийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй “Гурван төгөлдөршил”-ийн бодлогоо танилцууллаа. Уулзалтын эхэнд, 2023 онд батлагдсан Үндсэн хуулийн өөрчлөлтийн үр дүнд 126 гишүүн УИХ-д сонгогддог болсноор олон намын төлөөлөл зөвшилцөл, мэтгэлцээний зарчмаар шийдвэр гаргадаг болж, ардчилсан засаглалыг бүрэн хангаж буйг онцоллоо. Түүнчлэн Үндсэн хуулиар олгогдсон эрхийн хүрээнд энэ удаагийн парламент хууль санаачилж, хэлэлцэн баталж, …
-
24 September
Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахална
Монгол Улсын Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгож байгаатай холбогдуулан Үндэсний орон сууцжуулалтын хороог Ерөнхий сайд ахлахаар болсон байна. Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:Өнгөрсөн хугацаанд аялал жуулчлал болон боомтын сэргэлтийн асуудлыг төр, хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, иргэдийн төлөөлөл хамтарч томоохон реформ хийснээр эдийн засаг сүүлийн 3 жилд 3 дахин тэлсэн билээ. Одоо энэ өсөлтийг хүртээмжтэй болгохын тулд Үндэсний орон …
-
24 September
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 79 дүгээр чуулганы өмнө зохион байгуулагдаж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д оролцох үеэрээ Япон Улсын Ерөнхий сайд Фүмио Кишидаг хүлээн авч уулзав. Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ардчиллын нийтлэг үнэт зүйлс бүхий Монгол Улс, Япон Улсын харилцаа “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн өндөр түвшинд гүнзгийрэн хөгжиж, хоёр улс НҮБ болон …
-
23 September
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д үг хэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн АНУ-ын Нью-Йорк хотноо болж буй “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт”-д хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. “Эрхэм хүндэт Ерөнхий нарийн бичгийн дарга аа, Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө, Хатагтай, ноёд оо, Ирээдүйн асуудлаарх энэхүү дээд түвшний уулзалт нь НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн “Бидний нийтлэг зорилго” илтгэлдээ дурдсан энх тайван, тогтвортой, хүртээмжтэй, …
-
23 September
Д.Амарбаясгалан:Нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрх зүйн зохицуулалтыг цаг алдалгүй хийдэг байх бодлогыг баримтлан ажиллана
Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Увс аймагт ажиллаж байна. Тэрээр төр, нийгмийн зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Мөн баруун бүсийн иргэдтэй уулзаж, өөрийн санаачлан хэрэгжүүлж буй хууль, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил”-ийн бодлого болон ирэх жилүүдэд баримтлах УИХ-ын стратегийн талаар танилцуулаад байна. УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнгээр 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, таван нам, эвслийн …
-
23 September
УИХ-ын Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн захирлаар Д.Бумдарийг томилов
УИХ-аас хууль тогтоох бүрэн эрхээ хэрэгжүүлэх, гишүүд хууль санаачлах, хуулийн төсөл боловсруулах болон УИХ-ын чуулганаар хэлэлцэн батлахад шинжлэх ухааны үндэслэл бүхий нотолгоонд суурилсан судалгааны баримт мэдээлэл, лавлагаагаар шуурхай хангах чиг үүргийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн хэрэгжүүлнэ. Үүний зэрэгцээ хараат бус судалгаа шинжилгээ хийх, санал зөвлөмж боловсруулах, мэдээллийн сан бүрдүүлэх, УИХ-ын гишүүд, тэдгээрийн ажлын алба, Тамгын газрын нийт ажилтныг чадавхжуулах, олон …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл