Мэдээ мэдээлэл

July, 2020

  • 10 July

    Гадаад харилцааны дэд сайдаар Б.Мөнхжинг томилов

    Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Б. Мөнхжинг Гадаад харилцааны дэд сайдаар томиллоо. Б.Мөнхжин нь 1985 онд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. 2005 онд Монгол Улсын Их сургууль, 2015 онд Оксфордын Их сургуулийг тус тус төгссөн. Британи судлал, дипломат үйл ажиллагааны мэргэжилтэй. 2008-2009 онд Гадаад харилцааны яамны …

  • 10 July

    Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр нэр бүхий хүмүүсийг шагнав

    Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг тууштай хэрэгжүүлэхийн төлөө олон жил идэвх зүтгэл үр, бүтээлтэй ажиллан мэдлэг чадвар, авъяас билэг, хүч хөдөлмөрөө төр, ард түмэндээ зориулж эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гаргаж байгаа дараах албан хаагчдыг Монгол Улсын Засгийн газрын “ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ”-өөр шагнав. Шадар сайд асан Ө.Энхтүвшин, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ЗГХЭГ-ын Захиргаа зохион байгуулалтын газрын мэргэжилтэн Д.Ганцэцэг, БОАЖЯ-ны харьяа …

  • 10 July

    УИХ-ын дарга Г. Занданшатар УИХ-аас удирдлага нь томилогдддог байгууллагын дарга нарт үүрэг даалгавар өглөө

    Улсын Их Хурлаас удирдлага нь томилогддог байгууллагуудын дарга нарыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүлээн авч уулзлаа. Уулзалтад УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан, Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Баатарзориг, Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Үндэсний аудитын газрын дарга Д.Занданбат, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн П.Оюунчимэг нар оролцож, УИХ-ын даргаар …

  • 10 July

    Сэрэмжлүүлэг: Гол мөрний усны түвшин 10-55 см даван үерлэж байна

    Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр 07 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Эг, Бэлтэс, Хангай нурууны  арын Идэр, Чулуут, Орхон, өврийн Богд, Онги, Хэнтий нурууны баруун хажуугаас усжих Туул, Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Сөгнөгөр, Бороо, зүүн хажуугийн Хэрлэн, Алтай нурууны Ховд зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 20-70 см нэмэгдэж, Бэлтэс, Сөгнөгөр, Тэрэлж, Хэрлэн, Ховд гол Мянгад сум орчимд …

  • 10 July

    Хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа

    Хүй 7 худагт хурдан морины салбар комисс хуралдаж уралдааныг 14.00 цаг хүртэл хойшлууллаа. Учир нь Хүй 7 худагт ажиллаж байгаа Хурдан морины салбар комиссын гишүүд хурдан морь уралдах замыг үзэхэд үер буусан, шинэ жалга гарч хогоор дүүрсэн, борооны уснаас үүдэлтэй их хэмжээний тогтоол уснууд үүссэн байдалтай байна. Хэрвээ нөхцөл байдал ийм байвал, цаашлаад бороо зогссон ч уралдаан болбол ХҮҮХДИЙН АМЬ …

  • 10 July

    Сураггүй болсон Сөүл хотын захирагч Пак Вон Соны цогцосыг олжээ

    БНСУ-ын Сөүл хотын захирагч Пак Вон Соныг пүрэв гаригт нас барсан байдалтай байхад нь олжээ.  Түүний цогцсыг Сөүлийн хойд хэсэгт байрлах Бугаак уулнаас олсон бөгөөд утасных нь дохиог хамгийн сүүлд илрүүлсэн газрын ойролцоо аж. Нас баралтын шалтгааныг хараахан тогтоогоогүй байна. Пакийг бэлгийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулж байсан юм. Гэвч энэ нь одоогоор түүний нас баралтын шалтгаан гэж үзэхгүй байна.  Тэрбээр Пүрэв …

  • 10 July

    ГБХЗ-ын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар аймаг, нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга нарт чиглэл хүргүүллээ

    Их Монгол улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан 2020 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. Баяр наадмын өдрүүдэд бороо, хур их орж, зам талбай халтиргаа үүссэнээс гадна хүйтэн, шуургатай бороо орж байгаа нь морь халтирч, хүүхэд унаж бэртэх,  бороонд даарч осгох, замаас гарч төөрөх  зэрэг эрсдэл үүсч болзошгүй байгаа. …

  • 10 July

    Гадаад харилцааны сайд Н.Энхтайван үүрэгт ажилдаа оров

    Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Гадаад харилцааны сайдаар томилогдсон Нямцэрэнгийн Энхтайванд Монгол Улсын Гадаад харилцааны яамны тамгыг хүлээлгэн өгч үүрэгт ажилд нь орууллаа. Ажил хүлээлцэх ёслолын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх гадаад харилцааны салбарын ач холбогдлыг дурдаж, улс орны хөгжлийн гадаад таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн идэвхтэй үйл ажиллагаа явуулахыг хүсч, ажлын амжилт хүсэв. Ажил хүлээлцэхэд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын албаны …

  • 10 July

    Ерөнхийлөгч Х.Баттулга гадаадад байгаа иргэдийг эх оронд нь татан авчрах ажлаа өргөтгөх үүрэг, чиглэл өгөв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Засгийн газрын зарим гишүүд, холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, гадаадад байгаа монгол иргэдээ эх оронд нь татан авчрах асуудлыг илүү өргөн хүрээнд үргэлжлүүлэх үүрэг, чиглэл өглөө. Тухайлбал, Монгол Улс өнөөдрийг хүртэл 12853 иргэнээ 40 гаруй улсаас татан авсан ч цаана нь ирэх хүсэлтэй 10 орчим мянган иргэний нөхцөл байдал хүнд байгаа тул цаашид тусгай нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх …

  • 10 July

    “Дээлтэй Монгол наадам” 2021 онд зохиогдоно

    Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 369 дүгээр тогтоолоор жил бүрийн 7 дугаар сарын 09-ний өдрийг “Үндэсний хувцасны өдөр” болгон баталсан. Монголчуудын уламжлалт өв соёл, үндэсний хувцасны язгуур хэв шинж, үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг сурталчлах, дэлхий дахинд Монгол үндэстэн гэдгээ түгээн таниулах зорилгоор 2006 оноос эхлэн Монгол костюмс ХХК, Монголын Аялал …

  • 10 July

    ЗГ-ын шинэ бүрэлдэхүүн өнөөдөр анхны хуралдаанаа хийнэ

    Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх энэ сарын 8-ны өдөр Засгийн газрын танхимаа эмхлэн байгуулж, сайд нараа батламжилсан билээ. Тэгвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар өнөөдөр /2020.07.10/ 10.00 цагт анхны хуралдаанаа хийнэ. Хуралдаанаар “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх”, “Улсын онцгой комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Бэлэн байдлын зэрэгт …

  • 10 July

    Баяр наадмын өдрүүдэд аадар бороотой байх тул үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр баяр, наадмын өдрүүдээр буюу 7 дугаар сарын 10-нд төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газраар 11, 12-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд ихэнх нутгаар дуу цахилгаантай, бороо орох төлөвтэй байна. Мөн Төв, Говьсүмбэр аймгийн нутгаар 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр …

  • 10 July

    Турк улсаас 261 иргэн эх орондоо ирлээ

    Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 01:00 цагт  “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.    Тус онгоцоор 261 иргэн эх орондоо ирсэн бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай – 61, өндөр настан – 22, бага насны хүүхэдтэй гэр бүл – 51, жирэмсэн – 9, хөгжлийн бэрхшээлтэй – 9, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай (байрлах газаргүй, санхүүгийн хүндрэлтэй) – 109 иргэн байна. Иргэдийг ХӨСҮТ, …

  • 9 July

    Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг зарлалаа

    БНХАУ-ын Хубэй мужил сүүлийн хэдэн өдөр үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас 08-ны өдрийн 14 цагийн байдлаар Хөх мөрөний Ханькөү өртөөний усны түвшин 27.74 метр болсон нь үерийн сэрэмжлүүлэг өгөх хэмжээнээс даруй 0.44 метрээр давжээ. Ингэснээр Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг өгөгдлөө. Ухань хотын үерийн хяналтын алба нь олон нийтэд хандан цаг агаарын урьдчилсан мэдээнд анхаарч, аяллын горим, цаг …

  • 9 July

    Шадар сайд Я.Содбаатар: Цар тахлын хоёрдугаар давалгаа биднийг бэлтгэл, бэлэн байдлаа улам чангатгаж ажиллахыг шаардаж байна

    Өнөөдөр Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Тапан Мишра болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч Доктор Сергей Диордица нарыг хүлээн авч уулзлаа. Тэрээр Монгол Улсын Шадар сайдаар томилогдсоны даруйд уулзаж, танилцаж байгаадаа талархал илэрхийллээ.Уулзалтын үеэр НҮБ, ДЭМБ-ын зүгээс Улсын Онцгой комисст КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгслийг дэмжлэг болгон хандивласан юм. Монгол Улсын …