Мэдээ мэдээлэл

October, 2020

  • 5 October

    Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

       Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн /2020.10.01/ Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа.      Уулзалтын эхэнд Элчин сайд Филипп Мэрлин Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгөв. Мөн Франц улсын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хүрээнд хоёр улсын хамтран  хэрэгжүүлж байгаа …

  • 5 October

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцох алба хаагчдад хүндэтгэл үзүүллээ

    Бүгд Найрамдах Өмнөд Судан улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын энхийг дэмжих “UNMISS” ажиллагааны 10 дугаар ээлжинд цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас үүрэг гүйцэтгэх 33 алба хаагчийг хүлээн авч уулзах, үдэн гаргах ажиллагаа /2020.10.04/ Цагдаагийн ерөнхий газрын Хүндэтгэлийн тэнхимд зохион байгууллагдлаа. Энэхүү үйл ажиллагаанд Цагдаагийн ерөнхий газрын Дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны …

  • 5 October

    ОБЕГ:Энхийг сахиулах ажиллагаанд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

        Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад явагдаж буй НҮБ-ын мандаттай Энхийг сахиулах ажиллагааны Х ээлжинд үүрэг гүйцэтгэх алба хаагчдыг үдэх ажиллагаа Таван толгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо.   Онцгой байдлын байгууллагаас энэ удаагийн ээлжинд 21 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ.    Алба хаагчдыг үдэх арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Л.Болдбаатар, …

  • 5 October

    8.4 сая толгой малыг отроор өвөлжүүлж, хаваржуулах төлөвлөгөөтэй байна

    Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр Засгийн газар “Хөдөө аж ахуйн салбарын 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” 19 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг эрчимтэй хангуулан ажиллаж байна.Улсын тусгай хамгаалалттай газар, хилийн зурвас газар, улсын тусгай хэрэгцээний аймаг дундын 9 отрын бүс нутаг, орон нутгийн тусгай хэрэгцээний отрын нөөц нутагт отроор өвөлжиж, хаваржих малчин …

  • 5 October

    “Цахим орчинд ХӨГ НЭМЬЕ” онлайн фестиваль болно

    Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” нэгдсэн арга хэмжээг Улсын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд уг нэгдсэн арга хэмжээний хүрээнд “Цахим орчинд ХӨГ НЭМЬЕ” онлайн фестивалийг 2020 оны 10 дугаар сарын 05 -ны өдрөөс 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх …

  • 5 October

    “Алтан намар-38” хөгжмийн наадам ирэх сарын 15-ны өдөр хүртэл зохиогдоно

    Монгол Улсын Соёлын Яам, ЗГХА Соёл, урлагийн газар, Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбоо хамтран 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд “БҮХ НИЙТИЙН ХӨГЖМИЙН БАЯР 2020” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж буй бөгөөд уг арга хэмжээний хүрээнд жил бүр уламжлал болгон зохион явагддаг “Алтан намар” хөгжмийн наадам энэ жил 38 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. …

  • 5 October

    Жүжигчин Ж.Мөнхсайхан, Н.Онон нарт Гавьяат жүжигчин цол хүртээнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Төрийн дээд цол, одон медаль гардуулна. Төрийн дээд цол, одон медаль гардуулах ёслол Төрийн ордны Ёслол, хүндэтгэлийн их танхимд өнөөдөр (2020.10.05) 11:40 цагт болно. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Маск” продакшны жүжигчин Ж.Мөнхсайхан, “ Х ТҮЦ ” продакшны үүсгэн байгуулагч, захирал, жүжигчин Н.Онон нарт гавьяат жүжигчин цол олгохоор болжээ. Ийнхүү “Маск”, “ Х ТҮЦ ” …

  • 5 October

    Тусгай үүргийн онгоцоор 160 иргэн эх орондоо ирлээ

    Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 11 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, 2700 орчим иргэнээ татан авах шийдвэрийг гаргасан. Шийдвэрийн дагуу өчигдөр /2020/10/04/ Нурсултан-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 08:15 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардсан. Тус онгоцоор 160 иргэн эх орондоо ирсэн бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл-9, өндөр настан-8, эрүүл мэндийн шалтгаантай 29, жирэмсэн-4, бусад хүндэтгэн үзэх …

  • 5 October

    Төв, суурин газрын өвөлжилтийн бэлтгэл 85-95 хувийн гүйцэтгэлтэй байна

    Төв, суурин газрын эрчим хүчний нэгдсэн системийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор их болон урсгал засварын ажлыг шуурхай зохион байгуулах, өвлийн их ачааллыг хүндрэлгүй давах, өвөлжилтийн явцад гарах хүндрэлийг шуурхай зохицуулж, бэлэн байдлыг хангахад онцгой анхаарал хандуулж байна.Энэ хүрээнд Засгийн газар “Төв, суурин газрын 2020-2021 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 69 дүгээр тогтоолыг гаргаж, бүх шатанд хэрэгжилтийг …

  • 5 October

    Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дуустал олгоно

     Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихдаа хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сарыг дуустал олгохоор тусгасан байна. Тодруулбал, нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм. Энэ нь гэр бүлүүдэд очиж буй шударга хуваарилалт, цар тахалын үеийн бодит дэмжлэг болно гэж Ерөнхий сайд үзжээ. Тиймээс Сангийн яамнаас оруулж ирсэн хүүхдийн мөнгийг буцаад …

  • 5 October

    Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны үед “COVID-19”-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарлаа

    Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 124 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн үед коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх түр журам батлагдан гарлаа. Энэхүү журамд нам, эвсэл, нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгааны үед болон сурталчилгааны ухуулах байранд халдвараас сэргийлэх үйл ажиллагаа, нам, эвсэл, нэр дэвшигчийн эрх үүргийг зааж өгснөөс гадна зөөврийн битүүмжилсэн …

  • 5 October

    Трамп сэтгэл санаа өөдрөг байна

    АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн халдвараар өвчилж өнгөрсөн Баасан гаригт цэргийн төв эмнэлэгт хэвтсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр (2020.10.5) дэмжигчидтэйгээ уулзахаар Уолтер Рид цэргийн төв эмнэлгээс түр хугацаагаар гарсан байна. Тэрбээр удалгүй эмнэлэгт буцан ирж хэвтсэн аж. Трамп хар өнгийн амны хаалт зүүж, автомашиныхаа цонхоор эмнэлгийн гадна цугласан дэмжигчид рүү даллан явсан байна. Тэрбээр “Би ковид-19 өвчний талаар их …

  • 5 October

    Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн болно

    “Монголын бүжгийн спортын холбоо” ТББ-аас санаачлан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах тэмцээн”-ийг 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Буянт Ухаа спорт ордон”-д зохион байгуулна. Бүжгийн спортын клубууд болон хамтлагууд, бүжигчдийн хүсэн хүлээн байж оролцдог тус тэмцээн 8 насны ангиллаар зохион байгуулагдах ба тамирчин хөгжүүлэх, зэрэглэлийн, формейшн тэмцээнд бүжгийн …

  • 5 October

    Долоо хоногийн өрнийн зурхай

    Хонь Бизнес эрхлэгч хонины ордныхон энэ долоо хоногт хэвийн ажилдагаараа ажиллах хэрэгтэй. Мөн хүмүүстэй маргалдахаас зайлсхийж аль болох тайван байхыг зөвлөж байна. Санхүүгийн хувьд том зардал гарахгүй ч ирээдүйд зориулж мөнгө хадгалах хэрэгтэй. Гэрлэсэн хосуудад энэ долоо хоног тийм ч таатай байхгүй. Тэвчээртэй байх нь маш чухал. Гэр бүлийн харилцаа тогтвортой тайван байна. Эрүүл мэндийн хувьд энэ долоо хоногт биеийн …

  • 5 October

    Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан

    Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна. 2020 оны 10 дугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг  хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг …