Цахим орчин дахь “Үнэгүй фитнес” группд сонирхлоороо нэгдсэн залуус өглөө бүр 06.00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд цуглаж дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжиж эхэлснийг та бүхэн мэднэ. Энэхүү группийг анх фитнесийн багш Л.Саруулбат санаачлан үүсгэсэн түүхтэй. Түүний санаачилсан энэ арга хэмжээг өргөн цар хүрээтэй зохион байгуулах, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хийж дархлаагаа дэмжих үйл хэрэг болгоход нь Засгийн газрын тохируулагч агентлаг, Биеийн тамир, спортын улсын хороо дэмжлэг үзүүлэн …
Мэдээ мэдээлэл
September, 2020
-
3 September
ХЭҮК МҮОНРТ-тэй хамтран ажиллана
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2004 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 59/113 дугаар шийдвэрээр баталсан Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн III үе шатанд олон нийтийн мэдээллийн хэрэгслийн үүрэг оролцоог чухалчилсан байдаг. Олон нийтэд хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлтийг авчрах онцгой үүрэгтэй байгууллага болохын хувьд Монголын Үндэсний Олон Нийтийн Радио, Телевиз нь нэвтрүүлгийн бодлогодоо хүний …
-
3 September
Р.Дагва: Нам даралтын зуухыг халж, дэвшилтэт техник, технологи ашиглан агаарын бохирдлыг 80 хүртэлх хувиар буулгана
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдлаа. Хуралдааны эхэнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр төсөл хэрэгжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцэж, Улаанбаатар хотын хөгжлийн корпорац ХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Б.Мэндсайхан төслийг танилцууллаа. Тэрбээр “Шингэрүүлсэн шатдаг хийг аж ахуйн нэгж, байгууллагын халаалтад нэвтрүүлэх” төслийг хэрэгжүүлж, алслагдсан сургууль, цэцэрлэгийн халаалтыг хийн халаагуураар шийдэх юм. Өнгөрсөн жил СХД-ийн 129-р сургууль, 214-р цэцэрлэгт хийн халаагуур нэвтрүүлжээ. Эдгээр …
-
3 September
Монголбанк, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран ажиллана
Төрийн үйлчилгээ, тэр дундаа төрийн үйлчилгээний төлбөр тооцоог цахимжуулах ажил сүүлийн жилүүдэд эрчимтэй хэрэгжиж байна. Саяхныг хүртэл иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээ, тэр дундаа лавлагаа, тодорхойлолт, хүсэлт, өргөдөл зэрэг бүхий л бичиг баримтын бүрдүүлэлтийн явц олон дамжлага дамжиж, тэдгээр үйлчилгээний төлбөр тооцоог хийхэд банканд давхар дугаарлах, мөн өндөр шимтгэл төлөх дарамт байсаар ирсэн. Энэ нь цаг хугацаа алдах, үргүй зардал …
-
3 September
Оюу толгой уурхайн цахилгаан эрчим хүчний зарим хэрэглээг Монгол Улсаас хангаж эхэллээ
“Өмнөд Бүсийн Цахилгаан Түгээх Сүлжээ” ТӨХК болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол болж өнгөрлөө. Ёслолд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, “Оюу толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Армандо Торрес болон бусад албаны хүмүүс оролцлоо. Эрчим хүчний сайд Н.Тавинбэх “Монгол Улсын Өмнийн говийн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, эдийн засгийн эргэлтэд оруулах, …
-
3 September
“Нэг дусал цус-нэг хүний амь” цусаа бэлэглэе уриалгыг эхлүүллээ
Цус бол орлошгүй их үнэтэй зүйл бөгөөд аливаа мөнгө хөрөнгөөр үнэлж болдоггүй зүйл билээ. Энэ үнэлэгдэшгүй зүйлийг яаралтай хэрэг болсон хүнд амьдрал бэлэглэн цусаа бэлэглэгч хүн бол цусны донор юм. Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор сар бүрийн 3-ны өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгон …
-
3 September
Барилга барих хүсэлтээ eservice.ulaanbaatar.mn цахим хуудсаар өгөх боломжтой боллоо
Нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга, Хот байгуулалтын мэдээллийн хэлтсийн дарга А.Амарсанаа, Хот төлөвлөлтийн хэлтсийн дарга С.Даланжаргал, Хот дахин хөгжүүлэх хэлтсийн дарга М.Мэндсайхан нар өнөөдөр төрийн үйлчилгээг цахимд шилжүүлэх талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Нийслэлийн “Төрийн үйлчилгээний цахим шилжилт” төслийн хүрээнд “Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн портал” болох …
-
3 September
Агаарын чанарыг сайжруулах бүсийн өрхүүдэд 15723 ширхэг угаарын хий мэдрэгчийг тарааж эхэллээ
НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй, нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын Агаарын чанар, хяналт, зохион байгуулалтын хэлтсийн дарга Г.Даваажаргал, НЭМГ-ын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяа, НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш нар өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээлэл хийлээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоодод онцгой байдал, мэргэжлийн …
-
3 September
АНУ-тай худалдаа, эдийн засгийн чиглэлд түлхүү хамтарч ажиллана
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клеческиг хүлээн авч уулзлаа. Өнөөдрийн байдлаар АНУ-д Монгол Улсын 25 мянга гаруй иргэн амьдарч байна. Дэлхийн нийтэд тархаад байгаа цар тахлаас үүдэн Монгол Улсын хоёр мянга гаруй иргэн эх орондоо ирэх хүсэлт гаргаад байгаа юм. Улсын онцгой комиссоос АНУ-д байгаа иргэдээ татан авах ажлыг …
-
3 September
Нийслэлийн таван дүүргийн долоон өрхөд иж бүрэн гэр хүлээлгэн өглөө
“Дэлхийн зөн монгол” олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Гэр” төслийн хүрээнд нийслэлийн таван дүүргийн долоон өрхөд иж бүрэн гэрийг өнөөдөр хүлээлгэн өглөө. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнгөрсөн гуравдугаар сард 9 дүүргийн эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа өрхүүдийн амьдрал ахуйтай нь танилцаж шаардлагатай тусламж дэмжлэгийг үзүүлсэн. Уг ажлын хүрээнд Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн зорилтот бүлгийн, олон хүүхэдтэй …
-
3 September
А.Амбасэлмаа: 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн ээлжит мэдээллүүдээс хүргэлээ. Энэ үеэр улсын хэмжээнд есдүгээр сарын 2-нд хийгдсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний хариуг танилцууллаа. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Есдүгээр сарын 2-ны өдөр улсын хэмжээнд нийт 354 хүнээс авсан сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Шинжилгээ хийгдсэн хүмүүс: Наймдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын онгоцоор ирсэн 267 хүний давтан шинжилгээХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүний давтанСувилалд тусгаарлагдсан 8 …
-
3 September
Улаанбуудайн хэрэгцээг 100 хувь дотоодоос хангах боломж бүрджээ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд өнөөдөр Ургацын комиссын хурал болж, 2020 оны ургацын урьдчилсан төлөв байдлыг танилцууллаа. Ургацын комиссын бүрэлдэхүүнд багтсан яамдын дэд сайд нар, холбогдох агентлагуудын мэргэжилтнүүд оролцов. Ургацын комиссын хурлыг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Ургацын комиссын дарга З.Мэндсайхан удирдан явууллаа. Тэрээр “ургацыг хүйтрэлтээс хамгаалах, техникийн бэлэн байдлыг хангах, хаягдалгүй хураах технологийг боловсруулж тариалачдад …
-
3 September
“ЖАЙКА” ОУ-ын байгууллага:Хогны асуудлыг шийдвэрлэхэд хамтран ажиллана
БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “Жайка” ОУБ-ын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эриког хүлээн авч уулзлаа. Уулзалтаар “Жайка” олон улсын байгууллагатай хэрэгжүүлж ирсэн хамтын ажиллагааны талаар болон цаашид харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд ямар нөөц боломж байгаа талаар санал солилцсон юм. Байгаль орчин, аялал жуулчлалын салбарт 1994 оноос хойш Буцалтгүй тусламжаар 4, техникийн хамтын ажиллагааны хүрээнд 3, хөгжлийн судалгааны 3 …
-
3 September
ЗТХ-ийн сайд Л.Халтар БНТУ-ын Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг хүлээн авч уулзан Монгол Улс, БНТУ-ын тээврийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Сайд Л.Халтар Элчин сайдыг Зам, тээврийн хөгжлийн яаманд хүрэлцэн ирж уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газрын болон яамны бодлого, үйл ажиллагааны …
-
3 September
Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл хэрэгжинэ
МУ-ын Засгийн газраас эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр Аялал жуулчлалын салбарыг тодорхойлсон. Тэр дундаа Хөвсгөл аймгийг байгалийн аялал жуулчлалын төв, Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын төв байхаар тусгасан. Энэ хүрээнд БОАЖЯ-наас Тогтвортой аялал жуулчлалын төслийг дээрх хоёр аймагт Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх болсон юм. БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл 2019-2024 онд хэрэгжих Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөлтэй танилцлаа. Төсөл хэрэгжснээр тусгай хамгаалалттай …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл