Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 26 October

    Г.Алтанбагана мөнгөн медаль хүртэж, жүдочдын олимпийн эрхийн тоог ахиуллаа

    Олон улсын жүдо бөхийн холбооны /IJF world tour/ цуврал “Унгар-2020” Их дуулгын сүүлчийн өдөр эрэгтэйчүүдийн -90кг жинд зодоглосон Армийн дэлхийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, Жүдо бөхийн үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Г.Алтанбагана мөнгөн медаль хүртлээ. Г.Алтанбагана тэмцээний “D” хэсэгт эхний тойрогт гоц мөргөөд хоёрын даваандаа Европын нээлттэй тэмцээний мөнгөн медальт Францын Алексис Матьёг 2:27 минутад цэвэр ялжээ. Улмаар шилдэг наймд шалгарахын төлөө 2014 …

  • 26 October

    “Нокиа” компани саран дээр 4G сүлжээ суурилуулна

    АНУ-ын сансар агаар судлалын “НАСА” агентлаг Финландын “Нокиа” компанийг Саран дээрх анхны үүрэн холбооны сүлжээг байгуулах компаниар сонгожээ. “Нокиа” компани Сарны гадаргуу дээр “Маш бага оврын, цахилгаан эрчим хүч бага хэрэглэдэг, сансрын орон зайд тэсвэртэй” 4G утасгүй сүлжээг суурилуулахаар төлөвлөж байгаа аж. Энэхүү төсөл нь “НАСА” агентлагийн 2030 он гэхэд Саран дээр хүний урт удаан хугацааны оршин тогтнолыг бий болгох …

  • 26 October

    Орон нутгийн сонгуулийн нэмэлт санал хураалтад сонгогчдын 74,33 хувь нь саналаа өгчээ

    Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн нэмэлт санал хураалтын үйл ажиллагаа 20 цагт дуусч саналаа өгөхөөр бүртгэгдсэн сонгогчдын 74,33 хувь нь ирж саналаа өглөө. 19 аймгийн 61 хэсэг, Налайх дүүргийн 2 хэсэг, нийт 63 хэсэгт нэмэлт санал хураалтад оролцох ёстой сонгогчдын 25,82 хувь нь ирж саналаа өгчээ. Хамгийн олон сонгогч нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгөх Дархан-Уул аймгийн Дархан сумын …

  • 26 October

    Үндсэн хуулийн цэц орон нутгийн сонгуулийн хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухайхуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ. Тодруулбал, тус хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигч нь санал авах өдрөөс 180-аас доошгүй хоногийн өмнө тухайн орон нутагтаа …

  • 26 October

    Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулахад ДЭЛХИЙН БАНК хөрөнгө оруулалт хийж хамтран ажиллана

    Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Дэлхийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Андрей Михневыг хүлээн авч уулзаж, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт зам, тээвэр, иргэний нисэх, төмөр зам, авто зам, авто тээвэр, усан тээврийн салбарт  хийж хэрэгжүүлэхээр тусгагдсан бүтээн байгуулалтын ажлуудын талаар товч танилцууллаа. Дэлхийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Андрей Михнев Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Дэлхийн банкны …

  • 26 October

    Бразилд коронавирусын вакцины туршилтад орсон нэг хүн нас баржээ

    Английн эмийн компани АстраЗенека болон Оксфордын их сургууль хамтран короновирусын эсрэг гаргасан вакцины клиник туршилтад сайн дураар хамрагдсан нэг хүн нас барсан талаар Бразилийн засгийн газраас мэдэгдэл хийжээ. Харин тус улсын хэвлэл мэдээллийнхэн нас барсан хүнд туршилтын вакцин биш тайвшруулах эм өгсөн хэмээн мэдээлж байгаа юм байна. Бразилийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд өнгөрсөн Лхагва гарагт хийсэн мэдэгдэлдээ уг сайн дурын оролцогчийг …

  • 26 October

    1 нас 5 сартай хүүг хойд эцэг нь зодож амь насыг нь хохироожээ

    Энэ сарын 25-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт  1 нас 5 сартай дагавар хүүгээ зодож хөнөөсөн жигшүүрт хэрэг гарлаа. Хэргийг тодруулбал,Тухайн хэрэг гарсан өдөр хойд эцэг болох 33 настай Б нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ дагавар хүүгээ саваа модоор шийтгэх нэрийдлээр зодсон байна. Олон цаг зодуулсан хүү цагдаагийн бүрэлдэхүүн хэргийн газарт очиход чих болон амнаас нь их …

  • 26 October

    Анхаар хүүхэд !!!

    Хамгийн аюулгүй гэх ногоон гэрэл, цагаан шугамаар гарч байгаад бага оврын автомашинд дайруулж хөгжлийн бэрхшээлтэй болсон охин ийнхүү ярьж байна. Ээжээ би амьд байна. Та намайг өдий олон жил өсгөхдөө нүдний цөцгийнөөсөө ч илүүгээр хайрлаж ирсэнийг охин нь мэднэ. Би хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн, хоёр нүдээ ухаад өгөхөд ч бэлэн гэж хэзээ билээ таны ярьж байхыг би сонссон. …

  • 26 October

    Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад бэлгийн багц гардуулав

    Монгол Улсаас Бүгд Найрамдах Сингапур Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Т.Лхагвадорж 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсын Засгийн газраас Сингапур Улсын эрүүл мэндийн албан хаагчдад хүргүүлсэн 200 бэлгийн багцыг “Тан ток сенг” эмнэлгийн Гүйцэтгэх захирал Др. Юүжин Фиделис Со-д гардуулав. “Ковид-19” цар тахлын хүнд цаг үед Бүгд Найрамдах Сингапур Улс Монгол Улсад удаа дараагийн …

  • 26 October

    Сэрэмжлүүлэг: 2-7 насны дөрвөн хүүхэд гэртэйгээ шатаж, амиа алджээ

    Гал түймэрт бага насны дөрвөн хүүхэд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, “Орбит”-ын … дугаар гудамжинд таван ханатай гэр шатаж байна гэсэн дуудлага аравдугаар сарын 25-ны өдрийн 16:04 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид очиж 35 минут ажиллаж унтраажээ. …

  • 26 October

    Энэ 7 хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх вэ

    Ирэх долоо хоногт болох УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг хүргэж байна. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН: 10 дугаар сарын 29, 30-ны Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас: Музейн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2020.05.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/;Монгол Улсын Засгийн газар, Европын Холбоо хоорондын “Европын хөгжлийн сан болон Европын Холбооны нэгдсэн төсвөөс санхүүжих төслүүдэд …

  • 26 October

    Шилэн Цогоо дахин нэг ноцтой баримт дэлгэлээ

       Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ иогийн төлбөрөө улсаар төлүүлсэн талаарх мэдээллийг “Шилэн Цогоо” буюу иргэн Б.Цогтгэрэл өөрийн фэйсбүүкдээ мэдээлсэн.  Тодруулбал, Хадгаламжийн даатгалын корпорацийн захирал Х.Бум-Эрдэнэ 14.8 сая төгрөгөөр 53 удаа спорт заал авч тоглох гэрээ байгуулж, 500 сая орчим төгрөгийн орон сууцны дэмжлэг олгосон бөгөөд тэр дундаа өөрөө 45 сая төгрөгийг нь авсан. Мөн SHANGRILA SPORT CENTER ийн YOGA өрөөг нэг …

  • 26 October

    ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Сүхбаатарын одонгоор шагналаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга зарлиг гаргаж, ОХУ-ын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийг Төрийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагналаа. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГТ: “…Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч асан Б.Н.Ельциний нэрэмжит Уралын Холбооны их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан, Монгол Улсын эдийн засаг, нийгэм, соёл, аж үйлдвэр, барилга, уул уурхай, эрчим хүч зэрэг бүх салбарт дээд мэргэжлийн боловсон …

  • 26 October

    Г.Ариунболд: Хувиараа такси үйлчилгээ эрхлэгчдийг цэгцэлнэ

    Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг бол такси үйлчилгээ. Орой ажил тарах үед болон бороо, цастайд такси гэдэг нүдний гэм. Зам дээр гар өргөөд таксинд сууна гэдэг бүтэшгүй мөрөөдөл болсон. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын 2019 онд баталсан “Нийслэл дэх төр, хувийн хэвшлийн түншлэл” дэд хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын такси үйлчилгээг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч шинэ шатанд гаргах төсөл хэрэгжүүлэхээр болсон. Энэ асуудлаар Нийслэлийн өмчит “Улаанбаатар …

  • 26 October

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд

    Малч­ид, иргэд, тариаланчдын анхааралд: Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 10 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Бусад нутгаар багавтар үүлтэй. Зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар …