Мэдээ мэдээлэл

June, 2020

  • 22 June

    Улаанбаатарт өдөртөө 23 хэмийн дулаан байна

    Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна. 2020 оны 06 дугаар сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газар болон говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр  бороо …

  • 21 June

    Мэдэгдэл: Веб сайт болон цахим орчны үйлчилгээ эрхлэгчдэд

    Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуульд оролцогч нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн сурталчилгааг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 39.1-д зааснаар санал авах өдрөөс 24 цагийн өмнө буюу санал авах өдрийн өмнөх өдрийн 00:00 цагаас /2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 23:59:59/ өмнө зогсоох үүргээ хэрэгжүүлж, сонгуулийн сурталчилгааны талаарх аливаа мэдээлэл нийтлэхгүй байх, сурталчилгааны хугацаанд нийтэлсэн нам, …

  • 21 June

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цэргийн дээд цол олголоо

    Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга Цэргийн дээд цол олгох тухай зарлиг гаргалаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний Хяналт, шалгалт үнэлгээний газрын дарга Бригадын генерал Пүрэвийн Доржсүрэнд Хошууч генерал, Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн захирал, хурандаа Пүрэвсүрэнгийн Жаргаланд Бригадын генерал цол тус тус олголоо. Зарлигийг танилцуулж, цол олгох ёслол Дорноговь аймгийн Зүүнбаян сумын нутагт болж, бүтээн байгуулалтын …

  • 21 June

    Нийслэлийн нутаг дэвсгэрт 7 маршрутаар завьт эргүүл үүрэг гүйцэтгэж байна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна.Тодруулбал Баянзүрх дүүргийн  Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, Сонсголонгийн …

  • 21 June

    Үер, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

    Нийслэлийн Засаг даргын 2020 оны “Үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг гол болон тогтоол усанд осолдохоос урьдчилан сэргийлж, авран хамгаалах зорилгоор 7 маршрутаар завьт болон, хөдөлгөөнт эргүүл үүрэг гүйцэтгэж байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн  Хар усан тохой, Баянзүрхийн гүүр, Маршалын гүүр, Хан-Уул дүүргийн Зайсангийн гүүр, Яармагийн гүүр, …

  • 21 June

    ЭМГЭНЭЛ

    ГАНБАЯРЫН БАТХҮҮ (1985-2020) Монголын сэтгүүлзүйн салбарт өөрийн мэргэжлийн ур чадварыг тодоор харуулсан чадварлаг сэтгүүлч Ганбаярын Батхүү нь 2020 оны зургаадугаар сарын 20-нд ажил, үүргээ гүйцэтгэж яваад авто ослоор амиа алдаж, нөхөж баршгүй гарз тохиолоо. Батхүү нь1985 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод Ганбаярын ууган хүү болон мэндэлсэн. 1992 онд Улаанбаатар хотын 10 жилийн 4 дүгээр сургуульд элсэн орж, 2002 …

  • 20 June

    Ерөнхийлөгч Х.Баттулга В.В.Путинтай утсаар холбогдож, ялалтын 75 жилийн ойн баярын мэнд дэвшүүлэв

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай утсаар ярьж, өөрт нь болон ОХУ-ын ард түмэнд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын мэнд хүргэлээ. Мөн энэ ташрамд Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн  оролцох гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, парадын үйл ажиллагаанд амжилт хүсэв. Парадад оролцох Монголын бие …

  • 20 June

    Усан оргилуурын моторт 20орчим алчуур чихэж гацаажээ

    Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэвч өчигдөр буюу зургаадугаар сарын 19–ний өдөр уг усан оргилуурыг тойроод олон тооны ус зөөврийн машин зогсож, ус юүлж байгаа дүр зураг сошиалаар тарж, иргэдийн шүүмжлэлд ихэд өртсөн билээ.   Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан цахим хуудсандаа “20 …

  • 20 June

    Цар тахлын илүү аюултай үе ирж байгааг ДЭМБ-аас анхааруулжээ

    Сүүлийн 24 цагт дэлхий дахинд Covid-19 халдварын 166 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн нь нэг өдөрт хамгийн олон хүн халдварласан тохиолдол болсоныг ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. Улс орнууд хөл хориогоо сулруулж эхэлснээр халдварын тархалт эрчимтэй нэмэгдэж байгааг ДЭМБ-аас онцолсон байна.   ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа “Өчигдрийн ДЭМБ-ын хэвлэлийн хурлын үеэр цар тахлын илүү аюултай үе ирж байгааг …

  • 19 June

    АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна

    Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 19-ний Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. АХБ-аас 26.4 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авна Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банктай хамтран “Цар тахлын үед хариу арга хэмжээ авах нийгмийн хамгааллын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. Зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Сангийн сайдад олгож, Ерөнхий сайдын захирамж гаргав. КОВИД19-ын …

  • 19 June

    МБШТ Гандантэгчэнлин хийд :“Хадаг бүү Байгальд хая, Байгалиа хогоор Бүү хорло ”

    ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Тэгвэл энэхүү аянд  МБШТ Гандантэгчэнлин хийд  нэгдэж буйгаа илэрхийллээ.   МБШТ Гандантэгчэнлин хийд :Хамаг амьтны тусын тулд байгаль дэлхийтэйгээ зүй зохистой харилцаж, хадаг, шил, улсын мөнгөн тэмдэгт зэргийг байгальд үлдээхээ …

  • 19 June

    Налайх дүүргийн 4,4 км авто замын хоёрдугаар хэсгийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр нээхээр төлөвлөөд байна

    Нийслэлийн төсөв, Замын сангийн хөрөнгөөр Нийслэлийн Налайх дүүрэгт хийгдэж буй  “Налайх-Чойрын чиглэлийн авто замын уулзвараас Төмөр замын 5 шар байшингийн баруун тал хүртэлх 4.4 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил” эрчимтэй үргэлжилж байна. Ажлын хүрээнд трасст өртсөн инженерийн шугам сүлжээ, авто замын газар шорооны ажил бүрэн дуусч, эхний хэсгийн 2,3 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 2020 оны 06 дугаар …

  • 19 June

    Дүүргийн эмч, сувилагч нар улсын гуравдугаар төв эмнэлэгт тархины харвалт, шигдээсийн чиглэлээр суралцаж байна

    Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Улсын Гуравдугаар төв эмнэлгийн хамтын ажиллагааны хүрээнд “Дүүргийн эмнэлэгт харвалт, шигдээсийн нэгж байгуулах төлөвлөгөө”-ний дагуу дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч нарыг тархины харвалт, шигдээсийн чиглэлээр сургахаар болсон билээ. Энэ дагуу УГТЭ-ийн Харвалт, Зүрхний шигдээс, Сэргээн засах эмчилгээ, Эрчимт эмчилгээний нэгдсэн тасагт өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн дүүргийн эмнэлгийн эмч, сувилагч зэрэг нийт 110 хүнийг хуваарилан сургаж байна. Одоогийн …

  • 19 June

    “10 000 ПРОГРАММИСТ” төслийн эхний ээлжийн суралцагчид амжилттай төгслөө

    “10 000 программист” бэлтгэх төслийн хүрээнд нийслэлийн зорилтот бүлгийн 400 хүүхэд, залуучуудыг Анхан шатны жава програмчлалын хэлний болон веб хөгжүүлэгчийн сургалтад хамруулахаар төлөвлөсөн. Тус төслийн хүрээнд эхний ээлжид хамрагдсан 40 суралцагч 15 хоногийн хугацаанд амжилттай суралцан төгсөж, 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр сертификат гардан авлаа. Энэхүү сургалтыг амжилттай төгссөн хүүхэд, залуусыг “Улаанбаатар инновацын төв”-ийн дундын оффисоор үйлчлүүлэх эрхийн …

  • 19 June

    2021 оны Оскарын шагнал гардуулах ёслол хоёр сараар хойшлогдлоо

    Кино урлагийн академи 2021 оны хоёрдугаар сарын 28-нд зохион байгуулагдах байсан 93 дахь Оскарын шагнал гардуулах ёслолыг COVID-19-ийн цар тахлын улмаас 2021 оны дөрөвдүгээр сарын 25-нд шилжих болсныг дэлхий даяар зарлалаа.  “Кино нь олон зуун жилийн турш кинонууд хамгийн харанхуй цаг үед ч биднийг тайвшруулж, урам зориг болж, зугаа цэнгэлд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Энэ жил мэдээж ийм байх ёстой. …