Улс төр

May, 2021

  • 7 May

    Тэтгэврийн зээлгүй байсан ахмадуудад олгох 216.0 тэрбум төгрөг бэлэн болжээ

    Монгол Улсын Их Хурлаас 2020 оны нэгдүгээр сард “Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай” болон уг хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталсан билээ. Уг хуулиудад 6.0 сая төгрөг хүртэлх тэтгэврийн зээлтэй ахмадуудын зээлийг бүрмөсөн тэглэх, зээлгүй байсан ахмадуудад 1.0 сая төгрөгийн ваучер олгож, 2021 оны тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх, 1.0 саяас доош төгрөгийн зээлтэй байсан …

  • 7 May

    Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг баталлаа

    Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өчигдрийн /2021.05.06/ нэгдсэн хуралдаанаар Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг  хийлээ. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 01 дүгээр дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн авсантай холбогдуулан уг хуулийн төслийг боловсруулсан байна. Нийгмийн бодлогын байнгын хороо энэ сарын 04-ний өдрийн хуралдаанаараа …

  • 6 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа. УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРТ ӨНӨӨДӨР ХҮРГҮҮЛСЭН “ХОРИГ ТАВИХ ТУХАЙ” АЛБАН БИЧИГТ: “Монгол Улсын Их Хурал 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж,  2021 …

  • 6 May

    Д.Амарбаясгалан:Улс төрийн намууд соёлгүй байдлаа таслан зогсоох ёстой

    МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан  өнөөдөр “Мэдээллийн урсгал” нэвтрүүлэгт оролцож, байр сууриа илэрхийллээ. Тэрбээр “Өөрийн бурууд бүдэрвэл хүний зөвд уйлдаггүй гэдэг  үгтэй. Эхлээд нам дотроо эвлэлдэж, дотоод асуудлаа шийдвэрлэж, Монгол Улсын Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн  хууль бусад хуулийг чанд сахиж мөрдөж сурах зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Н.Алтанхуяг тэргүүтэй хүмүүсийг би хар багаасаа мэднэ. Намайг арван настайгаас, мэдээ орсон цагаас энэ хүмүүс …

  • 6 May

    Д.Амарбаясгалан:МАН сонгуульд илүү цэвэр, бодлогын өрсөлдөөнийг бий болгохын төлөө хичээж ажиллах болно

    МАН-ын Удирдах зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч МАН-ын дарга, 30, 31 дэх Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн баримт бичгийг СЕХ-нд өчигдөр албан ёсоор хүргүүллээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “Манай нэр дэвшигч хуулийн дагуух бүх шаардлагыг хангаж байгаа. Мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлэхэд 17 зүйл, заалтыг засаж өөрчлөх хүсэлт тавьсан. Уг өөрчлөлтийг хийж, ҮАГ-т мөрийн хөтөлбөрийг дахин …

  • 5 May

    Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан зарлалаа

    УИХ дахь Ардчилсан намын бүлгээс цаг үеийн асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг яаралтай хуралдуулах хүсэлтээ Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд албан бичгээр ирүүллээ. Тодруулбал, “УИХ-д 13 гишүүн бүхий бүлэгтэй Ардчилсан нам дотоод дүрэм, журмынхаа дагуу нэр дэвшигчээ тодруулан бүртгүүлэх гэсэн боловч Сонгуулийн Ерөнхий хороо улс төрийн намд хуулиар олгогдсон эрхийг хязгаарлаж, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг Үндсэн хуулийн …

  • 5 May

    Х.Нямбаатар:Оюутолгойн асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргасан

    “Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай бол санал боловсруулж, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо өчигдөр хуралдлаа. Хуралдаанаар “Оюу толгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах” үүрэг бүхий Ажлын хэсгийн ажлын явц, …

  • 4 May

    Нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар …

  • 4 May

    Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, С.Одонтуяа, Б.Бейсен нар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа  Өнөөдөр манай улсад 317 мянга орчим өндөр насны тэтгэвэр авагч байдаг ба 2017 онд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн, 2018 онд өндөр насны тэтгэвэр тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл тасралттүй төлсөн 5 жилийн буюу 60 …

  • 4 May

    Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг маргааш хэлэлцэхээр түр хойшлуулав

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.05.04/ хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээр төлөвлөсөнтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Энх-Амгалан, Х.Нямбаатар, Ж.Сүхбаатар нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм.  Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, Үндсэн хуулийн цэцийн хуралдаанд Улсын Их …

  • 3 May

    Улсын Их Хурлын гишүүд “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүллээ

    Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор, Ж.Сүхбаатар, Ж.Чинбүрэн,  Б.Баярсайхан, Ц.Туваан нарын гишүүд өнөөдөр /2021.05.03/ “Өгөх өдөр хөдөлгөөн” төрийн бус байгууллагынхантай хамтран “Эмч, эмнэлгийн ажилтнуудад баярлалаа” аяныг эхлүүлсэн талаараа мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор өнгөрсөн жил гаруйн хугацаанд коронавируст халдвар цар тахлын амаргүй нөхцөлд эмч, эмнэлгийн ажилтнууд асар их ачаалалтай, амрах завгүй ажиллаж  байгаа ч,  өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж,   ажил үүргээ нэр төртэй биелүүлж байгаад талархлаа …

  • 3 May

    Б.Жавхлан: Төсөв, мөнгөний бодлогын оновчтой хослолоор эдийн засгийн сэргэлтийг дэмжиж, цар тахлаас өмнөх түвшинд хүргэхийг зорьж байна

    УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлантай ярилцаж, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө” болон төсвийн шинэчлэл, цаг үеийн бусад асуудлаар дэлгэрэнгүй хариулт авлаа. -Сангийн сайдаас хамгийн түрүүнд “Ковид-19” цар тахлаас хамгаалах вакцинжуулалтын санхүүжилт, түү­ний хэрэгжилт хэрхэн явж байгаа талаар асуумаар байна. Санхүүжилт баталгаатай юу? Төлөвлөгөө, явцын талаар мэдээлэл өгөхгүй …

  • 3 May

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг 13 гишүүнтэй боллоо

    УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын бүлэгт нэгдэн орох хүсэлтээ илэрхийлсэн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар нарыг хүлээн авлаа. УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат энэ үеэр “УИХ дахь Ардчилсан намын бүлэгт нэгдэн орж ирж буй эрхэм гишүүддээ талархал илэрхийлье. Улсын хэмжээнд шилдэг таван улс төрчийн тоонд байнга эрэмбэлэгддэг С.Ганбаатар гишүүн бидэнтэй нэгдэж байгаад таатай байна. Н.Алтанхуяг …

April, 2021

  • 30 April

    Ц.Оюунгэрэл Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа хүлээлгэн өглөө

    ​​Монгол Улсын 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд УИХ-ын гишүүн, сайд асан Ц.Оюунгэрэл өрсөлдөхөө илэрхийлж АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд өнөөдөр /2021.04.30/ материалаа хүлээлгэн өглөө. быстрый кредит онлайн на карту zaymi-bistro.ru займ на карту срочно круглосуточно payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online онлайн кредит на карту круглосуточно credit-n.ru …

  • 30 April

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших материалаа хүлээлгэн өглөө

    ​​Монгол Улсын 2021 оны Ерөнxийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигчийг тодруулаx дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өрсөлдөхөө илэрхийлж, АН-ын Дотоод Сонгуулийн Хороонд өнөөдөр /2021.04.30/ материалаа хүлээлгэн өглөө. кредит на карту под 0 zaymi-bistro.ru займ на яндекс деньги онлайн срочно payday loans are short-term loans for small amounts of money https://zp-pdl.com payday loans online займ на киви кошелек без отказа credit-n.ru …