Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.08.11) Азийн хөгжлийн банк (АХБ)-ны Монгол Улсыг хариуцсан захирал Павит Рамачандран тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Павит Рамачандран төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд УИХ-ын даргад баяр хүргээд тус банкнаас Монгол Улсад хэрэгжүүлж байгаа төсөл хөтөлбөр, зээл, тусламжийн талаар танилцуулав. Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад хэд хэдэн томоохон төсөл хөтөлбөрийг …
Мэдээ мэдээлэл
August, 2020
-
12 August
С.Одонтуяа: Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг батлуулсан хэдий ч гэр бүлийн хүчирхийлэл төдийлөн буурахгүй байна
УИХ-ын дэд дарга С.Одонтуяа өчигдөр /2020.08.11/ Канад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэтрин Ивкофыг хүлээн авч уулзлаа. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа Канад улсаас Монгол улсад суух элчин сайдаар эмэгтэй хүн томилогдсон баяртай байгаагаа илэрхийлж, хүүхэд, эмэгтэйчүүд, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг уулзалтын эхэнд тэмдэглэлээ. Мөн 2012 онд НҮБ-аас “Эмэгтэйчүүд чадна” төслийг хэрэгжүүлсэн. Эмэгтэй улс төрчдийг дэмжих уг төслийг Канадын элчин сайдын яам …
-
12 August
Кобайши Хироюки:Монгол Улс өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бүрэн боломжтой орон
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл Япон Улсаас МУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Кобайши Хироюкиг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол, Япон хоёр орны хамтын ажиллагаа мөн аялал жуулчлалын чанар, агаарын тээврийн үнэ, өвлийн аялал жуулчлалын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцлоо. Элчин сайд Кобайши Хироюки хэлэхдээ “Юуны өмнө бидний хувьд Монгол улстай удаан хугацааны турш найрсаг хамтын ажиллагааг хэрэгжүүлж …
-
12 August
Улаанбаатарт өдөртөө 19-21 хэмийн дулаан байна
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Говьсүмбэр, Дорноговь, Хэнтийн нутаг, Дундговийн зүүн, Сүхбаатарын баруун хэсгээр их бороо орно. Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна. 2020 оны 08 дугаар сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн …
-
11 August
30 мянган хонины тухай киноны зураг авалт эхэллээ
Хятад улсад цар тахлын гамшиг нүүрлэсэн хүнд хэцүү үед хөрш Монгол улсаас хандив тусламж болгон өгсөн 30 мянган хонины тухай хятадууд баримтат кино хийхээр болжээ. Хятадын талаас энэхүү баримтат киноны зураг авалтыг эхлүүлж байгаагаа зарласан албан ёсны арга хэмжээ энэ сарын 10-нд БНХАУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд боллоо. Баримтат киног БНХАУ-ын Хэпин /Peace international/ компанийн захирал Д.Энхбаяр санаачлан, …
-
11 August
Монгол, Солонгосын дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой энэ онд тохиож байна
УИХ-ын дарга Г.Занданшатар БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ли Ё Хун Таныг хүлээн авч уулзлаа. Монгол Улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, 2020 оныг “Монгол, Солонгосын найрамдлын жил” болгон зарласанд баяртай байгаагаа УИХ-ын дарга уулзалтын эхэнд онцоллоо. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга Пак Бён Сог-оос баяр хүргэсэн захидлыг хүлээн авсан. Миний халуун мэндийг Үндэсний Ассамблейн даргад …
-
11 August
Дэлхийн хамгийн үнэтэй маскыг урлаж байна
Израилын нэгэн үнэт эдлэлийн компани 18К цагаан алтаар маск хийж байна. Уг маскийг 3600 ширхэг хар, цагаан алмаз шигтгэн урлаж байгаа ажээ. Масканд хамгийн сайн чанарын N99 шүүлтүүр байрлуулах ба маскны нийт хүндийн жин нь 270 грам юм байна. 1,500,000 долларын өртөгтэй тус маск одоогоор дэлхийн хамгийн үнэтэй маск гэгдэж байна. Энэ оны сүүлчээр урлаж дуусах аж. Эх сурвалж: CCTV.com
-
11 August
Бразил улс гурван өдрийн гашуудал зарлажээ
Коронавирусний цар тахлын улмаас 100 мянга гаруй хүн нас барсантай холбогдуулан Бразилын Үндэсний конгресс, Холбооны дээд шүүх гашуудал зарлажээ. “Манай улсад ийм их эмгэнэл тохиож байгаагүй. Өөрийн гэсэн нэр, мэргэжил, төлөвлөгөө, мөрөөдөлтэй байсан 100 мянган хүн энэ дэлхийд, бусдын амьдралд мөрөө үлдээсэн нь эргэлзээгүй. Хууль тогтоох засаглал, Холбооны дээд шүүхийн нэрийн өмнөөс халдварын улмаас нас барсан хүмүүсийн ар гэр, ойр дотнынхонд гүн …
-
11 August
БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн нас баржээ
БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч …
-
11 August
Н.Учрал: Хүссэн ч, эс хүссэн ч бид цахим руу шилжих нөхцөл байдалд хүрсэн
Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос мэдээллийн технологийн хөгжилтэй холбоотойгоор боловсролын салбарт бий болж буй боломж, тулгамдсан асуудал, цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилготой “Боловсролын салбар дахь цахим шилжилт” хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.08.11/ зохион байгууллаа. Боловсролын болон мэдээллийн технологийн салбарынхан оролцсон тус хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал хэлсэн үгэндээ, “Аливаа зүйл хоёр …
-
11 August
Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан төсвийн тодотголын асуудлаар Сангийн яамныхантай санал солилцлоо
Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан өнөөдөр /2020.08.11/ Сангийн яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, 2020 оны төсвийн тодотголын төсөлтэй танилцан санал солилцлоо. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Х.Булгантуяа болон Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Ж.Ганбат, Төсвийн хөрөнгө оруулалтын газрын дарга Г.Түвдэндорж, Хөгжлийн санхүүжилтийн газрын дарга И.Батхүү, УИХ-ын Тамгын газрын Хууль …
-
11 August
ГХ-ны дэд сайд Б.Мөнхжин Их Британийн элчин сайд Ф. Малоуныг хүлээн авч уулзав
Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малоунтай уулзаж, хоёр талын харилцаа болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов. Элчин сайд Филип Малоун үүрэгт ажилдаа орсонд нь дэд сайд Б.Мөнхжинд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Дэд сайд Б.Мөнхжин хоёр …
-
11 August
Алба хаагчид төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаадаа сэтгэл хангалуун байна
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдаж УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг, Батлан хамгаалах яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан болон бусад албаныхан ажиллалаа. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын доод бүтцийн буюу далангийн ажлыг Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн, дотоодын аж ахуйн …
-
11 August
М.Клечески: Гуравдагч хөршийн хувьд экспортыг нэмэгдүүлэх бүтээн байгуулалтад олон талаар дэмжин ажиллахыг хичээх болно
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2020.08.10/ АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд М.Клеческийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд элчин сайд М.Клечески УИХ-ын даргаар дахин сонгогдож, ажлаа үргэлжлүүлэх болсонд баяр хүргэлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж Монгол Улс, АНУ-ын харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн хүрээнд “Ковид-19” цар тахлаас үл хамааран идэвхтэй өрнөж байгааг тэмдэглэсэн юм. АНУ-ын Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг (USAID) манай улсад үйл …
-
11 August
Жил бүр 20 оюутан Австрали улсад боловсрол дээшлүүлэх төсөл, хөтөлбөр үргэлжилнэ
Австрали улсаас Монгол улсад суугаа элчин сайд Дэйв Воусэнийг БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл хүлээн авч уулзлаа. Тэд энэ удаагийн уулзалтаар хамтын ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа ажлууд, төсөл хөтөлбөрүүдийн талаар ярилцлаа. Тэр дундаа уул уурхайн салбарын үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлууд, усны асуудал, аялал жуулчлалын арга туршлагын талаар түлхүү санал сэтгэгдэлээ солилцсон юм. Элчин сайд Дэйв Воусэн: “Юуны өмнө таныг Байгаль орчин, аялал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл