Төв аймгийн нутагт өчигдөр хүчтэй аадар бороо орж, байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр Улаанбаатар-Багахангай-Чойрын хоорондох төмөр замын 547-559 дахь км-ын 8 цэг үерийн усанд автсныг сэргээн босгож байна. Энэ талаар УБТЗ-ын Тээврийн хяналтын албаны дарга Н.Адьяагаас өнөөдөр тодрууллаа. Тэрээр, “6 дугаар сарын 21-ний буюу өчигдөр 16 цагийн үед Төв аймгийн Зуунмод, Алтанбулаг, Баян сумын нутгаар 15 минут орчим хүчтэй аадар …
Мэдээ мэдээлэл
June, 2020
-
22 June
Гурван өдөр архи, согтууруулах ундаа худалдахгүй
Улсын Их хурлын 2020 оны сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт энэ сарын 23-25-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон нийслэлийн Засаг даргын захирамжийн талаар өнөөдөр цахимаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, нийслэлийн Цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Л.Амармөрөн нар өгөв. …
-
22 June
Говь –Алтай аймгийн Алтай, Бугат сумдад бага оврын онгоц нисгэж эхэллээ
Монгол Улсын Засгийн газрын “Ерөнхий зориулалтын нисэхийг хөгжүүлэх хөтөлбөр”, “Агаарын тээврийн зайлшгүй үйлчилгээний хөтөлбөр”-үүд хэрэгжиж, Говь-Алтай аймгийн Алтай, Бугат сумд руу “Геосан” ХХК-ийн “ЦЕСНА ГРАНД КРАВАН 208В” бага оврын онгоц нисгэж эхэллээ. Алтай, Бугат сумд нь аймгийн төвөөс алслагдмал, хүн ам ихтэй, өндөр уулс, даваа бартаатай, ялангуяа өвөл, хаврын улиралд зам, даваа хаагдаж аймгийн төв рүү зорчиход хүндрэл үүсдэг. “Цесна …
-
22 June
Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан, Чойр чиглэлийн авто замыг нээлээ
Цаг уурын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний хүчтэй аадар бороо орж, зам, замын байгууламжуудүерт автаж эвдэрснийг түргэн шуурхай арга хэмжээ авч, аюулгүй болгосон тул Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг нээлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru
-
22 June
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна
Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, …
-
22 June
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүнээр Д. Цогтсайханыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 86 дугаар зарлигаар Дашнямын Цогтсайханыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томиллоо. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга болон Ажлын албанд өнөөдөр /2020.06.22/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Тамгын газрын дарга С.Билгүүн уншиж сонордууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн ухааны доктор Э.Батбаяр Шүүхийн ерөнхий …
-
22 June
Э.Эрдэнэбаатар: Сэрэмжлүүлэх самбар байсаар байтал иргэд үл тоомсорлон ус руу ордог
Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга, дэд хурандаа Э.Эрдэнэбаатартай ярилцлаа. -Он гарсаар гол усанд живж эндсэн хүний тоо хэд хүрээд байна вэ? – Он гарснаас хойш нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд усны ослоор долоон хүн эндэж нас барсан. Дөрвөн хүүхэд, гурван том хүн. Дөрвөн хүүхдийг та бүхэн мэдэж байгаа байх. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны газар нутагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд …
-
22 June
Явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид арга хэмжээ авчээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албанд нийт 313 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдэж, ослын улмаас 16 хүн гэмтэж, хоёр хүн амиа алджээ. Түүнчлэн явган хүний гарц, уулзварт явган зорчигчид зам тавьж өгөөгүй 365 жолоочид Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 14.7.38-д заасны дагуу арга хэмжээ тооцсон байна. Ноцтой зам тээврийн ослоос дурдвал: 2020.06.20-ны өдрийн 17:00 цагийн орчим Увс аймгийн Өмнөговь сумын 3-р багийн …
-
22 June
Гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босгох үйл ажиллагаанд 470 орчим хүн ажиллаж байна
Өчигдөр буюу зургадугаар сарын 21-ний өдөр орсон хүчтэй аадар борооны улмаас Улаанбаатар-Хөшигийн хөндий чиглэлийн хурдны авто замын Улаанбаатар талаас 21.4, 24.1, 24.7, 26.2, 28, 28.3 дахь км-т замын хөвөө, шуудуу, хоолой, торон хашаа эвдэрч, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто замын 100-180 км-т 14 хэсэг газар үерийн ус замын хөвөөг угаасан, 132-150 дахь км-т замын зорчих хэсэг эвдэрсэн. Мөн Зуунмод-Мандалговь чиглэлийн замын Бөхөгийн …
-
22 June
ШИНЭ эвслийн удирдлагуудыг байлцуулан санал тоолох төхөөрөмжийн үйл ажиллагааг дахин шалгав
Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуулийн санал хураалтад ашиглах сонгуулийн автоматжуулсан системийн техник хэрэгслийн хэвийн үйл ажиллагааг шалган турших ажлыг 2020 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 12:00 цагаас орон даяар шалгах ажил хийгдлээ. Энэ ажлын үеэр шалгалтын явцад зарим нэг хэсэг дээр хариуцсан ажилтны хариуцлага алдсанаас болж санал тоолох төхөөрөмж үр дүнг алдаатай тооцоолж байна гэсэн гомдлыг сонгуульд …
-
22 June
НӨАТ: Нэг сая төгрөгийн 277 азтан тодорлоо
НӨАТ-ын сугалааны ээлжит тохирол явагдлаа.Энэ удаагийн тохиролд 2020 оны тавдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгогдсон баримтуудаас хамруулжээ. Өнөөдрийн тохирлын дугаар: 10005320 30 мянган төгрөгийн азтан 28,527 100 мянган төгрөгийн азтан2,859 Нэг сая төгрөгийн азтан 277 Гурван сая төгрөгийн азтан 25 Таван сая төгрөгийн азтан 5 шалгарсан бол 30 сая төгрөгийн азтан шалгарсангүй. Супер шагналын тохирлын дугаар 48430530 бөгөөд энэ …
-
22 June
Б.Хурц нарын есөн хүнийг шүүх хурал хойшиллоо
ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурц болон Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хойшиллоо. Учир нь, оролцогчдын зүгээс шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан бөгөөд шүүх бүрэлдэхүүн тэдний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Б.Хурц нарыг төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны …
-
22 June
Чойр, Говьсүмбэр, Дорноговь, Замын-Үүд чиглэлд төмөр замын гарам эвдэрсэн тул зорчигчдыг автобусаар тээвэрлэж байна
Хүчтэй аадар бороо орсны улмаас автозам, замын байгууламжууд үерт автаж эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор УБ-Мандалговь, УБ-Өндөрхаан, УБ-Чойр чиглэлийн автозамын байгууламжийг 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цаг хүртэл хүртэл түр хааж, автотээврийн хөдөлгөөнийг зогсоогоод байна. Дээрх чиглэлүүдэд зорчиж байсан 82 зорчигчдыг суурин газарт аюулгүй, тав тухтай байршуулах ажлыг …
-
22 June
Явган зорчигч руу санаатайгаар ус цацвал 100.000 төгрөгөөр торгоно
Ойрын өдрүүдэд бороотой байх цаг агаарын урьдчилсан төлөв гарчээ. Энэ өдрүүдэд жолооч та явган зорчигч руу зориудаар ус цацвал хуулийн хариуцлага хүлээхийг анхааруулъя. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3.–т “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэж заасан байдаг тул жолооч нь бороотой үед замын зорчих хэсэгт тогтсон устай хэсгээр аль болох хурдаа хасаж, зорчих хэсгийн хажуугийн явган хүний …
-
22 June
Улаанбаатар-Мандалговь, Өндөрхаан,Чойр чиглэлийн авто замуудыг түр хаалаа
Хүчтэй аадар борооны улмаас автозам, зам байгууламжууд үерт эвдэрсэн тул иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар-Мандалговь, Улаанбаатар-Өндөрхаан, Улаанбаатар-Чойр чиглэлийн авто зам, замын байгууламжийг 06 дугаар сарын 22-ны өдрийн 00:00 цагаас мөн өдрийн 15:00 цаг хүртэл түр хугацаагаар хязгаарлаад байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. http://credit-n.ru/calc.html http://credit-n.ru/offers-zaim/webbankir-online-zaim-na-kartu.html
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл