Улс төр

May, 2020

  • 7 May

    Р.Саруул: Сошиал орчинд эх сурвалжгүй тархсан мэдээллээр МАН-ын нэр хүндэд халдахыг завдлаа

    МАН  УИХ-д нэр дэвшихээр горилж байгаа гишүүдээсээ мөнгө цуглуулж, 15 тэрбум төгрөгийн  зардал бүхий судалгаа хийж байна гэх мэдээлэл  цахим орчинд тархсантай холбоотойгоор    өөрийгөө хуульч гэж танилцуулсан  Амгаланбаатар гэгч өчигдөр АТГ-т хандлаа. МАН тойргийн судалгаа хийхийн тулд гишүүдээсээ мөнгө татсан уу, сонгуулийн зардлыг хэрхэн бүрдүүлж байна вэ.  Энэ талаар МАН-ын Хууль эрх зүйн газрын дарга Р.Саруулаас тодрууллаа. -МАН нэр дэвшигчдээсээ …

  • 7 May

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй утсаар ярив

    Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр утсаар ярив. Гадаад харилцааны сайд нар утсаар ярих үеэрээ хоёр улс дахь “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцож, вирусын тархалтаас урьдчилан сэргийлэх чиглэлд хоёр тал үр дүнтэй хамтран ажиллаж буйд сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч …

  • 7 May

    Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ

    Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы энэ долоо хоногийн нэгдсэн хуралдааны тов,  хэлэлцэх асуудлуудын жагсаалтыг та бүхэнд хүргэж байна. 05 дугаар сарын 07, 08-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 10 гишүүн 2020.04.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;Монгол …

  • 6 May

    Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Г.Дөлгөөнийг томилохыг дэмжлээ

    УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны /2020.05.06 /өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв.  Дээрх албан тушаалыг хашиж буй О.Эрдэмбилэг өөр ажилд шилжих болсонтой холбогдуулан үүрэг ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн гэдгийг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, энэхүү хүсэлтийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүслээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд О.Эрдэмбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон …

  • 6 May

    ХЗБХ: ХЭҮК-ын гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.05.06) хуралдаан 15 цаг 08 минутад 63.2 хувийн ирцтэйгээр эхэлж Хүний эрхийн Үндэсний Комиссын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг батлах тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.  Төслийг Байнгын хорооны дарга Х.Нямбаатар танилцуулсан юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 12 дугаар …

  • 6 May

    У.Хүрэлсүх: Хүн бүрт тааруулж биш, нийгмийн эрх ашгийн төлөө Засгийн газар шийдвэр гаргалаа

    Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 05 дугаар сарын 06-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. –  Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 139 дүгээр тогтоолд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ингэснээр 2020 оны 09 дүгээр сарын 01-нийг хүртэл “Сургалтын төв”- үүд халдвар хамгааллын дэглэм, шаардлагын дагуу үйл ажиллагаагаа явуулах эрх …

  • 6 May

    Ө.Энхтүвшин: Хүүхэд, эмэгтэйчүүд, эмзэг бүлэгт онцгойлон анхаарал хандуулна

    Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б.Оюунгэрэл, Хүчирхийллийн эсрэг үндэсний төвийн захирал Н.Арвинтариа болон бусад төрийн бус байгууллагын төлөөлөл оролцсон. Улсын Онцгой комиссоос улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас эмзэг бүлгийн хүүхдүүдийг хамгаалах, тэдний хоол тэжээлийн асуудалд онцгой анхаарал хандуулан, орхигдуулахгүй байх тал дээр ач холбогдол …

  • 6 May

    Т.Бадрал, Н.Эрдэнэтуяа нарыг Элчин сайдаар томилох саналыг дэмжлээ

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг зөвшилцөж, энэ талаарх Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуягийг эгүүлэн татаж, Монгол Улсаас Бүгд Найрамдах …

  • 6 May

    Шадар сайд Ө. Энхтүвшин байгалийн хийн хоолой барих төслийн талаар санал солилцов

    Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд И.К.Азизов болон гуравдугаар нарийн бичгийн дарга С.С.Мещанинов, М.Б.Безруков нарыг хүлээн авч уулзлаа. Уулзалтын гол сэдэв Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх байгалийн хийн хоолойн төслийн талаар байв. Уулзалтаар байгалийн хийн хоолой барих төслийн хамтын ажиллагаа болон зохион байгуулалт, мөн нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх зэрэг асуудлаар хоёр тал санал …

  • 5 May

    Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр өөрийн санаачлан боловсруулсан Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Газрын төлбөрийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Монгол Улсын Их Хурлаас 1997 онд Газрын төлбөрийн тухай хуулийг баталсан байна. Улмаар Монгол …

  • 5 May

    Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төсөл өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Оюунхорол, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн судалгаанаас үзэхэд 2017 онд гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн 77.1, 2018 онд 76.6 хувь нь 15-40 хүртэлх насны залуучууд байна. Түүнчлэн 2018 онд гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийн …

  • 5 May

    Өнөөдөр байнгын хороодын хуралдаантай

    Монгол Улсын Их Хурлын байнгын хороодын өнөөдрийн /2020.05.05/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлын дарааллыг та бүхэнд хүргэж байна. 1. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:Хэлэлцэх асуудал: ““АЛСЫН ХАРАА-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2020.01.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд …

  • 4 May

    АН: Засгийн газар тавдугаар сарын 25-ны өдрөөс бүтэц бүрэлдэхүүнээ өөрчилж, үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг мөрдөх ёстой

    УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж, энэ хоногт УИХ-ын байнгын хороод, нэгдсэн чуулганы хуралдаанаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар хэлэлцлээ. УИХ-ын тухай, УИХ-ын чуулганы дэгийн тухай, Засгийн газрын тухай, Шүүхийн тухай хуулийн төслүүдийг энэ долоо хоногт хэлэлцэнэ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэх гэж буйтай холбоотойгоор Үндсэн хуульд нийцүүлэх зайлшгүй шаардлагатай учраас байр сууриа илэрхийлж буйгаа Д.Эрдэнэбат дарга хэллээ. УИХ-ын …

  • 4 May

    Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

    УИХ-ын хаврын ээлжит чуулган үргэлжилж байгаа. Даваа гариг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Гурван намын бүлэг хуралдаж байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ. 05 дугаар сарын 04-ний Даваа гарагт:      Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Их Монгол” танхимд;Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” …

  • 1 May

    Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.05.01) Музейн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг өргөн барилаа. Монгол Улсад музейн үйл ажиллагааг Соёлын тухай болон Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар ерөнхийлөн зохицуулж, Соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан “Улс орон нутгийн чанартай музейн дүрэм”, “Музейн сан хөмрөгийн дүрэм”, “Музейн сан …