Улс төр

August, 2019

  • 13 August

    АН: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг Үндсэн хуульд тусгах ёстой

    Ардчилсан намын зөвлөл ээлжит хуралдаанаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийн төсөл болон Дархан, Налайхын замын ажлын гүйцэтгэлийн тухай хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын зөвлөл өнөөдөр /2019.08.13/ мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ, “Сүүлийн үед бүгд л “Үндсэн хуулийн өөрчлөлт” гэж шуураад нийгэм, цаг үеийн асуудлуудыг орхиод байна. Тухайлбал, Дархан болон Налайхын замын бүтээн байгуулалтын ажлын явц, гүйцэтгэлийн талаарх мэдээллийг салбарын …

  • 13 August

    “Азийн төлөөх Боао форум”-д Бан Ги Мүн оролцоно

    Монгол Улс нь Азийн эдийн засаг, хөгжлийн асуудлыг хэлэлцдэг чухал суваг болох Азийн төлөөх Боао форумыг санаачлагч орнуудын нэг юм. Форумын Бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах санаачлагыг Гадаад харилцааны яамны зүгээс дэмжиж, наймдугаар сарын 19-21-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон юм. Азийн төлөөх Боао форум, Монголын бизнес зөвлөл, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Монголын хөгжлийн стратегийн институти, Хөрөнгө оруулалтын судалгааны …

  • 13 August

    “Торгоны зам-2019” олон улсын автораллиг зохион байгуулагчдад талархал гардууллаа

    Оросын Холбооны Улс, Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын газар нутгаар 2019 оны долоодугаар сарын 06-16-ны өдрүүдэд 5,000 гаруй км үргэлжилсэн “Торгоны зам-2019” олон улсын автораллид 40 улсын 97 тамирчин оролцсоноос Монгол Улсын 15 тамирчин оролцож, манай улс тэмцээнийг амжилттай зохион байгуулсан билээ. Тус уралдааныг 2019 оны долоодугаар сарын 09-13-ны өдрүүдэд Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх ажлыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн …

  • 12 August

    Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн борлуулалтын орлого хагас жилийн байдлаар өмнөх оноос 59 хувиар өсчээ

    Монгол Улсын Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийн хэрэгжилт говийн аймгуудад хэрхэн хэрэгжиж байгаа талаар биечлэн шалгаж тулгамдсан зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч, ажилтан албан хаагчидтай уулзаж мэдээлэл солилцов.  Засгийн газрын албан даалгавраар хэрэгжүүлж байгаа ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай үргэжилж байна ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ албан томилолтынхоо эхэнд Өмнөговь аймгийн Цогтцэций сум дахь Эрдэнэс Таван …

  • 12 August

    Ерөнхийлөгч Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн амралтын өдрүүдээр Дорноговь аймагт ажиллаж, тус аймгийн Мандах сумын нутагт баригдаж буй Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Энэ төмөр зам нь “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-д тусгагдсаны дагуу Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн нүүрсний ордоос Дорноговь аймгийн Зүүнбаян чиглэлд нийт 414.6 км тавигдах юм. Бүтээн байгуулалт өрнүүлснээр Тавантолгойн коксжих нүүрсний нэг …

  • 9 August

    УИХ-ын Ж.Батзандан, Б.Хурцын шүүх хуралд ажиглагчаар оролцох хүсэлтээ хүргүүлжээ

    Б.Хурц нарын шүүх хурал ирэх даваа гарагт болно. Тодруулбал, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, хошууч генерал Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн долоо дугаар сарын 23-нд болсон. Гэвч шүүгдэгч Б.Хурц, Г.Эрдэнэбат нар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан учир наймдугаар сарын 12-ны өдөр хүртэл хойшлуулсан …

  • 9 August

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэг хуралдлаа

    Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр (2019.08.08) үдээс хойш хуралдав. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин ахалж, бүрэлдэхүүнд нь Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, С.Бямбацогт, Д.Лүндээжанцан, Ж.Мөнхбат, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, Д.Солтан, Д.Тогтохсүрэн, Д.Эрдэнэбат нар ажиллаж …

  • 8 August

    Ш.Ганбат: 2015 оноос эхлэн хонины нэхий боловсруулж эхэлсэн

     Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 06-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр орон нутгийн томилолтынхоо сүүлийн өдөр Шинэжинст суманд очиж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонслоо.     Улсын Их Хурлаас 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол …

  • 8 August

    АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монголд айлчиллаа

    УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой АНУ-ын Батлан хамгаалахын сайд Др.Марк Т.Эспэр уулзлаа. Түүнийг Монгол Улсын БХЯ-нд хүрэлцэн ирэхэд хүндэт харуул, ЗХЖШ-ын ҮЖҮНХ-ийн бие бүрэлдэхүүн жагсан угтаж, хүндэтгэл үзүүлж, хоёр улсын Төрийн дууллыг эгшиглүүлсэн юм. Дараа нь ноён Др.Марк Т.Эспэр тэргүүтэй АНУ-ын Батлан хамгаалах салбарын зочид Монгол Улсын Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний удирдлагуудтай уулзаж, хоёр орны Батлан хамгаалах …

  • 7 August

    “Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэн”-г 2021 онд ашиглалтад оруулна

    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.8.7  болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэв. Тухайлбал, Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.6 км автозамын өргөтгөл, шинэчлэлтэд шаардлагатай түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах талбайн солбицлыг батлав. Түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах эрхийг зам, замын байгууламж барьж байгаа аж ахуйн нэгжүүдэд олгохыг холбогдох аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа. Замын ажил дууссаны дараа түгээмэл тархацтай ашигт малтмал …

  • 7 August

    Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байна

    Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 …

  • 6 August

    АН-ын зөвлөлөөс УИХ-ын даргад хүсэлт хүргүүлжээ

    Улсын их хурал дахь Ардчилсан намын зөвлөлөөс  өнөөдөр /2019.08.06/ УИХ-ын даргад хүсэлт хүргүүллээ. Хүсэлтэд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг чуулганы хуралдаанаар яаралтай хэлэлцүүлэхийг хүссэн байна.

  • 6 August

    Ерөнхийлөгч “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа

    Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  /2019.08.05/ Дорнод аймгийн Халхгол суманд хэрэгжиж буй “Шинэ сум” бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг энэ жил ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд тус сумын төвийг шинэчлэх сум дундын бүтээн байгуулалт буюу “Шинэ сум” төслийг Халхголд хэрэгжүүлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч …

  • 5 August

    Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив

    Монгол Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар Баянхонгор аймгийн зарим сумдад ажиллаж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулан, ард иргэдийнсанал бодлыг сонсож ажиллаж байгаа билээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр орон нутагт байгаа намчирхал, улстөржилтийг арилгахыг захив Тэрбээр өнөөдөр /2019.08.03/ Баянхонгор аймгийн Баянлиг суманд ажиллалаа. Тус сумын хоёрдугаар багийн малчин С.Ганболдын гэрт зочилж, аж байдалтай нь танилцахын зэрэгцээ хот айлын малчин хөдөлмөрчидтэй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар болон бэлчээр ашиглалт, малын ашиг шим, өв уламжлал, соёл зэрэг олон асуудлыг хөндөж, энгийн …

  • 5 August

    ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа

    Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ амралтын өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа. Тэрбээр УИХ-ын гишүүний хувиар тойргийнхоо Баянхутаг, Галшар суманд бямба гарагт очсон юм. Хэнтий аймгийг түүхэн аялал жуулчлалын бүс болгож хөгжүүлэх Засгийн газрын тогтоолын дагуу Хэнтий аймгийн сумдын түүхэн онцлогийг тусгасан олон бүтээн байгуулалтын ажлыг тойргийнхоо сум бүрт эхлүүлээд байгаа юм. Баянхутаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн спорт барилгыг шинээр барих …