Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Энэ үеэр короновирусын халдвараас урьдчилсан сэргийлэх, иргэдээ дархлаажуулах ажил эхэлсэн талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд Түр …
Улс төр
March, 2021
-
4 March
Л.Оюун-эрдэнэ:Эдийн засгийн хүндрэлийг Засгийн газар, Монголбанк, арилжааны банкууд хамтарч даван туулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ банк, санхүүгийн салбарын төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, Монголбанкны удирдлагууд, арилжааны 12 банкны захирал, банк, санхүүгийн салбарын төрийн болон төрийн бус зарим байгууллагын төлөөлөл нийт 30 гаруй хүн оролцов. Уулзалт “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад банкны салбарт анхаарах асуудлууд” сэдвийн хүрээнд боллоо. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд “Монгол Улс цар …
-
4 March
Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын захирамжаар Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд Дархлаажуулалтын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хамтран ажиллах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн уг ажлын хэсгийн ахлагчаар, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Сүхбаатар, Б.Жаргалмаа нар ажиллаж байна. Ажлын хэсэг өнөөдөр /2021.03.04/ …
-
3 March
Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрлээ
Өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 58 нас хүрч байна. Тэрээр самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гурван удаа оролцож алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан гавьяат тамирчин цолтой нэгэн. 1982 онд Дүрслэх урлагийн дунд сургуулийг зураач мэргэжлээр төгсч, мэргэжлээрээ найман жил ажиллажээ. Энэ үедээ анхны гэргий Ц.Энхтуяатай танилцаж, хоёр хүүхэдтэй болсон. 1990 оноос эхлэн бизнесийн салбарт хүч үзэж, “Женко” ХХК-иа …
-
3 March
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан ШИЙДВЭРҮҮД
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. ТАВДУГААР САРЫН 01-НЭЭС АГААРЫН ХИЛЭЭ НЭЭХЭЭР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн өгсөн чиглэлийн дагуу 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс Буянт-Ухаа боомтыг нээж олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг эхлэхээр төлөвлөж байна. Хилийн хяналтын байгууллагын албан хаагчдыг дархлаажуулалтад хамруулах, халдварын сэжигтэй хүнийг боомтод түр тусгаарлах өрөө, зорчигч, хилийн …
-
3 March
E-MONGOLIA-р дамжуулан гадаадад буй иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хүргэх ажлыг эрчимжүүлнэ
Гадаад харилцааны яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын удирдлагуудын хамтарсан уулзалт өнөөдөр /2021.03.02/ ГХЯ-нд зохион байгуулагдлаа. Тус уулзалтад Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ болон хоёр байгууллагын холбогдох газар, хэлтсийн удирдлагууд оролцлоо. Уулзалтаар Засгийн газраас хэрэгжүүлэхээр зорьж буй “Цахим үндэстэн” цогц арга хэмжээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцож, Гадаад харилцааны яамыг цахим үйлчилгээний нэгдсэн систем болох “E-Mongolia”-д нэгтгэх арга хэмжээ …
-
2 March
Д.Амарбаясгалан:Ард түмэндээ амласан амлалтаа биелүүлэхийн төлөө хичээн зүтгэх болно
Монголын улс төрийн ууган хүчин, Монгол Ардын Намын 100 жилийн ой тохиож байна. Уг түүхэн ойг тохиолдуулан Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.АМАРБАЯСГАЛАНТАЙ ярилцлаа. –Монгол Ардын Нам 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Ууган улс төрийн хүчний хувьд улс орныхоо тусгаар тогтнолыг бататган хамгаалж, бүтэн зууны хөгжил, цэцэглэлтэд тэргүүлэх үүрэгтэй оролцож, гол ачааг үүрч ирснийг Монгол Ардын Намын 100 …
-
2 March
А.Ариунзаяа: Ажилгүй залуучуудыг сая хүртэлх төгрөгийн тэтгэлэгтэй сургалтад хамруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн хоёрдугаар сарын 17-ний өдөр хуралдаж “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталж гаргасан билээ. Энэхүү төлөвлөгөөнд Залуучуудыг ажил, мэргэжилд бэлтгэх, эрүүл чийрэг, идэвхтэй амьдралын хэв маягт хөтлөх хоёр сарын хугацаатай, сарын 500 мянган төгрөгийн тэтгэлэгт сургалтад хамруулахаар тусгасан. Энэ асуудлаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа мэдээлэл хийлээ. …
-
1 March
У.Хүрэлсүх: МАН-ын 100 жил тэр чигээрээ МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ билээ
Энэ онд улс төрийн ууган хүчин болох Монгол ардын намын 100 жилийн ой тохиож байна. Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн намынхаа ойд зориулсан “ТУСГААР ТОГТНОЛ ХӨГЖЛИЙН ЗУУН” илтгэлийг бүрэн эхээр нь хүргэж байна. Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,Элэг нэгт Монгол ахан дүүс ээ,Монгол Ардын Намын гишүүн дэмжигч, эрхэм журмын нөхөд өө, Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй …
-
1 March
Эх орончдын өдрөөр Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөв
УИХ-ын дарга Г.Занданшатар, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын дарга, УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх болон УИХ-ын зарим гишүүд, МАН-ын гишүүд, дэмжигчид, иргэдийн төлөөлөл Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв. Улстөрийн нам байгуулагдсаны 100 жил ой, “Эх орончдын өдөр” өнөөдөр тохиож байна. Тэртээх 1921 оны гуравдугаар сарын 1-ний энэ өдөр Монгол Ардын нам байгуулагдаж, эх орноосоо …
-
1 March
УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит 20 дугаар хуралд оролцов
Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблейн өвлийн ээлжит 20 дугаар хурал 2021 оны хоёрдугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд цахимаар зохион байгуулагдаж, гишүүн орнуудын парламентын 270 гаруй гишүүн оролцож байна. Улс төр, аюулгүй байдал, Эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, байгаль орчин болон Ардчилал, хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн гурван хорооны хамтарсан хуралдаан (2021.02.25) болж, Монгол Улсын Их Хурлыг …
February, 2021
-
26 February
Аялал жуулчлалын салбарт шинэ хуудас эхлүүлэх шинэ бодлого явуулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимын таван сайдын хамт Аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй чөлөөт уулзалт, ярилцлага хийж, салбарын мэдээлэл сонсож, оролцогчдын сонирхсон асуултад хариулж, тайлбар өгөв. Уулзалтын эхэнд Аялал жуулчлалын салбарынхан өнөөгийн нөхцөл байдал, ирээдүйн төлөвлөгөө, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх гарцынхаа талаар чиглэл бүрээр нэгтгэсэн товч танилцуулгуудыг хийв. КОВИД19 халдварт цар тахлын хамгийн том хохирогч нь Монголын төдийгүй дэлхийн улс …
-
25 February
“Улаанбаатар төмөр зам” ХНН-ын зүгээс өөрсдийн хөрөнгөөр Спутник-V вакциныг худалдан авч, ажилчдаа вакцинд хамруулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монгол хэсгийн даргын хувиар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга Игорь Васильевич Милостныхтай уулзав. Уулзалтын эхэнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн үйл ажиллагааны явцын талаар мэдээлэл солилцож, ачаа тээвэр болон хүн тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, экспортын тээвэрлэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцов. Мөн стратегийн …
-
25 February
Н.Энхбаяр: Гишүүд, ард түмний олонх дэмжвэл хоёр нам нэгдэнэ
МАН, МАХН хоёр нэгдэх эсэх асуудал сүүлийн үед их яригдах болов. Нэгдэх нь гэсэн мэдээлэл ч хэвлэлүүдээр гарч буй. Үүнд МАХН-ын дарга Н.Энхбаяр дараах хариултыг өгчээ. “Дарга бол солигддог. Тиймээс би энд нийлнэ нийлэхгүй гэж мэдэмхийрч суумааргүй байна. МАХН бол миний өмч, компани биш шүү дээ. Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёр ярьж сууж байгаад шийдчих асуудал биш. Намын анхан шатны байгууллагын дарга, …
-
25 February
КОВИД-19-ийн эсрэг вакцин буцалтгүй тусламжаар олгосонд талархал илэрхийлэв
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНЭУ-ын Ерөнхий сайд Н.Модид захидал илгээв. БҮГД НАЙРАМДАХ ЭНЭТХЭГ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ЭРХЭМСЭГ НОЁН НАРЕНДРА МОДИ ТАНАА Шинэ Дели Эрхэмсэг ноён Ерөнхий сайд аа, Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийг шуурхай хүлээн авч, анхны 150 мянган тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг манай улсад буцалтгүй тусламжаар олгосонд Монгол Улсын Засгийн газар, ард түмний нэрийн өмнөөс болон хувиасаа Эрхэмсэг …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл