Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өчигдрийн (2021.06.29) нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр танилцуулав. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны …
Улс төр
June, 2021
-
30 June
Монгол Улсын 2021 оны төсвийн тодотголын төслийг өргөн барилаа
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслүүдийг …
-
29 June
У.Хүрэлсүх:УИХ дахь хоёр намын бүлэгтэй хуулийн хүрээнд хамтран ажиллана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, бүлгийн дэд дарга, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, бүлгийн Ажлын албаны дарга С.Далхаасүрэн нар УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ нэрийн өмнөөс бараалхаж, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэж, амжилт хүслээ. Уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Төрийн тэргүүний хувьд эв нэгдлийг эрхэмлэн ажиллаж, парламент, хуулийн засаглалыг бэхжүүлэхийн төлөө …
-
29 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат бараалхлаа. Үндсэн хуулийн цэцийн дарга Н.Чинбат Төрийн тэргүүний өндөр хариуцлагатай албанд зургаан жилээр ажиллахаар сонгогдсонд нь Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ ягштал биелүүлж, хуулиа дээдлэн ажиллахыг хүслээ. займ на карту мгновенно …
-
29 June
УИХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд бараалхлаа. Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат зургаан жилээр ажиллахаар сонгогдсон Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ажлын өндөр амжилт хүсэж, УИХ дахь Ардчилсан намын бүлэг Монгол Улсын Ерөнхийлөгчийг дэмжин ажиллана гэдгийг хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийлж, Ардчилсан намын бүлэгтэй хамтран ажиллахаа илэрхийлэв. Мөн …
-
29 June
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын удирдлагуудыг томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын тушаалаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бичиг баримт, хяналт шинжилгээний газрын даргаар С.Янжинсүрэн, Бодлого хэрэгжилтийн газрын даргаар Г.Амартүвшин, Хуулийн бодлогын газрын даргаар О.Машбат нар томилогдлоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН БИЧИГ БАРИМТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГА С.ЯНЖИНСҮРЭН Содномдоржийн Янжинсүрэн нь 1980-1990 онд Нийслэлийн 51 дүгээр дунд сургууль, 1990-1995 онд Монгол Улсын их сургуулийг төгсөж, 1998 …
-
29 June
Хүүхдийн 100 мянган төгрөгийг он дуустал үргэлжлүүлэн олгоно
Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2021.06.29/ боллоо. Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт …
-
28 June
Нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн (2021.06.28) хуралдаан 14 цаг 03 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр цахимаар хуралдаж, Засгийн газраас энэ сарын 25-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг …
-
28 June
Ерөнхийлөгч захирамж гаргаж, зөвлөхүүдээ томиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр захирамж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хууль эрх зүйн бодлогын зөвлөхөөр А.Бямбажаргал, Эдийн засгийн бодлогын зөвлөхөөр Б.Даваадалай, Гадаад бодлогын зөвлөхөөр Э.Одбаяр, Шашны бодлогын зөвлөхөөр Д.Бум-Очир, Боловсрол, шинжлэх ухаан, технологийн бодлогын зөвлөхөөр Ч.Лодойравсал нарыг томиллоо. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨХ АЛТАНГЭРЭЛИЙН БЯМБАЖАРГАЛ Алтангэрэлийн Бямбажаргал нь 1991-2001 онд Д.Сүхбаатарын нэрэмжит 2 дугаар сургууль, 2002-2007 онд …
-
28 June
МАН Удирдах зөвлөлөө өргөтгөж, нарийн бичгийн дарга нараа томиллоо
МАН-ын Бага хурал хоёр өдөр цахимаар болж, өндөрлөлөө. Хуралдааны эхний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон У.Хүрэлсүхийг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлж, МАН-ын даргаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонголоо. Энэ үеэр МАН-ын дарга асан У.Хүрэлсүх 100 жилийн түүхтэй намын, даргын буухиаг нэр төртэй үргэлжлүүлж, улс орноо хөгжүүлэх их үйлстээ өндөр амжилт гаргахыг шинээр сонгогдсон …
-
25 June
Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар Я.Содбаатар, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ж.Энхбаярыг томилов
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр зарлиг гарган Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижирийг чөлөөлж, Я.Содбаатарыг томилов. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга А.Гансүхийг чөлөөлж, Ж.Энхбаярыг томилов. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Я.СОДБААТАРЫН НАМТАР: Янгуг овогтой Содбаатар нь 1974 онд төрсөн. Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр арван жилийн дунд сургуулийг дүүргэж, ШУА-ийн харьяа Технологийн дээд сургууль /одоогийн Улаанбаатар …
-
25 June
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барив
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.25) Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн барилаа. Төсөл өргөн барихад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар байлцав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт болон Монгол Улсын засаг захиргаа, …
-
25 June
ЕТГ-ын даргаар Я.Содбаатарыг томиллоо
Шинэ Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тангараг өргөсний дараа хамгийн анхны зарлигаараа Тамгын газрын даргаа томилжээ. Тэрээр Шадар сайд асан Я.Содбаатарыг ЕТГ-ын даргаар томилсон бөгөөд Я.Содбаатар дөнгөж сая тамгаа гардаж авсан байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатарын намтар ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ 1992 онд Өвөрхангай аймгийн Хархорин сумын 10 жилийн 1 дүгээр дунд сургууль 1997 онд Улаанбаатар их сургууль Физикч-инженер мэргэжлээр баклавар 2004 онд …
-
25 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд УИХ-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд нар бараалхав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар бараалхаж баяр хүргэн, амжилт хүсэв. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх дараа нь жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр Төрийн хүндэт харуул жагсаж, үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд Төрийн дуулал эгшиглэв. вивус займы zaymi-bistro.ru займ на …
-
25 June
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ
Өнөөдөр тангараг өргөсөн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден баяр хүргэж, баярын цахилгаан илгээлээ. АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАЯРЫН ЦАХИЛГААНД: “Монгол Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Ухнаагийн Хүрэлсүх Танаа Хүндэт Ерөнхийлөгч өө, Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд баяр хүргэе. КОВИД-19 цар тахлын үеэр Монгол Улс ардчилсан үйл явцыг тууштай дэмжиж байгаа нь бүс нутаг, дэлхий дахинд үлгэр жишээ …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл