Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Япон Улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол улсад албан ёсны айлчлал хийхээр болсон билээ. Уг айлчлалын хүрээнд Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхана. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван Япон улсын гадаад хэргийн сайд Т.Мотэги нарын ганцаарчилсан уулзалтаар хоёр улсын нийгэм эдийн засаг, улс төрийн хамтын ажиллагааны …
Улс төр
October, 2020
-
8 October
УИХ-ын дарга Г.Занданшатар Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад онлайнаар оролцож, үг хэллээ
Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар өчигдөр (2020.10.07) Туркийн Истанбул хотноо болж буй Евразийн эдийн засгийн дээд хэмжээний 23 дугаар уулзалтад онлайнаар оролцож, үг хэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус уулзалтад Ази, Европын орнуудын төр, засгийн тэргүүн, сайд, парламентын гишүүд болон экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайд зэрэг 40 гаруй төлөөлөл оролцож байна. “Даяаршил дахь хүчний шинэ тэнцвэрт байдал: Дипломат үйл ажиллагааны …
-
7 October
Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн /2020.10.07/ хуралдаан 10 цаг 24 минутад 61.1 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдааны эхэнд Засгийн газраас 2019.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн Кино урлагийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд-ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Соёлын сайд С.Чулуун танилцуулав. Монгол киног дэлхийн зах зээлд …
-
7 October
“Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ
Европын Холбооны Эдийн засаг, сангийн сайд нарын Зөвлөл 2020 оны 10 дугаар сарын 6-ны өдөр хуралдаж, Монгол Улсыг Европын Холбооны өмнө хүлээсэн бүх үүрэг амлалтаа биелүүлж, “Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай олон талт конвенц”-ыг соёрхон баталсныг сайшааж, “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-ын хяналтанд байлгах “саарал жагсаалт”-аас Монгол Улсыг албан ёсоор гаргах шийдвэр гаргажээ. Татварын асуудлаар мэдээлэл солилцдоггүй, …
-
7 October
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай утсаар ярьж, Монгол Улсад хийх айлчлалаа хойшлуулах болсондоо хүлцэл өчлөө. Ярианы эхэнд ноён Помпео Монгол Улсад хийхээр төлөвлөж байсан айлчлалаа хойшлуулах болсондоо харамсаж буйгаа илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга ноён Помпеогийн айлчлал ойрын хугацаанд хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаагаа хэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга үргэлжлүүлэн, Монгол Улс …
-
6 October
Ерөнхийлөгч Х.Баттулга Өмнөговь, Дундговь аймгийн иргэдтэй уулзана
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь, Дундговь аймгуудад ажиллаж, иргэдтэй уулзана. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ОРОН НУТГИЙН ИРГЭДТЭЙ ХИЙХ УУЛЗАЛТ: 2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Өмнөговь аймгийн Хөгжимт жүжгийн театрт 12:00 цагаас,2020 оны аравдугаар сарын 7-ны өдөр Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрт 17:00 цагаас тус тус болно.
-
6 October
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсад айлчилна
Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги 2020 оны 10 дугаар сарын 9-10-ны өдрүүдэд Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Япон Улсын Гадаад хэргийн сайд Т.Мотэги Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Н.Энхтайвантай албан ёсны хэлэлцээ хийнэ. Уулзалт, хэлэлцээний үеэр талууд Монгол, Японы Стратегийн түншлэлийг бататган бэхжүүлэх, дээд, …
-
6 October
У.Хүрэлсүх: Ирэх дөрвөн жилд 138 мянган ажлын байр шинээр бий болно
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Барилгын политехник коллеж болон яаманд ажиллан Засгийн газрын зорилт, энэ салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар товч танилцуулж, үүрэг, чиглэл өгөв. Барилгын политехник коллежийн анхан шатны боловсрол олгох ангид 1583, техникчийн боловсрол олгох ангид 398, үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх насанд хүрэгчдийн ангид 157 суралцагч суралцаж байна. Оюутнууд хавар, намартаа цалин, урамшуулалтай дадлага хийдэг бөгөөд төгсөгчдийн …
-
5 October
Ц.Элбэгдорж: Монгол бичиг шигээ босоод ирнэ гэж болгоомжлоод байгаа юм болов уу
-ТҮҮХЭНД ОРНО ГЭЖ ХӨӨРЧ ШИЙДВЭР ГАРГАЖ БАЙГАА УЛСТӨРЧ Л ХАМГИЙН ИХ АЮУЛ ТАРЬДАГ- Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой ярилцлаа. -УИХ-ын намрын чуулганы нээлтэд Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн үгийг олон нийт нэлээд таатай хүлээж авах шиг боллоо. Тэрээр эхлээд орлого, экспортын орлого, маш их орлого олох л чухал байна гэж дурдсан байсан. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү? -Олзуурхам үг. Монголд шийдэх асуудал олон байгаа. …
-
5 October
УИХ-ын дарга Г.Занданшатарыг Завхан аймагт ажиллах үеэр 10 шахам асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар (2020.10.03) Завхан аймагт ажиллав. Тэрбээр аймгийн төр, захиргааны байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, УИХ-ын үйл ажиллагаа, намрын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэх бодлого, шийдвэрийн талаар танилцуулж, хариуцлагатай, ёс зүйтэй, иргэндээ үйлчилдэг, чадавхитай төрийн албыг төлөвшүүлэх, эрс шинэчлэл хийж, улсаа хөгжүүлэх УИХ, Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлж, нэгдмэл нэг зорилготой ажиллахыг уриаллаа. Тэрбээр дагалдан яваа хүмүүсийн хамт аймагт хэрэгжиж …
-
5 October
Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн Франц улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Ж.Чинбүрэн /2020.10.01/ Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филипп Мэрлинийг хүсэлтийнх нь дагуу хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Элчин сайд Филипп Мэрлин Элчин сайдын яамны үйл ажиллагааны талаар товч мэдээллийг өгөв. Мөн Франц улсын хөнгөлөлттэй зээл, хөрөнгө оруулалтын хүрээнд хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа …
-
5 October
Трамп сэтгэл санаа өөдрөг байна
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шинэ коронавирусийн халдвараар өвчилж өнгөрсөн Баасан гаригт цэргийн төв эмнэлэгт хэвтсэн юм. Тэгвэл тэрбээр өнөөдөр (2020.10.5) дэмжигчидтэйгээ уулзахаар Уолтер Рид цэргийн төв эмнэлгээс түр хугацаагаар гарсан байна. Тэрбээр удалгүй эмнэлэгт буцан ирж хэвтсэн аж. Трамп хар өнгийн амны хаалт зүүж, автомашиныхаа цонхоор эмнэлгийн гадна цугласан дэмжигчид рүү даллан явсан байна. Тэрбээр “Би ковид-19 өвчний талаар их …
-
1 October
2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сан, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслүүд болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2020.09.30) өргөн барилаа. Улсын Их Хурлаас 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол …
-
1 October
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орлоо
Монгол Улс “Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр”-т нэгдэн орж буйг нотолсон Батламж жуух бичгийг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн Комиссын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Армида Алисжабанад 2020 оны 9 дүгээр сарын 29-нд гардуулав. Монгол Улс хэлэлцээр нэгдэн орж буй 7 дахь улс болсонд Гүйцэтгэх нарийн бичгийн дарга баяр хүргэв. Комиссын зүгээс энэхүү хэлэлцээрийг хэрэгжүүлж, үр ашгийг нь илүү …
-
1 October
Г.Занданшатар: Ипотекийн зээлийн хүүг 6 хувь болгон бууруулахаар Засгийн газартай хамтран ажиллаж байна
Улсын Их Хурлын 2020 оны намрын ээлжит чуулган өнөөдөр (2020.10.01) 09 цаг 01 минутад эхэллээ. Чуулганы нээлтэд Монгол улсын Ерөнхийлөгч, Засгийн газрын гишүүд, Үндсэн хуулийн цэцийн дарга, зарим гишүүд болоод Улсын Их Хурлаас удирдлагыг нь томилдог болон ажлаа тайлагнадаг төрийн байгууллагуудын дарга нар, Монгол Улсад суугаа гадаад орнуудын Дипломат төлөөлөгчдийн газрын тэргүүн, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцсон. Улсын Их Хурлын …