Мэдээ мэдээлэл

August, 2020

  • 11 August

    А.Ариунзаяа:Монгол Улсад бүртгэлтэй ажил хайгч залуусын тоо нэмэгдсээр байна

    Засгийн газрын зарим гишүүн нийслэлд ажиллаж, салбар хоорондын үйл ажиллагааны уялдаа холбоог сайжруулах чиглэлээр зөвшилцөх уулзалт хийлээ. Уулзалтад УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Ш.Анхмаа, Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар, НИТХ-ын дарга Р.Дагва, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан болон …

  • 11 August

    УИХ-ын дарга Г.Занданшатар НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзав

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр (2020.08.10) НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар COVID-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр Улсын Их Хурал, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хүч чармайлтыг дэмжиж, хамтран ажиллаж байгаа ноён Тапан Мишра болон НҮБ-ын системийн байгууллагуудад талархал илэрхийлэв. НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра УИХ-ын дарга …

  • 11 August

    Дэлхийн Банк Монгол Улсын эдийн засгийг төгөлдөржүүлж, экспортыг дэмжиж ажиллана гэдэгт найдаж байна

      Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михнев тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.      Уулзалтын эхэнд ноён Андрей Михнев УИХ-ын дарга Г.Занданшатарт төрийн хариуцлагатай өндөр албанд дахин томилогдсонд баяр хүргээд, Дэлхийн банк группийн дэд Ерөнхийлөгчийн баярын захидлыг гардуулан өгөхийн зэрэгцээ УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулиас Монголын ард иргэд, сонгогчид МАН болон сонгуулийн үр дүнд байгуулагдсан Улсын Их …

  • 11 August

    Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс амны хаалт, нэг удаагийн бээлий хандивлажээ

    Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан өчигдөр /2020.08.10/ Вашингтон Ди Си дэх Монголын буддын соёлын төвийн эмэгтэйчүүдээс ирүүлсэн амны хаалт, нэг удаагийн бээлий зэргийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарт хүлээлгэн өглөө. Энэ үеэр Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх Д.Лүндээжанцан энэхүү сэтгэлийн бэлэг, дэмжлэгийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараар уламжлуулан Монголын ард түмэнд ирүүлснийг тэмдэглэв. …

  • 11 August

    Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц газардлаа

    БНЧУ болон зүүн Европын зарим орноос иргэдээ татан авах Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө 06:06 цагт хуваарийн дагуу Буянт-Ухаа олон улсын нисэх онгоцны буудалд газардлаа. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр 250 иргэн эх орондоо ирж байгаа юм. Эдгээр иргэдийг учир шалтгаанаар нь ангилан үзвэл, Олон улсын …

  • 10 August

    Д.Сайнсайхан: Сэвлэг үргээгээгүйгээс тухайн хүний хувь заяа, тавилан төөрөг, амьдралд нь нөлөөлж байдаг

    Бусдад Туслахуй Анагаах Ухааны “Манба Дацан” хийдийн зурхайч, АУ-ын магистр Д.Сайнсайхантай ярилцлаа. -Дорнын зурхай тэр дундаа монгол зурхайн цаг тооны бичгийн тухай ярихгүй юу? -Монгол зурхайн тухай бичсэн манай мэргэдийн олон ном судар бий. Үүнээс Монголын ууган оточ Ламын гэгээн Лувсанданзанжанцан /1639-1704/ “Зурхайн гол авч орхихыг тодотгогч гэрэл”, “Шидийн зурхайн гарын авлага” зэрэг номыг бичсэн бол эрдэмтэн Сүмбэ хамбо Ишбалжирын …

  • 10 August

    Ангараг гаригаас зураг ирүүлжээ

     АНУ-ын сансар судлалын NASA агентлаг Ангарагт ажиллаж буй “Сониуч” аппаратаас ирүүлсэн фото зургийг олон нийтэд ил болгожээ. Тэд энэ удаа найман ширхэг фото зураг нийтэлсэн юм. “Сониуч” аппарат Ангарагт газардаад найман жил болж буй тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан найман ширхэг фото зураг нийтэлж байгаа нь энэ билээ. “Сониуч” аппарат 2011 онд эх дэлхийгээс хөөрсөн бөгөөд 2012 оны 8 дугаар сарын …

  • 10 August

    ОУХМ Б. Болдбаатар 1040 км замыг 34 хоногт амжилттай дуусгалаа

    Говь-Алтай аймгийн харьяат Олон улсын хэмжээний мастер, хөнгөн атлетикийн ахмад тамирчин Б. Болдбаатар Говь-Алтай аймгийн төв  Алтай хотоос Улаанбаатар хот хүртэлх 1040 км замыг 34 хоногт амжилттай туулж өнгөрсөн Бямба гаригт бариагаа хийлээ. Түүнийг угтах ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. Ахмад тамирчин Б.Болдбаатар Говь-Алтай аймаг үүсэн байгуулсны 80 жилийн ой, Монгол Улсад Прокурорын байгууллага үүсч бий болсны 90 жил, аймгийн Прокурорын байгууллагын …

  • 10 August

    Монгол Улс, БНХАУ-ын хилийн боомтын “Ногоон гарц” түр журмын хэрэгжилтийг эрчимжүүлэхээр санал солилцлоо

    Дэлхий нийтээрээ цар тахалтай тэмцэж байгаа энэ үед улс орнууд нийгэм, эдийн засгаа тогтвортой авч үлдэх, цаашид авах арга хэмжээний хөтөлбөр, стратегийг боловсруулаад эхэлсэн. Монгол улс ч энэ чиглэлд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд БНХАУ-тай хилийн “Ногоон гарц”-ыг хэрэгжүүлж байгаа юм. Үүнтэй холбогдуулан, БНХАУ-ын талын хяналт тогтоосон бүсэд жолоочийн хоноглох байр, тусгаарлах бэлтгэл ажил хангагдсан эсэхийг албан шугамаар тодруулах, олон улсын “С” зөвшөөрөлтэй аж ахуйн …

  • 10 August

    Э.Амарбаясгалан:Нойр булчирхайд тарваганы мах хүн сайн гэсэн ам дамжсан яриагаар залгиж амь эрсэдсэн олон хүн бий

    “Синдүра-Мед” эмнэлгийн дотрын их эмч Э.Амарбаясгалантай нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцлаа. -Нойр булчирхай ямар үүрэгтэй эрхтэн гэдгийг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй. Үүнээс хоёулаа яриагаа эхэлье? -Нэгэнт нойр булчирхайн өвчлөлийн талаар ярилцаж байгаа учраас эхнээс нь дэлгэрэнгүй тайлбарлаад явах нь мэргэжлийн хүний хувьд зүйн хэрэг болов уу. Нойр булчирхай нь хэвлийн хөндийн дээд хэсгийн ар хананд буюу ууц нурууны I, …

  • 10 August

    Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 250 гаруй иргэн эх орондоо ирнэ

    Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу БНЧУ-ын Прага хот руу хийх тусгай үүргийг онгоц өнөөдөр 11:35 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Чех Улсын Засгийн газар, Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын Прага дахь салбарын дэмжлэгтэйгээр хийгдэж буй тус нислэгээр БНЧУ болон зүүн Европын орнуудаас 250 гаруй иргэн эх орондоо ирнэ. Тусгай үүргийн онгоц 08 дугаар сарын 11-ний өглөө 05:30 цагт …

  • 10 August

    Алтанбулагийн хилээр иргэдээ татан авах ажиллагаа үргэлжилж байна

    УОК-ын шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь Алтанбулаг автозамын шалган нэвтрүүлэх боомтоор иргэдийг татан авах ажиллагаа өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тус татан авах ажиллагаа энэ сарын 07-10-ны өдрүүдэд 09:00-18:00 цагийн хооронд явагдаж байгаа бөгөөд монголын 150 иргэн, Монгол Улсад байнга оршин суух, ажиллах эрхтэй ОХУ-ын 180, нийт 330 гаруй иргэнийг тус боомтоор хил нэвтрүүлнэ гэж тооцсон юм. Тэгвэл, 2020 оны …

  • 10 August

    Энэ жил Өмнөговь аймгаас 230 ээж “Эхийн алдар” одон хүртлээ

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2020 оны наймдугаар сарын 9-10-ны өдрүүдэд Өмнөговь аймагт ажиллаж, бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ үеэрээ тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардуулав. Энэ жил Өмнөговь аймгаас “Эхийн алдар” одонг нийт 230 ээжид, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 9, Хоёрдугаар зэргийн одонг 221 ээжид одон хүртээж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Эхийн алдар” …

  • 10 August

    Беларусын сонгууль: Сонгогчид Лукашенког эсэргүүцэн жагслаа

    Беларусийн нийслэл Минск болон бусад хотуудад үймээн дэгдэж жагсагчид болон цагдаа нарын мөргөлдөөн боллоо. Тус улсын төрийн телевизийн мэдээлж байгаагаар жагсагчидад сонгуулийн үр дүн таалагдахгүй байгаагийн улмаас ийнхүү үймээн дэгдээсэн байна. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулиар Александр Лукашенког дахин сонгосон юм. Минск хотын цагдаа нар хотын төвд жагссан жагсагчдыг тараахдаа жижиг оврын тэсрэх бөмбөг ашигласан бөгөөд гэмтсэн иргэд байгаа тухай …

  • 10 August

    Р.Дагва: Хот бие дааж хөгжихийн тулд санхүүгийн эрх мэдэл хэрэгтэй

    УИХ-ын намрын чуулганаар Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах хууль тогтоолын төслүүдийг хэлэлцэх тов гарсан. Үүнтэй холбоотойгоор хот эрх зүйн шинэчлэлээ хийх, дагалдах хуулиуддаа санал оруулах чиглэлээр НИТХ, НЗДТГ, ЗАА-ны төлөөллийг оролцуулан Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагваар ахлуулсан …