Мэдээ мэдээлэл

April, 2024

  • 19 April

    Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

    ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын нөхөн үржихүйн эрүүл мэндийн асуудал тулгамдаад удаж буй. Тодруулбал, энэ чиглэлийн мэдлэг, боловсрол хангалтгүйгээс шалтгаалан охид эрт жирэмслэх, үр хөндүүлэх, бэлгийн замын халдварт өвчинд өртсөөр буй юм. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн 2022 оны судалгаагаар, өсвөр насны 1000 охин тутамд төрөлтийн түвшин 22.1 байгаа нь бүсийн …

  • 19 April

    Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

    “Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” хэмээх 10 цуврал бүтээл Соёлын яамны үзэсгэлэнгийн галерейд дэлгэгдлээ. Тус бүтээлүүдэд нүүдэлчин ахуйн эрх чөлөөт байдал, монгол хүний мөн чанар, дотоод ертөнц, эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо өвлөн хамгаалж үеийн үед хадгалан эрхэмлэх зэрэг олон зүйлийг уран бүтээлч нээн харуулахыг зорьсон байна. Харахад …

  • 19 April

    “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар Ж.Энхжаргаланг томиллоо

    НИТХ-ын ээлжит XXII хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийг нийслэлийн өмчид 100 хувь авах тогтоолыг баталж, улсын бүртгэлийн гэрчилгээг Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн хууль ёсны өвлөгчид өвлөх эрхээсээ татгалзсан. Үүнийг үндэслэн өр төлбөрт суутган тооцох …

  • 19 April

    Венецийн биеннальд Монголын павильон нээлтээ хийхэд бэлэн боллоо

    60 дахь удаагийн Венецийн биенналь “Харийнхан хаа сайгүй” сэдвийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд энэ сарын 20-ноос 11-р сарын 24-ний өдрүүдэд үргэлжилнэ. Энэ удаагийн Биеннальд нийт 88 улс өөрийн бие даасан павильоноо үзэгчдийн хүртээл болгоно. Монголын павильоны уран бүтээлчээр УГЗ А.Очирболд сонгогдож, Монголын павильоны комиссараар Соёлын Сайд Ч.Номин, куратороор ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч CTA О.Оюунтуяа томилогдон, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле …

  • 18 April

    Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа

    НИТХ-ын ээлжит XXII хуралдаан болж байна. Хуралдаанаар “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ, агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцлээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг даргын Нийгмийн …

  • 18 April

    “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

    “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр боллоо. Энэ удаагийн хуралдаанаар: – “Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл”-ийн тэргүүлэгч гишүүнд шинээр элсэн орох  гишүүдийг танилцуулж, батлуулах -Ямааны эрчимжсэн аж ахуйн зохион байгуулалтын төсөөлөл, санал -2024-2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө -Улс төрийн намуудад хүргүүлэх санал зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэв. Энэ үеэр “Монголын төр, …

  • 18 April

    Г.Занданшатар: Баялгийн сангийн удирдлага, менежментийг хараат бус, бие даасан байлгах ёстой

    УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Баялгийн сангийн тухай хуулийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндэсний баялгийн сан бол өсөн үрждэг “хуримтлалын” сан болох ёстой тул хараат бус, бие даасан менежмент бүхий зохицуулалт хэрэгтэй” гээд төслийн холбогдох заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өглөө.

  • 18 April

    Өнөөдрийг хүртэл та ямар будаа идэж байснаа мэдэх үү?

    -Цагаан будааг тариалах процесст дэвшилтэд технологийг нэвтрүүлжээ- Манай улсад хүнсний аюулгүй байдал, чанарын асуудал сүүлийн жилүүдэд эрчимтэй яригдаж буй. Хүмүүс ч шинжлэх ухаанд тулгуурлан баталгаажсан бүтээгдэхүүнийг хэрэглэхийг илүүд үзэх болсон. Хэрэглэгчдийн мэдлэг ч дээшилж аль болох гарал үүслийн бичиг, лабораторийн судалгаа хийгдсэн бараа бүтээгдэхүүнийг сонгож хүнсэндээ хэрэглэхийг чухалчилдаг. Учир нь техник технологи асар хурдтай хөгжиж буй өнөө үед генийн өөрчлөлттэй …

  • 18 April

    “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III шат хэрэгжиж дууслаа

    НЗДТГ, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА болон бусад байгууллагуудын хамтын ажиллагааны хүрээнд “Улаанбаатар хотын агаарын бохирдлын хяналтын чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн III үе шатыг хааж, үр дүнг илтгэж байна. Тодруулбал, суурин эх үүсвэрийн хаягдал утааны хийн хэмжилт, агаар орчны хяналт шинжилгээ, бохирдуулагч эх үүсвэрийг тодорхойлох, тээврийн хэрэгслээс үүдэлтэй агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээ, …

  • 18 April

    НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

    Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ -Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах, орон сууцны бодлогын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ -“Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн талаарх авах зарим арга хэмжээ -Тогтоолын хавсралт хүчингүй болгох болон бусад асуудлын талаар хэлэлцэнэ.  

  • 18 April

    Төрийн өмчийн их сургуульд тогтмол зардал олгож, оюутны байр, суралцах орчин, багшийн хөгжлийг дэмжинэ

    Засгийн газрын хуралдаанаар “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардлыг санхүүжүүлэх журам”-ыг баталж,  “Төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа хөрөнгийн төрийн өмчийн тогтмол зардал, хөгжмийн дээд боловсролын сургалтын байгууллагын санхүүжилтэд шаардагдах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган, санхүүжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Сангийн сайд нарт даалгалаа. Төрийн өмчийн их сургуульд …

  • 18 April

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна

    Нөөцийн махыг гуравдугаар сарын 11-нээс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр борлуулж эхэлсэн. Мөн ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 19, 20-нд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна. Тодруулбал, Баянгол, Чингэлтэй дүүрэгт тус бүр тав, Сонгинохайрхан дүүрэгт дөрөв, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүрэгт тус бүр гурав, Налайх, Багануур дүүрэгт тус бүр нэг, нийт 25 байршилд өргөтгөсөн худалдаа зохион байгуулах юм. Өргөтгөсөн худалдаагаар …

  • 17 April

    Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

    Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн барьсан. Маргааш нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр ЭЗБХ-нд шилжүүлсэн. Тэгээд таг болчихоод байгаа юм. Уг нь Үндэсний баялгийн сангийн хуулийг батлан гаргах хийгээд Үндэсний баялгийн сантай болох хэрэгцээ, шаардлага нэгэнт үүссэн гэдгийг хууль санаачлагчид УИХ-д танилцуулсан. Ингэхдээ “Сүүлийн 30 орчим жилийн …

  • 17 April

    Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

    Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлж, улс орноо олон улсад сурталчлан таниулахад онцгой хувь нэмэр оруулж буйг үнэлэн өөдөө тэмүүлэх Монгол буюу “Go Mongolia” элчээр өргөмжилж, батламжийг гардууллаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Азийн наадам, Азийн аварга шалгаруулах тэмцээнд тогтмол амжилт үзүүлж байгаа үндэсний шигшээ багийн тамирчдад баяр хүргээд хүүхэд, залууст …

  • 17 April

    Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэхийг үүрэг болголоо

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн хуралдаанаар  яам, агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон албан тушаалтанд хандаж 2022-2024 онд Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын талаарх тайлан мэдээний талаар Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хууль тогтоомжийн хүрээнд хариу өгч, төрийн үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж ажиллахыг Засгийн газрын …