Улс төр

February, 2025

  • 14 February

    Д.Амарбаясгалан: Баруун бүсийн аймгууд эдийн засгийн интеграцид нэгдсэнээр худалдаа үйлдвэрлэлийн төвлөрсөн зах зээлээ бий болгох боломжтой

    Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан, Улсын Их Хурлын гишүүн Э.Болормаа, М.Мандхай нарын баруун бүсийн иргэдтэй хийх уулзалтууд Увс аймгийн Тариалан, Өндөрхангай сумдад үргэлжиллээ. Энэ үеэр тогтолцооны өөрчлөлтийн үр дүнд байгуулагдсан таван нам, эвслийн төлөөлөл бүхий шинэ парламент намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн баталсан онцлох хууль тогтоомжуудаас танилцуулав. Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд, эрх зүйн орчныг шинэчлэх “Гурван төгөлдөршил” бодлогыг танилцуулж, …

  • 14 February

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийх ажлын айлчлал эхэллээ

    Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад хийх ажлын айлчлал эхэлж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян нар өнөөдөр уулзалт хийнэ. Уулзалтын дараа “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т талууд гарын үсэг …

  • 13 February

    “Цагаан алт” хөтөлбөр малын гаралтай түүхий эдийг үнэ цэнтэй болгоно

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн хүрээнд “Сор кашемир”, “Сноу Филдс”, “Улаанбаатар хивс” компанид  ажиллалаа. Ерөнхийлөгч малын гаралтай түүхий эдийн үнэ цэнтэй болгох зорилгоор “Цагаан алт” үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн дүнд  олон улсын стандартад нийцсэн өрсөлдөх чадвартай, гарал үүсэл, чанарын баталгаатай, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспорт нэмэгдэж, малын гаралтай түүхий эдийн үнэ цэн өснө. …

  • 11 February

    “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги” боловсруулж хэрэгжүүлнэ

    Монгол Улсын Ерөнхийлөгч, зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх батлан хамгаалахын удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалтад оролцлоо. Энэ удаагийн цугларалтыг “Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх ба Зэвсэгт хүчний бэлэн байдал” сэдвээр зохион байгуулж байна. Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх цугларалтад оролцогсдод хандаж үг хэлэхдээ, “Үндэсний сөрөн тэсвэрлэх стратеги”-ийг батлан хамгаалах болон гамшигтай тэмцэх тогтолцоонд тулгуурлан боловсруулж дуусгахыг үүрэг болголоо. Энэ стратеги …

  • 7 February

    О.Алтангэрэл: Хохирогчдын мэдээлэлд дурдсан зарим мэдээлэл цагдаагийн байгууллагад байхгүй, үнэнтэй нийцэхгүй ташаа мэдээлэл байна

    Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барсан хэрэг, хэргийн мэдээлэлтэй холбоотойгоор  Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эрдэнэт хүний амь нас хохирсонд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. Байлдагч О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хариуцлагатай хааж байсан. Ангийнхаа үлгэр жишээ бахархал болсон сайн байлдагч байгаа юм. Энэ асуудалд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна.  Энэхүү эмгэнэлт хэрэгтэй …

  • 6 February

    Ж.Галбадрах: ЭЕШ-ын “600+” оноотой хүүхэд багш болбол төлбөрийг нь 100 хувь дааж, сар бүр тэтгэлэг олгодог болъё

    “Тогтвортой хөгжлийн төлөөх сэтгүүлчдийн клуб” энэ удаа “Өглөөний цагийг өөртөө” уулзалтдаа  Монгол Улсын гавьяат багш, УИХ-ын гишүүн Ж.Галбадрахыг урьж боловсролын салбарт тулгамдсан асуудлууд ба шийдлүүд сэдвээр ярилцлаа. Тэрбээр боловсролын чанараа л сайжруулж байж улс орон урагшилдаг учраас хөрөнгө оруулалтыг Мега төслийн хэмжээнд авч үзэх цаг нь болсныг, судалгааны үндсэн дээр салбартаа хөрөнгө оруулалтыг хийх шаардлага тулгарсныг онцлон хэлэв.   Өнөөдөр …

  • 5 February

    “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо

    “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг УИХ-ын холбогдох Байнгын хороотой  зөвшилцөх явцад гишүүдээс гаргасан саналыг Хятадын талд уламжилж хэлэлцээрийг эцэслэсэн байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар тус хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нарт …

  • 5 February

    Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ даалгалаа “Бизнес эрхлэх орчны үнэлгээ “Doing business” тайлангийн шалгуур үзүүлэлтийн талаар Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр Засгийн газрын гишүүдэд танилцуулав. Үүнтэй холбогдуулан бизнес эхлүүлэхэд гардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах, эдийн засгийн үйл …

  • 5 February

    Н.Энхбат:Өмнөговь аймаг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-дөө хавдрын химийн эмчилгээ хийдэг болсон

    Өмнөговь аймгийн хэмжээнд одоогийн байдлаар хавдар өвчнөөр 608 хүн оношлогдоод байна. Орон нутгийн төсвөөр БОЭТ-д хавдрын хөнгөвчлөх, хими эмчилгээг хийх боломжийг бүрдүүлснээр 2024 онд давхардсан тоогоор 136 удаагийн тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Цаашлаад “Бай” эмчилгээг хийх боломжийг энэ онд орон нутгийн төсвөөр шийдвэрлэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах юм. Хавдар өвчнөөр оношлогдсон хүмүүс сэтгэл зүй, эдийн засгийн хувьд хүнд нөхцөл …

  • 4 February

    “Хүрээ” амаржих газрын шинэ байр нээлтээ хийж, хүчин чадал нь хоёр дахин нэмэгдлээ

    Нийслэлийн “Хүрээ” амаржих газрын есөн давхар, 180 ортой,нярай, эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн шинэ байр нээлтээ хийж Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үйл ажиллагаатай нь танилцлаа.  “Хүрээ” амаржих газар эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлөө олшруулан долоон кабинеттай болж, эмэгтэйчүүд, нярай, эх барих болон яаралтай тусламж, амбулаторийн эмчилгээ, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлж эхлээд байна. 2021 оны зургаадугаар сарын 1-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус амаржих газарт ажиллахдаа шинэ  барилгын санхүүжилт, тоног төхөөрөмж, …

  • 4 February

    ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан “огцрох” болзлоо хангачихлаа

    Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Л.Энх-Амгалан 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш тасралтгүй 13 жил УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Тэрбээр 2021-2024 онд БШУ-ны сайдаар ажиллаж байгаад 2024 оны сонгуулийн дараа Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдон ажиллаж байгаа юм.  Л.Энх-Амгалан Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж эхэлснээс хойш …

January, 2025

  • 30 January

    УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн “Газрын наймаачин”-аас “Лицензийн наймаачин” болсон “түүх”

    ​Улс төрчид, албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжих явдал манай улсад байж болох энгийн үйлдэл мэт болсон гэхэд хэлсдэхгүй. Жирийн иргэд амьдралынхаа төлөө махийтлаа ажиллаж, олсон орлогоосоо улсдаа татвараа төлж, хүрч ядан амьдарч буй атал эрх мэдэлтнүүд мэдээлэлд ойр байгаа байдал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, баян чинээлэг амьдрах болсон нь нууц биш. Манай сайт өмнө нь УИХ-ын гишүүн …

  • 29 January

    “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 29-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ 2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд 10,000 тн мах бэлтгэж энэ оны гуравдугаар сарын 20-ноос худалдаанд нийлүүлэхээр төлөвлөжээ. Бэлтгэн нөөцөлсөн махны нийлүүлэлт, түгээлт, борлуулалтын үйл ажиллагаа, чанар, аюулгүй байдалд хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад …

  • 29 January

    ЗГ: “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэнэ

    Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар 35 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд: -Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар, -“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, -Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар, -Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай, -“Үндэсний баялгийн сангийн талаар авах …

  • 28 January

    Нийгмийн даатгалын сангийн алдагдсан хөрөнгөө эргүүлж авах, дахин эрсдэлд оруулахгүй байх нэн чухал

    Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл  2025 оны эхний хурлаа өчигдөр /2025.01.27/ хийлээ. Нийгмийн даатгалын сангийн талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг эрсдэлд оруулах үр дагавартай шийдвэр гаргасан буруутай этгээдийг тогтоолгохоор прокурорт гомдол гаргасан. Өр төлбөрт хөрөнгө хүлээн авах тухай Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоолын дагуу барьцаа хөрөнгийг өр төлбөрт тооцон авах ажлыг үе шаттай хэрэгжүүлж, …