УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганыг нээж УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Чуулганы нээлтэд цахимаар оролцож байгаа Хүндэт зочид оо, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу УИХ-ын хаврын чуулган 75-аас дээш хоног хуралдахаар хугацааг нь сунгасан тул хаврын ээлжит чуулган урьд жилүүдийнхээс эрт эхэлж байна. Өмнө нь …
Улс төр
March, 2021
-
13 March
УОК: Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээх төлөвлөгөө байхгүй
Төрийн ордонд УОК хуралдаж, дараах шийдвэрийг гаргасан талаараа танилцууллаа. Шадар сайд С.Амарсайхан “Сургууль цэцэрлэгийн танхимын хичээлийг эхлүүлэхгүй байхаар өмнө нь шийдвэрлэсэн. Дөрөвдүгээр сараас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг эхлүүлнэ гэсэн төлөвлөгөө байхгүй. Энэ хугацаанд хэт их эрсдэлтэй байгаа тул аль болох хүүхдүүдэд эрсдэл үүсгэхгүй байх чиглэлд арга хэмжээ авч ажиллаж байна.Одоогоор сургууль, цэцэрлэгийг хэзээ эхлүүлэхийг хэлэх боломжгүй” гэв.
-
12 March
С.Амарсайхан: Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын эх үүсвэрүүдийг тодорхойлох ажил хангалтгүй байна
Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өнөөдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд урьдчилан мэдэгдэлгүйгээр очиж, эмнэлгийн удирдлагууд болон Шуурхай удирдлагын нэгжийн багтай уулзаж, нөхцөл байдлыг шалгаж тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв. ХӨСҮТ-ийн үйл ажиллагааны зохион байгуулалт, шинжилгээний сорьц цуглуулах явц, дам хавьтлыг илрүүлэх, халдварын идэвхтэй голомтуудад авч хэрэгжүүлж буй арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлж байгаа мэдээллийг ХӨСҮТ-ын дарга Д.Наранзул өглөө. …
-
11 March
Ц.Оюунгэрэл: АН-ын даргын сунгаанаас нэрээ татаагүй
АН-ын даргын сунгаанд нэрээ дэвшүүлээд байсан Ц.Оюунгэрэлийг нэрээ татсан талаар мэдээлэл гараад байна. Өнөөдөр АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралдаан болж дөрвөн хүнд нэр дэвшигчийн үнэмлэх олгосон. Уг хуралд Ц.Оюунгэрэл оролцоогүй бөгөөд энэ нь АН-ын даргын сунгаанаас нэрээ татсан гэсэн үг биш гэдгийг тэрбээр мэдээллээ. АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл “Маргаантай асуудлын учрыг олохын тулд мэдээлэл авах эрхээ эдлэх үйл явц болж байх зуур …
-
11 March
Л.Оюун-Эрдэнэ:Орон нутгийн удирдлагуудын эрх мэдлийг нэмэгдүүлж, бие даан шийдвэр гаргах эрх зүйн чадамжийг бүрдүүлж ажиллана
Аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, засаг дарга нарын нэгдсэн уулзалт, семинар төрийн ордны их танхимд боллоо. Уулзалтад Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, үг хэлж, аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга болон засаг дарга нарт энгэрийн тэмдэг үнэмлэх, батламжийг гардууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтыг үр дүнтэй хийх ёстой болохыг сануулаад “Алсын хараа …
-
11 March
Байгалийн хийн хоолойн төслийн ТЭЗҮ-г энэ оны III улиралд багтаан боловсруулж дуусгах төлөвлөгөөг баталлаа
Монгол Улсын Шадар сайд, Байгалийн хийн хоолойн төслийн Ажлын хэсгийн ахлагч С.Амарсайхан ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн орлогч дарга В.А.Маркeлов тэргүүтэй төлөөлөгчидтэй хийх албан уулзалт амжилттай өндөрлөж, талууд хамтарсан Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Төлөвлөгөөний хүрээнд: Хийн хоолойн төслийн нарийвчилсан ТЭЗҮ-г энэ оны 3-р улиралд багтаан боловсруулж дуусгах, үүний тулд Тусгай зориулалтын компанийн үйл ажиллагааг эхлүүлж, жигдрүүлэхээр боллоо. Төлөвлөгөө …
-
11 March
Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийнэ
Засгийн газрын хуралдаанаар төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдэд бүтцийн өөрчлөлт хийх асуудлыг хэлэлцэж үүрэг өгснийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа. Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийг өмчийн болон эдийн засгийн хувьд ашигтай байлгах үүднээс бүтцийн өөрчлөлт хийхээр боллоо. 2019 оны эцсийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит 339 компанийн нийт хөрөнгийн дүн 37 их наяд төгрөгт …
-
10 March
Н.Анхбаяр:Вакциныг аль болох хурдан Монгол Улсад оруулж ирж, хүн амыг дархлаажуулах чиглэлд онцгой анхаарч ажиллана
Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сан (UNICEF)-аар дамжуулан Монгол Улсад хэрэгжүүлэх “КОВИД-19 цар тахал болон нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын үеийн чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн солилцох ноот бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа өнөөдөр Гадаад харилцааны яаманд болов. Солилцох ноот бичигт Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки, Монгол дахь НҮБ-ын …
-
10 March
ЗГ:Энэ жил 5,000 залуусыг сургаж, ажилтай, орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталлаа.Багц сургалт нэг сарын хугацаатай. Сүүлийн гурван сар ажилгүй байгаа ч ажил хийх, амьдралаа өөрчлөх хүсэлтэй, 18-34 насны, эрэгтэй, эмэгтэй 1,000 хүнийг сар бүр сонгон шалгаруулж, тус бүр нэг сая төгрөгийн тэтгэлэгтэй сургах юм. Төслийн талаархи мэдээ, мэдээллийг бүртгэл эхлэхээс 10, түүнээс багагүй хоногийн өмнө нийтэд зарлан мэдээлнэ. Залуучууд …
-
9 March
“Ажлын байрыг дэмжих” зээлийн үйлчилгээ маргаашаас эхэлнэ
Монгол Улсын Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”-г хэрхэн хэрэгжүүлэх талаар өнөөдөр Сангийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Төв банк, Хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан, арилжааны банкуудын төлөөлөл оролцож нэгдсэн мэдээлэл өглөө. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан “Ажлын байрыг дэмжих” хоёр их наяд болон “Хөдөө аж …
-
9 March
Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Элчин сайдыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр албан бичиг хүргүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга 2018.03.23-ны өдөр Элчин сайд Ё.Отгонбаярт итгэмжлэх жуух бичиг гардуулахдаа “Монголд үйлдвэрлэсэн оёмол бүтээгдэхүүнийг гаалийн татвараас чөлөөлөх, авлигатай тэмцэх тал дээр идэвхтэй ажиллах ёстой. Үр дүнг дүгнэнэ” гэсэн билээ. Гэвч Элчин сайд …
-
6 March
Л.Оюун-Эрдэнэ:Өчигдөр яригдсан жишээнүүд нийгэмд буруу, зөрүү ойлголт төрүүлсэнд уучлалт хүсье
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хөшигийн хөндийд байрлах шинэ нисэх онгоцны буудалтай танилцлаа. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр өөрийнх нь хэлсэн зүйл олны анхаарлыг татсан сэдэв болсонд дараах тайлбарыг өглөө. Тэрээр “Жендэрийн үндэсний хорооны хурал дээр хэлсэн үг нийгэмд хэлэлцүүлэг өрнөх шалтгаан болсон байсан. Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр далайцтай ажил хийе хэмээн хэлэлцсэн. Түүнд Ерөнхий сайдынхаа хувьд 3-4 …
-
5 March
“Оюутолгой” ХХК татварын актаар ногдуулсан 648.9 тэрбум төгрөгийг төллөө
Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан. “Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл …
-
5 March
Л.Оюун-эрдэнэ: Жендэрийн үндэсний хороо шинэ арга барилаар ажиллана
Жендерийн Үндэсний хорооны ээлжит хурал боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд, Жендэрийн Үндэсний хорооны дарга Л.Оюун-Эрдэнэ хурлыг даргалж, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаврын үнэлгээ”-ний тайланг сонсож, Жендэрийн үндэсний хорооны 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг хэлэлцэн батлав. Тавдугаар сард хороог дахин хуралдуулж, бүрэлдэхүүнийг шинэчлэхээс гадна хорооны гишүүдийн саналыг тусган 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлтүүдийг …
-
4 March
Л.Мөнхтүшиг:Сард дунджаар 2000 гаруй иргэдийг татан авахаар төлөвлөж байгаа
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр (2021.03.04) хуралдлаа. Энэ үеэр Гадаад улс орнуудаас иргэдээ татан авах үйл ажиллагааны талаар ГХЯ-ны Консулын газрын захирал …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл