Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн хэрэгжилтийн байдал, бусад орны туршлага, түүнийг нэвтрүүлэх боломж” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордонд болж байна. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр “УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахтай холбоотойгоор зайлшгүй, яаралтай хэлэлцэх шаардлагатай зарим хуулийн талаарх хэлэлцүүлэг гурав дахь өдрөө үргэлжилж байна. Даваа гарагт Татварын багц хуулийн төслийг танилцуулах хэлэлцүүлэг амжилттай өрнөж, үндэсний …
Улс төр
February, 2019
-
19 February
МАН-ын дотоод хөдөлгөөн
Төрд ч намд ч их цэвэрлэгээ хийхээ амлаад байсан МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба түүний нөхдийн төлөвлөгөө хэрэгжиж эхлэв бололтой. МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх шийдвэр гаргалаа. Улаанбаатар хотын даргаар С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан шийдвэрийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх НИТХ-ын даргад хүргүүлсний дараа дээрх шийдвэр гарсан нь хотын фракцынхныг нам дарж авах төлөвлөгөөний нэг хэсэг мэт харагдаж болох ч үнэндээ бол ганц М.Энхболд гэдэг хүнийг …
-
18 February
Арилжааны банкууд хурууны хээ уншигч төхөөрөмжийг нэвтрүүлэх нөхцөл бүрдсэн
Улсын Их Хурлын гишүүн, Цахим бодлогын түр хорооны дарга Н.Учрал өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус түр хороо өнгөрсөн хугацаанд “Мэдээллийн аюулгүй байдал, түүнд дүн шинжилгээ хийх, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай боловсруулах үүрэг бүхий”, “Аж үйлдвэрийн IV хувьсгалд бэлтгэх төрийн нэгдсэн бодлогыг боловсруулах үүрэг бүхий” болон хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн цахим шилжилттэй холбоотой дөрвөн ажлын хэсэг байгуулан ажиллаж …
-
16 February
С.Мөнхчулууныг батламжлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Мөнхчулууныг томилохоос татгалзсан шийдвэрээ хүргүүлжээ. Тодруулбал, 2019 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр Ерөнхий сайд уг хүсэлтээ НИТХ-ын хурлын дарга С.Амарсайханд хүргүүлсэн бөгөөд “НИТХ-ын хурлын ээлжит бус VI хуралдаанаас Нийслэлийн Засаг даргаар томилуулахаар нэр дэвшүүлсэн С.Мөнхчулууныг Нийслэлийн Засаг даргаар томилохоос татгалзаж байгааг үүгээр мэдэгдэж байна” гэжээ. Тиймээс одоо НИТХ болон МАН-ын Удирдах зөвлөл дахин хуралдаж, шинээр …
-
15 February
С.Зориг агсны хэргийн шалгах ажиллагааг шинээр эхлүүлэхийг шаардлаа
“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл”-ээс төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж буй талаар УИХ-ын нэр бүхий гишүүд мэдээлэл хийлээ. Уг шаардлагад УИХ-ын ээлжит бус чуулганыг 14 хоногийн дотор зарлан хуралдуулахыг шаардаад дараах найман зүйлийн шаардлагыг хүргүүлж байгаа аж. Хууль бус аргаар хувьчилж авсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь болон тус үйлдвэрийн “Стандарт” банктай холбоотой 51 хувийн асуудлыг нэн яаралтай эцэслэн шийдвэрлэх, …
-
15 February
Г.Занданшатар: Ард түмэн шударга ёсыг хүсэж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.02.14) УИХ-ын Тамгын газрын удирдлага, ажилтнуудтай уулзлаа. Энэ үеэр 2002 онд баталсан Монгол Улсын Их Хурлын Стратеги төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар УИХ-ын Тамгын газрын Мэдээлэл, хяналт, шинжилгээ, үнэлгээний хэлтсийн бэлтгэсэн тайлан илтгэлийг тус хэлтсийн дарга Б.Эрдэнэбилэгт танилцууллаа. УИХ-ын Тамгын газрын ажилтнуудтай уулзах үеэрээ УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үг. -Өнөөдөр УИХ-ын стратеги төлөвлөгөөний биелэлтийн явц байдалтай танилцаж, цаашид …
-
14 February
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Израилийн Ерөнхий сайдыг Монголд айлчлахыг урьжээ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан Израилийн ЗГХЭГ-ын дарга Тзачи Брейвермантай Тел Авив хотноо уулзаж, Монгол Улсын Ерөнхий сайдаас хүргүүлж буй Израилийн Ерөнхий сайдыг тааламжтай цагтаа Монголд айлчлахыг урьсан урилгыг гардуулав. Монголын төлөөлөгчид Израилийн кибер технологийн парк, бусад ажиллагаатай танилцаж, ажлын уулзалтууд хийн, мэдээллийн технологийн паркийг шинэчлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон байна. Мөн энэ үеэр ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан тэргүүтэй …
-
14 February
У.Хүрэлсүх:Баялаг бүтээж, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа хүмүүсээ дэмжинэ
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МҮЭ-ийн холбооны төлөөлөлтэй уулзаж, тэдний санал хүсэлтийг сонсож дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийллээ. Ерөнхий сайд уулзалтын эхэнд хэлсэн үгэндээ Засгийн газрын тэргүүний хувьд нийгмийн түншлэлд хүндэтгэлтэй хандаж, МҮЭ-ийн төлөөлөл болох та бүхэнтэй нийгэм, эдийн засгийн бодлогын талаарх асуудлаар хамтран ажилласаар ирсэн гэлээ. Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдоод анхны захирамжаа Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны …
-
13 February
УИХ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсэг байгуулах захирамж гаргав
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 33 дугаар захирамж гарган “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнэж, санал дүгнэлт гарган, хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэхээр Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт ахалж, бүрэлдэхүүнд Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн, Нийгмийн бодлого, боловсрол, …
-
13 February
“Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанаар “Төрөөс барилгын салбарын талаар баримтлах бодлого”-ыг баталлаа. Бодлогын баримт бичиг нь үндсэн нэг зорилго, найман зорилт, 23 үйл ажиллагааны чиглэл, хэрэгжүүлэх 108 арга хэмжээний төлөвлөгөө, шаардагдах хөрөнгийн төлөвлөгөөтэй юм. Бодлогыг Барилгын салбарын хөгжлийг тогтворжуулах үе, Салбарын эрчимтэй хөгжлийн гарааны үе, Хөгжингүй улс, орнуудын түвшинд хүрч, эрчимжих үе гэсэн гурван шаттайгаар 2029 он хүртэл …
-
13 February
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Ерөнхий сайдад хандан асуулга тавьжээ
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдэд эзэмшүүлсэн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгох зорилтын хүрээнд хийхээр төлөвлөж буй ажил, тус компанийн ногдол ашгаас иргэдэд олгох талаар асуулга тавьжээ. Мөн шинэ төмөр замын талаар Засгийн газраас хэрэгжүүлэх бодлого, нүүрс боловсруулах үйлдвэр байгуулахыг Засгийн газар бодлогоор …
-
13 February
Л.Оюун-Эрдэнэ илүү санаачилгатай, бүтээлч ажиллахыг дарга нарт анхаарууллаа
Хөгжлийн бодлогын баримт бичгүүдэд үнэлгээ хийх болон дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтуудын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшинг тодорхойлох ажлыг удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн анхны хурал өчигдөр боллоо. Тус ажлын хэсгийн даргаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ажиллаж байна. Ажлын хэсэгт Монгол банк, Авлигатай тэмцэх газар, Үндэсний статистикийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Хүний …
-
11 February
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хөгжлийн банкны ТУЗ-д үүрэг өгөв
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 8-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн удирдлагуудыг дуудаж, зээлийн төлөлт, чанаргүй зээлийн эзлэх хувь зэргийг яаралтай нэгтгэж, ирэх долоо хоногийн Мягмар гаригт танилцуулахыг үүрэг болгов. Мөн бондуудын эргэн төлөлтөд шалгалт оруулахаар шийдвэрлэж байгааг хэллээ.
-
4 February
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ тамгаа гардан авлаа
УИХ-ын чуулганы 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар томиллоо. Л.Оюун-Эрдэнийг ЗГХЭГ-ын даргаар томилогдсонд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх баяр хүргэж, ажлын амжилт хүсээд, шинэ даргад тамгыг нь гардуулан өглөө. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Төгссөн сургууль, мэргэжил: · 2001 онд Бэрс дээд сургууль, сэтгүүлч · …
-
2 February
Засгийн газрын зарим гишүүдийг томилох тогтоолын төсөл өргөн барилаа
Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүдийг томилох УИХ-ын тогтоолын төслүүдийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. “Монгол Улсын Засгийн газрын гишүүнийг томилуулах тухай” Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тоотод Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг үндэслэн …
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл