Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 7 July

    Ч.Чинбат: Сонгуулийн үеэр 1125 гомдол, мэдээлэл ирүүлснээс 850 гаруйг нь шийдвэрлээд байна

    ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, хурандаа Ч.Чинбаттай сонгуулийн явцад гарсан хэрэг, зөрчлийн талаар ярилцлаа. -Сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой хэчнээн өргөдөл, гомдол цагдаагийн байгууллагад ирүүлсэн бол. Тэдгээрээс хэдийг нь шийдвэрлээд байна вэ? -Ээлжит сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүний улс төрийн эрх, эрх чөлөөний эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй …

  • 7 July

    Байнгын хороод хуралдаж, харьяа дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэж дэмжив

    Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 28 дугаар зүйлд Байнгын хорооны бүрэлдэхүүнд дараах дэд хороог байгуулах, үүнд, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд Тусгай хяналтын; Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын; Төрийн байгуулалтын байнгын хороонд Ёс зүйн, Нутгийн удирдлагын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын;  Төсвийн байнгын хороонд Төсвийн зарлагын хяналтын; Хууль зүйн байнгын …

  • 7 July

    ДЭМБ-аас амны хаалт, оношлуур, тоног төхөөрөмжийг ЭМЯ-д гардуулан өглөө

    КОВИД-19 халдвартай тэмцэх үйл ажиллагаанд зориулж НҮБ-ын суурин зохицуулагч ноён Мишра Тапан, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Др. Сергей Диордица нар ЭМЯ-нд шаардлагатай хамгаалах хэрэгсэл болон тоног төхөөрөмжийг гардуулж өглөө. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ коронавируст халдвар нь дэлхийн 7 сая 700 мянга гаруй хүнийг хамраад байгаа энэ үед манай улс халдварыг дотооддоо алдахгүй байх бүхий л арга хэмжээг тууштай, …

  • 7 July

    Эрээний төмөр замын боомтын экспорт, импорт нэмэгдэв

    Энэ оны эхийн хагаст Эрээн хотын төмөр замын боомтын импорт, экспортын нийт хэмжээ 8 сая 141 мянга 100 тоннд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 17.7 хувиар нэмэгдэв. Хятад-Европын галт тэрэгний 959 цувааг нэвтрүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Өнөөгийн байдлаар Хятад-Европын гал тэрэгний 38 маршрут Эрээн боомтоор дайрч, дотоодын 25 мужтай холбогдон, Хятад-Европын галт тэрэг …

  • 7 July

    БНСУ-аас 172 иргэн эх орондоо ирлээ

    Сөүл-Улаанбаатар чиглэлийн  тусгай үүргийн онгоц өнөөдөр 13.00 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор нийт 172 иргэн ирж байгаа бөгөөд бага насны хүүхэдтэй гэр бүл 90, өндөр настан, асран хамгаалагчтай 17, хөгжлийн бэрхшээлтэй 3, жирэмсэн 2, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 14, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 46 иргэн байна Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг болон “Ориентал”, …

  • 7 July

    Хан-Уул дүүргийн Онцгой комисс онлайнаар шуурхай хуралдлаа

    Цаг уурын мэдээллээр ойрын өдрүүдэд аадар бороо орох төлөвтэй байгаа тул иргэд, олон нийтэд болзошгүй үер, уснаас урьдчилан сэргийлэх, хороодын нутаг дэвсгэрт үүссэн нөхцөл байдалтай танилцах зорилгоор Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргаар ахлуулсан дүүргийн Онцгой комисс 2020 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагт онлайнаар шуурхай хуралдлаа. Хурлаар дүүргийн Онцгой комиссын гишүүд, 21 хорооны Засаг дарга …

  • 7 July

    Саарал жагсаалтаас гарах даалгавраа Монгол Улс сайн биелүүлсэн гэж FATF үнэллээ

    “Монгол улс ФАТФ-ын стратегийн дутагдалтай улсуудын жагсаалтаас гарахтай холбоотой төрийн болон мэргэжлийн холбоодын тасралтгүй хамтын ажиллагааны үр дүнд 2019 оны 10 дугаар сард ФАТФ-аас өгөгдсөн 6 үүрэг даалгаврыг амжилттай биелүүллээ. Уг үр дүнг ФАТФ-ын цахим хуудсанд 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн бөгөөд албан бус орчуулгыг хүргэж байна.” Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын хяналтад байгаа улс …

  • 7 July

    Тусгай хамгаалалттай газрыг нэмэгдүүлснээр усны нөөц сэргэж, түвшин нь нэмэгджээ

    Суурьшлын бүс тэлж, тэр хэмжээгээр ой, усны сан хомсдох эрсдэл нүүрлээд байгааг Нийслэлийн Байгаль орчны газраас судалсан байдаг. Мөн ой, усан сан бүхий хэсэгт газар олгох, иргэд хууль бусаар газар эзэмших зөрчил их байгаа аж. Тиймээс Нийслэлийн ИТХ-аас нийслэлийн ногоон бүсийг хамгаалах чиглэлээр үе шаттай ажил зохион байгуулж буй. Тухайлбал, 2019 онд Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Гачуурт голын хөндийн Бага Шар …

  • 7 July

    Япон улсад бүтээсэн робот хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийг устгажээ

    Японы “Farmroid” компанийн бүтээсэн робот тус улсын нэгэн эмнэлэгт явуулсан туршилтын үеэр өрөөний шал, ханыг коронавирусээс цэвэрлэж чаджээ. Томуугийн вирустэй тэмцэх зорилгоор бүтээсэн роботоо тус компани энэ оны долдугаар сараас худалдаж эхлэхээр төлөвлөж байгаа тухай “Asahi” сонин мэдээлэв. “UV Buster” төхөөрөмж нь илүү богино долгионы урттай хэт ягаан туяа цацруулдаг байна. Ийм төрлийн цацраг нь озоны давхаргаар дамжин орж ирдэг энгийн хэт …

  • 7 July

    Д.Нямхүү:Алтанбулаг боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ

    ЭМЯ-наас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө. Тэрбээр“Долдугаар сарын 6-нд дөрвөн лабораторид 757 хүний сорьцод шинжилгээ хийхэд 752 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин Алтанбулаг, боомтоор орж ирсэн таван хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гаран, дараагийн ажиглалт руу шилжиж байна” гэлээ.

  • 7 July

    “Microsoft” компани өнгөт арьс ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлнэ

    “Microsoft”компани өнгөт арьст удирдах ажилтнуудынхаа тоог хоёр дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан талаар мэдээллээ. Мөн африк гаралтай иргэдийг ур чадварыг илүү нэмэгдүүлэх талаар сургалт, хөтөлбөр зохион байгуулахаар болсон байна. Компанидаа удирдах албан тушаал хашдаг өнгөт арьст иргэдийн тоог нэмэгдүүлэх замаар арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах явдалтай тэмцэхэд чиглэсэн хэд хэдэн арга хэмжээ авахаа “Microsoft” компанийн тэргүүн Сатья Наделла мэдэгджээ. Өнгөт арьст менежерүүд, …

  • 7 July

    Нийслэлийн Аврах 105-р анги “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо

    НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын хамт олон “Сэтгэлзүйн сэргээн засал, эмчилгээний өрөө”-тэй боллоо. Тус өрөөг “Доече вэллэ” ХХК-иас нийгмийн хариуцлагынхаа хүрээнд засварлан, тохижуулсан байна. Ингэснээр алба хаагчид гамшиг, ослын өмнөх болон дараах сэтгэлзүйгээ бэлтгэх, ажлын ачааллаа тайлах боломж бүрдэж байгаа юм гэж НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-аас мэдээллээ.

  • 7 July

    Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэл явагдаж байна

    Үндэсний их баяр наадмын хурдан морь уралдаанч хүүхдийн бүртгэлийг орон даяар 2020 оны 06 дугаар сарын 29-өөс урьдчилан бүртгэж эхэлсэн. Үндэсний баяр наадам болон дүүргүүдийн баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг дүүрэг бүрд цахим системээр бүртгэж байна.  Үндэсний их баяр наадмын уралдаанч хүүхдийн бүртгэлийг Хүй долоон худагт 2020 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн 09-22 цагийн хооронд бүртгэнэ. Уралдаанч хүүхэд нь: …

  • 7 July

    Засгийн газрын бүтцийг 14 яамтай байхаар баталлаа

    Улсын Их Хурлын Анхдугаар чуулганы өнөөдрийн (2020.07.07) нэгдсэн хуралдаан 09 цаг 05 минутад хувийн ирцтэй эхэлж, Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний талаар Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр Монгол Улсын Ерөнхий сайдаас өргөн мэдүүлсэн Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль  тогтоомжий төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Эдгээр хууль …

  • 7 July

    Францын шинэ ерөнхий сайдыг томилжээ

    Францын ерөнхий сайд Эдуард Филипп өнгөрсөн амралтын өдрүүдэд огцрох хүсэлтээ өгч, түүнийг нь ерөнхийлөгч хүлээн аваад байсан юм. Тэгвэл коронавирусын халдварын улмаас тогтоогоод байсан хөл хориогоо сулруулж байгаа энэ үед шинэ ерөнхий сайдыг томиллоо. Францад коронавирусний халдварын тархалтыг хязгаарлах үүднээс хоёр сар орчмын хугацаанд хөл хорио тогтоосны дараа хязгаарлалтын арга хэмжээнүүдийг сулруулж буй үед Ерөнхий сайдыг шинээр томиллоо. Өмнөх Ерөнхий …