Тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар 421.1 мянган тэтгэвэр авагчийн 54.5 хувь буюу 229.4 мянга нь нийт 763.3 тэрбум төгрөгийн зээлтэй байна. Тэтгэврээс өөр орлогогүй иргэд зээл авч, банкны хүү нэмж төлсөөр ядууралд өртдөг, өдөр тутмын зайлшгүй …
Улс төр
January, 2020
-
6 January
Тэтгэврийн зээлийг тэглэх эсэх асуудлыг Засгийн газар хэлэлцэж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр хэлэлцэж, зөвлөмж гаргасан байдаг. Энэхүү зөвлөмжийг өнгөрсөн долоо хоногт Засгийн газарт хүргүүлсэн юм. Тэгвэл тэтгэврийн зээлийг тэглэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжийг өнөөдөр /2020.01.06/ Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, хэлэлцэж байна.
-
3 January
“Алсын хараа-2050” -ийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүлээлгэн өглөө
Ерөнхий Сайд У.Хүрэлсүх өнгөрсөн 2019 оны 04-р сарын 30-ны өдөр 52 дугаар захирамж гарган Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн хөгжлийн үе шатуудад дүгнэлт хийх, 2050 он хүртэлх урт болон дунд хугацааны хөгжлийн бодлогыг тодорхойлох баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг байгуулж, тодорхой үүрэг, чиглэл өгсөн юм. Ажлын хэсгийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалсан бөгөөд гишүүдээр нь салбар салбарын эрдэмтэн, судлаачид, Засгийн газрын …
-
2 January
Орон нутгийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо 2020 оны анхны хуралдаанаа өнөөдөр (2020.01.02) хийж, эхлээд Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл -ийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан нарын 7 гишүүн санаачлан боловсруулж, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн юм. Манай улсад аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын …
December, 2019
-
28 December
Гурван хүнд цэргийн дээд цол олгоно
Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 29-нд Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл, Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар нарт генерал цол олгох зарлигт өчигдөр (2019.12.27) гарын үсэг зуржээ. Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нь 1952 онд Улаанбаатар хотод төрсөн. Орос гуравдугаар сургууль төгсөж, ОХУ-д Улсыг аюулаас хамгаалахын дээд сургууль, Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийг дүүргэсэн. Тэрбээр …
-
27 December
ОХУ-аас Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амирович үүрэгт ажилдаа орлоо
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг ОХУ-аас Монгол Улсын Дархан хотод суух Ерөнхий консул Зайнутдинов Руслан Амировичид экзекватурыг гардуулан өгч, үүрэгт ажилдаа албан ёсоор орж байгаатай нь холбогдуулан ажлын амжилт хүсэв. Уулзалтын үеэр Монгол Улс, ОХУ-ын харилцаа, хамтын ажиллагаа, хилийн бүс орчмын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, гаалийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагааг сайжруулах, чөлөөт худалдааны бүсийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг …
-
25 December
Япон улсаас Монгол Улсад суух Элчин сайдаар Кобаяши Хироюки томилогдон иржээ
Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдаар томилогдсон Кобаяши Хироюки-г Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан хүлээн авч уулзав. Уулзалтаар Дэд сайд Б.Батцэцэг Монгол Улсын ардчилал, шинэчлэлийг гүнзгийрүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад Япон Улсын дэмжлэг, зээл, тусламж онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг тэмдэглэж, цаашид …
-
24 December
Н.Цэрэнбат сайдын урилгаар БНТУ-ын Соёл, аялал жуулчлалын сайд Монгол Улсад айлчилна
БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язалыг /2019.12.20/ хүлээн авч уулзлаа. Н.Цэрэнбат сайд БНТУ-д хийсэн айлчлалынхаа хүрээнд Соёл, аялал жуулчлалын сайд Мэхмэт Нури Эрсойтой аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд хүргэхээр тохиролцож, Монгол Улсад Турк улсыг сурталчлах соёлын хүрээлэн, Турк улсад Монгол Улсыг сурталчлах соёлын төв байгуулахаар болсноо уулзалтын …
-
24 December
НӨАТ-ын буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх хуулийн төсөл өргөн барив
Улсын Их Хурлын гишүүн Н.Оюундарь, С.Бямбацогт нарын гишүүд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өчигдөр (2019.12.23) өргөн мэдүүлэв. Упсын Их Хурал, Засгийн газраас эдийн засгийн өселтийг татварын бодлогоор дэмжих, татварын энгийн ойлгомжтой, тэгш шударга зарчмыг хангах, олон улсын жишигт нийцүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн үе шаттай, тодорхой арга хэмжээний …
-
19 December
Шадар сайд Ө.Энхтүвшин Казахстаны Элчин сайдыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Жалгас Адылбаевыг хүлээн авч уулзав. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Казахстан Улсад хийсэн албан ёсны айлчлал харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон. Айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон болон гэрээ, хэлэлцээрт тусгасан асуудлыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж байгаа гэдэгт талууд санал нэгдэв. Баруун болон төвийн …
-
19 December
Г.Занданшатар: Төрийн дипломат албаны ажилтнууд бүгдээрээ “ялагч” байх шаардлагатай
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өчигдөр Монгол Улсаас хилийн чанадад суугаа Элчин сайдууд, дипломат төлөөлөгчийн газруудын тэргүүн нартай уулзаж, Улсын Их Хурлын үйл ажиллагаа, гаргасан онцлог шийдвэр, хууль тогтоомж, зорилго чиглэлийн талаар танилцуулж, үүрэг даалгавар өглөө. Дараа нь УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нар мэдээлэл хийж, саналаа солилцсон юм. Улсын …
-
19 December
“Чингисийн чулууны бичиг”-ийн дурсгалын хуулбарыг шинээр барих Чингис хааны музейд хадгална
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Д.А.Медведевийн урилгаар 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд ОХУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ Санктпетербург дэх дэлхийд алдартай Эрмитаж музейд зочилсон билээ. Энэ үеэр Эрмитаж музейн ерөнхий захирал Михаил Пиотровский Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд XIII зууны үед хамаарах Чингисийн чулууны бичиг дурсгалын хуулбарыг гардуулан өгсөн юм. Уг дурсгалыг шинээр барихаар төлөвлөж …
-
18 December
Цэцэрлэг, сургууль, дотуур байрны хүүхдийн хоолны зардлын хэмжээг нэмлээ
Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэлээ. Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан 40 хүнтэй Ажлын хэсэг 100 гаруй хоног ажиллан 2889 тусгай зөвшөөрлийг нэг бүрчлэн шалгаж, нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх юм. Үүнийг …
-
18 December
УИХ, Европын парламентын XIII уулзалтад УИХ-ын гишүүн Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцов
Монгол Улсын Их Хурал, Европын парламентын ээлжит XIII уулзалт 12 дугаар сарын 12-ны өдөр Бельгийн Хаант Улсын Брюссель хотноо болж өндөрлөв. Уулзалтад Монголын талаас УИХ-ын Монгол, Европын парламентын бүлгийн дарга Н.Оюундарь тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Европын парламентын Төв Ази, Монгол Улстай харилцах бүлгийн дарга Фулвио Мартучилло тэргүүтэй Европын парламентын гишүүдтэй хоёр талын улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, парламент хоорондын XII …
-
18 December
Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон бүтээгдэхүүнтэй холбоотой асуудлаар зөвлөмж гаргаж Засгийн газарт хүргүүлэхээр боллоо
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнсний бүтээгдэхүүнийг борлуулж буй асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өчигдөр /2019.12.17/ зохион байгууллаа. Иргэд, эцэг эхчүүдийн төлөөллөөс ерөнхий боловсролын сургуулийн орчин буюу сургууль дотор байдаг хоолны газар, сургуулийн эргэн тойрон дахь ТҮЦ болон дэлгүүрт түргэн муудах хагас боловсруулсан болон …