Улс төр

June, 2021

  • 25 June

    У.Хүрэлсүх:Хууль засагладаг ардчилсан шударга төрийг жинхэнэ утгаар нь байгуулахын төлөө хичээн зүтгэх болно

    Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын Их Хуралд тангараг өргөснийхөө дараа ард түмэндээ хандан хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ, Миний Монголын элэг нэгт …

  • 25 June

    Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгч У. Хүрэлсүх тангараг өргөлөө

    Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Ухнаагийн Хүрэлсүхийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордны “Их Монгол” танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын өмнө шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргийн хамт Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Тангараг өргөх ёслол, түүнд зориулсан УИХ-ын хүндэтгэлийн хуралдааныг УИХ-ын дарга Г.Занданшатар нээн үг хэлж, “Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 25 June

    Д.Амарбаясгалан: Ядарснаа хайрлаж, задарснаа засагладаг улс төрийн хүчин байх зорилгоо улам бэхжүүлэн ажиллах болно

    МАН-ын Бага хурлын XI хуралдаан 08.00 цагт цахим болон танхимаар хуралдаж дууслаа. Энэ удаагийн хуралдаанаар МАН-ын дүрмийн 20.3.7 заалтын дагуу Бага хурлын гишүүдийн гуравны хоёрын санал буюу 100 хувийн саналаар Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо. Мөн уг хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод буй У.Хүрэлсүхийг МАН-ын дарга, гишүүнчлэлээс түдгэлзүүлэв. Тэрбээр энэ үеэр  “Хөх тэнгэрийн тааллаар, намынхаа гишүүдийн дэмжлэгээр …

  • 25 June

    Ж.Энхбаяр: ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар томилох санал тавибал хүлээж авна

    УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга болох магадлалтай” гэх мэдээлэл улс төрийн хүрээнийхний дунд яригдаж буй. Тэрээр сэтгүүлчдийн асуултад дараах байр суурь илэрхийлэв. УИХ-ын гишүүн асан Ж.Энхбаяр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх намын даргын үүрэг гүйцэтгэгчид Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн. Ингээд Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн. Энэ саналыг өнөөдөр Бага хурлаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үед төр засаг …

  • 25 June

    МАН-ын даргаар Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ сонгогдлоо

    МАН-ын XI Бага хурал өглөө 08.00 цагт хуралдаж, хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргаар сонголоо.  МАН-ын Бага хурлаас гаргасан шийдвэрийн талаар тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүхэд саналаа өгсөн  823 мянга 347 мянган иргэнд  талархал илэрхийлээд Ерөнхийлөгчийн сонгуульд  нэр дэвшигч У.Хүрэлсүх  …

  • 25 June

    У.Хүрэлсүх өнөөдөр Ерөнхийлөгчийн тангараг өргөнө

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгууль 2021 оны зургадугаар сарын 9-ний өдөр болж, Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийт сонгогчдын 67.69 хувийн саналаар ялалт байгуулсан билээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-ын чуулганы 2021 оны зургадугаар сарын 11-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх …

  • 24 June

    Улсын Их Хурлын гишүүд Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулав

    Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны зургадугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн байна.     Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог хандлага давамгайлж, тэр тусмаа …

  • 24 June

    Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өргөн барив

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.06.24) Монгол Улсын Засгийн газраас Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өргөн барив. Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон түүнийг дагалдан гарах хуулийн төслүүдийг өмнө нь Монгол Улсын Засгийн газрын 2021 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн …

  • 24 June

    АНУ-ын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай тогтоолын төсөл өргөн барив

     Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.     Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2020 оны хоёрдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаар Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотод Монгол Улсын Консулын газар нээн ажиллуулах Засгийн газрын саналыг зөвшилцөн, дэмжиж шийдвэрлэсэн. Энэ …

  • 22 June

    С.Энхболд:12-15 насны хүүхдүүдийг ирэх долоо хоногоос вакцинд хамруулна

      Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар  Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн юм. Засгийн газраас энэ сарын 18-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн талаар Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцуулга хийлээ. Дэлхий дахинд тархаад …

  • 21 June

    М.Оюунчимэг: Хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу вирусийн эсрэг эмийг оруулах ёстой

    Монгол Улсын Их Хурлаас “Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо”-г байгуулан ажиллаж байгаа билээ. Түр хорооны дарга бөгөөд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга …

  • 18 June

    (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.06.18) Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан өргөн барилаа.   Цаашид коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөхцөл байдал Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, нэн ялангуяа хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, …

  • 18 June

    Б.Ундрам:Ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдыг ЭЕШ-д хамрагдах нөхцөлийг бүрдүүлж ажиллах шаардлагатай байна

    УИХ-ын гишүүн Ч.Ундрам өнөөдөр /2021.06.18/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд Элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын эрхийг хамгаалах талаар шаардлага хүргүүллээ. Уг шаардлагад “Энэ жил элсэлтийн ерөнхий шалгалт өгөхөөр бүртгүүлсэн сурагчдаас ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа олон хүүхэд байна. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвөөс хэвлэл мэдээллийн хэрэгслээр ковид-19-ийн халдвар авсан болон тусгаарлалтад байгаа сурагчдаас элсэлтийн ерөнхий …

  • 16 June

    Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тогтоолын төсөл дэмжигдэв

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүндэт медаль бий болгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж, энэ талаар Засгийн газрын гишүүн, Соёлын сайд Ч.Номин танилцуулга хийсэн юм. Монголчууд 2021 онд хувьсгал хийж, үндэсний төр, засгаа дахин сэргээж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо бататган бэхжүүлж, олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, үндэсний дэвшилд хүрэх их …

  • 16 June

    Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тогтоолын төслийг дэмжлээ

    Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2021.06.16/ хуралдаанаар “Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын журам батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 5 дугаар зүйлд “Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч нь Улсын Их Хурал Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргаснаас хойш З0 хоногийн дотор Улсын Их Хуралд Үндсэн …