Мэдээ мэдээлэл

September, 2020

  • 3 September

    Майкл Клечески:Хоёр орны тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтэй байна

    БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клеческитэй уулзлаа. Уулзалтын хүрээнд хамтын ажиллагааны хэд хэдэн чухал асуудалд голлон санал солилцсон юм. Тухайлбал, агаарын бохирдол, усны асуудал, хог хаягдал, тусгай хамгаалалттай газар нутгуудын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. АНУ-аас Монгол улсад суугаа элчин сайд Майкл Клечиски: “Бидний анхаарал хандуулж байгаа эхний асуудал нь агаарын бохирдол юм. Монгол орны агаарын бохирдлыг …

  • 3 September

    Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээв

     Олон улсын зээлжих зэрэглэл тогтоогч Стандарт & Пүүрс  (S&P Global) болон Фитч (Fitch) агентлагаас  Монгол Улсын Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг тогтоолоо. Ингэхдээ зээлжих зэрэглэлийг “В”, төлөвийг “тогтвортой” гэж  2020 оны наймдугаар сард тус тус үнэлсэн.   Зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээж, төлөвийг Монгол улсын үнэлгээтэй ижил түвшинд тогтооход Хөгжлийн банк нь улсын эдийн засгийн өсөлтийг дэмжих, экспорт-импортын санхүүжилт хийх үндсэн чиг үүрэгтэй, Засгийн …

  • 3 September

    “Жайка”-гийн төслийн II үе шатыг үргэлжлүүлнэ

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кобаяши Хироюки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Япон улсын олон улсын хамтын ажиллагааны “ЖАЙКА” байгууллагатай хамтран хэрэгжүүлэх “Хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх мастер төлөвлөгөө боловсруулах”, “Төр, хувийн хэвшлийн малын эмч нарын чадавх бэхжүүлэх” төслийн II үе шатыг үргэлжлүүлэх талаар санал солилцон харилцан тохиролцов. …

  • 3 September

    Лондон-Улаанбаатар хооронд шууд нислэг хийхээр судалж байна

    Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Их Британи Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Малоуныг хүлээн авч уулзан хоёр орны зам, тээврийн салбарын хамтын ажиллагааны асуудлаар харилцан санал солилцлоо. Сайд Л.Халтар Элчин сайдтай хоёр дахь удаагаа уулзаж хоёр орны зам, тээврийн хамтын ажиллагааны талаар санал солилцож буйгаа онцлоод Монгол, Британийн …

  • 3 September

    УБ-Сөүлийн өнөөдрийн тусгай үүргийн нислэг цаг агаарын улмаас саатжээ

    Онцгой Байдлын Ерөнхий Газраас УБ-Сөүл онгоц 08:40 цагт хөөрсөн тухай мэдээлсэн ч сая авсан мэдээллээр БНСУ-д цаг агаар муу байгаагаас шалтгаалан нислэг 17:00 хүртэл саатсан тухай Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас мэдээллээ.  Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ есдүгээр сард нийт 12 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргасан. Энэ дагуу …

  • 3 September

    Хүлэмжийн аж ахуйн чиглэлээр хамтрахаар санал солилцлоо

    ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл С.Клеческитэй уулзлаа. Уулзалтын үеэр хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбартай нягт хамтын ажиллагаатайг Элчин сайд онцолж байв. Тиймээс цаашдаа хүлэмжийн аж ахуй байгуулах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.

  • 3 September

    МҮОХ, “Улаанбаатар спорт менежмент” компанитай санамж бичиг байгууллаа

    МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Green Games-2020” наадмыг зохион байгуулагч Улаанбаатар спорт менежмент ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Тамир нар хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Энэ үеэр МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр“Монгол Улсад спортын менежмент хийх, олон улсын тэмцээн уралдаан зохион байгуулах компани байгуулагдсанд сэтгэл өндөр байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор зохионбайгуулагдах “Олон улсын залуучуудын ногоон наадам” манай улсад зохион байгуулагдах гэж байгаад МҮОХ болон хувийн зүгээс нэн таатай хүлээн авч, хамтран ажиллахад …

  • 3 September

    “Монгол арт” галерей 10 хоногийн судалбар аялал зохион байгуулав

    “Монгол арт” галерей нэг жилийн ойн хүрээнд зураачдын судалбар аяллыг наймдугаар сарын 17-ноос 27-ны өдрүүдэд зохион байгуулжээ. Зураачид 10 хоногийн турш Хэнтий аймгийн нутаг, Цэнхэрмандал, Чингис хот, Баян-Адарга, Дадал, Биндэр, Батширээт сумдын түүхэн дурсгалт болон байгалийн үзэмж төгс газраар аялж, 2000 гаруй км зам туулаад ирсэн байна. Уран бүтээлчдээс ахмад, дунд, залуу гэсэн гурван үеийн төлөөлөл болсон нийт 14 зураач, …

  • 3 September

    НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах хуулийн төсөл өргөн барилаа

    УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт (2020.09.02) өргөн барилаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 1998.07.01-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлснээс хойш 40 гаруй удаа нэмэлт, өөрчлөлт орсон бөгөөд 2016.01.01-нээс шинэчлэн найруулсан хууль хэрэгжиж байна.       НӨАТ нь тухайн улс орны төсвийн орлогын голлох эх үүсвэр болдог. НӨАТ-ын бусад татвараас ялгагдах гол …

  • 3 September

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхараар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллаж байна

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн А/171 дугаар тушаалаар Дархан-Уул аймаг дахь политехник коллеж, уул уурхай, эрчим хүчний политехник коллеж, Дархан-Өргөө политехник коллежийн нөхцөл байдлын дүн шинжилгээ, үйл ажиллагааны хяналт, үнэлгээ хийх ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Ажлын хэсгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахлан Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга А.Халиунаа …

  • 2 September

    Онцгой байдлын алба хаагчдад туулах чадвар сайтай автомашин гардууллаа

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр иж бүрэн аврах ажиллагааны гурван автомашин болон багаж хэрэгслийг Онцгой байдлын алба хаагчдад гардуулан өглөө. Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангид ой хээрийн тусгай зориулалтын нэг автомашин, Нийслэлийн аврах анги-105-д аврах ажиллагааны зориулалттай нэг автомашин болон эмнэлгийн зориулалттай нэг автомашиныг тус …

  • 2 September

    Монгол Улсын 2020 оны төсвийн тодотгол батлагдлаа

    Улсын Их Хурлын 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус чуулганаар Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай …

  • 2 September

    Ж.Мягмар: Эцэг эхчүүд хүүхдэдээ шим тэжээлтэй хоол хүнс өгч, эрт унтуулах зэргээр дархлааг нь дэмжих хэрэгтэй

    Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар өнөөдөр /2020.09.02/ Эрүүл мэндийн яамны мэдээллийн цагт оролцож мэдээлэл өглөө. Тэрээр “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэмийн үед анх удаагаа сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлж улсын хэмжээнд 1475 цэцэрлэгт 199 мянган хүүхэд цэцэрлэгтээ явж эхэллээ. Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал …

  • 2 September

    COVID-19 өвчний үед хэрэглэх эмчилгээний сийвэн үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хийгдэж байна

    Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрөлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан 8 дугаар сарын 26-аас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна. Уулзалтанд ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, Нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна. Өнөөдрийн уулзалтаар Цус сэлбэлт судлалын …

  • 2 September

    А. Ариунзаяа: Нийгмийн халамжийн бүх үйлчилгээг цахимд шилжүүлэхэд бусад төрийн байгууллагын оролцоо чухал байна

    Нийгмийн халамжийн цахим системийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяатай ярилцлаа. -Нийгмийн халамжийн нэгдсэн систем нэвтрүүлж байгаа талаар мэдээллийг иргэд их сонирхож байна. Яг хичнээн төрийн үйлчилгээг цахимаар үзүүлж байна вэ? -Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн төсөлд хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ зорилтын хүрээнд …