Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу өчигдөр буюу энэ сарын 11-ний өдрийн 09:30 цагт Япон улсаас иргэдээ татан авах Улаанбаатар-Токио чиглэлийн ОМ502 дугаарт аяллын онгоц Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас нисэж, мөн өдрийн 23:00 цагт Улаанбаатарт эргэн газардлаа. Тус онгоцоор 146 иргэн эх орондоо ирсэн юм. Эдгээр иргэдийг “Корпорейт”, “Кемпински”, Вен зоу” зочид буудлуудад тусгаарлаад байна.Түүнчлэн 11 дүгээр сарын 12, 13-нд …
Мэдээ мэдээлэл
November, 2020
-
12 November
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хамтарсан эргүүл хяналтын баг ажиллаж байна
Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл хяналтын баг нийслэлийн 6 дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ. Иймд иргэн та хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулъя. Тус …
-
12 November
Л.Халтар: Төмөр замын 2700 мэргэжилтэн бэлтгэнэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Зам, тээврийн хөгжлийн яам, харьяа байгууллагад ажиллаж, төрийн албан хаагчидтай уулзалт /11.04/ хийх үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хэлсэн үгээс эшлэн хүргэж байна. ♦ Тээвэр орчин цагийн хүний гол хэрэгцээ болжээ. Монголчуудынхаа, цаашлаад бусад орны иргэдийн энэхүү хэргэцээг манай яам, авто зам, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын тээвэр, далай ашиглалт, усан замын тээврийн салбарын …
-
12 November
Д.Сумъяабазар: Бид иргэдтэйгээ хамтран ажиллаж байж өнөөдрийн нөхцөл байдлыг давж гарна
Улсын онцгой комиссын хуралдааны дараа Засгийн газар хуралдаж, коронавируст цар тахлын шинэ нөхцөл байдалтай холбогдуулан зарим шийдвэрийг гаргасан. Улмаар Гамшгаас хамгаалах хуулийн 11.3-т заасны дагуу Монгол Улсын хэмжээнд нутгийн болон төрийн захиргааны байгууллагыг 2020.11.12-ны өдрөөс 2020.11.22-ныг хүртэл бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн. Мөн маргааш өглөөний /2020.11.12/ 06.00 цагаас 2020.11.17-ны өдрийн 06.00 цаг хүртэл тав хоногийн хугацаанд улсын хэмжээнд хатуу …
-
12 November
Тав хоногийн хугацаатай Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарлалаа
Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авах асуудлын талаар 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 20:00 цагт УОК хуралдаж, орон даяар Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлэхээр санал гаргасныг Монгол Улсын Засгийн газар ээлжит бус хурлаараа авч хэлэлцэн эцэслэн шийдвэрлэв. Улсын хэмжээнд зарлаад байсан гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг ахиулж …
-
12 November
Улаанбаатарт өдөртөө 6 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 11 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Бүх нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөл, …
-
11 November
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу УИХ-ын үйл ажиллагаа цахим горимд шилжлээ
Коронавирусний халдварт цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Улсын Их Хурлын үйл ажиллагаа цахим горимд шилжиж буй талаар өнөөдөр (2020.11.11) УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр, “Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт “Онц байдал, дайн бүхий болон …
-
11 November
Ж.Батбаясгалан: Гэр бүл, хамт олон, өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, аюулгүй байдлаа хангахыг уриалъя
Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж, дотоодод батлагдсантай холбогдуулан Засгийн газар, Улсын онцгой комисс, нийслэлийн Онцгой комисс зэрэг холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг тухай бүрд авч, тархалтыг нэмэгдүүлэхгүй байх шийдвэр гаргаж байна. Үүний улмаас нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид цахимаар хуралдан, маргааш товлогдсон ээлжит бус I хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа. Харин ээлжит бус II хуралдааны товыг баасан гарагт хэвээр үлдээж, цахимаар хуралдуулахаар тогтов.Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан “Дэлхий нийтэд …
-
11 November
М.Энхсайханд дөрвөн жилийн хорих ял оногдуулав
Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар М.Энхсайханд холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдөр хянан хэлэлцээд прокуророос М.Энхсайханд Эрүүгийн хуулийн 19.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн …
-
11 November
Х. Баттулга: Төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна.Одоо бүх зүйл хувь хүнээс, танаас, өөрөөс тань шалтгаална
Дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын халдвар олон нийтийн дунд илэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийг 13:00 цагт хуралдууллаа. Хуралдааны дараа Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд ард түмэндээ хандан доорх мэдэгдлийг гаргав. МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН, МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА: “Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний …
-
11 November
СКАЙтел группийн ажилтнууд дохионы хэл сурлаа
СКАЙТел групп нийгмийн хариуцлагын хүрээнд сонсголын бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх, тэдэнтэй харилцах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дохионы хэлний анхан шатны сургалтыг үйлчилгээний ажилтнууддаа амжилттай зохион байгууллаа. Сургалтыг МҮОНТ-ийн мэдээллийн хөтөлбөрийн хэлмэрч, “Алтан нар” одонт С.Бямбадэлгэр болон Сэргээн засалт сургалт үйлдвэрлэлийн төвийн-Мэргэжлийн Ур чадвар олгох сургуулийн багш Р.Оюунцэцэг, Н.Ундрал нар биечлэн орсон юм. Хичээлийг сонсголын бэрхшээлтэй хүний талаарх үндсэн ойлголт, сонсголгүй …
-
11 November
Төрийн үйлчилгээг цахимаар авахыг зөвлөж байна
Сүүлийн хоёр хоногт “Covid-19” халдвар авсан иргэдийн тоо нэмэгдэж байгаа учраас иргэд, аж ахуй нэгж байгууллагууд төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр авахыг зөвлөж байна. Төрийн 181 үйлчилгээг www.e-mongolia.mn системээр авах боломжтой юм. Тус системийг цахим сайт болон гар утасны аппликейшн хэлбэрээр ашиглах боломжтой. Аль ч үүрэн холбооны операторын хэрэглэгч E-Mongolia цахим системд нэвтрэх, ашиглахад үнэ төлбөргүй.
-
11 November
Зайсанд байрлах нэр бүхий 17 компаниудын дулаан хангамжийг зогсоожээ
Зайсан толгойд барилга барьсан нэр бүхий 17 компаний дулааныг Улаанбаатар дулааны сүлжээ компаниас хаахаар болжээ. Учир нь О.Одсүрэнгийн нэхэмжлэлийг хангасан Монгол улсын 3 шатны шүүхийн шийдвэр гарч Улаанбаатар дулааны сүлжээ компанийг хариуцагчаар татан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр болжээ. Хувийн хөрөнгөөр баригдсан дулааны шугамнаас иргэн О.Одсүрэнгийн зөвшөөрөлгүйгээр, хулгайн аргаар буюу хууль бусаар дулаан авсан 17 компаний барилгууд …
-
11 November
Д.Нямхүү: Халдвар авсан эхнэр, нөхөр хоёрын ээж, дүү хоёроос коронавирус илэрлээ
Эрүүл мэндийн яамнаас коронавирусын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Коронавирус илэрсэн эхнэр, нөхөр хоёрын ойрын хавьтлын 24 хүний эхний шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү” Халдвартай илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьтал болсон 24 хүнд шинжилгээ хийсэн. Шинжилгээ хариу гарч, хоёр хүнээс коронавирусийн халдвар илэрсэн. Энэ хоёр хүний харьцсан хүмүүсийн судалгааг хийж байна. Нэг нь дүү оюутан, нөгөө нь ээж нь халдвар авсан …
-
11 November
Халдварын шинж тэмдэг илэрвэл холбогдох дугаарууд
Улсын онцгой комиссын гурав хоногийн хугацаанд иргэдийн хэрэгжүүлэх, халдвар хамгааллаас сэргийлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг шат дарааллан авч байна. Түүнчлэн халдвар авсан иргэдтэй нэгдүгээр хавьталд орсон иргэдийн судалгааг гаргаж, 16 хүнийг тогтоож шинжилгээ авч байгаа юм байна. Цаашид олон маршрут гарч, үзвэр үйлчилгээний газраар явсан зэрэг нэг бүрчлэн асуумж авч байна. Хэрвээ халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай дараах дугаар …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл