Мэдээ мэдээлэл

April, 2024

  • 17 April

    Олимпын баг тамирчдын хувцсыг “Michel & Amazonka”, “Mizuno” брэндүүд урлана

    “Парис 2024” Олимп, Паралимпын наадамд оролцох үндэсний шигшээ багийн бэлтгэл ажлыг зохион байгуулалтаар хангах үндэсний хороо дөрөвдүгээр сарын 10-ны өдөр хуралдлаа. “Парис 2024” Олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдын хувцасны үйлдвэрлэгч болон загварыг сонгон шалгаруулахаар 18-60 насны 9,222 иргэн, Үндэсний шигшээ багийн 303 хүний дунд санал асуулга явуулж, 17 брэндийг нэрлэсэн байна. Үүний хүрээнд МҮОХ-ноос хамгийн өндөр санал авсан 10 …

  • 17 April

    А.Баясгалан: Хуш модны самар түүхээр явж байхдаа хилийн зурваст нэвтрэх зөрчил цөөнгүй гарч байна

    Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэргийн гаралт, шийдвэрлэлт ямар байгаа талаар тус аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Баясгалантай ярилцлаа. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хил орчмын дэглэм зөрчих зөрчлийн хэрэг цөөнгүй гардаг юм байна. 2023 онд энэ төрлийн хэдэн хэрэг гарсан бэ? Сэлэнгэ аймаг нь Оросын Холбооны Улстай 500 км газар нутгаар хиллэдэг. Байнгын ажиллагаатай авто замын болон төмөр …

  • 17 April

    Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх 112-р сургуулийн барилгын ажлыг энэ онд эхлүүлэхээр боллоо

    2023 оны 12 дугаар сард Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс Монголын бурхан шашны төв Гандантэгчэнлин хийдэд зочилж 112 дугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцсан. 2024 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын тэмдэглэл гарч Бурханы шашны сургалтын байгууллагын үйл ажиллагааг сайжруулах, барилга угсралтын ажлыг эрчимжүүлэхийг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгосон юм. 2024 оны …

  • 17 April

    Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчлан авчирчээ

    Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын “Хөх булант” зар мэдээгээр олон улсын хэмжээнд эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн “Ж”-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд энэ оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад албадан авчирлаа. Уг этгээд нь “Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлагдаж байгаа оргодол этгээдүүдийн жагсаалтад багтсан ба 2019 онд үнэт эдлэлийн дэлгүүрээс их хэмжээний үнэт …

  • 17 April

    “Сүү” хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс эхлүүлэхээр төлөвлөж байна

    Нийслэл хот ЕБС-ийн хүүхдүүдийн хоол хүнсний хангамж, шим тэжээлд анхаарах ажилд холбогдох төсвүүдийг шийдвэрлэсэн. Үүний нэг нь “Сүү хөтөлбөр” юм. Уг хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлэх бөгөөд эхний ээлжид  ерөнхий боловсролын 8 сургуулийн бага, дунд ангийн 19.300 сурагчийг хамруулна. Ингэхдээ 7 хоногийн 3 өдөр 150-200 мл сүү өгөхөөр төлөвлөсөн юм. Хөтөлбөрийг ирэх сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ талаар …

  • 17 April

    Хэнтий, Дорнод, Архангай аймагт гарсан ой, хээрийн түймрүүдийг унтраалаа

    Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорнод аймгийн Баянтүмэн, Баяндун, Архангай аймгийн Хайрхан суманд өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 16-нд гарсан ой, хээрийн түймрийг бүрэн унтраалаа. Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 9102 га талбай өртөж, шатсан байна. Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хаврын хуурайшилттай өдрүүд үргэлжлэх тул иргэн та бүхэн ой, хээрт явахдаа галын аюулгүй байдлыг сайтар хангаж, ил задгай гал түлэхгүй байхыг анхааруулж байна. …

  • 17 April

    Эмийн сонсгол: Эмийн бүрдэл, чанарын хяналтын асуудлаарх нотлох баримтыг шинжилнэ

    Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах Улсын Их Хурлын Түр хорооноос зохион байгуулж буй нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол өнөөдөр (2024.04.17) гурав дахь өдрөө үргэлжилнэ. Сонсголын эхний хоёр өдөр эм хангамжийн салбарын тогтолцоо, зохицуулалт, хүний нөөц, хүртээмж болон эмийн үнийн өсөлтөд нөлөөлж байгаа хүчин зүйлс, худалдах, худалдан авах ажиллагаа, нийлүүлэлт, устгалын асуудлыг нотлох баримтын хүрээнд  хэлэлцлээ. Өнөөдөр эмийн бүрдэл болон …

  • 17 April

    ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

    Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар – Нийслэлээс гадаад, дотоод бондын санхүүжилтээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа зарим төсөл, арга хэмжээний талаар – Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн явц, хэрэгжүүлэх бэлтгэл ажлын талаар – Бүсчилсэн хөгжлийн …

  • 17 April

    Улаанбаатар өдөртөө 13 хэм дулаан

    2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг …

  • 16 April

    Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

    Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулав. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг театрын урлагаар дамжуулан Монголын өв уламжлал, соёл, түүх, үнэт зүйлийг олон улсад таниулахад А.Баярцэцэгийг үргэлжлүүлэн идэвхтэй ажиллаж, Монгол Хаан жүжгийн гадаадын улс орнуудад толилуулах ажилд нь амжилт хүсэв. А.Баярцэцэг нь Холливудын кино найруулагчидтай хамтран ажиллаж, …

  • 16 April

    Монголбанк: Зээлээ бүрэн төлсөн иргэдийн мэдээллийг ХАР жагсаалтаас хасна

    Монгол Улсад орчин цагийн банкны салбар үүсэж, бэхэжсэний 100 жилийн ойг тохиолдуулж зудад нэрвэгдсэн зээлдэгч малчдад үүсээд буй санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдал болон Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын нийгэм-эдийн засагт үзүүлсэн урт хугацааны сөрөг нөлөөг бууруулах, санхүүгийн үйлчилгээний тэгш, хүртээмжтэй байдлыг хадгалах, эдийн засгийн сэргэлтийг дэмжих зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, …

  • 16 April

    Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асрамжийн төв байгуулна

    Монгол Улсын Ерөнхийлөгч У. Хүрэлсүх хүүхэд хамгааллын ууган байгууллага “Өнөр бүл хүүхдийн төв”-д ажиллалаа. Монгол Улсын Ерөнхийлөгч “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хамт олон, үе үеийн багш, ажилчид, төгсөгчид, одоо хүмүүжиж байгаа хүүхэд, багачуудад түүхт 50 жилийн ойн баярын мэнд хүргэж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв. Төр, засгаас хүүхэд хамгаалал, хөгжлийн чиглэлээр тодорхой бодлого, шийдвэр гарган хэрэгжүүлж, энэ онд гэхэд л …

  • 16 April

    Хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд 1.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргийг шүүхэд шилжүүллээ

    Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 08-наас 12-ны өдрүүдэд 241 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ. Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 84, Өмчлөх эрхийн эсрэг 73, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 50, Хүрээлэн байгаа орчны эсрэг 11, Авлига, албан тушаалын 6, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Хүний амьд явах эрхийн эсрэг …

  • 16 April

    “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2024.04.16) Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд 11 цаг 19 минутад эхэлж, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв. Хуралдааны эхэнд тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр гишүүдийн ирцийг танилцууллаа. Харин тогтоолын төслийн танилцуулгыг Төрийн албаны зөвлөлийн гишүүн, …

  • 16 April

    АТГ: Эрүүгийн 3 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн

    Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2024 оны 4 дүгээр сарын 8-12-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 156 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 25 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 121 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна. Түүнчлэн эрүүгийн 837 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг …